
Хэрэглэх заавар
Үйлдвэрлэгчийн нэр: “Цомбо Фарм ” ХХК- н тарилгын эмийн үйлдвэр
Албан ёсны хаяг: Улаанбаатар хот, СХД, 29-р хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж- 6
Утас: 99098752
E-mail: tsombopharma@mongol.net
НЕЙРОРУБИН 2 мл (тариа)
/NEURORUBIN/
Эмийн худалдааны болон олон улсын нэр:
Тиамины гидрохлорид (Thiamine hydrochloride)
Пиридоксины гидрохлорид (Pyridoxine hydrochloride)
Цианокобаламин (Cyanocobalamin)
Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал
Эмийн найрлага, тун хэмжээ:
- Тиамины гидрохлорид 100 мг
- Пиридоксины гидрохлорид 100 мг
- Цианокоболамин 1 мг
- Лидокаины гидрохлорид 20 мг
- Тарилгын нэрмэл ус 2 мл
Гадаад байдал:
Улаан ягаан өнгийн тунгалаг шингэн
Эмчилгээний бүлэг:
В бүлгийн витаминууд агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл
Эмчилгээний үйлдэл:
- В бүлгийн витаминууд (витамин В1, B6, B12) агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэл нь бие махбодын бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангана.
- Мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.
- Витамин В бүлгийн эмийн нийлмэл найрлага нь өндөр тунгаар өвдөлт намдаах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт:
- Архины гаралтай захын мэдрэлийн эмгэг
- Вирнике- Корсаковын хам шинж
- Шижингийн олон мэдрэлийн эмгэг
- Бери- бери (хуурай ба нойтон)
- Цочимог болон архаг мэдрэлийн ба олон мэдрэлийн үрэвсэл
- Гурвалсан мэдрэлийн өвдөлт
- Хүзүү ба мөрний мэдрэлийн өвдөлт
- Суудлын мэдрэлийн өвдөлт зэрэг эмгэгийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга, тун:
- Хүнд явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:
Эхлээд 1 ампулыг өдөр бүр буюу өнжөөд өвдөлт намдтал булчинд тарина. Цаашдаа долоо хоногт 1 ампулаар 1-2 удаа хэрэглэнэ.
- Хүндэвтэр явцтай өвчний үед насанд хүрэгсдэд:
Долоо хоногт 1 ампулаар 1-2 удаа хэрэглэнэ.
- Тарилгыг өгзөгний булчингийн гадна дээд дөрвөлжинд хийнэ.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа:
- Витамины дутагдал үүсгэж байгаа шалтгаанаас хамаарч лабораторийн үзүүлэлт болон эмнэлзүйн шинж тэмдэг хэвийн болтол эмчилгээг үргэлжлүүлнэ.
- Удаан хугацааны эмчилгээний үед (ялангуяа витамин В12) эмнэлзүйн хяналтыг 6 сар тутамд явуулна.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх үед арьсны урвал (загатнах, чонон хөрвөс, батга), айж түгшүүрлэх, дотор муухайрах, “хоолойн дээр юм тээглэх”, чичигнэх, нүүр улайх, толгой эргэх зэрэг шинж ажиглагдана. Ийм шинж илрэх эрсдэл бүхий өвчтөнүүдэд тиамин агуулсан бэлдмэлийг булчинд давтан тарьсаны дараа ховор тохиолдолд хэсэг газар анафилаксын урвал илрэнэ. Энэ үед глюкокортикоидууд ба гистамины эсрэг эм хэрэглэнэ.
Хориглох заалт:
- Хайрст үлд өвчтэй хүмүүст хэрэглэхгүй. Мөн бэлдмэл батгаших өвчний явцыг хүндрүүлж болзошгүй
- Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Харшлын диатиз
- Хүүхэд
- Жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхгүй.
Онцгой анхааруулга:
Эмчилгээний явцад харшилын урвал ажиглагдаж болно. Хэрэв та ямар нэгэн эм хэрэглэж байгаа, харшилд өртөмтгий, бусад өвчнөөр өвдөж байгаа бол энэ тухайгаа эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Автомашин жолоодох болон механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөөг бүрэн судлаагүй боловч энэ үед болгоомжтой хэрэглэнэ.
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:
Бэлдмэлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд захын мэдрэх мэдрэлийн эмгэг үүсэх ба эмчилгээг зогсооход аяндаа арилна.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
- Витамин В6- г өндөр тунгаар хэрэглэж байгаа үед паркинсоны өвчний эмчилгээнд хэрэглэдэг леводопа бэлдмэлийн үйлдэл багасаж болно.
- Изониазидын хортой нөлөө ихсэж болзошгүй.
- Тиосемикарбазоны уламжлалын бэлдмэл ба 5- флуроурацил нь витамин В1- ын эсрэг нөлөөлж үйлдлийг нь сулруулна.
- Витамин В6 нь альтретамины (хавдрын эсрэг эм) үйлдлийг сулруулна.
- Этанол тиамины шимэгдэлтийг хэт багасгана.
Хадгалах нөцөл:
- Харанхуй сэрүүн газарт гэрлээс хамгаалж хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Эмийн жороор олгоно.
Савлалт:
- 2мл
- 1 х 10 ширхэг бүхий картон хайрцагт савлана.
Хүчинтэй хугацаа:
1 жил хадгална.


















































































