
Хэрэглэх заавар
ПАМПИСЕЛ®
Пантопразол натри
Тарилгын ариутгасан нунтаг
Найрлага
Туншил бүрд:
Пантопразол 40 мг х.х. пантопразол натри
ЭМ СУДЛАЛ
Пантопразол нь бензимидазол орлуулагч бөгөөд ходоодны паритал эсийн протоны шахуурагт сонгомолоор нөлөөлснөөр хлорт устөрөгчийн хүчлийн ялгаралыг саатуулна. Пантопразол париетал эсийн хүчиллэг орчинд идэвхтэй хэлбэрт хувирч ходоодны давсны хүчлийн ялгаралын эцсийн үе шатанд H+, K+-ATP-аза ферментийг дарангуйлдаг. Тунгийн хамааралтайгаар рецепторт хоёуланд нь саатуулах нөлөө үзүүлэх тул ходоодны хүчлийг бууруулах эмчилгээнд хэрэглэхэд хүчлийг бууруулснаар гастрины хэмжээ нэмэгдэнэ.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- Дээрх гэдэсний шархлаа
- Ходоодны шархлаа
- Улаан хоолойн хөнгөн, хүнд хэлбэрийн үрэвсэл (улаан хоолойн сөөргөө)
- Золлингер-Еллисон-хам шинж эсвэл хавдараас үүдэлтэй эмгэгт шүүрэл ялгаралт ихэссэн тохиолдолд эмчилгээнд хэрэглэнэ.
ХОРИГЛОХ ЗААЛТ
Найрлага дах нэгдэлд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
- Цус, тунгалагийн систем: лейкопени, тромбоцитопени
- Ходоод гэдэсний эмгэг: хэвлийн дээд хэсгээр өвдөх, суулгах, өтгөн хаталт, гэдэс цанхайх, дотор муухайрах, бөөлжих, ам хатах
- Ерөнхий эмгэг, хэрэглэсэн газарт үүссэн нөхцөл: тарьсан хэсэгт тромбоцитопени, захын хаван
- Элэг цөсний эмгэг: элэгний эсийн хүнд гэмтлээс шалтгаалан элэгний дутагдалтай дутагдалгүй шарлалт үүснэ.
- Дархлалын системийн эмгэгүүд: анафилаксийн шок бүхий анафилаксийн урвал
- Шинжилгээнд: элэгний энзим ихсэх (трансаминазууд, ɣ-GT), триглицерид өсөх, биеийн хэм нэмэгдэх
- Араг яс, холбогч эдийн эмгэгүүд: үеээр өвдөх, булчин өвдөх
- Мэдрэлийн системийн эмгэг: толгой өвдөх, толгой эргэх, харах чадвар алдагдах (нүд бүрэлзэх)
- Сэтгэцийн эмгэгүүд: сэтгэл гутрал
- Бөөр, шээсний эмгэгүүд: бөөрний завсрын эдийн үрэвсэл
- Арьс, арьсан доорх эдийн эмгэгүүд: харшлын урвалууд загатнаа, арьсны тууралт, чонон хөрвөс, судасны хаван, арьсны ноцтой урвал болох Стевен-Жонсын хам шинж, олон хэлбэрт улайралт, Лаилл-хам шинж, гэрэлд мэдрэгшил үүснэ.
АНХААРУУЛГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ
- ПАМПИСЕЛ® -г зөвхөн ууж хэрэглэх боломжгүй үед тарилгаар хийнэ.
- Пантопразолыг хөнгөн хэлбэрийн ходоод гэдэсний хямрал ялангуяа мэдрэлийн гаралтай диспепсид хэрэглэхгүй.
- Пантопразол хорт хавдарын шинж тэмдэгийг бууруулах тул ходоодны шархыг эмчлэхээс өмнө хорт хавдарыг оношлоно.
- Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай, өндөр настай өвчтөнд өдөрт 40мг тунгаас хэтрүүлэн хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагааны ноцтой дутагдалтай өвчтөнд тунг 20 мг хүртэл бууруулна.
- Элэгний энзимын агууламжийг хянах ёстой. Элэгний энзим ихэсвэл эмчилгээг зогсооно.
- Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө:
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлэхгүй.
- Хүүхдэд эмчилгээнд хэрэглэсэн туршлага байхгүй.
- Жирэмсэн үед Пантопразолыг үр дүн боломжит эрсдлээс давахаас бусад тохиолдолд хэрэглэхгүй. Пантопразолын хөхүүл үеийн аюулгүй хэрэглээ мэдээлэгдээгүй. Хөхүүл үед Пантопразолыг үр дүн боломжит эрсдлээс давахаас бусад тохиолдолд хэрэглэхгүй
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Шимэгдэлт нь рН хамааралтай явагддаг кетоконазолыг хамт хэрэглэхэд түүний шимэгдэлт алдагдана. ПАМПИСЕЛ® -н идэвхтэй нэгдэл элгэнд цитохромын Р450 энзимын системийн нөлөөнд хувиралд орно. Ижил энзимын нөлөөнд хувиралд ордог бусад эмүүдтэй хамт хэрэглэхэд харилцан нөлөө үүсэхгүй. Эмнэл зүйд ач холбогдолтой харилцан нөлөө үүсэхгүй хэдий ч энэ эм, нэгдлүүд тухайлбал карбамазепин, каффейн, диазепам, диклофенак, дигоксин, этанол, глибенкламид, метопролол, напроксен, нифедипин, фенитоин, пироксикам, теофиллин, варфарин, ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах эмүүдэд харилцан нөлөө үүсэлт тусгай туршилтаар ажиглагдсан. Эмнэл зүйн дараах тохиолдолд хамт хэрэглэхэд туршилтаар INR (олон улсын хэвийн харьцаа) тусгаарласан цөөн тохиолдолд эмнэл зүйн фармакокинетикийн судалгаанд фенпрокоумон эсвэл варфаринтай харилцан нөлөө үүсээгүй нь харагдсан. Иймээс өмнө нь кумарины антикоагулянт эмчилгээт өвчтөнд пантопразолын эмчилгээний эхлэл, үргэлжлэл, төгсгөлд протромбины хугацаа INR хянах нь зүйтэй. Мөн антацидуудтай хамт хэрэглэхэд харилцан нөлөө үүсгэхгүй.
ТУН
ПАМПИСЕЛ® -г ууж хэрэглээгүй тохиолдолд судсанд хэрэглэнэ.
Дээрх гэдэсний шархлаа, ходоодны шархлаа, хөнгөн, хүнд хэлбэрийн улаан хоолойн шархлаа
Өдөрт нэг туншил ПАМПИСЕЛ® (Пантопразол 40мг) венийн судсанд тарина.
Золлингер-Еллисон-хам шинж, бусад эмгэгээр шүүрэл ихэссэн тохиолдолд урт хугацааны хэрэглээнд
Өвчтөнд ПАМПИСЕЛ® 80мг тунгаар эмчилгээг эхлүүлнэ. Ходоодны хүчлийн ялгаралт ихсэлтийн үеийн удирдамжийн дагуу цааш шаардлагатай тунг титрлэнэ. Өдөрт 80мг тун хэрэглэх бол тунг хуваан өдөрт хоёр удаа авна. Түр хугацаанд Пантопразолын тунг 160 мг хүртэл нэмэгдүүлэх бол хүчлийг хангалттай хянан урт хугацаанд хэрэглэхгүй. Хүчлийн ялгаралыг хурдан хянахын тулд ПАМПИСЕЛ® 80мг тунгаар 2 удаа хэрэглэхэд ихэнх өвчтөнд хүчлийн ялгаралт (<10мEqцаг) буурдаг. Хүчлийн ялгаралтыг дарангуйлах нөлөөг үргэлжлүүлэн хангах замаар уухаас судсанд тарих, судсанд тарихаас уух замаар хүчлийн ялгаралтыг саатуулах хэлбэрээр шилжүүлж болно.
ХЭРЭГЛЭХ АРГА
Уусмалыг бэлтгэхдээ 10 мл физиологийн натрийн хлоридын уусмалыг хуурай нунтаг бүхий флаконд хийнэ. Энэ уусмалыг шууд тарих ба 100мл физиологийн натрийн хлоридын уусмал эсвэл 5% глюкоз нэмэн дуслаар хийж болно.
Шингэрүүлсэн уусмалыг 12 цагийн дотор хийх ёстой. Микробиологийн үзүүлэлтийн хувьд бүтээгдэхүүнийг даруй хэрэглэх нь зүйтэй. Хэрэв шууд хэрэглэх боломжгүй бол 250С ихгүй хэмд түр хадгалан 12 цагийн дотор хэрэглэх ёстой.
ПАМПИСЕЛ®-г заагдаагүй, үйлдвэрлэгдээгүй уусгагчид хольж болохгүй. Ууж хэрэглэх боломжтой бол ПАМПИСЕЛ® тарилгыг зогсоон Пантопразол 40 мг тунгаар үргэлжлүүлэн ууж болно.
ПАМПИСЕЛ®-г венийн судсанд 2-15 минутанд тарина.
Ямарч бүтээгдэхүүнийг савлагаа гэмтсэн, харагдах өөрчлөлт (тунах, тунадас үүсэх) орсон тохиолдолд устгана.
Флакон дах нэгдлийг зөвхөн дангаар хэрэглэнэ.
ТУН ХЭТРЭЛТ
Тун хэтрэлтийн шинж тэмдэг хүнд илрээгүй. Венийн судсанд 240 мг тунгаар 2 минутанд тарихад тэвчил үүсдэг. Тун хэтэрсэн тохиолдолд эмнэл зүйд хордлогын шинж үүсэх тул хордлогын заагдсан эмчилгээг хийнэ.
САВЛАЛТ
Хайрцагт 1 флакон ® 40мг
Бүртгэлийн №: DKL 1322251644А1
Бүртгэлийн №
ХАДГАЛАЛТ
Гэрлийн тусгалаас хамгаалан 250С ихгүй хэмд хадгална.
Найруулсан уусмалыг 250С ихгүй хэмд 12 цагийн дотор хэрэглэх ёстой.
ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.
Үйлдвэрлэгч: PT SANBE FARMA
JI. Taman Sari No.10
Bandung-Indonesia
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142






















































