Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Жеил аскорбины хүчил 500мг
Худалдааны нэр
Англи
Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
Jeil Pharmaceutical Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
500мг-2мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жороор олгоно.

JEIL ASCORBIC ACID INJECTION 500 MG

ЖЕИЛ АСКОРБИНЫ ХҮЧИЛ 500 МГ ТАРИЛГА

Найрлага:

1 мл дэх агууламж

Идэвхитэй хольц

Аскорбины хүчил (КФ)  ....................................... 250мг

Идэвхигүй хольц

Натри бикарбонат (КФ)  ....................................... 131 мг

Натри бисульфат (КФ)  ......................................... 5 мг

Тарилгын ус .......................................................... хэмжээс хүртэл

Гадаад байдал:

Өнгөггүй тунгалаг ампулд цайвар шаргал тунгалаг шингэн агуулагдана.

Фармакологийн үйлдэл:

  1. Коллагенд үзүүлэх үйлдэл

Аскорбины хүчил нь арьс, мөгөөрс, шүд, цусны судасны бүрэлдхүүнд зайлшгүй шаардлагатай  коллагены дутагдлаас урьдчилан сэргийлнэ.

  1. Цус ба хялгасан судсанд үзүүлэх нөлөө

Аскорбины хүчил нь судасны ханыг бэхжүүлэх, хялгасан судсны тогтвортой уян чанарт эерэгээр нөлөөлж, ялтсан эс ба тромбины бүлэгнүүлэх үйлдлийг сэргээнэ.

  1. Нөсөөжилтийн эсрэг үйлдэл

Нөсөө үүсэхээс сэргийлэх, меланин хэмээх пигмент, сэвхи ба хар толбо үүсэлтийг саатуулах нөлөөтэй.

  1. Халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилгээнд хэрэглэхэд үзүүлэх нөлөө

Хамрын ханиад ба халдварын гаралтай хавсарсан өвчнүүдийн үед өөрийгөө хамгаалах урвалд оролцож цагаан эсийн тоо , интерферон ялгаралт, эсрэг бие үүсэлтэнд эерэгээр нөлөөлнө.

  1. Бусад үйлдэл

 

Аскорбины хүчил нь архи ба эмийн хордлогын үед хоргүйжүүлэх нөлөө үзүүлнэ.

Ялангуяа тамхи татдаг хүмүүс никотины хорыг тайлахад витамин С шаардлагатай.

Хэрэглэх заалт:

Витамин  С-ийн хүнд хэлбэрийн дутагдлын үед эсвэл ууж хэрэглэхэд хүндрэлтэй үеүүд:

  1. Аскорбины хүчлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд (чийг бамын өвчин)
  2. Витамин С-ийн хэрэгцээ нэмэгдсэн үе (Жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, биеийн хүчний хүнд хөдөлмөрийн үед)
  3. Витамин С-ийн дутагдал эсвэл бодисын солилцооны өөрчлөлт үүсэж болзошгүй дараах тохиолдолуудад
  1. Хялгасан судасны цус алдалт (хамраас цус алдах, буйлнаас цус алдах, цустай шээх)
  2. Эдгээр эмийг хэрэглэх үед (салицилат, атропин, аммони хлорид, барбитуратууд)
  3. Ясны хугарал, ясны өвчний хэлбэрүүд
  4. Арьс харлах, сэвхтэх, үрэвслийн дараа нөсөөтөх
  5. Гэрэлд мэдрэгших  ба арьсны үрэвсэлд тус тус хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

           Өдөрт 50-1000 мг –аар тооцон булчинд, арьсан дор, судсанд хоногийн тунг хувааж тарьж хэрэглэнэ.

            Өвчтөний нас ба өвчний шинж тэмдгээс хамаарч тунг өсгөх буюу багасгаж болно.

Болгоомжлол

Анхааруулга: Шилний үйрмэг болон бусад ослоос болгоомжлох

Шилний хагархайд зүсэгдэх, хатгагдах үед химийн хор, цус, халдварлагдсан бодис биед орж эрүүл мэндэд аюул учирч болзошгүйг анхаарах хэрэгтэй.

Хориглох заалт

  1. Тухайн бэлдмэлд эсвэл түүний найрлага дах аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
  2. Гипероксалури, талассеми-тэй өвчтөн хэрэглэхгүй.
  3. Тулай, цистинури –тэй өвчтөн хэрэглэхгүй.
  4. Глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай өвчтөнд гемолиз үүсэх учир хэрэглэхгүй.
  5. Бөөрөнд оксалатын чулуутай үед өдөрт 1г-аас өөр тун шаардлагатай.

2. Гаж нөлөө

1) Дотор муухайрах, бөөлжих, суулгах, гэдэс базлах, ядрах, нүүр улайх, толгой өвдөх, заримдаа нойргүйдэх гаж нөлөө илэрч болзошгүй.

2)Өдөрт 1г –аас илүү витамин С хэргэлсэнээс шээс хүчилшиж энэ нь суулгалт ба бөөрний чулуу үүсэлтийн шалтгаан болж болзошгүй.

3) Витамин С нь 600мг-аас илүү тунгаар хэрэглэхэд шээс хөөх үйлдэлтэй гэж тэмдэглэгдсэн.

4) Глюкоз-6-фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай өвчтөнд гемолиз үүсч болзошгүй.

3. Ерөнхий болгоомжлол

      1) Аскорбины хүчил өндөр тунгаар хэрэглэсэнээс шээс хүчилшиж уратын тунадас үүсэх, оксалат, цистины эсвэл эмийн гаралтай чулуу үүсч шээсний замыг гэмтээж болзошгүй.

2)Дээр дурдсанчлан витамин С-г ууж хэрэглэх боломжгүй, ууж хэрэглэхэд хангалттай шимэгдэхгүй байгаа үед л тарилгаар хэрэглэнэ.

4. Харилцан нөлөөлөл

1)Салицилат нь цагаан цогцос, ялтсан эсэд витамин С шимэгдэлтийг саатуулна.

2)Аспирин, тамхины никотин, архи, зарим хоолны дуршил бууруулагч, төмөр, фенитоин, зарим таталтын эсрэг эмүүд, эстриол даавар агуулсан жирэмслэлтээс сэргийлэх эмүүд, тетрациклин зэрэг нь витамин С-ийн шимэгдэлийг багасгана.

3)Өндөр тунгаар Витамин С –г хэрэглэх үед антикоагулянтийг (кумарин) уувал   үйлдлийг нь сулруулна.

4)Плуфеназиныг хамт хэрэглэхэд плуфеназины концентраци багасна.

5)Барбитуратууд нь бөөрөөр ялгарах аскорбины хүчлийн гадагшлалтыг нэмэгдүүлнэ.

6)Кортикостероидтой хэрэглэхэд аскорбины хүчлийн исэлдэлт нэмэгдэнэ.

 

  1. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ

     1)Аскорбины хүчлийг хэрэглэсэн жирэмсэн эмэгтэйд үр хөврөлийг хордуулах нөлөө, нөхөн үржихүйн талын гаж нөлөө мэдээлэгдээгүй боловч витамин С –г тарилгаар жирэмсэн эмэгтэйд зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ.

2) Жирэмсэн үед витамин С-г өндөр тунгаар хэрэглэсэнээр урагт нөлөөлөх нөлөөлөл мэдээлэгдээгүй боловч  1г-аас илүү тунгаар хэрэглэхгүй.

3)Жирэмсэн үед аскорбины хүчлийг өндөр тунгаар тарихад урагт чийг бам үүсч болзошгүй.

4)Аскорбины хүчил нь хөхний сүүгээр ялгарах бөгөөд аюулгүй тунгийн зөвлөмж баримт байхгүй байна.

6. Лабораторийн шинжилгээнд нөлөөлөх нь

1)Шээсэнд глюкозын хэмжээг үзэхэд шинжилгээний үр дүнд нөлөөлж болно.

2)Шээсэнд глюкоз шалгах, өтгөнд цус байгаа эсэхийг шинжлэхэд  шинжилгээний хариу буруу гарч болно.

7. Тун хэтрүүлэлт

Өндөр тунгаар хэрэглэх нь ходоод гэдэсний өвчин, суулгалт мөн гипероксалатури, шээс хүчилшиж болзошгүй. Витамин С нь 600мг-аас илүү тунгаар хэрэглэхэд шээс хөөх үйлдэлтэй гэж тэмдэглэгдсэн.

        8.Хэрэглэх үеийн болгоомжлол

1) Арьсан дор болон булчинд тарихад тарьсан хэсэг  түр зуур хавдаж болно.

2)Зайлшгүй шаардлагатай тохиолдолд л булчинд ба арьсан дор эмчилгээний хамгийн бага тунгаар  тарьж хэрэглэнэ. Бэлдмэлийг хэрэглэхдээ мэдрэлжилт ихтэй хэсэг ба нэг байршилд давтан тарихаас зайлхийх хэрэгтэй. Нярай хүүхэд, дутуу төрсөн нярай, бага насны хүүхдэд маш болгоомжтой хэрэглэнэ.

3)Зүүг хатгасаны дараа цус гарах, өвдөлт ихээр мэдрэгдвэл зүүгээ шууд сугалж авна.

4) Тариаг судсаар хурдан таривал түр зуур толгой эргэх, муужрах, судас өвдөх шинж илэрч болзошгүй учир удаан аажим тарина.

9. Хадгалах үеийн анхааруулга.

1)Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална.

2)Гэрлээс хамгаалж хуурай сэрүүн орчинд хадгална.

3)Эмийн чанар байдалд өөрчлөлт орох, буруу хэрэглэхээс сэргийлж өөрийнх нь савалгаанд хадгална.

Олгох нөхцөл: Жороор олгох бэлдмэл.

Үйлдвэрлэгч : Jeil Pharm Co.,Ltd, БНСУ