Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Акридерм
Худалдааны нэр
Англи
Бетаметазон
Үйлдвэрлэгч
Akrikhin JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
0.05%-30г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

АКРИДЕРМ®

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил:  Акридерм®

Патентлагдаагүй олон улсын нэршил:  бетаметазон

Эмийн хэлбэр:  гадуур хэрэглэх крем

 

Найрлага

100 г кремд:

Идэвхтэй бодис: 100%-д бетаметазон дипропионат – 0,064 г, бетаметазон 0,05 г х.х;

Туслах бодис: метилпарагидроксибензоат – 0,2 г, хатуу парафин – 9 г, вазелин – 3 г; пропиленгликоль – 5 г; шингэн парафин – 18 г; цийдмэгжсэн воск – 7 г; динатри эдетат – 0,1 г; натри сульфит – 0,05 г; цэвэршүүлсэн ус  – 100 г хүртэл.

 

Дүрслэл

Цагаан цайвар өнгийн крем.

 

Эмэн эмчилгээний бүлэг: хэсэг газарт хэрэглэх глюкокортикостероид

АТС код:   D07АC01

 

Эм судлалын шинж чанар

Фармакодинамик

Акридерм ® – гадуур хэрэглэх глюкокортикостероид. Үрэвсэл, харшил, үрэвслийн шингэн, судас нарийсгах, загатнаа, пролифератив үйлдлийн эсрэг нөлөө үзүүлнэ. Цагаан эсийн хуримтлал, үрэвслийн голомтонд лизосомын фермент, үрэвслийн медиаторын чөлөөлөгдөлтийг саатуулах, фагоцитоз бууруулах, судас-эдийн нэвчимтгий чанарыг бууруулах, үрэвслийн хаван үүсэлтээс сэргийлнэ.    

Арьсны гадаргууд түрхэхэд бэлдмэл нь үрэвслийн голомтод хүчтэй, хурдан үйлчилж обьектив шинж тэмдэг (улайх, хаван, лихенификаци), субъектив мэдрэмж (загатнаа, цочрол, өвдөлт) бууруулна.

 

Фармакокинетик

Бэлдмэлийн эмчилгээний тунгаар арьсанд түрхэж хэрэглэхэд арьсанд нэвчин цусанд орсон үйлчлэгч бодисын хэмжээ бага байна. Боолтонд хэрэглэснээр арьсны эмгэгийн үед бетаметазоны арьсаар нэвчилт ихсэн системийн гаж нөлөө үүсэх эрсдэл нэмэгдэнэ.

 

Хэрэглэх заалт

Глюкокортикостероидын эмчилгээ шаардагдсан арьсны өвчин:

  • атопик дерматит;
  • харшил хавьтлын дерматит;
  • экзем (олон хэлбэрт);
  • хавьтлын дерматит (мэргэжлийн), бусад харшлын бус дерматит (ялангуяа нарны, хэт ягаан туяаны дерматит);
  • шавьжнаас үүдэлтэй урвал;
  • хайрст үлд;
  • цэврүүт дерматоз;
  • дискоид чонон яр;
  • улаан чонон яр;
  • нэвчдэс олон хэлбэрт улайралт;
  • олон шалтгаант арьсны загатнаа.

 

Хориглох заалт

Бетаметазон болон найрлага дах бусад нэгдэлд мэдрэг ихэссэн. Бактерийн (арьсны сүрьеэ, тэмбүүгийн арьсны илрэл), мөөгөнцөр, вирусын (салсхин цэцэг, энгийн герпес) гаралтай арьсны өвчин, ванцинжуулалтын дараах арьсны урвал, ил шарх,  хөлний тэжээлгүйтлийн шарх, улаан батга, бараан батга, арьсны хорт хавдар, невус, атером, меланом, гемангиом, ксантом, сарком, хөхүүл үе, 1 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

 

Болгоомжлол

Том хэмжээний талбайд эсвэл удаан хугацааны хэрэглээнд: катаракт, чихрийн шижин,  глауком, сүрьеэ үүсэхээс болгоомжилно.

 

Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

Жирэмсэн эхэд хэсэг газарт глюкокотрикостероидын аюулгүй хэрэглээ судлагдаагүй; энэ бүлгийн эмийн бэлдмэлийг жирэмсэн үед зөвхөн үр дүн эрсдлээс давсан тохиолдолд хэрэглэнэ. Жирэмсний хугацаанд эдгээр бэлдмэлийг бага тунгаар богино хугацаанд хэрэглэнэ.

Глюкокортикостероидыг хэсэг газарт хэрэглэхэд хөхний сүүгээр ялгарал нь тодорхойгүй тул хөхөөр хоололтыг зогсоох шаардлагатай.

 

Тун, хэрэглэх арга

Гадуур хэрэглэнэ. Акридерм® крем өдөрт 2 удаа өглөө, орой өртсөн газарт нимгэн давхарга үүсгэн зөөлөн үрж түрхэнэ.

Зузаан арьстай хэсэгт (жишээ нь тохой, гар, тавхай) Акридерм® амархан шингэх тул илүү удаан түрхэнэ. Эмчилгээний үр нөлөө, зохимжоос хамааран 4 долоо хоногоос хэтрүүлэхгүй хэрэглэнэ. Жилд давтамжтай хэрэглэж болно.

Акридерм®  кремыг өвчний цочмог үрэвслийн эмчилгээнд ялангуяа арьсны хүнд эмгэгийн үед хэрэглэнэ.  

Хүүхдэд, өвчтөний нүүрний арьсанд 5 хоногоос хэтрүүлэн хэрэглэхгүй.

Эмнэл зүйн үр дүн илрэхгүй бол оношийг дахих хийх шаардлагатай.

 

Гаж нөлөө

Мэдэгдэж байгаагаар сулавтар шинж чанартай.

Глюкокортикостероидыг гадуур хэрэглэхэд: арьсны загатнаа, халуун оргих,  цочрох, арьс хуурайших, фолликулит, гипертрихоз, стрии, батга төст тууралт («стероид» батга), гипопигментаци, ам орчмын дерматит, харшил хавьтлын дерматит үүснэ. Удаан хугацаанд хэрэглэхэд ялангуяа боолтонд – арьсны ховхрол, хоёрдогч халдвар, арьсны атрофи, хэсэг газрын гирсутизм, телеангиэктази, потниц, пурпур үүснэ. Өргөн хүрээний талбайд ялангуяа хүүхдэд глюкокортикостероидын системийн гаж нөлөө (гипергликеми, глюкозури, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны эргэх өөрчлөлт, Иценко-Кушинг хам шинж) илрэнэ.

Зааварт тусгагдаагүй гаж нөлөө илэрвэл эмчид заавал мэдээлнэ.

Тун хэтрэлт

Цочмог тун хэтрэлт харьцангуй бага хэдий ч өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэснээр гиперкортицизм үүсч болно:  гипергликеми, глюкозури, бөөрний дээд булчирхайн холтослогийн үйл ажиллагаа эргэн дарангуйлагдах, Кушингын хам шинж илэрнэ.

Эмчилгээ. Шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ. Архаг хордлогын үед эмийн хэрэглээг зогсооно.

 

Эмийн харилцан нөлөө

Бусад эмийн харилцан нөлөө илрээгүй.

 

Ерөнхий сэрэмжлүүлэг

Улаан батга, ам орчмын дерматит, батга үүсч болох тул нүүрний арьсанд удаан хугацаанд хэрэглэхгүй. Ээлж эмчилгээг 5 хоногоос хэтрүүлэхгүй.

Акридерм® кремийг нүдэнд хэрэглэхгүй. Нүдэнд хүргэхээс зайлсхийнэ.  Бэлдмэлийг нүдний салст бүрхүүлд хүргэснээр катаракт, глауком, нүдний мөөгөнцрийн халдвар, херписийн халдварын сэдрэл бий болгоно.

Хэрэв эмийн хэрэглээтэй холбоотой арьс үрэвсэх, хэт мэдрэгшлийн шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсоон зохих арга хэмжээг авна.

Удаан хугацаанд биеийн их хэмжээний гадаргууд эсвэл боолтонд хэрэглэх ялангуяа хүүхдэд  глюкокортикостероидын системийн шингээлт үүснэ.

Бетаметазонтой холбоотой системийн гаж нөлөө илэрч болох тул 1 настай хүүхдэд хатуу заалтанд, эмчийн шууд хяналтан дор хэрэглэнэ.

1 хүртэлх насны хүүхдэд шингээлтийн хэмжээ нэмэгдэж (боолтны дулааныг тохируулах) болох тул үйлдэл үзүүлэх эмчилгээний нийт хугацааг хязгаарлах шаардлагатай.

Өргөн хүрээний газаргууд эсвэл боолтонд эм хэрэглэхэд гипотаталус-гипофиз-бөөрний дээд булчирхайн системийн үйл ажиллагаа буурах, гиперкортицизмын шинж тэмдэг үүсэх өсөлтийн дааврын ялгаралт буурах, тархины дотоод даралт нэмэгдэж болно.

 

Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Нөлөөлөхгүй.

 

Савлалт

Гадуур хэрэглэх 0,05 % крем.

Хөнгөн цагаан тубд 15, 30, 50 г-р савлана. Туб бүрийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.

 

Хадгалалт

15 - 25 ºС хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

4 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгох.