
Хэрэглэх заавар
Эмийн хэрэглээний заавар
КОКАРБОКСИЛАЗА
Худалдааны нэр: Кокарбоксилаза
Олон улсын патентлагдаагүй нэршил: кокарбоксилаза
Эмийн хэлбэр: уусмал болгон бэлтгэсэн даруйд судсанд болон булчинд тарихад зориулан, бага хэмд хатаан бэлтгэсэн (лиофилжуулсан) нунтаг
Найрлага
Нэг туншилд
Үйлчлэгч бодис:
Кокарбоксилазын гидрохлорид – 50 мг
Туслах бодис:
Нүүрс хүчлийн натри ( натрийн карбонат) – 8 мг
Ерөнхий шинж:
(лиофильжуулсан) нунтаг.
Эмийн эмчилгээний бүлэг: бодисын солилцоонд нөлөөлөгч бэлдмэл
АТС код: A11DA
Фармакологийн шинж чанар
Фармакодинамик
Кокарбоксилаза нь тиамины (витамин В1) кофермент бөгөөд бие махбодид ороод фосфоржиж нэг(моно)-, хоёр(ди)- ба гурван (три) фосфорт эфир болон задраад, альфа-кето хүчил, пировиноградын хүчил хоёрыг карбоксилжих болон карбоксилийн хүчлээс ангижрах урвалыг дэмжиж үйлчилдэг. Хүний дотоод кокарбоксилаза нь биемахбодид, хүний дотоод тиаминаас фосфоржих замаар үүсдэг, гэвч кокарбоксилазын үйлдэл тиамины үүргийг бүрэн орлож чаддаггүй учраас В1 витамины дутагдлыг эмчлэх болон дутагдлаас сэргийлэх зорилгоор дан ганц кокарбоксилазаг хэрэглэх боломжгүй юм. Кокарбоксилаза нь глюкоз ашиглалтыг сайжруулан, мэдрэлийн эд эсийн тэжээл, зүрх судасны тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангана. Цусны сийвэн дэх сүүний ба пировиноградын хүчлийн хэмжээг бууруулна. Цусанд дээрх хоёр хүчлийн хэмжээ ихэсвэл хэт хүчилшил (ацидоз) ба түүнээс шалтгаалсан оврого (ацидозын кома) үүсгэдэг.
Хэрэглэх заалт
Кокарбоксилазаг элэг ба бөөрний үйл ажиллагааны дутагдал, чихрийн шижингийн шалтгаант кома ба түүний урьдал байдал, чихрийн шижингийн кетоацидоз, зүрхний үйл ажиллагааны архаг дутагдал, зүрхний хэм алдалт, захын мэдрэлийн үрэвсэл зэрэг өвчний үед иж бүрдэл эмчилгээний нэг бүрэлдэхүүн болгон хэрэглэнэ.
Хүүхдэд энэ бэлдмэлийг мөн адил зорилгоор хэрэглэдэг. Нярайд бэлдмэлийг дараах тохиолдлуудын иж бүрдэл эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд: ургийн бүтэлт, түүнээс шалтгаалсан ацидоз, хүчилтөрөгчийн дутагдал, уураг тархины эмгэгшил (энцефалопати), цусны эргэлтийн алдагдал болон уушгины хатгаа, цусан үжил зэрэг орно.
Хориглох заалт
Уг бэлдмэлд хэт мэдрэгшсэн үед хэрэглэхгүй
Жирэмсэн, хөхүүл эхийн хэрэглээ
Жирэмсэн эхэд хэрэглэх үеийн аюулгүй байдлын мэдээлэл одоогоор байхгүй. Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэсэн талаар хийгдсэн судалгааны тоо баримт хангалтгүй байгаа учир түүнийг жирэмсэн ба хөхүүл эхэд хэрэглэхгүй.
Хэрэглэх арга ба тун
Кокарбоксилаза бэлдмэлийг булчинд эсвэл судсанд (шууд урсган эсвэл дуслаар) тарьж хэрэглэнэ. Нэг туншилтэй (50 мг) нунтгийг, хэрэглэхийн дөнгөж өмнө 2 мл тарианы усаар найруулан, уусмал бэлтгэнэ. Судсанд шууд шахаж хийх тохиолдолд
бэлдсэн уусмалыг 10–20 мл хэмжээтэй болтол дахин шингэлнэ, судсанд дуслаар тарих бол 200–400 мл хэмжээтэй 0,9% натрийн хлоридын уусмалд эсвэл 5 % декстрозын (глюкозын) уусмалд хийж шингэлнэ.
Зүрхний хэм алдагдах эмгэгийн үед: хоногт 100–200 мг-аар 15–30 хоногийн турш хэрэглэнэ. Зүрхний үйл ажиллагааны архаг дутагдалд: 50 мг тунгаар хуруувчин цэцгийн бэлдмэл хэрэглэхээс 2 цагийн өмнө хоногт 2–3 удаа хэрэглэнэ. Чихрийн шижин өвчний эмчилгээнд (кетоацидоз, кома): хоногийн тун 100 мг байдаг.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдлын үед: судсанд 100–150 мг тунг хоногт 3 удаа урсгаж хийх, эсвэл судсанд дуслаар 100–150 мг-р (5% декстрозын уусмалд урьдчилан уусгаад) хэрэглэнэ.
Захын мэдрэлийн үрэвсэлд: булчинд 50–100 мг тунгаар 1–1,5 сарын турш тарьж хэрэглэнэ.
Хүүхдэд бэлдмэлийг булчинд эсвэл судсанд (шууд урсган эсвэл дуслаар) тарьж хэрэглэнэ. Хүүхдийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгээс хамааран хоногт 25-50 мг тунгаар хэрэглэнэ. Нэг удаагийн ээлж эмчилгээг 3–7 хоногоос 15–30 хоног хүртэл үргэлжлүүлж болно. Нярай хүүхдэд: биеийн кг жин тутамд 10 мг оногдохоор тооцож, судсанд (маш аажим шахаж) хоногт 1 удаа тарьж хэрэглэнэ.
Бэлдмэлийг хэрэглэх үеийн сэрэмжлүүлэг
Онц гойд зүйл үгүй
Гаж нөлөө
Харшлын урвалууд ( арьс загатнах, чонон хөрвөс); булчинд тарьсны дараа тарьсан хэсэгт улайх, загатнах, хавдах.
Тун хэтрэлт
Тун хэтэрсэн тухай мэдээлэл одоогоор тэмдэглэгдээгүй
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэлцэх
Кокарбоксилаза зүрхний гликозидуудын зүрхний үйл ажиллагааг дэмжих(кардиотоник) үйлдлийг хүчжүүлж, түүний зохимжийг дээшлүүлнэ.
Тээврийн хэрэгсэл жолоодох ба хөдөлгүүртэй харьцаж ажиллах чадварт нөлөөлөх
Тээврийн хэрэгсэл жолоодох ба хөдөлгүүртэй харьцаж ажиллах чадварт нөлөөлөх эсэх талаар хийгдсэн судалгаа байхгүй.
Эмийн хөлбэр, савлалт
Уусмал болгон бэлтгэсэн даруйд судсанд болон булчинд тарихад зориулан, бага хэмд хатаан бэлтгэсэн (лиофилжуулсан) нунтгаас нэг туншилд 50 мг тунгаар хийж савласан.
- 10 ширхэг туншилийг багцлан, хэрэглэх заавар ба шил зүсэгчийн хамт хатуу цаасан хайрцагт хийж хаяглан битүүмжилсэн, эсвэл
- 5 ширхэг туншилийг, 5 ширхэг 2 мл-р савласан тарианы устай хамт багцлан, хэрэглэх заавар ба шил зүсэгчийн хамт хатуу цаасан хайрцагт хийж хаяглан битүүмжилсэн, эсвэл.
- 5 ширхэг туншилтэй бэлдмэл, 5 ширхэг 2 мл-р савласан тарианы ус тус бүрийг тусад нь багцлан, хэрэглэх заавар ба шил зүсэгчийн хамт хатуу цаасан хайрцагт хийж хаяглан битүүмжилсэн байна.
Хэрэв туншилийн “хүзүүн дээр” амархан онгойход зориулсан хэрчлээстэйг тэмдэглэсэн “хүзүүвч”, эсвэл дарж онгойлгох хэсгийг заасан “цэг” зурагдсан байвал туншил зүсэгч дагалдахгүй.
Хадгалах нөхцөл
Гэрлийн шууд тусгалаас хамгаалж, 20 ºС-с илүүгүй хэмд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгал.
Хадгалах хугацаа
3 жил
Савлагаанд заасан хүчинтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангаас эм олгох журам
Жороор олгоно


















































































