Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Акридерм ГК
Худалдааны нэр
Англи
Клотримазол + Гентамицин+ Бетаметазон
Үйлдвэрлэгч
Akrikhin JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
10мг/г+1мг/г+0.64мг/г-15г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

Акридерм® ГК

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил: Акридерм® ГК

Олон улсын патентын бус нэршил буюу бїлэглэх нэршил: Бетаметазон+Гентамицин+Клотримазол

Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх зориулалттай тосон түрхлэг

 

Найрлага

100 г тосон түрхлэгд:

Идэвхтэй бодис: 100% бодисд бетаметазон дипропионат - 0,064г /0.05г цэвэр бодистой тэнцэх/, гентамицин 0,100г, клотримазол 1,000г;

Туслах бодис: вазелин- 15,000г, пропиленгликоль-10,000 г, шингэн парафин  - 6,000 г, цитостеариловын спирт (цитиловын спирт 60%, стеариловын спирт 40%)-7.200 г, макроголын  цетостеарат / макрогол-20, цетостеаринийн эфир/ -2.300г, динатрын эдетат -0.500г, натрийн дигидрофосфатын дигидрат -0,260 г, цэвэршїїлсэн ус 100 г хїртэл.

 

Дүрслэл

Цагаан бараг цагаан өнгийн  тосон түрхлэг.

Эмэн эмчилгээний бүлэг: Хэсэг газар хэрэглэхэд зориулсан глюкокортикостероид + антибиотик-аминогликозид + мєєгєнцрийн эсрэг бэлдмэл  

АТС код: [D07ХС01]

 

Эм судлалын шинж чанар

Фармакодинамика

Үрэвслийн эсрэг, харшилын эсрэг, халдваргүйжүүлэх ба мєєгєнцрийн эсрэг  үйлдэлтэй гадуур хэрэглэх нийлмэл бэлдмэл. 

Гентамицин- аминогликозидын бїлгийн єргєн їйлчилгээтэй бактероцид антибиотик. Грам сєрєг нянгуудад єндєр мэдрэмжтэй- Proteus spp./индол эерэг, индол сєрєг/,Escherichia coli, Klebsiella spp., Salmonella spp., Shigella spp.,Campylobacter spp., Staphylacoccus spp./метициллин тэсвэрт/.

Мэдрэг: Enterococcus faecalis, Serratia spp., Pseudomonas spp.,Acinetobacter spp., Citrobacter spp. Тэсвэртэй: Neisseria  meningitides, Treponema pallidum, анаэробны нянгууд: Streptococcus spp . / Streptococcus pneumonia- с бусад/, Enterococcus faecalis; Providencia rettgeri.

Бетаметазон дипропионат – глюкокортикостероид ба хэсэг газрын үрэвсэл, харшил, хавангийн эсрэг нєлєє үзүүлнэ.

Клотримазол- хэсэг газарт хэрэглэх зориулалттай , имидазолын уламжлалын мєєгєнцрийн эсрэг їйлчилгээтэй бэлдмэл. Мєєгєнцрийн эсийн бїрхїїлийн бїтцийн хэсэг болох эргостеролын нийлэгжилтийг саатуулах замаар їйлчилнэ.Єргєн хїрээтэй їйлчилдэг бэлдмэл юм. Дараах эмгэгтєрєгч дерматофитїїдэд идэвхитэй / Trichophiton rubrum,  Trichophiton mentagrophytes, Epidermophyton floccosum, Microsporum canis/, дрожжууд болон хєгцийн мєєгєнцєр/ Candida spp., Torulopsis glabrata, Rhodotorula spp., Pityrosporum orbiculare/.

 

Фармакокинетика

Эмчилгээний тунгаар арьсан дээр тїрхэж хэрэглэхэд  їйлчлэгч бодисууд арьсыг нэвчиж цусанд орох нь маш бага байна. Бетаметазоны нэвчих идэвхи нь  арьсны эпидермийн шинж чанараас     / їрэвсэл болон арьсны бусад євчнїїд нь шимэгдэлтийг ихэсгэдэг/ хамаарна . Боолт хийж  хэрэглэхэд бетаметазон, гентамицины шимэгдэлтийг нэмэгдїїлдэг тул  системийн гаж нєлєє ихэсгэх эрсдэлтэй .

 

Хэрэглэх заалт

Энгийн болон харшлын дерматитууд / ялангуяа хоёрдогчоор нянгийн халдвартай їед/  тархмал нейродермит / тїїнчлэн атопический дерматит/, хязгаарлагдмал нейродерматит / тїїний дотор -энгийн архаг їлд / экзема, дерматомикозїїд , ялангуяа бєгс, болон арьсны гїн нугалаат хэсэгт байрлалтай / дерматофит, кандидоз, олон єнгєт їлд/.

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг, арьсны сүрьеэ тэмбүүгийн арьсны илрэл, салхин цэцэг, энгийн херпес, вакцинжуулалтын дараах арьсны урвал, ил шарх, 2 хүртэлх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг хориглоно.

Болгомжлол

Жирэмсэн їе /ялангуяа эхний 3 сар/ 2-18 насны хїїхэд

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн эхэд ялангуй эхний 3 сард зөвхөн хїрэх  үр дүннь урагт їзїїлэх  эрсдэлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. Жирэмсний хугацаанд эдгээр бэлдмэлийг аль болох арьсны  бага гадаргууд, богино хугацаанд хэрэглэнэ.

Хэсэг газарт хэрэглэхэд бэлдмэлийн найрлагад орсон бодисууд нь хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй тул Акридерм ГК –г хэрэглэх їед хїїхэд хөхїїлэхийг завсарлахыг зєвлєнє.

 

Тун, хэрэглэх арга

Гадуур хэрэглэнэ.

Акридерм® ГК бэлдмэлийг өдөрт 2 удаа өртсөн газарт бага хэмжээгээр нимгэн түрхэж хэрэглэнэ.

Эмчилгээний їргэлжлэх хугацаа нь євчний хэлбэр, байдал, хүндрэлээс хамааран  харилцан адилгїй. Хєлийн улны дерматомикозын эмчилгээний дундаж хугацаа 2-4 долоо хоног. Хэрэв ойрын хугацаанд євчин илаарших байдал ажиглагдахгїй бол оношыг дахин тодруулах, эмчилгээний схемийг єєрчлєх шаардлагатай.

Гаж нөлөө

Халуун оргих, цочрох, арьс хуурайших,  фолликулит, гипертрихоз, батга төст тууралт, гипопигментаци, харшлын урвал.

Боолтоор хэрэглэхэдд арьс зулгарах, хоёрдогч халдвар, арьсны тэжээлгүйтэл, толбоших, потница, үүсч болно. Удаан хугацаагаар , биеийн гадаргууд өргөн хүрээгээр хэрэглэхэд системийн гаж нөлөө  илэрнэ. Тухайлбал: жин нэмэгдэх, остеопороз , даралт ихдэлт, хавагнах, ходоод гэдэсний салст бїрхїїлийн шархлаа,  далд їрэвсэл сэдрэх, сахар ихдэх, хєєрлийн байдалд орох, нойргїйдэх, дисменорея

Тун хэтрэлт

Шинж тэмдэг нь: гиперкортицизм үүсч болно: 

Эмчилгээ: Эмийг аажим солих. Шинж тэмдгийн эмчилгээ. Шаардлагатай їед электролитийг тэнцвэржїїлэх эмчилгээ хийнэ.

 

Эмийн харилцан нөлөө

Бусад эмийн харилцан нөлөө илрээгүй.

 

Ерөнхий сэрэмжлүүлэг

Нїдэнд орохоос сэргийлнэ.

Бактерийн болон мєєгєнцрийн тогтвортой  тэсвэржилт илэрвэл эмийг сольж, зохистой эмчилгээг заана. Насанд хїрэгчидтэй харьцуулбал хїїхдийн биеийн арьсны гадаргуу нь биеийн жингээс харьцангуй их бєгєєд эпидермисийн хєгжил сул байдгаас бэлдмэлийг тїрхэж хэрэглэхэд эмийн бодисын нэвчилт  тєдий чинээ их байх тул системийн гаж нєлєє єгєх эрсдэл єндєр болно.Тиймээс бэлдмэлийг хїїхдэд хамгийн богино хугацаагаар, туйлын болгоомжтой хэрэглэвэл зохино.

 

Савлалт

Гадуур хэрэглэх тосон түрхлэг.

Хөнгөн цагаан бортгонд 15  г –р савлана. Бортгыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалах нөхцөл

15 - 25 °С хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

2 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

 

Үйлдвэрлэгч

Акционерное общество "Химико-фармацевтический комбинат "АКРИХИН" /АО “АКРИХИН”, Россия

142450, Московская область, Ногинский район, г. Старая Купавна, ул. Кирова. 29.

Телефон: (495) 702-95-06; факс: (495) 702-95-03