Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Биотин тарилга 1мг "Фусо"
Худалдааны нэр
Англи
Биотин
Үйлдвэрлэгч
Fuso Pharmaceutical Industries Ltd
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
1мг-2мл
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Normal 0 false false false false EN-US X-NONE mn-Mong-MN Normal 0 false false false false EN-US X-NONE mn-Mong-MN

**Мэдээллийг дахин хянасан огноо: 2010 оны 3        (6 дахь хувилбар)

* Мэдээллийг хянасан огноо:    2007 оны 10 сар

 

 сар

Япон Улсын Барааны стандарт ангилал

87319

 

 

Хадгалах нөхцөл:

Тасалгааны хэмд хадгална.

 Хүчинтэй хугацаа:              

Савлагаа, шошго дээр тэмдэглэсэн Хүчинтэй хугацаа дууссанаас хойш хэрэглэхийг хориглоно.

 

Жороор олгох эм:

(АнхааруулгаЗөвхөн эмчийн бичсэн жор, зааврын дагуу хэрэглэнэ.)

 

 

 

 

 

 

Зөвшөөрлийн дугаар №

21800AMX10535

Үндэсний эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөх жагсаалтанд орсон огноо

1959 оны 10 сар

Японы Улсад  анх нийлүүлж эхэлсэн огноо

1959 оны 10 сар

Хамгийн сүүлд дахин үнэлгээ хийсэн  огноо

1975 оны 10 сар

                                                                                   

 

        Витами В7 бэлдмэл

БИОТИН ТАРИЛГА 1 мг “ФУСО”

         Vitamin H preparation

BIOTIN INJECTION 1mg “FUSO”

 

 

ЕРӨНХИЙ ШИНЖ

**1.  Найрлага

Биотин тарилга 1мг  ФУСО нь  2мл-ийн  туншилдаа,  1мг биотин  агуулсан  өнгөгүй,  тунгалаг шингэн юм.

Туслах бодисоор усгүйжүүлсэн натрийн ацетат, натрийн хлорид, натрийн гидрат мөн pH тохируулагч агуулдаг.

 

2. Эмийн ерөнхий шинж

Биотин тарилга 1мг  ФУСО нь туншилдаа,   өвөрмөц амттай, үнэргүй, өнгөгүй, тунгалаг шингэн юм.

pH:                                               6.0 – 7.0

Осмос даралтын харьцаа:   1.0 – 1.1

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

Хурц/архаг экзем, хүүхдийн экзем, хавьтал-харшлын дерматит, хажираст экзем (seborrheic eczema), энгийн батга зэргийн үед хэрэглэнэ.

 

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА

Насанд хүрэгчдэд ихэвчлэн,  хоногт 0.5-2мг (1-4мл Биотин тарилга) тунгаар арьсан дор, булчинд эсвэл венийн судсанд тарьж хэрэглэнэ.

Нас ба шинж тэмдэг, онцлогийг харгалзан тунг ихэсгэж эсвэл багасгаж болно.

 

БОЛГООМЖЛОЛ

1.   Хэрэглэтэй холбоотой анхааруулга

1)   Туншилийг онгойлгох үед анхаарах зүйл

Биотин тарилгын туншилыг  огтлохдоо,  шилний бичил ширхэгээр  уусмалыг бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор  цэвэр зүсэгдсэн туншил(CC ampoule)-ыг ашигладаг. Бусад эмийн адилаар,  аюулгүй байдлыг хангаж, хэрэглэхийн өмнө туншилийг этанолоор арчиж хэрэглэхийг зөвлөнө. 

2)   Арьсан дор/ булчинд тарьж хэрэглэх үед анхаарах зүйл

Мэдрэл болон зөөлөн эдэд ямар нэгэн нөлөө үзүүлэхээс сэргийлж,  арьсан дор/булчинд тарихаас өмнө дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай.

(1) Бэлдмэлийг мэдрэлийн ширхэгтэй хүрэлцэхээс сэргийлж тарина.

(2) Хэрэв давтан хэрэглэх шаардлага гарвал тарилгын талбайг өөрчлөх хэрэгтэй (жишээлбэл: Баруун ба зүүн гарт ээлжлэх).

Нярай болон хүүхдэд давтан тарилга хийхийг зөвлөхгүй.

(3) Хэрэв тарих үед хатгасан хэсэгт, эмчлүүлэгчдэд хүчтэй өвдөлт мэдрэгдэх эсвэл цус нь буцаж урсаж байвал зүүг нэн даруй сугалж аваад тарилгын талбайг өөрчилнө.

ФАРМАКОКИНЕТИК 1)

Биотин тарилга ФУСО 1мг-ийг,   эрүүл бүлэгт  0.03 мл/кг (0.015 мг/кг биотин хэлбэрээр) тунгаар булчинд ба арьсан дор тарих үед нийт биеийн цусан дахь чөлөөт биотины концентрац нь 20 минут ба 40 минутын дараа дээд хэмжээндээ  хүрсэн (тус тус 3.7 нг/мл болон 3.8 нг/мл) бөгөөд хэрэглэснээс хойш 6 цагийн дараа 0.9 нг/мл болж аажим буурсан. Цусан дахь хагас задралын хугацаа ойролцоогоор 3 цаг байсан.

 

ЭМ СУДЛАЛ

Биотин (витамин В7) нь ацетил-КоА карбоксилаза, пропионил-КоА карбоксилаза ба пируват карбоксилаза зэрэг ферментэд коэнзим байдлаар нөлөөлж, карбоксил бүлгийн зөөвөрлөлтөнд оролцдог. 2)

 

Биотин нь голчлон гэдэсний микрофлорын оролцоотойгоор нийлэгждэг тул биотины дутагдал гэнэт үүсэх магадлал багатай. Өндөгний цагаан3) (шимэгдэлтийн алдагдал) мөн антибиотик4) (нийлэгжилтийн алдагдал) агуулсан хоолоор тэжээн биотины дутагдалтай хархны туршилтын загвар үүсгэхэд өсөлт дарангуйлагдах, дерматит, үс унах, үс ширүүн болох, хэвийн бус биеийн байрлал болон замбараагүй алхалт, хөдөлгөөн зэрэг шинж тэмдэг илэрсэн. Мөн өндөгний цагаан хэрэглэсэн хүмүүст дерматит болон тиамины дутагдлын үетэй төстэй шинж тэмдэг ажиглагдсан.5)

 

Биотин хэрэглэсний дараа эдгээр шинж тэмдгүүд сайжирсан.

 

ФИЗИК, ХИМИ

Худалдааны бус нэршил:  Биотин

Химийн нэршил:                 5-[(3aS, 4S, 6aR)-2-оксогексагидро-1H-тиено [3,4-d] имидазол-4-

                                            yl] пентаны хүчил

Бүтцийн томьёо:

 

                                             

 

 

Молекулын томьёо:      C10H16N2O3S

Молекул жин:                244.31

Хайлах хэм:                   Ойролцоогоор 231ºС (задрана)

Ерөнхий шинж:       Биотин нь цагаан талст буюу талст нунтаг хэлбэртэй. Ус эсвэл                                         

этанолд (99.5) бага зэрэг уусдаг ба натрийн гидроксидийн сулруулсан урвалжид уусна.

 

САВЛАГАА

2мл х  50 туншилаар савлагдсан.

 

ИШЛЭЛҮҮД

1)   Pharmacokinetics:  On file at Fuso Pharmaceutical Industries, Ltd.

2)   Harper, H. A., Review of Physiological Chemistry, 16th ed., 167 (1977)

3)   Sullivan, M. et al., Bull. Johns-Hopkins, 70, 177 (1942)

4)   Lakhanpal, R. K. et al., Proc. Soc. Exptl. Biol. Med., 121, 472 (1966)

5)   Sydenstricker, V. P. et al., J. Am. Med. Ass., 118, 1199 (1942)

 

                                                 Үйлдвэрлэгч ба Түгээгч:

                     Fuso Pharmaceutical Industries, Ltd.

                     2-3-11, Morinomiya, Joto-ku, Osaka 536-8523,

                                                    JAPAN