Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Антифлу кидс
Худалдааны нэр
Англи
Парацетамол + Аскорбины хүчил + Хлорфенамин
Үйлдвэрлэгч
Contract Pharmacal Corp., for Bayer Consumer Care AG, Switzerland
Гарал үүслийн улс
АНУ
Тун хэмжээ
160мг + 50мг + 1мг
Эмийн хэлбэр
нунтаг
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Антифлу Кидс (Antiflu Kids)

 

Уусамтгай нунтаг

 

Хэрэглэгчдэд зориулсан эм хэрэглэх заавар

 

Худалдааны нэр

Антифлу Кидс.

 

Эмийн хэлбэр

Ууж хэрэглэх уусмал бэлтгэхэд зориулсан нунтаг.

 

Дүрслэл

Талсархаг хэсгүүд агуулсан, бөөрөлзгөний сулавтар үнэр ба амттай, сэвсгэр цагаан буюу цагаавтар нунтаг.

 

Найрлага

1 жижиг уутанд: үйлчлэгч бодис: ацетаминофен 160 мг, аскорбины хүчил 50 мг, хлорфенирамины малеат 1 мг.

Туслах бодис: бөөрөлзгөний амт оруулагч, сахар, сахарын нунтаг, сахар нимбэгний хүчил, кремнийн хоёрч исэл, усгүй кремнийн хоёрч исэл, натрийн цитрат, эрдэнэшишийн цардуул, титанийн хоёрч исэл, кальцийн фосфат, FD&C улаан № 40 (Е129) тус тус агуулагдана.

 

Фармакологийн үйлдэл

Ацетаминофен (парацетамол) нь өвдөлт намдаах ба халуун бууруулах, бага зэрэг үрэвслийн эсрэг үйлдэл үзүүлнэ.

Аскорбины хүчил (витамин С) нь бие махбодын халдварт тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлнэ.

Хлорфенирамины малеат нь харшлын эсрэг үйлдэл үзүүлж нус ба нулимс гоожих, нүд ба хамар загатнах шинжийг тус тус багасгана.

Фармакокинетик

Ацетаминофен нь түргэн бүрэн шимэгддэг. Хэрэглэснээс хойш 30-60 минутын дараа цусны сийвэн дэх концентраци нь дээд хэмжээндээ хүрдэг. Элгэнд метаболизмд орж глюкуроны ба хүхрийн хүчилтэй холбогдож коньюгат үүсгэх бөгөөд 24 цагийн дотор бөөрөөр шээстэй ялгарна.

Аскорбины хүчил нь нарийн гэдэсний ханаар шимэгдэх бөгөөд эдэд өргөн тархах ба хэсэгчилж (ялангуа бөөрний дээд булчирхайд) хуримтлагдана.

Цусны сийвэнгийн уурагтай ойролцоогоор 25% холбогдоно. Хэрэв түүний биед орох хэмжээ шаардлагатай хэмжээнээс хэтэрвэл илүүдэл нь шээстэй гадагшилдаг.

Хлорфенирамин малеатын химийн хувирал нь элгэнд явагдана. Хүүхдийн хагас ялгарлын хугацаа нь 9,6-13,1 цаг.[d1] [d2]  Метаболизмын дүнд үүссэн бүтээгдэхүүн болон өөрчлөгдөөгүй хэлбэрээр шээстэй ялгарна.

 

Хэрэглэх заалт

6-12 насны хүүхдийн хамар залгиурын үрэвсэл болон ханиад томууны өвчний шинж тэмдгийн (хамраас тунгалаг шүүрэл ялгарах, нулимс гоожих, найтайлгах, толгой өвдөх, халуурах) эмчилгээнд хэрэглэнэ.

 

Хэрэглэх арга, тун

6-12 насны хүүхдэд хоолноос хамаарахгүйгээр ууж хэрэглэх бөгөөд урьдчилж 1-2 жижиг уут бэлдмэлийг 150 мл халуун усанд уусгана. Шаардлагатай үед 4-6 цагийн зайтай хэрэглэж болох бөгөөд хоногт 3-аас олон удаа хэрэглэхгүй (парацетамолын хоногийн дээд тун 1000 мг ба 6 жижиг ууттай тохирно).

Эмчилгээний ерөнхий үргэлжлэх хугацаа 3 хоногоос хэтрэхгүй байна.

Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед бэлдмэлийг 8 цагаас багагүй хугацааны зайтай хэрэглэнэ.

 

Гаж нөлөө

Бэлдмэлийг зөвлөсөн тунгаар хэрэглэх үед зохимж сайтай байдаг.

Ганц нэг тохиолдолд дараах гаж нөлөө ажиглагдана:

ТМС-ийн зүгээс: толгой өвдөх, ядрах;

хоол боловсруулах замын зүгээс: дотор муухайрах, аюулхай орчим өвдөх;

дотоод шүүрлийн системийн зүгээс: цусан дахь сахарын хэмжээ багасах (комд орох хүртэл);

цус төлжүүлэх эрхтэний зүгээс: цус багадалт, цус задралын цус багадалт (ялангуяа глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай өвчтөн), маш ховор тохиолдолд тромбоцитын тоо цөөрөх;

харшлын урвал: арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс, Квинкийн хаван;

бусад: гипервитаминоз, бодисын солилцоо өөрчлөгдөх, халуун оргих, ам хатах, зохирол саажих, шээсний ялгарал саатах, нойрмоглох.

Гаж нөлөө илэрвэл эмчдээ мэдэгдэнэ.

 

Цээрлэлт

6 хүртэл насны хүүхэд; бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс; элэгний үйл ажиллагааны өөрчлөлт; хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин; түрүү булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор шээс саатах; фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз/галактозын шингээлтийн алдагдал буюу эсвэл сахараз-изомальтазын дутагдал (найрлаганд нь сахар байдаг учир); жирэмсэн ба хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ.

 

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө

Парацетамолын тун хэтрэлтийн шинж тэмдэг: эхний өдөр дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох, цайх, хэвлий орчим өвдөх зэрэг шинж илэрнэ. Насанд хүрэгсдэд 10г-с их тунгаар болон хүүхдэд 150мг/кг-р 1 удаа хэрэглэх үед тун хэтэрч элэгний эсийн дутагдал, бодисын солилцооны хүчилшил, энцефалопати, нас баралт зэрэгт хүргэх элэгний эсийн үхжил үүсэж болно. Тун хэтэрснээс хойш 12-48 цагийн дараа элэгний трансаминаз, лактат дегидрогеназ, [d3]  билирубиний хэмжээ тус тус ихсэж, харин протромбины түвшин багасна.

Хлорфенирамины тун хэтрэлтийн шинж: толгой эргэх, хөөрөлд орох, нойр өөрчлөгдөх, сэтгэл гутрал, таталдаа.

Эмчилгээ: шинж тэмдгийн.

Уг бэлдмэлийн болон бусад ямар нэгэн бэлдмэлийн тун хэтрэлтийн үед яаралтай эмнэлгийн тусламжинд хандах шаардлагагтай.

 

 

 

Анхааруулга ба болгоомжлол

Давтан халдварын шинж илрэх болон шинж тэмдэг тогтмол хадгалагдах буюу халууралт 3-аас олон хоног үргэлжилвэл эмчилгээг зайлшгүй дахин анхаарах хэрэгтэй.

Тун хэтрэлтээс зайлсхийхийн тулд парацетамол агуулаагүй бусад эмийн бэлдмэлийг шалгах хэрэгтэй.

Жижиг уут бүрд 11,59 г сахароз агуулагддаг тул чихрийн шижинтэй болон сахар бага агуулсан хоолны дэглэм барьж буй хүмүүс үүнийг хэрэглэх бүртээ анхаарах хэрэгтэй.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө

Бэлдмэл нойр хүргэж болзошгүй учир антифлу кидсийг хэрэглэснээс хойш 4 цагийн хугацаанд хүүхдийг анхаарал төвлөрүүлэлт шаардлагатай хичээл хийлгэхгүй.

 

Эмийн болон бусад харилцан үйлчлэл

Согтууруулах ундаа нь бэлдмэлийн тайвшруулах үйлдлийг ихэсгэнэ.

Морфины уламжлалын эм (өвдөлт намдаах, ханиалга дарах эм), солиорлын эсрэг эм, барбитурат, бензодиазепин ба бензодиазепины бус бусад сэтгэл засах эм, нойрсуулах эм, тайвшруулах үйлдэлтэй сэтгэл гутралын эсрэг эм, гистамины эсрэг эм, ТМС-д үйлчилдэг цусны даралт бууруулах эм, баклофен, талидомид зэрэг бэлдмэл нь ТМС-д дарангуйлах үйлдэл үзүүлнэ.

Атропины үйлдэл үзүүлдэг бусад бэлдмэл (имипрамин, атропин төст үйлдэл үзүүлдэг ихэнх Н1-гистамины эсрэг эм, холинолитик үйлдэлтэй паркинсоны эсрэг эм, агчил тавиулах үйлдэлтэй атропин, дизопирамид, фенотиазины уламжлалын солиорлын эсрэг эм, клозапин) нь ам хатах, өтгөн хатах, шээс саатах зэрэг гаж нөлөө үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

 

Хадгалалт

25°С-аас доош хэмд хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

 

Хадгалах хугацаа

3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

Эмийн хэлбэр савлалт

5, 8, 10 жижиг уут бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцганд савлаж гаргана.

 

Эмийн сангаас олгох журам

Жоргүй олгоно.

 

Фирмийн нэр/Үйлдвэрлэгчийн хаяг
Байер Консьюмер Кэр АГ,

Петер Мериан-Штрассе 84, 4052 Базель, Швейцарь

 

Контракт Фармакал Корпорейшн,

135 Адамс Авеню, Хопог, Нью-Йорк 11788, США


 [d1]

 [d2]

правильно

 [d3]

правильно