
Хэрэглэх заавар
Бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх заавар
ПИКОВИТ®
PIKOVIT®
Худалдааны нэршил: ПИКОВИТ®
Эмийн хэлбэр: хүүхдэд зориулсан сироп
Найрлага
5 мл (1 тунгийн халбага) сиропын найрлаганд:
Идэвхтэй бодис:
Ретинолын пальмитат (амин дэм А) 900 МЕ
Холекальциферол (амин дэм D3) 100 МЕ
Рибофлавин натрийн фосфат (амин дэм В2) 1 мг
Пиридоксиний гидрохлорид (амин дэм В6) 0,6 мг
Тиамины гидрохлорид (амин дэм В1) 1 мг
Цианокобаламин (амин дэм В12) 1 мкг
Аскорбины хүчил (амин дэм С) 50 мг
Никотинамид (амин дэм РР) 5 мг
Декспантенол (Д- пантенол) 2 мг
Туслах бодис: агар, трагакант, сахароз, шингэн глюкоз, жүржийн тосон амт засагч, жүржийн өтгөрүүлсэн амт засагч, гоо жүржийн өтгөрүүлсэн амт засагч, полисорбат 80, нимбэгний хүчил, будагч пунсо 4R (E124), натрийн бензоат, нэрмэл ус тус тус агуулагдана.
Эмийн эмчилгээний бүлэг
Бодисын солилцоонд нөлөөлөх бэлдмэл. Поливитамин.
АТС код – [А11B].
Фармакологийн үйлдэл
Хүүхдэд зориулсан Пиковит сироп нь бие махбодын бодисын солилцоонд чухал шаардлагатай амин дэмүүд агуулсан иж бүрдэл юм.
А амин дэм төрөл бүрийн бодисын нийлэгжилтэд оролцдог (уураг, өөх тос, мукополисахаридын) ба арьс, салст бүрхүүл болон харааны эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангадаг.
D3 амин дэм бие махбодод кальци, фосфорын тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал үүрэгтэй. Түүний дутагдлын үед ясны эдэд кальцийн агууламж багасдаг (остеопороз буюу яс сийрэгжих).
В1 аминдэм зүрх болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.
В2 аминдэм эдийн нөхөн төлжилт, түүний дотор арьсны эсийн нөхөн төлжилтөд оролцоно.
В6 аминдэм яс, шүд, буйлны бүтэц, үйл ажиллагааг дэмжиж, цус төлжилтөнд нөлөөлж мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангана.
В12 аминдэм цус төлжилтөнд оролцож, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад туслана. В бүлгийн амин дэмүүд бие махбодын бодисын солилцоог зохицуулдаг төрөл бүрийн ферментийг үүсэхэд оролцдог.
С аминдэм биологийн идэвхт бодисын исэлдэлтэнд оролцож, холбогч эд, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эдийн нөхөн төлжилтийг зохицуулж, стероид бүтэцтэй дааврын үүсэлтийг идэвхжүүлж, хялгасан судасны нэвчимхий чанарыг хэвийн болгоно. С аминдэм бие махбодын халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлж, үрэвслийн урвалыг багасгадаг.
РР амин дэм ба Д-пантенол – уургын бодисын солилцоо, холестерин ба тосны хүчлийн нийлэгжилт, энерги үүсэхэд оролцдог коферментууд бөгөөд төв мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай.
Хэрэглэх заалт
Хүүхдэд зориулсан Пиковит сиропыг амин дэм ба эрдэс бодисын хэрэгцээ ихэссэн үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Үүнд: сургуулийн насны хүүхэд ядрах, биеийн хүчний болон мэдрэл сэтгэцийн ачаалал ихсэх, хоолны дуршил буурах, тогтмол бус, зохисгүй нэгэн төрлийн хооллолттой үед, өвчин эдгэрэх үе шатанд, бие махбодын халдвар болон ханиад эсэргүүцэх чадварыг сайжруулахад хэрэглэнэ.
Хориглох заалт
Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн үед хэрэглэхгүй.
Чихрийн шижинтэй хүүхдэд хэрэглэхгүй (5 мл Пиковит сиропын найрлаганд 3 г сахар агуулагдана).
А ба Д амин дэмийн илүүдэлтэй үед хэрэглэхгүй.
Болгоомжлол
Шээс шар өнгөтэй болж болох бөгөөд энэ нь бэлдмэлийн найрлагад рибофлавин агуулдагтай холбоотой хоргүй нөлөө болно. Пиковитыг амин дэм агуулсан бусад бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.
Зарим бодисын тухай тусгай мэдээлэл
Пиковит® сиропт сахароз, глюкоз агуулагдана.
Ховорхон тохиолддог удамшлын өвчин болох фруктоз буюу галактозын шимэгдэлт алдагдах үед, лактазын дутагдалтай, глюкоз-изомальтозын шимэгдэлт алдагдах үед бэлдмэлийг хэрэглэхгүй.
Пиковитын найрлаганд ордог 4R (Е124) будагч понсод харшлын урвал илэрч болзошгүй.
Хэрэглэх арга ба тун
Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ.
1 - 3 настай хүүхдэд: хоногт 2 тунгийн халбага (10 мл) сироп хэрэглэнэ.
4 - 6 настай хүүхдэд: 1 тунгийн халбагаар хоногт 3 удаа (15 мл) хэрэглэнэ.
7 - 14 настай хүүхдэд: 1 тунгийн халбагаар хоногт 3-4 удаа (15-20 мл) хэрэглэнэ.
Хоолны дуршил буурсан үед 1 сарын турш өдөр бүр хэрэглэнэ. Пиковит сиропыг халбагаар уух буюу цай, шүүс, жимсний нухшанд хольж хэрэглэнэ. Ээлж эмчилгээг эмчийн заавраар эсвэл 1-3 сарын дараа давтан хэрэглэнэ.
Гаж нөлөө
Харшлын урвал илэрч болзошгүй. Хоногийн тунг хэтрүүлэн хэрэглэж болохгүй бөгөөд санамсаргүй өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд яаралтай эмчид хандаарай.
Эмийн харилцан нөлөөлөл
С аминдэм сульфаниламидын бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлийн үйлдэл ба гаж нөлөөг (түүнчлэн шээсэнд талст үүсэхийг) ихэсгэдэг.
Савлалт
Бараан өнгийн шилэн флаконд 150 мл сироп савлана. Хайрцагт 1 флаконыг тунгийн халбагын хамт савлана.
Хадгалах нөхцөл
25 °С-с дээшгүй хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хадгалах хугацаа
2 жил.
Савлалтад заасан хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэхгүй.
Олгох нөхцөл
Эмчийн жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч
КРКА, д.д., Ново место, Словени


















































































