
Хэрэглэх заавар
Витамин (тариа)
Тиамины хлорид (Thiaminium chloridum)
Эмийн худалдааны болон олон улсын нэр: Тиамины хлорид (Thiaminium chloridum)
Эмийн хэлбэр: Тун шилтэй тарилгын уусмал
Эмийн найрлага, тун хэмжээ:
- Тиамины гидрохлорид 0,05 г
- Тарилгын нэрмэл ус 1 мл хүртэл
Үйлдэл:
Витамин нь бие махбодын янз бүрийн үйл ажиллагаанд оролцдог тиамин агуулах бөгөөд уг витамины дутагдлын үед бие махбодод үзүүлэх түүний оролцоо дутагдана. Бие махбодод маш бага хэмжээгээр хадгалагдах ба 14 хоногийн дотор ашиглагдаж шавхагдана.
Хоногийн хэрэгцээ:
- Насанд хүрсэн эрэгтэйчүүдийн хоногийн хэрэгцээ 1,2-2,1 мг
- Ахмад насны хүмүүсийнх 1,4-2,1мг
- Эмэгтэйчүүдийн хоногийн хэрэгцээ 1,1-1,5мг байх ба жирэмсэн үед 0,4мг, хөхүүл эхчүүдийнх 0,6 мг тус тус нэмэгдэнэ.
- Хүүхдийн хоногийн хэрэгцээ 0,3-1,5 мг байна.
Витамин -ийн хоол хүнсэн дэх агууламж:
- Үр тариа, будаа, улаан буудай, талхны хөрөнгө, тосны үр, самар зэрэгт тиамин агуулагдана.
- Сүү нь бага насны хүүхдийн тиамины гол эх үүсвэр болдог.
Хоол хүнсээр авах Витамин -ын хэрэгцээ:
- Витамин
-ын хүнд явцтай дутагдлын үед шаардагдах хоногийн хэрэгцээ эмэгтэйчүүдэд 1мг, эрчүүдэд 1,4 мг байна.
Витамин -ын Үйлдэл: Витамин
нь дараах үйлдэл үзүүлнэ.
- Нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент тул уг солилцоог зохицуулахад чухал үүрэгтэй.
- Тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөн сэтгэл гутралын эсрэг үйлчлэх ба ой тогтоол ба сурах үйл ажиллагааг сайжруулна.
- Ацетилхолин, гамма-аминотосны хүчил зэрэг медиаторуудын нийлэгжилтэнд оролцож мэдрэлийн сэрэл дамжилтанд чухал үүрэг гүйцэтгэнэ.
- Давсны хүчлийн үйлдвэрлэлд оролцон хоол бололвсруулах үйл ажиллагааг дэмжинэ.
- Хүүхдийн өсөлтөнд шаардагдана.
- Тиамин нь цусны үүсэлтийг дэмжихээс гадна цусны эргэлтийг сайжруулна.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэнэ. Үүнд:
- Тэжээлгүйдлийн цус багадалт,
дутагдлын өвөрмөц хам шинж буюу Бери бери өвчин,
- Полиневрит, радикулит, мэдрүүлийн өвдөлт, зах хязгаарын саа, мэдрэл сульдал,
- Мэдрэлийн гаралтай дертатоз, арьсны идээр, намарс, хайрст үлд
- Хоол боловсруулах замын шимэгдэлт алдагдах хам шинж
- Өндөр настанд бодисын солилцоог тэтгэх зорилгоор
- Амьтны гаралтай хоол хүнс хязгаарласан хоолны дэглэм бүхий өвчтөн
- Архинд донтох өвчин
- Халдварт өвчин ба даавар орлуулах эмчилгээний үед
- Айдас түгшүүр ба сэтгэл уналт бүхий өвчтөнд тус тус хэрэглэнэ
Хэрэглэх арга:
витаминыг хоолны дараа уух буюу булчинд тарьж хэрэглэнэ. Витамины дутагдлыг эмчлэхэд насанд хүрэгсдэд тиамины хлоридыг 0,01г-аар өдөрт 1-3 удаа ууна. Ээлж эмчилгээ 30-40 өдөр үргэлжилнэ.
- 3 хүртэлх насны хүүхдэд эмчилгээний зорилгоор 0,005г-аар (5мг) өнжөөд 1 удаа, 3-8 настайд эхлээд 0,005г (5мг)-аар өнжөөд өдөрт 3удаа 8-аас дээш настайд 0,01 (10мг)-аар 1-3 удаа 30өдрийн турш тус тус хэрэглэнэ. Тиамины хлоридын 1мг нь тиамины бромидын 1,29мг-тай тэнцэнэ.
- Гэдэсний ханаар
витамин шимэгдэхгүй болсон болон эмийн үр нөлөө яаралтай шаардагдаж байгаа үед тиаминыг булчинд тарьж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд тиамины бромидыг 0,03-0,06г (3%, 6%-ийн 1 мл уусмал), тиамины хлоридыг 0,025-0,05г (2,5: 5%-ийн 1мл)-аар өдөрт нэг удаа, хүүхдэд тиамины хлоридыг 0,0125г (2.5%-ийн 0,5мл), тиамидын бромидыг 0,015г (3%-ийн 0,5мл)-аар тус тус ыулчинд тарина. Ээлж эмчилгээ нь 10-30өдөр үргэлжилнэ.
- Цэвэршилтийн өмнөх буюу цэвэршилтийн насны эмэгтэйчүүд, архидлын өвчтэй болон олонтаа харшил үүсдэг хүмүүст харшил үүсч болзошгүй байдлууд зэрэгт бага тунгаар (6%-ийн 0,5мл) тарьж зохимж сайн байвал тунг нэмэгдүүлнэ.
- Витамин
-ыг өндөр тунгаар булчин болон судсанд тарьж хэрэглэхэд анафилаксын урвал илэрч болзошгүй.
- Бэлдмэлийг их тунгаар хэрэглэхэд В комплексын бусад витамины метаболизм өөрчлөгдөнө.
Хориглох заалт:
- Удмын харшил, харшил үүсгэж болзошгүй байдлууд гипертони өвчин зэрэгт тиамины бромидыг хэрэглэхгүй.
- Мэдрэлийн системийн мэдрэг чанар ихэссэн, 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй хүмүүс болгоомжтой хэрэглэвэл зохино.
- Тиамины витамин
(пиридоксин), цианокобламинтай зэрэг тэрчлэн нэг шпризэнд пенициллин, стрептомицин, РР витаминтай хольж хэрэглэхийг цээрлэнэ.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Никотины хүчил (пиридоксин), цианобаламин зэрэг В бүлгийн витаминуудын уусмалуудтай болон пенициллин, стрептомицин зэрэг эмтэй нэг тариурт хамт тарьж болохгүй.
Эмийн сангаас олгох нөхцөл: Эмийн жороор олгоно.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгалж болно.
- Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Хадгалах нөцөл ба анхааруулга:
- Гэрлээс хамгаалж сэрүүн газарт хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлалт:
- 5%-ийн 1,2 мл-ийн тун шил.
- 1 х 10, 1х100 ширхэг бүхий картон хайрцагт савлана.


















































































