
Хэрэглэх заавар
Жороор олгох эм
Хэрэглэх заавар
- ББ-С тарилга (Фурсултиамин гидрохлорид, ампул), BB-S Injection (Fursultiamine HCL, ampoule)
- Фурсултиамин гидрохлорид тарилга, Fursultiamine Hydrochloride Injection
- Витамин В1, Vitamin B1 Injection
※ Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
※ Хүчинтэй хугацаа нь дууссан эмийг хэрэглэж болохгүй.
Ерөнхий шинж:
- Өнгөгүй, үнэргүй ба бага зэрэг гашуун амттай бөгөөд бор туншилд савлагдсан тунгалаг уусмал.
Найрлага (1мл-т агуулагдах агууламж)
- Үндсэн үйлчлэгч бодис:
- Фурсултиамины гидрохлорид (KP): 5.46мг (5мг Фурсултиаминтай тэнцэхүйц),
- Туслах бодис:
- Глюкоз, тарилгын ус.
Хэрэглэх заалт:
- Витамин В1-ийн дутагдлын эмчилгээ болон урьчилан сэргийлэлт;
- Витамин В1-ийн хэрэгцээ их боловч хоол хүнсээр хангалттай авч чадахгүй байгаа тохиолдол (хэрэгцээ их өвчнүүд, гипертироидизм, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эх, ачаалал ихтэй биеийн хүчний ажил гэх мэт);
- Вернекийн энцефалопати;
- Бериберигээс үүдэлтэй зүрхний эмгэг;
- Витамин В1-ийн дутагдал болон бодисын солилцооны өөрчлөлтөөс үүдэлтэй дараах шинж тэмдгүүд:
1) Мэдрэлийн өвдөлт (невральги);
2) Булчингийн өвдөлт, үе мөчний өвдөлт (артральги);
3) Захын мэдрэлийн үрэвсэл, захын мэдрэлийн саажилт;
4) Миокардийн бодисын солилцооны эмгэгшил;
5) Өтгөн хатах зэрэг ходоод-гэдэсний эмгэгшилүүд;
6) Мэс ажилбарын дараах гэдэсний саажилт.
Витамин В1-ийн дутагдал болон бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалсан хэмээн таамаглагдаж буй дээрх шинж тэмдгүүдийн үед 1 сар хэрэглэхэд үр дүнгүй гараагүй тохиолдолд хэрэглэхээ зогсооно.
Тун ба хэрэглэх арга:
- Насанд хүрэгсдэд Фурсултиаминыг өдөрт 5~100мг тунгаар 0.9% натрийн хлоридын уусмалаар шингэлж венийн судсанд аажим тарина.
- Өвчтөний нас болон шинж тэмдгийг харгалзан үзсний үндсэнд тунг зохицуулж болно.
Хэрэглээний болгоомжлол
- Анхааруулга:
- Туншилийг онгойлгох үед шилний үйрмэг уусмалд орж сөрөг урвал үүсгэж болзошгүй. Иймдшилний үйрмэг гаргахгүй байх хэрэгтэй.
- Ялангуяа хүүхэд болон өндөр настанд хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй. (Зөвхөн туншилтэй тарилгын хувьд).
2. Дараах хүмүүст хэрэглэхийг хориглоно. Үүнд:
- Тус эм эсвэл найрлагад орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтийн өгүүлэмжтэй өвчтөнүүд.
3. Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- Эмийн бэлдмэлд хэт мэдрэгшилтийн өгүүлэмжтэй өвчтөнүүд
4. Гаж нөлөө
- Ноцтой гаж нөлөө:
- Ховор тохиолдолд шок үүсгэх тул өвтөнг сайтар хянах хэрэгтэй.
- Хэрэв цусны даралт буурах, цээжээр өвдөх буюу амьсгал давчдах шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг даруй зогсоож, зохих эмчилгээг хийх хэрэгтэй.
- Бусад гаж нөлөө:
- Хэт мэдрэгшилтийн урвал: ховор тохиолдолд тууралт гарах зэрэг хэт мэдрэгшилтийн үүсч болох ба илэрсэн даруйд эмчилгээг зогсоох хэрэгтэй.
- Хоол боловсруулах системийн талаас: ховор тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, хэл үрэвсэх, хааяа суулгах.
- Бусад: хааяа толгой өвдөх, олон удаа шээх.
5. Хэрэглэх үеийн болгоомжлол:
- Судсаар тарихад судас даган өвдөж болзошгүй тул тарилгын хурд аль болох аажим удаан байх шаардлагатай.
- Хэрэглээд үлдсэн тарилгын уусмалыг хэрэглэж болохгүй, учир нь үлдсэн уусмал нь бактериар бохирдсон байж болзошгүй.
- Туншилийг нээх: Зүсэх цэг бүхий туншилийг туншилийн толгойн хэсэгт байх тэмдгийн эсрэг чиглэлд (доош чиглүүлэн) түлхэж нээнэ.
Хадгалах ба хэрэглэх үеийн анхааруулга:
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
- Андуурал гарах эсвэл чанарт нөлөөлөхөөс зайлсхийж эмийн савыг өөрчлөхгүй байх хэрэгтэй.
Хадгалах нөхцөл:
- Тасалгааны хэмд (1∼30℃), гэрэл нэвтрэхгүй битүү саванд хадгална.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэн өдрөөс хойш 36 сар.
Савлалт:
- 10мл x 10 туншил
Эмийн сангаас олгох нөхцөл:
- Эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч:
Huons Co., Ltd.
100, Bio valley-ro, Jechen-si, Chungcheongbuk-do, Republic of Korea


















































































