Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Магне В6
Худалдааны нэр
Англи
Магнийн лактат дигидрат + Пиридоксины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Mekophar Chemical Pharmaceutical Joint-Stock Co. (Mekophar)
Гарал үүслийн улс
Вьетнам
Тун хэмжээ
470мг+5мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Магни-В6

 

Нимгэн бүрхүүлтэй шахмал

 

Найрлага:

Магнийн лактат дигидрат 470мг

Пиридоксины гидрохлорид (витамин В6) 5мг

Туслах бодис 1 шахмалд хэрэгцээний хэрээр тус тус агуулагдана.

 

Фармакологийн үйлдэл:

  1. Магни нь эсийн үндсэн гол катион бөгөөд мэдрэл булчингийн сэрэл дамжилт болон мэдрэлийн эсийн сэрэмтгий чанарыг багасгана.
  2. Витамин В6 нь олон төрлийн бодисын солилцоонд оролцдог ко-энзим юм.

 

Хэрэглэх заалт:

Бэлдмэлийг магнийн дутагдлын эмчилгээнд хэрэглэнэ: салганах, булчин сульдал, тэнцвэрийн өөрчлөлт, зүрхний цохилт түргэсэх,  тайван бус болох,  нойрны эмгэг,  дотор муухайралт зэрэг.

Спазмофилийн эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун:

Насанд хүрэгсэд 2 шахмалыг хоногт 2-3 удаа аяга усаар даруулж ууна.

 

Цээрлэлт:

  1. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
  2. Хүнд явцтай бөөрний эмгэг (креатинины клиренс 30мл/мин-с бага)

 

Болгоомжлол:

Цусан дахь кальци ба магнийн хэмжээ зэрэг багассан тохиолдолд кальци хэрэглэхээс өмнө магни хэрэглэнэ.

Хөхүүл эхчүүдэд магни хэрэглэхгүй.

 

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:

  1. Магнийг жирэмсэн эмэгтэйд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л хэрэглэнэ.
  2. Хөхүүл эхэд магни хэрэглэхгүй.

 

Гаж нөлөө:

  1. Хэвлийн өвдөлт, суулгалт
  2. Бэлдмэлийг хэрэглэж байх үед илэрч буй гаж нөлөөний талаар эмчдээ мэдэгдээрэй.

 

Харилцан үйлчлэл:

  1. Хинидиний уламжлалын эмтэй хамт хэрэглэхгүй. (Магни В6 нь хинидиний ялгарлыг багасгана)
  2. Фосфат буюу эсвэл кальцитай хамт хэрэглэхээс зайлсхийнэ. Учир нь эдгээр нь нарийн гэдсэн дэх магнийн шимэгдэлтийг дарангуйлна.
  3. Ууж хэрэглэх тетрациклинтай хамт хэрэглэх тохиолдолд тэдгээрийг 3 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ.
  4. Леводопатай хамт хэрэглэхгүй. Учир нь Витамин В6 үйлдлийг нь сулруулна.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө ба авах арга хэмжээ:

Бэлдмэлийн тун хэтэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандахын тулд ойролцоох эмнэлэгт очно.

 

Хүчинтэй хугацаа:

  1. Үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар.

Савлагааны гадна хэсэгт заасан хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэзээ ч хэрэглэж болохгүй.

 

Хадгалалт:

30°С-с доош хэмийн хуурай газар хадгална. Гэрлээс хамгаалж хадгална. 

 

Эмийн хэлбэр, савлалт:

10 ширхэг нимгэн бүрхүүлтэй шахмалыг блистертэй гаргана. 10 блистерийг цаасан хайрцагт савлана.

 

Бэлдмэлийг үргэлж хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө хэрэглэх заалтыг анхааралтай уншина уу. Нэмэлт мэдээлэл шаардагдвал эмчдээ мэдэгдээрэй.