Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аскорбины хүчил
Худалдааны нэр
Англи
Аскорбины хүчил
Үйлдвэрлэгч
Монос эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
2%-200мл
Эмийн хэлбэр
уусмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

АСКОРБИНЫ ХҮЧИЛ 2%-150МЛ УУСМАЛ

ХЭРЭГЛЭХ ЗААВАР

ASCORBIC ACID

 

Эмийн худалдааны нэр: Аскорбины хүчил 2%-150мл

Олон улсын нэршил: Ascorbic acid / Acidum ascorbinicum 2%-150мл

Эмийн хэлбэр: Уусмал

Эмийн найрлага, тун хэмжээ:

  • 5 мл уусмалд 100мг аскорбины хүчил агуулна.
  • Туслах бодисууд: Натрийн метабисульфат

Эмийн эмчилгээний бүлэг: Антиоксидант

АТС код: A11GA01

Эм судлалын үйлдэл: Бэлдмэл нь хүчтэй ангижруулах үйлдэлтэй тул бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судаснуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн процессын тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, дезоксирибонуклеин болон рибонуклеин хүчлийн үүсэлт зэрэгт оролцохоос гадна бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг. Хүний биед С витамин үл нийлэгжих тул зөвхөн хоол тэжээлтэй орж байгаа С витамин бие махбодын хэрэгцээг хангана.

Хэрэглэх заалт: Аскорбины хүчлийн дутагдал, чийг бам, гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох, ам гэмтэх зэрэгт хэрэглэнэ

 

Хориглох заалт: Тромбоз болон тромбофлеблитийн үед хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх арга, тун: Бэлдмэлийг ханиад томуу, чийг бамын үед болон биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор:

  • Насанд хүрэгсэд: Хоногт 15 мл-ээр (хоолны халбага) 3 удаа
  • 1-12 настай хүүхэд: Хоногт 5 мл-ээр (цайны халбага) 3 удаа хэрэглэнэ.

Гаж нөлөө: Толгой өвдөх, нойр өөрчлөгдөх, хоол боловсруулах замын салст бүрхүүл цочрох, дотор муухайр, бөөлжих, суулгах, ходоод агчих, цус ба шээсэнд глюкозын хэмжээ ихсэх,  бөөр гэмтэх, хялгасан судасны нэвчимтгий чанар багасах, тромбоз, даралт ихсэх, арьсны тууралт ховор тохиолдолд анафилаксын шок үүсэх зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Зааврын дагуу эмчийн хяналтан дор хэрэглэж болно.

Бусад эмтэй харилцан нөлөөлөл: Аскорбины хүчил нь цусан дахь бензилпенициллин болон тетрациклиний концетрацийг ихэсгэнэ. 3 валенттай төмрийг 2 валенттай болгож шимэгдэлтийг сайжруулна. Гепарин болон шууд бус үйлдэлтэй антикоагулянт, антибиотикийн үйлдлийг сулруулна.

Анхааруулга, болгоомжлол: Эмийн найрлаганд орсон бодисоос харшилтай бол болгоомжтой хэрэглэнэ үү. Аскорбины хүчил нь кортикостероид дааврын нийлэгжилтийг идэвхжүүлдэг тул эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагаа ба артерийн даралтыг хянах шаардлагатай. Бие махбодид төмрийн агууламж их байгаа үед аскорбины хүчлийг бага тунгаар хэрэглэнэ

Тун хэтрэлт: Бэлдмэлийн өндөр тунгаар буюу удаан хугацаагаар хэрэглэхэд нойр булчирхайн Лангергансын арлын инсулины аппаратын үйл ажиллагаа дарангуйлагддаг учир эмчилгээний явцад мөн тогтмол хянана. Мөн бөөрөөр ялгарах мексилетины гадагшлалтыг ихэсгэнэ.

Эмийн хэлбэр, савлалт: Аскорбины хүчлийн уусмалыг 150мл-ээр гэрлээс хамгаалсан зориулалтын бор шилэн флаконд савлаж, хэвлэмэл хаягыг наана.

Хадгалах нөхцөл: 250С-ээс дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар  хадгална.

Хадгалах хугацаа: 6 сар

Олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгчийн хаяг: