Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Снип
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Хлорфенамин+ Псевдоэфедрин гидрохлорид
Үйлдвэрлэгч
Medochemie Ltd
Гарал үүслийн улс
Кипр
Тун хэмжээ
325мг+1мг+15мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Танилцуулга: Хэрэглэгчид зориулсан мэдээлэл

СНИП ШАХМАЛ

Парацетамол 325 мг, псевдоэфедрин гидрохлорид 15 мг, хлорфенамин малеат 1 мг

Уг эмийг хэрэглэхийн өмнө энэхүү танилцуулгыг анхааралтай уншиж танилцана уу.

  1. Эмийн танилцуулгыг дахин унших шаардлага гарч болзошгүй тул хадгална уу.
  2. Хэрэв таньд ямар нэгэн асуулт байвал эмч болон эм зүйчээс лавлаарай.
  3. Энэ эм таньд жороор олгогдоно, бусад хүнд эмийг дамжуулахыг хориглоно.Хэдий ижилхэн зовиур, шинж тэмдэгтэй байсан ч тухайн хүнд эмгэг үүсгэж болзошгүй.

Энэ танилцуулгад

  1. СНИП гэж юу вэ? Юунд хэрэглэдэг вэ?
  2. СНИП-ыг хэрэглэхээс өмнө юу мэдэж байх ёстой вэ?
  3. СНИП-ыг хэрэглэх арга
  4. Илэрч болзошгүй гаж нөлөө
  5. СНИП-ыг хэрхэн хадгалах вэ?
  6. Бусад мэдээлэл
  1. СНИП ГЭЖ ЮУ ВЭ? ЮУНД ХЭРЭГЛЭДЭГ ВЭ?

СНИП-ийн найрлаганд парацетамол, хлорфенамин, псевлоэфедрин агуулагддаг. Парацетамол өвдөлт намдаах, халуун бууруулах бүлгийн эм. Псевдоэфедрин хамрын битүүрлийг арилгадаг.  Хлорфенамин амьсгалын замын харшлыг намдаах зорилгоор хэрэглэдэг.  СНИП–ийг ханиад томуу тухайлбал хамар битүүрэх, хамрын ханиад, найтаах, халуурах зэрэг эмгэгүүдийн хүнд хөнгөний зэргээс нь хамааран өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ.  СНИП –ийн халууралт, бусад шалтгаант амьсгалын дээд замын харшил халууралттай хавсарсан үед хэрэглэж болно. 

  1. СНИП-ИЙГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ ЮУ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ВЭ?

СНИП-ийг дараах тохиолдолд бүү хэрэглэ:

  • Парацетамол, хлофенамин, псевдоэфедринд болон эмийн бусад найрлагад харшилтай (хэт мэдрэг) бол.
  • Өмнөх 2 долоо хоног дотор моноаминоксидаз хэрэглэсэн буюу хэрэглэж байгаа бол.

Дараах тохиолдол СНИП-ийг хэрэглэхдээ онцгой анхаарах:

  • Элэгний, бөөрний эмгэгтэй
  • Зүрхний эмгэг, даралт ихсэлт, захын судасны эмгэгтэй
  • Түрүү булчирхайн эмгэгтэй эрэгтэй
  • Бамбай булчирхайн томрол, бамбай булчирхайн хордлоготой эсвэл бамбай булчирхайн ямар нэгэн эмгэгтэй
  • Чихрийн шижин өвчтэй эсвэл нүдний даралт ихсэх өвчтэй
  • Уушиг хийгээр тэлэгдэх хам шинжтэй, архаг бронхит өвчтэй зэрэг амьсгалын хүндрэлтэй бол
  • Уналт таталттай бол

Бусад эмүүдтэй харилцан үйлчлэх:

Та ойрын хугацаанд хэрэглэсэн болон хэрэглэж байгаа бүхий л эмүүдийг, жоргүй олгогддог эмүүдийг ч эмчдээ хэлнэ үү. Хэрэв та дараах эмүүдийг хэрэглэж байгаа бол эмчдээ заавал мэдэгдэнэ үү:

  • Цусны даралт бууруулах эм
  • Тайвшруулах, унтуулах эм
  • Сэтгэл гутралын эсрэг эм
  • Цус бүлэгнэлтийн эсрэг эм, варфарин гэх мэт
  • Таталтын эсрэг: Фенитойн, барибитурат, карбамазепин
  • Нойрсуулах, тайвшруулах эмүүд
  • Хамрын битүүрэл арилгах, хоолны дуршил бууруулах, психостимулянт зэрэг симпатомиметик
  • Моноаминоксидаз хориглогчид
  • Метилдопа, фенитойн, холестирамин, метоклопорамид, домперидон зэрэг эм
  • Бусад өвчин намдаах эм

Эмч, сувилагч ба эм зүйчид бусад жоргүй олгогддог эм хэрэглэж байгааг урьдчилан мэдэгдэнэ үү.

СНИП-ийг хэрэглэх үеийн хоол, хүнсний хэрэглээ

СНИП-ийг хэрэглэж байхдаа спиртийн төрлийн ундааг ХЭЗЭЭ Ч БҮҮ хэрэглэ.

Эмтэй хамт спиртийн ундаа хэрэглэхэд эмийн үйлдэл хэд дахин нэмэгдэж, тунгийн хэтрүүлэлт болох магадлалтай

Хөхүүл болон жирэмсэн үеийн хэрэглээ

Та жирэмсэн, хөхүүл бол эсвэл жирэмсэн байж магадгүй, жирэмслэхээр төлөвлөж байгаа бол эмийг хэрэглэхээс өмнө эмчид хандах.  СНИП-ийг жирэмсэн ба хөхүүл үед эмчийн зааваргүйгээр хэрэглэхийг хориглоно. 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах

СНИП нойрмог унтаа байдалтай болгож болно. Тиймээс жолоо барих гэж байгаа эсвэл машин механизм ажиллуулах гэж байгаа бол анхаар.

  1. СНИП-ИЙГ ХЭРЭГЛЭХ АРГА

Эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэ. Хэрэв мэдэхгүй байгаа бол эмч ба эм зүйчид хандана уу. 

Зөвлөх тун:

Насанд хүрэгчдэд ба 12 наснаас дээш хүүхдэд:

Хэрэв шаардлагатай бол өдөр бүр 2 ширхэгээр 4 хүртэл удаа ууж болно. 4 цагаас ойр хугацаанд давтан тунг ойртуулж эсвэл 24 цагт 4-с олон удаа ууж болохгүй. 

6-11 настай хүүхэд:

4-6 цаг тутамд 1 ширхэгийг ууна.  Хоногт 6 ширхэгээс олныг ууж болохгүй. 6-8 настай хүүхдэд хоногийн дээд тун 5 шахмал байна.

6 нас хүртэлх хүүхэд:

6 нас хүртэлх хүүхдэд эмчийн зааврын дагуу хяналтанд хэрэглэнэ.

Элэг бөөрний дутагдал:

Хоногийн тунг багасгаж хэрэглэнэ.

СНИП-ын тун хэтрэлт  

Эмийн хэтрүүлсэн тун маш аюултай.  Таны бие хэвийн байсанд ч элгэнд аажимдаа хортой байх магадлалтай тул хамгийн ойр байгаа эмнэлэгт яаралтай ханд.  Эмнэлэгт очихдоо эмийн хоосон сав, үлдсэн эмийн хамт авч очино уу. 

СНИП-ыг уухаа мартсан бол

Эмийг уухаа мартсан бол тэр тунг нөхөлгүйгээр дараагийн тунг уух цагт нь уу.  Мартсан тунг нөхөх гэж давхарлаж ууж болохгүй.

  1. ИЛЭРЧ БОЛЗОШГҮЙ ГАЖ НӨЛӨӨ

Бусад бүх эмийн адил гаж нөлөө илэрч болно. Гэхдээ хүн болгонд илрэх албагүй.

Дараах гаж нөлөө илэрч болно:

  • Толгой эргэх, унтаарах
  • Хий юм харах, нойргүйдэх
  • Арьсаар тууралт гарах, уруул, нүд орчим хавдах
  • Зүрхний цохилт хурдан, хүчтэй цохилох
  • Даралт ихсэх
  • Ам хатах
  • Шээс гарахгүй байх
  • Цусны эсийн тоо, хэлбэр өөрчлөгдөх
  • Уурлах, уцаарлах, тайван бус болох

Эдгээрээс аль нэг нь илэрвэл эмч ба эм зүйчид ханд.  Танилцуулгат дурдагдаагүй гаж нөлөө илэрч болно. 

  1. СНИП-ЫГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

25С-аас бага температурт, хүүхэд хүрэхээргүй газар хадгална. 

Савлагаан дээр бичигдсэн хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй ба хүчинтэй хугацаа тэмдэглэгдсэн сарын сүүлийн хоног хүртэл байна.

Эмийн үлдэгдлийг ус дамжуулах хоолой, гэрийн хог хаягдалтай хамт хаяж болохгүй. Эм зүйчид шаардлагагүй эмийг яаж хаяхыг асуу.  Эдгээр нь байгаль хамгаалалд чухал үүрэгтэй.

  1. БУСАД МЭДЭЭЛЭЛ

СНИП–д юу агуулагддаг вэ?

Идэвхитэй бодис нь парацетамол, псевдоэфедриний гидрохлорид, хлорфенамин малеат.

СНИП-ийн найрлаганд 325 мг парацетамол, 15 мг псевдоэфедриний гидрохлорид, 1 мг хлорфенамин малеат агуулагдана.  Бусад бүрэлдэхүүнд микрокристалт целлюлоз, кроскармеллозын давс, нунтаг целлюлоз, магнийн стереат. 

СНИП-ийн харагдах байдал ба савлалт:

СНИП  шахмал нь цагаан, дугариг, хавтгай ба дундаа зураастай, SNIP гэсэн тэмдэглэгээтэй. PVC-A1 блистерт савлагдсан.  Блистертээ 10 ширхэг шахмалтай, 1,2,3 блистерээр 1 хайрцагт хэрэглэх зааврын хамт савлагдана.

Савлалт бүр худалдаалагдахгүй. 

Худалдаалах эрхийг эзэмшигч, үйлдвэрлэгч

Медохими компани., 1-10 Константинопол гудамж, 3011 Лимасол, Кипр.

Танилцуулгыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 06 сар