
Хэрэглэх заавар
Карведи-Денк 6.25 (Carvedi-Denk 6.25)
Ууж хэрэглэхэд зориулсан шахмал
Бета хориглогч
Идэвхтэй бодис: карведилол
Хэрэглэх заавар: Эмчлүүлэгчдэд зориулсан мэдээлэл
Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эм хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу.
- Уг эм хэрэглэх зааврыг хадгалаарай. Учир нь танд түүнийг дахин унших шаардлага гарч болно.
- Хэрэв танд ямар нэгэн нэмэлт асуулт гарвал эмч, эм зүйчээс асуугаарай.
- Уг бэлдмэл танд зориулагдсан учир шинж тэмдэг нь таныхтай адил байсан ч бусдад дамжуулж болохгүй. Учир нь тэдэнд хор хөнөөл учруулж болзошгүй.
- Хэрэв танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл эмч буюу эм зүйчдээ мэдэгдээрэй Уг эм хэрэглэх зааварт тэмдэглэгдээгүй гаж нөлөө үүнд хамаарна. 4-р хэсгээс үзнэ үү.
Зааврын агуулга
- Карведи-Денк гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
- Карведи-Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
- Карведи-Денк бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
- Илэрч болох гаж нөлөө
- Карведи-Денк бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
- Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
1. Карведи-Денк гэж юу вэ? Түүнийг юунд хэрэглэдэг вэ?
Карведи-Денк нь зүрх судасны эмгэгийн эмчилгээнд хэрэглэдэг зүрх судасны тогтолцооны бета-1 ба бета-2 рецепторыг сонгомол бусаар, альфа-1 рецепторыг сонгомлоор хориглох эм юм.
Карведи-Денк 6.25-г дараах эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ.
- ишемийн болон ишемийн бус гаралтай бүх хэлбэрийн тогтвортой, шинж тэмдэг бүхий зүрхний архаг дутагдалд – хориглох заалтгүй бол стандарт эмчилгээтэй (AХФ дарангуйлагч ба шээс хөөх эм, хуруувчин цэцгийн бэлдмэлийн хамт болон дангаар) хослуулан хэрэглэнэ.
Зүрхний дутагдлын эмчилгээний талаарх мэдээлэл
Карведи-Денк-ийн эмчилгээг эхлэхээс өмнө зүрхний дутагдалтай өвчтөнүүдийн зүүн ховдлын шахалтын багасалт ойролцоогоор 4 долоо хоногийн турш эмнэлзүйн хувьд тогтвортой байх ёстой (NYHA ангиллын дагуу өвчтөний биеийн байдал тогтвортой эсвэл үндсэн эмчилгээнд өөрчлөлт ороогүй, зүрхний дутагдлын улмаас эмнэлэгт хэвтээгүй).
2. Карведи-Денк бэлдмэлийг хэрэглэхийн өмнө та юу мэдэх шаардлагатай вэ?
Дараах тохиолдолд Карведи-Денк хэрэглэхийг хориглоно.
- үйлчлэгч бодис болох карведилол ба бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодисуудад (6-р хэсэгт жагсаасан) хэт мэдрэг хүмүүс
- зүрхний гаралтай шок
- давшингуй явцтай зүрхний дутагдал (зүрхний үйл ажиллагааны ээнэгшилгүй хэлбэрийн дутагдал)
- уушгины артерийн цочмог эмболи
- зүрхний принцметал бах
- ялангуяа цусны даралт бага тохиолдол (систолын даралт 85 мм.муб-с бага)
- судасны цохилт маш удаан эсвэл зүрхний цохилтын тоо хэт цөөн бол (зүрхний цохилтын тоо нь 1 минутанд 50-аас цөөн).
- зүрхний дутагдлын эмчлэгдээгүй хэлбэр, зүрхний сэрэл дамжуулалтын эмгэгийн тодорхой хэлбэр [АV зангилааны 2 ба 3-р зэрэг, синусын зангилааны хамшинж, синоатриал зангилааны хориг (зүрхний зохиомол удирдлага хийлгээгүй) гэх мэт]
- синусыг эмгэгийн хамшинж, синус-тосгуурын хориг
- амьсгалын замын эмгэгтэй холбоотой зүрхний дутагдал (уушгин зүрх)
- гуурсан хоолойн багтраа болон амьсгалын замын дамжуулалтын агчил төст нарийсалт өгөх хандлагатай амьсгалын замын бусад эмгэг (уушгины архаг бөглөрөлтөт өвчин гэх мэт)
- бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны хэт идэвхжилийн (феохромоцитома) үед эмчилгээ хийгдээгүй (бөөрний дээд булчирхайн дотоод хэсгийн хавдар).
- Элэгний хүнд явцтай эмгэг
- Бие махбодын хүчилшлийн хэлбэрийн алдагдал (бодисын солилцооны хүчилшил)
- МАО В-г саатуулагчаас өөр сэтгэл уналын эсрэг тодорхой эмтэй хамт хэрэглэх
- верапамил, дилтиазем болон зүрхний хэм алдагдлын эмгэгийг эмчлэх эмийн бэлдмэлийг тарьж хэрэглэж байгаа бол.
- Хөхүүл үе.
Анхааруулга ба болгоомжлол
Хэрэв танд дараах эмгэг хамааралтай бол Карведи-Денк хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчдээ мэдэгдээрэй.
Таны эмч дараах тохиолдлуудад Карведи-Денкийг маш болгоомжтой хэрэглэх болно:
- таны биеийн байдал муудах (жишээлбэл, амьсгал давчдах, хөл хавагнах)
- мөчдийн цусны эргэлтийн ноцтой асуудал эсвэл Рэйногийн шинж үүсэх (гар, хөлийн хурууны судасны агчил). Шинж тэмдгүүд улам дордож болно.
- чихрийн шижин
- хэт мэдрэгшлийн ноцтой урвалууд (харшил)
- харшил үүсгэгчдэд мэдрэмтгий байдлыг сулруулах эмчилгээт (гипо/мэдрэггүйжүүлэх)
- зүрхний цохилт мэдэгдэхүйц буурсан (пульс 55 цохилт/минутанд түүнээс бага байх)
- хайрст үлд, урьд өмнө эсвэл гэр бүлийн гишүүдэд илэрсэн
- зүрхний дутагдал (хуруувчин цэцгийн гликозид) эсвэл зүрхний хэм алдагдлын эсрэг эмүүд (жишээлбэл, верапамил, дилтиазем) хэрэглэдэг
- тогтворгүй эсвэл хоёрдогч гипертензи
- цусны даралт багатай (ортостатик гипотензи)
- зүрхний цочмог үрэвсэлт өвчин
- зүрхний хавхлагууд эсвэл судасны нарийсалт
- захын артерийн эмгэгийн төгсгөлийн үе шат
- цусны даралтыг бууруулдаг бусад эмүүдтэй (альфа-1 рецептор хориглогч эсвэл альфа-2 рецепторын агонистууд) эмчилгээт.
- зүрхний хэмнэлийн тодорхой гажиг (тосгуур ховдолын 1-р зэргийн хориг)
- бамбай булчирхайн хэт идэвхжилийн шинж тэмдэг (гипертиреодизм)
- мэдээгүйжүүлэлт болон томоохон мэс ажилбарт орох бол
- арьсны ноцтой урвал (жишээлбэл, эпидермисийн хорт үхжил (TEN) эсвэл Стивенс-Жонсоны хам шинж (SJS))
- нулимсны урсгал багассан (контакт линз зүүдэг хүмүүс)
Хэрэв танд эдгээр өвчин эсвэл дагалдах эмгэгүүд байгаа бол эмчилгээг эхлэхээс өмнө, эмчилгээний явцад анхаарах шаардлагатай тул эмчдээ шууд хэлээрэй.
Эмчилгээг зогсоох үеийн шинж тэмдэг ( халах үеийн хам шинж)
Карведи-Денк-ийн эмчилгээг гэнэт зогсоож болохгүй. Энэ нь ялангуяа зүрхний титэм судасны цусны урсгалын бууралтаас үүдэлтэй зүрхний өвчтэй өвчтөнүүдэд хамаарна. Үүний оронд тунг 2 долоо хоногийн турш аажмаар бууруулах шаардлагатай.
Хүүхэд ба өсвөр насныхны хэрэглээ
18-аас доош насны хүүхэд, өсвөр насныханд карведилолын үр нөлөө, аюулгүй байдлын талаар хангалттай мэдээлэл байхгүй. Тиймээс эдгээр иргэдэд Карведи-Денкийг хэрэглэхгүй.
Настангуудын хэрэглээ
Настангууд карведилолд илүү мэдрэг хариу урвал өгч болох тул илүү нарийн хянах хэрэгтэй.
Бусад эмийн бэлдмэл ба Карведи-Денк Хэрэв та ямар нэгэн эмийн бэлдмэл хэрэглэж дуусаад удаагүй байгаа, эсвэл хэрэглэж байгаа (жоргүй олгодог эмүүд ч хамаарна) бол эмчлэгч эмч, эм зүйчдээ мэдэгдээрэй.
Дараах эмүүдийг хамт хэрэглэвэл харилцан нөлөө үүсгэж болно.
- дигоксин, дигитоксин (зүрхний сулралыг эмчлэхэд хэрэглэдэг эм)
- цусан дахь сахарын хэмжээг багасгах (ууж хэрэглэх чихрийн шижингийн эсрэг эм), инсулин хэрэглээт. Цусан дахь сахарын хэмжээг нарийн хянах шаардлагатай.
- Карведи-Денк дэх идэвхтэй бодисын задралыг өдөөдөг эмүүд: Антибиотик рифампицин ба зарим нойрсуулах эм (барбитурат) нь Карведи-Денкийн үр нөлөөг бууруулж болно.
- циклоспорин эсвэл такролимус (эрхтэн шилжүүлэн суулгасны дараа өвчтөнд хэрэглэдэг эм): Таны эмч эдгээр эмийн тунг бууруулж болно.
- төв мэдрэлийн системд нөлөөлдөг эмүүд, жишээлбэл, тайвшруулах эм, нойсуулах эм, сэтгэлийн хямралыг эмчлэх зарим эм (жишээлбэл, гурван эсвэл дөрвөн цагирагт сэтгэл гутралын эсрэг эм, флуоксетин, пароксетин, МАО дарангуйлагч), согтууруулах ундаа
- цусны даралтыг бууруулдаг бусад эмүүд (жишээлбэл, резерпин, гуанетидин, альфа-метилдопа, клонидин, гуанфацин, альфа-хориглогч эсвэл нитратууд) эсвэл цусны даралтыг бууруулдаг эмүүдийн гаж нөлөө илэрдэг
- зүрхний хэм алдагдлыг эмчлэх эм (верапамил ба дилтиазем кальцийн сувгийн хориглогчид эсвэл амиодарон гэх мэт)
- дигидропиридин (цусны даралт ихсэх эсвэл зүрхний бахын эмчилгээнд хэрэглэдэг эм)
- мэдээгүйжүүлэгчид
- мэдрэлийн автономит системд нөлөөлдөг эмүүд (парасимпатомиметик, симпатомиметик)
- мигрень (эрготамин) ба багтрааны эсрэг (аминофиллин, теофиллин, бета агонистууд) эмүүд
- зарим өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг эмүүд (үрэвслийн эсрэг стероид бус бэлдмэлүүд, кортикостероидууд), зарим дааврын бүтээгдэхүүнүүд (эстрогений бүтээгдэхүүнүүд), булчин сулруулдаг зарим эмүүд (булчин сулруулагчид)
- циметидин, гидралазин
Карведи-Денк бэлдмэлийг хоол, ундаа, согтууруулах ундаатай хамт хэрэглэх
Карведи-Денк эмчилгээг эхлэх үед гоо жүрж идэх, гоо жүржийн шүүс уухаас зайлсхийнэ. Гоо жүрж болон гоо жүржийн шүүс нь карведилолын идэвхтэй бодисыг нэмэгдүүлж, урьдчилан таамаглах боломжгүй гаж нөлөө үзүүлдэг.
Согтууруулах ундаа нь Карведи-Денк-ийн үйлдэлд нөлөөлдөг тул хамт эсвэл ойрхон согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.
Допингийн зорилгоор буруу хэрэглэсний дараах үр нөлөө
Карведи-Денк-ийг хэрэглэснээр допингийн эсрэг шинжилгээнд эерэг хариу гарах боломжтой. Карведи-Денк-ийг допингийн бодис болгон хэрэглэх нь эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ
Хэрэв та жирэмсэн, хөхүүл, өөрийгөө жирэмсэн гэж бодож байгаа эсвэл хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн бол энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө аваарай.
Жирэмсэн
Хангалттай туршлага байхгүй тул эмчлэгч эмч шаардлагатай гэж үзээгүй тохиолдолд Карведи-Денк-ийг жирэмсэн үед хэрэглэхгүй.
Бета-хориглогчийн эмчилгээг төрөхөөс 72-48 цагийн өмнө зогсооно. Хэрэв энэ боломжгүй бол шинэ төрсөн хүүхдийг амьдралын эхний 48-72 цагийн турш хянах шаардлагатай.
Хөхүүл үе
Карведилол хөхний сүүгээр ялгарал тодорхойгүй тул хөхүүл эхчүүд Карведи-Денк-ийг хэрэглэж болохгүй.
Жолоо барих ба машин механизмтай ажиллах
Уг бэлдмэлийн эмчилгээний үед эмнэлгийн нарийн хяналт шаардагдана.
Бэлдмэлд үзүүлэх хүн бүрийн хариу урвал (толгой өвдөх, ядрах гэх мэт) ялгаатай байдаг бөгөөд тэдний жолоо барих, машин механизмтай ажиллах чадвар болон хамгаалалтгүй
ажиллах чадварыг алдагдуулж болзошгүй. Энэ нь ихэвчлэн эмчилгээг эхлэх, бэлдмэлийн тунг ихэсгэх, өөр бэлдмэлээр солих, архитай хамт хэрэглэх үед илэрнэ.
3. Карведи-Денк бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?
Бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ. Хэрэв ойлгомжгүй зүйл байвал эмчлэгч эмч болон эм зүйчээс асууна.
Эмч өөрөөр зөвлөөгүй үед хэрэглэх хоногийн тун:
Зүрхний тогтвортой хэлбэрийн архаг дутагдал | Карведилолын хоногийн тун |
Эхлэх тун | Эхний 14 хоног
|
Энгийн тун | Хэрэв эхлэх тун үр дүн бага бол тунг дор хаяж 2 долоо хоногийн интервалтайгаар дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ.
Зорилтот тун нь зөвшөөрөгдсөн хамгийн дээд тун байх ёстой. |
Дээд тун |
|
Зөвхөн 85 кг-аас дээш жинтэй хөнгөн болон дунд зэргийн явцтай зүрхний тогтвортой хэлбэрийн архаг дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг хоногт 2х50 мг хамгийн дээд тунд хүртэл болгоомжтой нэмж болох бөгөөд өвчтөнийг маш нарийн хянана.
Таны эмч тунг нарийн тооцоолно. Түүний зааврыг яг дагаж мөрдөөрэй.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа
Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч тогтооно. Карведи-Денк 6.25 бэлдмэлийн эмчилгээг ихэвчлэн удаан хугацаагаар хэрэглэх бөгөөд боломжтой бол эмчилгээг гэнэт
зогсоохгүй. Бэлдмэлийн эмчилгээг 1-2 долоо хоногоос удаан хугацааны турш удаан аажмаар зогсооно.
Хэрэв зүрхний бахын эсрэг эмчилгээг орлуулах шаардлагатай бол зүрхний цусан хангамжийн дутагдал улам гүнзгийрэхээс сэргийлэх ба Карведи-Денк бэлдмэлийг аажим зогсоохтой
зэрэг хийнэ.
Хэрэглэх арга:
Шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууна. Эмч өөрөөр зөвлөөгүй бол өглөө эсвэл өглөө болон орой хэрэглэж болно. Карведи-Денк-ийг хоолтой хамт хэрэглэж болно.
Үйлчлэгч бодис удаан шимэгдэх ба биеийн байрлал өөрчлөгдөхөд (ортостатик нөлөө) цусны эргэлтийн зохицуулга алдагдан багасч болно
Шахмалыг хуваах заавар
Карведи-Денк шахмалыг тэнцүү тунгаар хувааж болно.
Шахмалыг тэгш, хатуу гадаргуу дээр ховил шугамыг доош харуулан байрлуулна. Шахмалыг хоёр хэсэгт хуваагдах хүртэл хуруугаараа шахмалын дунд хэсэгт жигд дар.
Илүү өндөр тунгаар хэрэглэхэд тохиромжтой шахмалууд байдаг.
Хэрэв та Карведи-Денк бэлдмэлийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд
Тун хэтрэх үед цусны даралт илэрхий унах, зүрхний цохилт удаашрах, зүрхний дутагдал, зүрхний гаралтай шок болон зүрх гэнэт зогсох зэрэг шинж илэрч болно. Түүнчлэн амьсгалахад
хүндрэлтэй болох, гуурсан хоолой агчих, бөөлжих, ухаан санаа өөрчлөгдөх, тархмал таталт илрэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдана. Хэрэв Карведи-Денк бэлдмэлийн тун хэтэрсэн гэж
сэжиглэж байвал эмчдээ мэдэгдээрэй. Тун хэтэрсний улмаас үүссэн ноцтой байдлаас хамаарч ямар арга хэмжээ шаардлагатайг шийднэ.
Хэрэв Карведи-Денк бэлдмэлийг хэрэглэлгүй мартаж өнгөрөөсөн тохиолдолд
Зүгээр л дараагийн тунг ердийн цагт ууна. Мартсан тунг нөхөхийн тулд тунг давхарлаж хэрэглэж болохгүй.
Хэрэв та Карведи-Денк эмчилгээг зогсоох тохиолдолд
Эмчийн зөвшөөрөлгүйгээр Карведи-Денк-ын тунг өөрчилж болохгүй. Эмчийн зөвшөөрөлгүйгээр эмчилгээг зогсоож болохгүй. Мөн Карведи-Денк бэлдмэлийн эмчилгээг эмчийн
зөвшөөрөлгүй зогсоож болохгүй. Эмчилгээг гэнэт зогсоохгүй ба харин алхам алхмаар аажим зогсооно.
Бэлдмэлийг хэрэглэхтэй холбоотой нэмэлт асуулт тулгарвал эмчлэгч эмч ба эм зүйчээс асуугаарай.
4. Илэрч болох гаж нөлөө
Хэдийгээр бусад эмийн бэлдмэлийн нэгэн адилаар бэлдмэлийг хэрэглэх үед гаж нөлөө ажиглагдах боловч энэ нь бүх хүмүүст адилгүй.
Толгой эргэх, хараа муудах, зүрхний цохилт удаашрах (брадикарди) зэргээс бусад тохиолдолд гаж нөлөөний давтамж нь тунгаас хамаардаггүй.
Карведилолтой холбоотой ихэнх гаж нөлөөний эрсдэл нь бүх заалтад ижил байдаг. Үл хамаарах зүйлсийг доорх "Сонгосон гаж нөлөөний тайлбар" хэсэгт тусгасан.
Судалгаанд карведилолыг хэрэглэхтэй холбоотой гарсан гаж нөлөөний тоймыг доор харуулав.
Гаж нөлөө
Нийтлэг илрэх (10 хүн тутамд 1-с олон тохиолдол илэрч болзошгүй)
- толгой эргэх, толгой өвдөх
- зүрхний дутагдал
- цусны даралт багасах
- ядрах (астени)
Олонтаа илрэх (10 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- гуурсан хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, амьсгалын дээд замын халдвар, шээс дамжуулах замын халдвар
- цус багадалт
- биеийн жин нэмэгдэх, цусан дахь холестеролын хэмжээ ихсэх, глюкоз тэсвэрлэх чанар өөрчлөгдөх, цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ба багасах (чихрийн шижинтэй өвчтөн)
- сэтгэл гутрах, сэтгэл санаа доройтох
- түр зуур ухаан балартах (нүд анивчих, дотор муухайрах, толгой эргэх, бие сулрах, ухаан алдах эсвэл түүнтэй холбоотой шинж тэмдгүүд)
- хараа өөрчлөгдөх, нулимсны урсгал багасах (нүд хуурайших), нүд цочрох
- зүрхний цохилт удаашрах (брадикарди), цусны эргэлтийн хэмжээ ихсэх (гиперволеми), шингэний дутагдал
- байрлалаа өөрчлөх үед толгой эргэх, нүд бүрэлзэх (ортостатик гипотензи), захын цусны эргэлтийн эмгэг (мөчдүүд хөрөх), захын судасны бөглөрөлтөт өвчин, цусны эргэлтийн эмгэгээс болж үе үе доголдог өвчтөнүүдийн шинж тэмдэг дордох, цусны даралт ихсэх, хөлний (завсрын клюдикаци) болон судасны спазмууд (Raynaud-ийн үзэгдэл), цусны даралт ихсэх
- амьсгалахад хүндрэл үүсэх, уушги хавагнах, амьсгалын замын бөглөрөлтөт хам шинжтэй өвчтөнд багтраа, амьсгал давчдах
- дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоол боловсруулалт алдагдах, ходоод өвдөх
- Өвдөлт үүсэх (хөл, гар)
- Бөөрний дутагдал ба цусны судасны ерөнхий эмгэгтэй өвчтөнүүдэд бөөрний үйл ажиллагаа алдагдах, үйл ажиллагаа буурах, шээхэд хүндрэлтэй байх
- Бие махбод зовиурлаж өвдөх, эдэд ус хуримтлагдах(хаван)
Хааяа илрэх (100 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- нойрны эмгэг өөрчлөлт, хар дарж зүүдлэх, таталдаа
- муужрах, мөчдүүд чимчигнэх (парастези)
- зүрхний тосгуур, ховдолын дамжуулалт алдагдах (AV блок), бахын сэдрэл
- өтгөн хатах
- харшлын тууралт, дерматит, чонон хөрвөс, загатнаа, псориаз, псориаз төст тууралт зэрэг арьсны урвал
- эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэлд асуудал үүсэх (эрхтний хөвчрөх үйл ажиллагаа алдагдах)
Ховор илрэх (1000 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- цусны тромбоцитын тоо цөөрөх
- хамар битүүрэх
- ам хуурайших
Маш ховор илрэх (10000 хүн тутамд 1 хүртэлх тохиолдол илэрч болзошгүй)
- цусны цагаан эсийн тоо цөөрөх
- хэт мэдрэгшлийн урвал (харшил)
- сэтгэцийн өөрчлөлт
- цусан дах элэгний фермент ихсэх
- эмэгтэйчүүдэд шээс задгайрах (шээсээ барьж чадахгүй байх)
Сонгосон гаж нөлөөний тодорхойлолт
Толгой эргэх, богино хугацаанд ухаан алдах, толгой өвдөх, бие сулрах зэрэг нь ихэвчлэн эмчилгээний эхэн үед тохиолддог.
Зүрхний дутагдалтай өвчтөнд Карведи-Денк-ийн тунг ихэсгэх үед зүрхний дутагдал даамжирч, шээсний гарц хангалтгүй болно.
Зүрхний тогтвортой хэлбэрийн дутагдал, цусны даралт багадалт, зүрхний ишемийн өвчин, цусны судасны ерөнхий өвчин, эсвэл одоо байгаа бөөрний үйл ажиллагаа буурсан өвчтөнүүдийг эмчлэх явцад бөөрний үйл ажиллагаа муудах боломжтой.
Бодисын солилцоо, тэжээлийн эмгэгүүд
Бета рецептор хориглогчид нь далд чихрийн шижин өвчнийг нуун дарагдуулж, аль хэдийн оношлогдсон чихрийн шижин өвчнийг улам хүндрүүлж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах механизмыг алдагдуулж болзошгүй.
Арьс, арьсан доорх эдэд гарах өөрчлөлтүүд
Карведилолын эмчилгээний явцад арьсны эпидермисийн хорт үхжил (TEN), Стивенс-Жонсоны хам шинж (SJS) зэрэг хүнд хэлбэрийн арьсны урвалын маш ховор тохиолдол бүртгэгдсэн.
Мөн ховор тохиолдолд үс уналт үүснэ.
Хэт их хөлөрч (гипергидроз) болно.
Бөөр, шээсний замын эмгэгүүд
Эмэгтэйчүүдэд карведилол нь шээсээ барьж чадахгүй байх шалтгаан болдог бөгөөд энэ нь эмийг зогсоосны дараа арилдаг.
Сэтгэцийн эмгэгүүд
Карведи-Денк-ийн хэрэглээнд ховор тохиолдолд хий юм харах шинж үүсдэг.
Зүрхний эмгэгүүд
Эмгэгтэй өвчтөнүүдэд синус саатах (жишээлбэл, өндөр настай өвчтөнүүд эсвэл урьд өмнө брадикарди, синусын зангилааны үйл ажиллагааны алдагдал эсвэл AV хоригтой өвчтөнүүд)
Гаж нөлөөг мэдээлэх
Хэрэв танд ямар нэг гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдэгдэнэ. Үүнд энэхүү заавар тэмдэглэгдээгүй гаж нөлөө хамаарна.
Гаж нөлөөний талаар мэдээлснээр та энэ эмийн аюулгүй байдлын талаар илүү их мэдээлэл өгөх боломжтой.
5. Карведи-Денк бэлдмэлийг хэрхэн хадгалах вэ?
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Савлагаан дээр заагдсан “ЕХР” тэмдэглэгээт хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхгүй.
Хүчинтэй хугацаа: 3 жил.
30°С-с ихгүй хэмд хадгална.
Хэрэв савлагаа нь гэмтсэн эсвэл эмийн гадаад байдал өөрчлөгдсөнийг анзаарсан бол бүү хэрэглээрэй.
Ямар ч эмийг бохир усны хоолойд бүү хая. Хэрэглэхээ больсон эмээ хэрхэн устгах талаар эм зүйчээсээ асуугаарай.Энэхүү арга хэмжээ нь байгаль орчныг хамгаалахад тусална.
6. Савлалтын агууламж болон бусад мэдээлэл
Фармакодинамик
Эмийн эмчилгээний бүлэг: бета хориглогч бодисууд, альфа болон бета хориглогч бодисууд
АТХ код: C07AG02
Карведилол нь R- ба S-карведилол хоёр стереоизомерын рацемик холимог бөгөөд эмчилгээний тунгийн хүрээнд α- ба β-хориглогч шинж чанартай байдаг. S-энантиомер β-адренорецепторыг өрсөлдөх чадвартай, сонгомол бус дарангуйлдаг бол энантиомер хоёулаа α1-адренерги рецепторыг хориглодог. Иймээс зүрхэнд сөрөг хроно-, дромо-, батмо-, инотроп нөлөө үзүүлдэг. Өндөр концентрацитай үед карведилол нь сул ба дунд зэргийн кальцийн сувгийг хориглоно. Энэ нь симпатомиметик идэвхгүй бөгөөд (пропранолол) мембраныг тогтворжуулах шинж чанартай байдаг.
Доор тайлбарласан β-адренерги рецепторыг хориглох замаар зүрх судасны үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөнөөс гадна карведилол нь сонгомолоор α1-адренерги рецепторыг хориглон захын судасны эсэргүүцлийг бууруулдаг.
Мөн түүний кальцийн сувгийг хориглох үйлдэл нь захын судасны цусны урсгалыг нэмэгдүүлдэг. Карведилол нь β-хориглогч үйлдлээрээ ренин-ангиотензин-альдостероны системийг дарангуйлж ренины ялгаралтыг бууруулж, шингэний хуримтлал багасдаг. Энэ нь фенилэфриний (α1-адренорецепторын агонист) өдөөгдсөн цусны даралтын өсөлтийг бууруулдаг боловч ангиотензин II-оор өдөөгддөггүй. Карведилолын эд эрхтнийг хамгаалах нөлөө нь адренерги рецепторыг хориглохоос гадна нэмэлт шинж чанартай холбоотой байж магадгүй юм. Энэ нь энантиомеруудтай холбоотой хүчтэй антиоксидант шинж чанартай бөгөөд реактив хүчилтөрөгчийн радикалуудыг устгагч юм. Карведилол өвчтөнүүдийн удаан хугацааны эмчилгээний явцад янз бүрийн маркеруудыг хэмжсэнээр эмнэлзүйн судалгаагаар исэлдэлтийн стресс буурч байгааг харуулсан. Цаашилбал, хүний судасны гөлгөр булчингийн эсүүдэд антипролифератив үйлчилгээтэй. Карведилолын эмчилгээний явцад ӨНЛП ба БНЛП холестерины хэвийн харьцаа хадгалагдана. Дислипидеми бүхий АГ-тэй өвчтөнүүдэд липидийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлдэг.
Фармакокинетик
Шимэгдэлт: Ууж хэрэглэсэн карведилол нь эхний шатанд их хэмжээгээр хувиралд үнэмлэхүй биохүрэхүй эрүүл эрэгтэйчүүдэд ойролцоогоор 25% байдаг. Карведилол нь расемат бөгөөд S-энантиомер нь уухад 31%-ийн үнэмлэхүй биохүрэхүй R- энантиомерээс илүү хурдан хувиралд орох бөгөөд 15%-ийн үнэмлэхүй био-хүртээмжтэй байдаг.
Тархалтын эзлэхүүн: Карведилол нь сийвэнгийн уурагтай ойролцоогоор 95% холбогддог өндөр липофиль шинж чанартай байдаг. Тархалтын эзлэхүүн 1.5-2 л/кг хооронд байна.
Хувирал: Хүний биед карведилол нь бараг бүхэлдээ исэлдэх, коньюгацлах замаар хувиран элэг, цөсөөр ялгардаг олон тооны метаболитыг үүсгэдэг.
Бета-хориглогч шинж чанартай гурван идэвхтэй метаболит нь фенолын цагирагаар деметилжих ба гидроксилжилтын үр дүнд үүсдэг. Хувиралд удаан орох үед судас тэлэх бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлж болно.
Элиминаци: 50 мг карведилолыг нэг удаа уусны дараа ойролцоогоор тунгийн 60% нь метаболит хэлбэрээр 11 хоногийн дотор цөсөөр өтгөнтэй хамт ялгардаг. Нэг удаагийн тунгийн дараа ойролцоогоор 16% нь карведилол эсвэл түүний метаболит хэлбэрээр шээсээр ялгардаг. Бодисын 2%-иас бага хувь нь хувираагүй хэлбэрээр шээсээр ялгардаг. Ижил эрүүл сайн дурынханд 50 мг-н хагас ялгарлын хугацаа 6.5 цаг байсан нь капсулын шингээлтийн хагас ялгарлын хугацаатай тохирч байв.
Карведи-Денк 6.25 бэлдмэлийн найрлага:
- Идэвхтэй бодис нь карведилол. 1 шахмал бүрд 6.25 мг карведилол агуулагдана.
- Бусад туслах бодис: бичил талст целлюлоз, магнийн стеарат (хүнсний ногооны), коллоид усгүй цайр.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгодог эмийн бэлдмэл.
Карведи-Денк 6.25 бэлдмэлийн харагдах байдал, савлалт:
Карведи-Денк 6.25 бэлдмэл нь дугуй хэлбэртэй, цагаан өнгөтэй, хуваагдах ховил бүхий шахмал.
Карведи-Денк 6.25 нь хөнгөн цагаан/хөнгөн цагаан блистерт савлан гаргадаг.
Савлалтын хэмжээ: 30 шахмалаар савлан гаргана.
Маркетингийн Итгэмжлэгдсэн Эзэмшигч
ДЕНК ФАРМА ХХК
Принзрегентен гудамж.79,
81675 Мюнхен,
Герман
Бөөний үйлдвэрлэгч, савлагч, багцаар ханган нийлүүлэгч
Вендланд гудамж. 1
29439 Лучов
Герман
Зааврыг шинэчилсэн огноо: 2023 оны 3 сар.
Version: 50001357/003
Бүртгүүлэгч байгууллага: Денкфармын Монгол дахь төлөөлөгчийн газар
Хаяг: УБ хот, СБД, 1-р хороо, Нью Хоризон тауэр, 1001 тоот
Утас: 75759195