Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Сороол-7
Худалдааны нэр
Англи
Уламжлалт эм
Үйлдвэрлэгч
Мон-Интра ХХК
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
Эмийн хэлбэр
тан эм
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

 “Сороол – 7 тан эмийн хэрэглэх заавар

Үйлдвэрлэгчийн албан ёсны хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, “Мон-Интра” ХХК-ийн Уламжлалт эмийн үйлдвэр, Баянгол дүүрэг, 7-р хороо, 4-р хороолол, 30-53

E-mail хаяг: monintra.company@gmail.com

Худалдааны нэр: Сороол – 7

Эмийн хэлбэр: Тан эм

Эмийн найрлага:

Нэр

1

Сороол /Stellaria dichotoma L/

2

Бэрээмэг /Arnebia guttata Bunge./

3

Зажиг /Laccifer lacca Kerr./

4

Ар үр /Terminalia chebula Retz./

5

Бар үр /Terminalia bellirica Roxb./

6

Жүр үр /Gardenia jasminoides/

7

Зод /Rubia cordifolia L./

 

Хэрэглэх заалт:

Уушгины халуун, тагшуур ханиад, цэртэй ханиахыг дарах, цэр ховхлох үйлдэлтэй.

Хэрэглэх арга:

Өдөрт 1–2 удаа тус бүр 1-2гр-ыг 250мл усанд хийж зөөлөн буцалгаж 100мл болтол ширгээсний дараа шаарыг шүүж, шингэнийг нь бүлээнээр ууна.

Хориглох заалт:

Уламжлалт эмийн найрлаганд орсон аль нэг түүхий эдэд мэдрэг хүн хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Энэ эмийн гаж нөлөө тогтоогдоогүй. Сороол – 7 эмийн найрлага дахь түүхий эдүүдэд мэдрэг болон харшилтай хүмүүс хэрэглэх үед харшлын үеийн гаж нөлөө илэрч болзошгүй.

Эмийн харилцан нөлөөлөл:

Одоогоор тогтоогдоогүй.

Анхааруулга

Ургамлын харшилтай хүн эмчийн заавраар хэрэглэнэ.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэснээс хойш 3 жил хүртэл

Хадгалах нөхцөл:

Хуурай, сэрүүн орчинд хадгална.

Олгох нөхцөл:

Жоргүй олгоно.

Савлалт:

Сороол – 7 1г –ын анхдагч савлагаатай эмийг 9 ширхэгээр 1 хайрцаганд савлана.