
Хэрэглэх заавар
Колкол-S бүрээс
Ханиад нь халуурах, толгой өвдөх, хамраас нус гоожих, хамар битүүрэх, ханиалгах, цэр гарах шинж тэмдэгээр илэрдэг амьсгалын дээд замын (хамрын хөндий, залгиур хоолой, гуурсан хоолой) вирүсийн халдвар юм. Колкол - S бүрхүүлт эм нь ханиадны нэгдмэл шинж тэмдэгийн эсрэг түргэн үйлчлэх Өрнө, Дорнын анагаах ухааны хамгийн тохиромжтой нийлмэл эмийн бэлдмэл юм. Витамин В1,В2, С нь халуурах үед бие махбодод буурдаг тул энэхүү эм нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулж ханиадны эрт үеийн шинж тэмдэгүүдийг арилгана.
Эмийн хэлбэр:
Тэнгэрийн хөх өнгөтэй хатуу бүрээсэнд цайвар шаргал өнгийн нунтаг дүүргэсэн.
Найрлага:
Нэг бүрээсд
Ацетаминофен (KP) ...........................................200.00мг
Хлорфенирамины малеат (KP)..........................1.25мг
Псевдоэфедрины гидрохлорид (USP)...............15,00мг
Декстрометорфан гидробромид гидрат (KP)....7,50мг
Гуаифенезин(KP).................................................21.00мг
Коффейны ангидроз(KP).....................................20.00мг
Чихэр өвсний хандны нунтаг (14.3-1) .................25.00мг
Хүн орхоодойн хуурайшуулсан ханд (14.5-1).....10.0 мг
Рибофлавин (КР)..................................................2.00мг
Тиамины нитрат (КР)........................................... 4.00мг
Бүрээст аскорбины хүчил (КРС)..........................15,625мг
(Аскорбины хүчил 15.0мг)
Эм судлал
Ханиадны ерөнхий хам шинжийг (хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаалгах, хоолойн өвдөх, ханиалгах, цэр гарах, жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, үе мөч, булчин өвдөх) арилгана.
Эмийн үйлдэл, шинж чанар:
1. Бүтээгдэхүүний найрлага дах ацетаминофен нь жихүүдэс төрөх, халуурах,толгой өвдөх, үе мөч өвдөх, булчингийн өвдөлтийг намдаана. Гистамины эсрэг нөлөөт хлорфенирамин малеат хамраас нус гоожих, хоолой өвдөх, найтаах шинжийг түргэн арилгана.
2. Дорнын эмчилгээний ургамлын найрлагад орох чихэр өвс, хүн орхоодойн хуурайшуулсан орц нь хоолойн өвдөлт, ханиалга намдаана. Мөн эдгээр нь бие махбодын энергийг нэмэгдүүлнэ.
3. Витамин В1, В2, С нь халуурах үед бие махбодод буурдаг тул энэхүү эм нь бие махбодын эсэргүүцлийг сайжруулж ханиадны шинж тэмдэгүүдийг түргэн арилгана.
Тун, хэрэглэх арга
7-10 нас: 1 ширхэг бүрээсээр өдөрт 3 удаа ууна.
15 ба түүнээс дээш насныханд: 2 ширхэг бүрээсээр өдөрт 3 удаа хоолноос 30 минутын дараа ууна.
Хадгалах нөхцөл:
Битүүмжлэлтэй саванд өрөөний хэмд (1-300C) хадгална.
Савлалтын хэмжээ:
10 бүрээсээр савлана.
Хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт:
1. Анхааруулга: Хэрэв өвчтөн өдөрт 3 аягаас илүүтэй согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг, бусад өвчин намдаах, халуун бууруулах эм хэрэглэдэг бол эм хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөх шаардлагатай.
2. Дараах өвчтөн энэ эмийг хэрэглэхгүй:
1) Энэ эмийн аль нэг найрлаганд харшилтай бол (жишээ нь: тууралт гарах, хөөх, загатнах, хавагнах (залгиур хоолой, нүдний зовхи, уруул)).
2) Өвчтөн энэ эмийн хэрэглээнд болон бусад ханиад намдаах, халуун бууруулах, өвдөлт намдаах эмийн хэрэглээнд багтраа үүсч байсан бол.
3. Дараах өвчтөн тус эмийг хэрэглэхийн өмнө эмч болон эм зүйчтэй зөвлөнө үү:
1) Арьсны тууралт, хавьтлын дерматит, гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, мигрень, хүнсний харшилтай эсвэл ах дүү гэр бүлийнхэнд харшлын урвал илэрсэн өгүүлэмжтэй бол.
2) Энэ эмэнд урьд харшил илэрсэн өгүүлэмжтэй (халуурах, тууралт гарах, үе мөч өвдөх, багтраа, загатнаа г.м)
3) 14 ба түүнээс бага насны хүүхэд, салхин цэцэг, инфлюэнза болон халдварын сэжигтэй
4) Элэгний эмгэг, бөөрний эмгэг, бамбай булчирхайн эмгэг, чихрийн шижин, артерийн даралт өндөр, биеийн байдал сул, өндөр халуурсан өвчтөн
5) Нүдний даралт ихдэлттэй (өвдөлт, нүд бүрэлзэх) өвчтөн, дисури,
6) Жирэмсэн эмэгтэй, жирэмсэн байх магадлалтай эмэгтэй, хөхүүл эх
7) Эмч, шүдний эмчийн эмчилгээ хийлгэж буй иргэн
8) Артерийн даралт өндөр, өндөр настан
9) Зүрх, бөөрний эмгэгтэй өвчтөн
10) Хавантай өвчтөн
4. Дараах аль нэг тохиолдолд тус эмийг хэрэглэхээ зогсоож яаралтай эмч, эм зүйчид хандана уу.
1) Хэрэв шээсний хэмжээ багасч, нүүр, гар, зовхи хавагнан хүндрэх, гар хатуурч эвгүйрхэх, даралт ихсэх, толгой өвдөх шинж илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоон эмч, эм зүйчид хандана.
2) Хуурамч альдостеронизм: Тус бүтээгдэхүүний өдрийн хэрэглээнд 1гр ба түүнээс их хэмжэний ликорин агуулдаг тул хуурамч альдостеронизм үүсэн кали түвшин буурах, цусны даралт ихсэх, натри тодорхойгүй, хавагнан биеийн жин ихсэх шинжүүд ажиглагддаг. Хэрэв эдгээр шинж тэмдэгүүд үүсвэл эмийн хэрэглээг зосгооно.
3) Миопати: кали түвшин буурснаар миопати үүснэ. Хэрэв бие сулрах, агчил, саа ажиглагдах тул зохистой ажиглалт шаардагдана. Кали багасах, даралт ихсэх, хавагнах хам шинж илрэх магадлалтай.
5. Гаж нөлөө:
1) Мэдрэлийн систем: цус харвалт, толгой эргэх, нойргүйдэх, хүнд хэлбэрээр толгой өвдөх, невроз үүсч болно
2) Цусны эргэлтийн систем: зүрх дэлсэх шинж үүсч болно
3) Хоол боловсруулах систем: дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, хоолны дуршил буурч болно.
4) Бусад: улайх, тууралт, дисури илрэнэ.
6. Эм хэрэглэх үед болон дараа нь дараах шинж илэрвэл болгоомжилно:
1) Хэрэв улайх, тууралт гарах, дотор муухайрах, бөөлжих, өтгөн хатах, хоолны дуршил буурах, дисури, толгой эргэх шинжүүд үүсвэл эмийн хэрэглээг зогсоон эмч, эм зүйчид хандана.
2) Энэ эмийн бэлдмэл нойрмоглох шинж үзүүлж болох тул жолоо барих, авто механизмтай ажиллахаас зайлсхийнэ.
3) Хэрэв эмийн хэрэглээний дүнд шинж тэмдэг арилахгүй бол хэрэглээг зогсоон эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө.
4) Энэ эмийг дараалан урт хугацаанд хэрэглэхгүй.
5) Кали бэлдмэл, ликорины бэлдмэл, лицерины хүчил, давс, шээс хөөх эмүүдтэй хамт хэрэглэх бол хурамч альдостеронизм, кали түвшин буурснаар миопати амархан үүсч болно
7. Эм хэрэглэх үед болон дараа нь дараах шинж илэрч болохыг анхаарна уу
1) Заагдсан тун хэмжээг баримтална.
2) Дараах эмүүдтэй хамт хэрэглэхгүй:
Ханиалга намдаах, ханиалганы бусад эмүүд, халуун бууруулах, өвдөлт намдаах, гистамины эсрэг, тайвшруулах төрлийн эмүүд
3) Хүүхдэд хэрэглэх бол асран хамгаалагчийн хяналтанд хэрэглэнэ.
4) 3 сараас доош насны нярайд хэрэглэхээс зайлсхийнэ. 3 сар хүртэлх нярай, 1 нас хүртэлх хүүхдэд зайлшгүй шаардлагагүй тохиолдолд хэрэглэхгүй.
5) Эм хэрэглээнд урьдчилан сэргийлэлт:
Эм хэрэглэсний дараа ховор тохиолдох дараах шинж тэмдэгүүд илэрвэл эмийн хэрэглээг даруй зогсоон дараах шинж тэмдэгүүдийн талаар эмч, эм зүйчид мэдэгдэнэ.
a) Эм хэрэглэсний дараа
1) Чонон хөрвөс, хавагнах (залгиур хоолой, зовхи, уруул), цээжээр хөндүүрлэх, нүүр цайх
2) Гар, хөл хүйтэн болох
3) Хэт хөлрөх, амьсгал давчдах
b) Өвчтөнд улайх, тууралт гарах, халуун оргих, биеийн бүх хэсэг, ам, нүдний салстаар халуун оргих,
c) Багтраа үүсэх
- Барбиталын эмүүд, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, согтууруулах ундааны хэрэглээт өвчтөнд ацетоаминофен хувирал буурч ацетоаминофены сийвэн дэх хагас ялгаралын хугацаа ихсэнэ. Согтууруулах ундааны зүйлс нь ацетоаминофены элэг хордуулах нөлөөг нэмэгдүүлнэ.
8. Хадгалахад анхаарах зүйлс:
1) Хүүхдээс хол байлгах
2) Нарны гэрлийн шууд тусгалаас хамгааах хуурай сэрүүн нөхцөлд (сайтар таглан) хадгална.
3) Эмийн үйлдлийн чанарыг алдагдуулахгүйн тулд өөр нөхцөлд, өөр саванд юүлэхийг хориглоно.
Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE