
Хэрэглэх заавар
Эмийн хэлбэр: Ууж хэрэглэх гранул
Найрлага:
Хоногийн тунгийн (3 уут) агууламж:
- Идэвхитэй найрлага:
Какконтогийн ханд [(Пуэрариагийн үндэс(Pueraria Root) 2.4гр, зээргэний өвс(Ephedra Herb) 1.2гр, улаан чавга(Jujube) 1.2гр, шинцагийн холтос(Cinnamon Bark) 0.9гр, цээний үндэс(Peony Root) 0.9гр, чихэр өвс(Glycyrrhiza) 0.69гр, цагаан гаа(Ginger) 0.3гр)] |
1500 мг | ||
Этензамид |
500 мг |
Носкапин |
30 мг |
Ацетаминофен |
300 мг |
Хлорфенираминий малеат |
7 мг |
Усгүй каффейн |
100 мг |
|
o Идэвхгүй найрлага:
Нийлэгжүүлсэн хөнгөн цагааны силикат, сукралоз, усжуулсан цахиурын давхар исэл, урьдчилан желатинжуулсан цардуул.
Онцлог шинж чанар:
o НЕЦУРЬЮ ГРАНУЛ нь эрт дээр үеэс ханиад томууны үед түгээмэл хэрэглэгдэж ирсэн эм бөгөөд түүний гол найрлага нь Хятадын анагаах ухааны Кампо буюу какконто (химийн бодис ороогүй эмийн ургамал, эрдэс бодис,эмчилгээний ашиг тустай найрлагуудаар хийгдсэн байгалийн гаралтай эмийг Kампо гэнэ) юм.
o Тэрээр гаж нөлөө маш багатай ханиадны зөөлөн эм болно.
Хэрэглэх заалт:
o Нус гоожих, хамар битүүрэх, найтаах, хоолой өвдөх, ханиалгах, чичрүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, үе мөч өвдөх ба булчингаар өвдөх гэх мэт ханиадны шинж тэмдгийг арилгах зорилгоор хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
o 15 ба түүнээс дээш настай бол: нэг удаад 1 уутыг хэрэглэнэ.
o 11 -15 настай бол: нэг удаад 2/3 уутыг хэрэглэнэ.
o 7 - 11 настай бол: нэг удаад 1/2 уутыг хэрэглэнэ.
o 3 - 7 настай бол: нэг удаад 1/3 уутыг хэрэглэнэ
o 1- 3 нас: нэг удаад 1/4 уутыг хэрэглэнэ.
Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 30 минутын дотор өдөрт 3 удаа ууж хэрэглэнэ.
Анхааруулга
Уг эмийг хэрэглэхдээ дараах зүйлсийг анхаарна уу. (хэрэв дараах сануулгын арга хэмжээг дагаж мөрдөөгүй бол өвчний шинж тэмдгүүд улам даамжрах ба гаж нөлөө болон бусад эрсдэл нэмэгдэх боломжтой).
1. Энэхүү эмийг дараах хүмүүс хэрэглэж болохгүй. Үүнд:
(1) Энэхүү эмэнд болон үүний найрлагад орсон бодист харшилтай хүмүүс.
(2) Ханиад томууны бусад эм буюу эсвэл халуун бууруулах эм хэрэглэсний дараа амьсгал бачууралт үүсч байсан хүмүүс.
2. Энэхүү эмийг хэрэглэж байгаа үедээ дараах эмүүдийн аль нэгийг хэрэглэж болохгүй. Үүнд:
o Ханиадны бусад эмүүд, халуун бууруулах өвдөлт намдаах эмүүд, тайвшруулах эмүүд, ханиалга намдаах болон цэр ховхлох эмүүд, гистаминий эсрэг эм агуулсан эмүүд (ринитын эм, дотор муухайрах өвчний үед хэрэглэдэг эм, харшлын эм гэх мэт).
3. Нойрмоглож магадгүй учраас энэ эмийг уусны дараа машин техниктэй ажиллах буюу жолоо барьж болохгүй.
4. Энэхүү эмийг хэрэглэхийн өмнө болон хэрэглэсний дараа согтууруулах ундаа хэрэглэж болохгүй.
5. Эмийг удаан хугацаагаар тогмтол хэрэглэж болохгүй.
1. Дараах тохиолдолд энэхүү эмийг уухаас өмнө эмч, эмзүйчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Үүнд:
(1) Шүдний эмчийн хяналтанд байгаа эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс,
(2) Жирэмсэн эсвэл жирэмсэлсэн байж магадгүй эмэгтэйчүүд,
(3) Салхин цэцэг болон томуугийн өвчтэй, эсвэл өвчилсөн хэмээн таамаглагдсан нялх/нярай хүүхэд/хүүхэд (15-аас доош настай),
(4) Өндөр настан,
(5) Эмийн найрлагад орчин бодистбуюу эсвэл бусад зүйлст харшилтай хүмүүс,
(6) Өндөр халуурах, шээх үйл ажиллагааны эмгэгшилтэй эд хүндрэлтэй гэх Хүмүүс,
(7) Дараах эмгэгтэй болох нь оношлогдсон хүмүүс. Үүнд:
o Зүрхний өвчин, элэгний өвчин, цусны даралт ихсэх өвчин, бөрний өвчин, ходоод ба дээд гэдэсний шархлаа, нүдний даралт ихсэлт, чихрийн шижин өвчтэй болон бамбай булчирхайн үйл ажиллагааны эмгэгшилтэй г.м.2. Энэхүү эмийг уусны дараа гаж нөлөөний улмаас дараах шинж тэмдгүүд илэрвэл эм уухыг шуудзогсоож эмч буюу эмзүйчид хандах хэрэгтэй (энэхүү зааврын хуудсыг биедээ авч очих хэрэгтэй). Үүнд:
Эрхтэн систем | Шинж тэмдэг |
Арьсны талаас | Тууралт гарах, улайх, загатнах |
Хоол боловсруулах эрхтэний талаас | Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил алдагдах |
Мэдрэл-сэтгэцийн талаас | Толгой эргэх |
Шээсний замын талаас | Дизури |
Бусад | Биеийн хэм хэт буурах |
Ховор тохиолдол ноцтой хүнд шинж тэмдгүүд илэрч болзошгүй. Энэ тохиолдолд эмчид яаралтай хандах хэрэгтэй.
o Энэхүү эмийг хэрэглэсний дараа богино хугацааны дотор ШОК (анафилаксийн) үүсч болох бөгөөд энэ үед арьс загатнах, чонон хөрвөс, хоолой сөөх, найтаах, хоолой загатнах, амьсгал бачуурах, зүрх дэлсэх, ухаан самуурах гэх мэт шинж тэмдгүүдилэрч болно.
o Арьс-салтс ба нүдний хамшинж (Стевенс-Жонсоны хам шинж): хучуур эдийн хорт үхжилт,
o Цочмог тахмал экзамтент цэврүүт дэрматит: өндөр халуурах, нүд улайх, нүднээс нуух гарах, уруул шархлах, хоолой өвдөх, арьсны ихээхэн талбайг эзэлсэн тууралт гарах, улайсан арьсан дээрх жижиг тууралт (жижиг идээт үрэвсэл) гарах, бүхий л бие хүндрэх болон хоолны дуршилгүйболох буюу бие гэнэт муудах.
o Элэгний үйл ажиллагааны эмгэгшилүүд: халуурах, загатнах, тууралт гарах, шарлах (арьс ба нүд шарлах), шээсний өнгө хүрэн болох, бие хүндрэх, хоолны дуршил буурах.
o Бөөрний эмэгэшилүүд: халуурах, тууралт гарах,шээсний гаралт багасах, бүх бие хавагнах,бүх бие хүндрэх, үе мөч өвдөх, суулгах.
o Уушигны завсрын эдийн үрэвсэл: шатаар дээш өгсөхөд, эсвэл хэт ачаалалтай байх үед амьсгаадах, амьсгал давчдах, хуурай ханиалгах, халуурах. Энэ нь гэнэт илрэх буюу эсвэл байнга илэрч болно.
o Астма буюу багтраа: амьсгал хяхатнах ба амьсгал бачуурах.
o Гипопластик цус багадалт: хөхрөх,хамраас цус гарах, буйлнаас цус гарах, халуурах, арьс буюу салстцонхийх, ядрах, зүрх дэлсэх, амьсгаадах, бие сулрах, толгой эргэх ба шээс цустай гарах.
3. Энэхүү эмийг хэрэглэсний дараа дараах шинж тэмдгүүд илрэх буюу даамжирвал эм хэрэглэхээ зогсоож эмч буюу эмзүйчээс зөвлөгөө авах хэрэгтэй (энэхүү зааврын хуудсыг биедээ хадгалж байх хэрэгтэй). Үүнд:
o Ам хатах, унтаарах
4. Хэрэв энэхүү эмийг таваас зургаан удаа хэрэглэсний дараа өвчний шинж тэмдэг сайжрахгүй бол эм уухаа зогсоож эмч, эмзүйчтэй зөвлөлдөөрэй (энэхүү зааврын хуудсыг биедээ хадгалж байх хэрэгтэй).
Хадгалах ба хэрэглэх үеийн анхааруулга:
(1) Хүүхэд хрэхгүй газарт хадгална.
(2) Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэж болохгүй.
(3) Хуурай, сэрүүн газар, нарны шууд төсгалгүй газарт өөрийн савалгаанд нь хадгална.
(4) Зохисгүй хэрэглээ болон чанар муудахаас урьдчилан сэргийлэхийн тулд эмийг өөр саванд хийж болохгүй.
Савлагаа: Хайрцаг бүрт 12 жижиг уутаар савалсан байна.
Үйлдвэрлэгч: ШИСЕЙДО Эмийн үйлдвэр.
Хаяг: ЯПОН УЛС, НАРА 639-2241, ГОУЗ ХОТ, ЧИХАРА 220-1












































