
Хэрэглэх заавар
Албан ёсны зөвшөөрөлтэй эмч,
эмнэлэг болон лабораторийн хэрэгцээнд зориулав.
ЗАПАЦИДТМ 15/30
ZAPACIDТМ 15/30
Лансопразол капсул
Протоны помпын ингибитор
Найрлага:
Капсул бүрт:
Лансопразол: 30мг
Үйлдэл:
Лансопразол нь ходоодны париеталь эсийн мембраны фермент болох Н+/К+ - АТФ-азад (протоны шахуурга) сонгомлоор хориг үүсгэснээр ходоодны хүчлийн шүүрлийг дарангуйлдаг. Төвийн болон захын хамааралт ходоодны хүчлийн шүүрэл дарангуйлагдана.
Хэрэглэх заалт:
1. 12 хуруу гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ
2. 12 хуруу гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ
3. Ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ
4. Ходоодны шархлаа өвчний хавсарсан эмчилгээ
5. Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин
6. Улаан хоолойн улайлтат үрэвслийн хавсарсан эмчилгээ
7. Хүчлийн хамааралт биж хам шинж
8. Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе
9. Хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах
10. Золлингер-Эллисоны хам шинж
Фармакокинетик:
ЗАПАЦИД найрлагадаа лансопразолыг бүрээстэй мөхлөг хэлбэрээр агуулдаг ба эрт задрахаас сэргийлсэн капсултай. Нарийн гэдсэнд бүрхүүл нь хайлсны дараа Лансопразол шимэгдэж эхэлдэг байна.
Шимэгдэлт: Лансопразол түргэн шимэгддэг, амаар ууж хэрэглэснээс 1.7 цагийн дараа сийвэнгийн концентраци нь хамгийн өндөр түвшинд, харьцангуй биохүртэхүй нь ойролцоогоор 80 гаруй хувь, сийвэнд хагас задралын хугацаа нь 1.5 (±1) цаг байна (mean value±SD) хэрэв эмийг хоолноос 30 минутын дараа хэрэглэвэл концетрацийн зураглалын доорх муруй (AUC), болон сийвэнд шимэгдэлт нь 50% хүртэл буурдаг тул хоолны өмнө хэрэглэх нь зохимжтой.
Тархалт: Лансопразол нь сийвэнгийн уурагтай 97% холбогдоно. Сийвэнгийн уурагтай холбогдсоноор сийвэнгийн концентраци нь 0.05-5.0мкг/мл түвшинд хүрнэ.
Хувиралт: Лансопразолын хувирал нь үндсэндээ элгэнд явагддаг. Лансопразол нь гидроксилжсон сульфинил ба сулфон хэлбэрт шилжин сийвэнд шимэгддэг ба эдгээр нь шүүрлийн хэмжээг бууруулах эсвэл шүүрлийн эсрэг үйлдэл үзүүлнэ. Эдгээр идэвхт бодисууд нь Н+/К+ - АТФ-аза буюу протоны шахуургад хориг үүсгэгч идэвхтэй тул ханын эсээс ялгардаг хүчлийн шүүрлийг хориглодог. Лансопразолын сийвэн дэх хагас задралын хугацаа нь ходоодны хүчлийн шүүрлийг хориглох хугацаатай хамааралгүй ба 2 цагаас ихгүй байдаг бол идэвхт үйлдлээ 24 цагаас илүү хугацаанд барьдаг.
Задрал: Ууж хэрэглэсний дараа үндсэндээ шээсээр ялгарна. Лансопразолын хувирлын үед цөсний ялгаралт илэрхий ихэсдэг.
Хэрэглэх тун:
Тун ба эмчилгээний хугацаа нь өвчний явц, өвчтөний хариу урвалаас шалтгаална. Зарим өвчтөнүүдэд давтан төлөвлөх шаардлагатай байдаг.
12 хуруу гэдэсний шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ.
12 хуруу гэдэсний шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацид 15 мг өдөрт 1 удаа ууна.
Ходоодны шархлаа өвчний сэдрэлийн эмчилгээ: запацидийг 30 мг тунгаар өдөрт 1 удаа 8 долоо хоногоос дээш хугацаагаар хэрэглэнэ.
Ходоодны шархлаа өвчний хавсарсан эмчилгээ: запацидийг 15 мг тунгаар өдөрт 1 удаа ууна.
Ходоод улаан хоолойн сөөргөө өвчин: запацид 30 мг өдөрт 1 удаа 4 долоо хоног хэрэглэнэ.
Хүчлийн хамааралт биж хам шинж: запацид 15мг, 30мг-аар 2-3 долоо хоног ууна.
Дааврын бус үрэвслийн эсрэг эмийн шалтгаант ходоод улаан хоолойн шархлаа өвчний намжмал үе: запацид 15мг, 30мг-аар өдөрт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ.
Хеликобактерийг устгах эмчилгээнд хавсрах: запацид 30мг өдөрт 2 удаа дараах эмүүдтэй хавсарч хэрэглэнэ. Үүнд: кларитромицин 250мг/500мг-аар өдөрт 2 удаа, метронидазол 400мг-ар өдөрт 2 удаа 7 хоног уух, эсвэл амоксациллин 1гр-аар өдөрт 2 удаа (500мг-аар өдөрт 3 удаа), метронидазол 400мг-аар өдөрт 2-3 удаа 7 хоног уух эмчилгээг хийнэ. (амоксациллин, метронидазол, тинидазол, кларитромицины гаж нөлөө анхааруулга, ахмад настан, бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэх тунгийн талаар тухайн эмийн жороос дэлгэрэнгүй танилцана уу).
Золлингер-Эллисоны хам шинж: запацидийг 60-120мг-аар (тунг нэмэгдүүлж болно) хоногийн тунг хувааж ууна. Запацид капсулыг хоолны өмнө хэрэглэнэ. Улайлтат улаан хоолойн үрэвслийн хавсарсан эмчилгээ: Запазид 15мг өдөрт 1 удаа ууна.
Гаж нөлөө:
Европод богино хугацааны судалгаагаар гүйлгэх (3.3%), шинжилгээний хариунд өөрчлөлт илрэх (2.3%), толгой өвдөх (1.5%), өтгөн хатах (1.2%), толгой эргэх (1.5%), сульдах (1.2%), хэвлийгээр өвдөх (1.0%) зэрэг гаж нөлөөнүүд бүртгэгдсэн байна. Азид богино хугацааны судалгаагаар өвөрмөц бус шинжилгээний хариунд өөрчлөлт илрэх (7.3%), эозинофилия (1.0%) болон СГПТ ихсэх (1.0%) гэсэн гаж нөлөө бүртгэгдсэн байна.
Эсрэг заалт:
Лансопразол капсулын найрлагад орсон бодисуудад хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхгүй.
Анхааруулга ба болгоомжлол:
4 долоо хоногийн турш хэрэглэж буй өвчтөнд ямарч хариу урвал үзүүлэхгүй байвал эсвэл өвчин хүндэрвэл хурдан шалтгааныг тодруулна уу.
Ходоодны шархлаа өвчнийг сэжиглэж байгаа үед эмчилгээний өмнө илэрч байсан хүндрэлийн шинж тэмдгүүд лансопразол эмчилгээний үед багасаж, онош төөрөгдүүлж болзошгүйг анхаарна уу.
Жирэмсэн үед хэрэглэх: Жирэмсний категор-В. Жирэмсэн эмэгтэйд тохиромжгүй бөгөөд шаардлагатай үед нарийн хяналтад хэрэглэнэ.
Лансопразолыг жирэмсний үед хэрэглэвэл урагт үзүүлэх ноцтой сөрөг нөлөөний өртөмжийг сайтар тооцох нь зүйтэй.
Хөхүүл эхэд хэрэглэх: Запацид хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тодорхойгүй. Запацид хөхүүл эхэд хэрэглэхдээ ихээхэн болгоомжтой хандах нь зүйтэй.
Хүүхдэд хэрэглэх:
Хүүхдэд хэрэглэхэд аюулгүй эсэх үйлдэл нарийн нотлогдоогүй.
Ахмад настанд хэрэглэх: Ахмад настанд эхний тунг өөрчлөх шаардлагагүй харин дараагийн тунг өгөхдөө өдрийн тун нь 30 мг-аас хэтрүүлэхгүй өгөхөд ходоодны хүчил ихдэлтийг бууруулна.
Бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд: Тунг өөрчлөх шаардлагагүй.
Элэгний эмгэгтэй өвчтөнүүдэд: Элэгний эмгэгийн хүндрэлгүй үед эхлэх тунг өөрчлөх шаардлагагүй. Харин хүнд эмгэгүүдийн үед өдрийн тунг 30 мг-аас хэтрүүлэхгүй.
Эмийн харилцан нөлөөлөл:
Лансопразол нь варфарин, индометацин, аспирин, ибупрофен, фенитоин, преднизолон, антацид, диазепам эмүүдтэй харилцан нөлөөлөл үгүй. Ланзопразолыг теофиллинтэй хамт хэрэглэхэд теофиллиний клиренс буурдаг (10%). Шаардлагатай үед сукральфатыг ланзопразол ууснаас хамгийн багадаа 30 минутын дараа хэрэглэнэ. Онолын үүднээс эмийн шимэгдэлт, биохүртэхүйд ходоодны рН ихээхэн нөлөөлдөг тул ланзопразолыг хэрэглэхэд дээрх нөлөө ажиглагдаж болзошгүй. (кетоконазол, ампициллин, дигоксин, төмрийн бэлдмэлүүд г.м).
Хадгалалт:
250С-ээс доош хэмд, хуурай газар гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Савлалт:
Тус бүр нь 10 капсул блистер бүхий 30 ширхгээр хайрцагт савлагдана.
ОЛГОХ НӨХЦӨЛ: ЖОРООР ОЛГОНО.
ХҮҮХДИЙН ГАР ХҮРЭХГҮЙ ГАЗАР ХАДГАЛНА.
Энэ нь Modi-Mundipharma Pvt. Ltd.-ийн Энэтхэг улс дахь бүртгэлтэй худалдааны тэмдэг болно.
Улсын бүртгэлийн дугаар: FO30217APO1077
Үйлдвэрлэгч:
WIN-MEDICARE PVT.LTD.
Modi-Mundipharm-250 110, U.P.,India
Marketed by:
WIN-MEDICARE
WIN-MEDICARE PVT.LTD.
Office:
1400, Modi Tower, 98, Nehru Place, New Delhi-110 019, India.
Монгол улс дахь албан ёсны дистрибьютер:
“Цахиур Төмөр” компани
Улаанбаатар, Баянгол дүүрэг, 5-р хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө-32.






















































