
Хэрэглэх заавар
Монголын Уламжлалт эмийн бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Худалдааны нэр: Чацаргана-5
Эмийн хэлбэр: Талхан эм.
Найрлага: Чацаргана, рүда, жүр үр, чихэр өвс, үзэм гэсэн 5 найрлагатай.
Тун хэмжээ: 1 гр-аар уут.
Эмчилгээний бүлэг: Уушгины өвчинд хэрэглэх эмийн бүлэг.
Эмчилгээний үйлдэл: Халууныг арилгаж, цэрийг ховхлон ханиахыг зогсооно.
Хэрэглэх заалт: Уушгины хуучирсан халуун, амьсгал давчдах, хямарсан халуун, уушгины өгөр цус, хоолойд цэр тогтож ханиалгах зэргийг дарна.
Хэрэглэх арга: 1 граммаар өдөрт 1-2 удаа буцалсан бүлээн усаар даруулж ууна.
Хориглох заалт: Найрлагын бүрэлдэхүүнд орсон ургамлуудад хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно. Жирэмсэн болон хөхүүл эх, бага насны хүүхдэд хэрэглэхгүй.
Гаж нөлөө: Одоогоор энэ эмийн гаж нөлөөний талаар мэдээлэлгүй байна.
Эмийн харилцан нөлөөлөл: Ижил үйлдэлтэй эмтэй хавсруулан хэрэглэхгүй. Найрлаганд орсон аль нэгэн бодисыг агуулсан өөр эмтэй, найрлага давхцуулан хэрэглэж болохгүй.
Анхааруулга: Хоолой сэрвэгнэх, ханиалгах, тууралт гарах зэрэг харшлын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандана уу.
Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэсэн өдрөөс хойш Чацаргана-5 эмийг 3 жил хадгална.
Хадгалах нөхцөл: Агааржуулалт сайтай, сэрүүн хуурай орчинд нарны шууд тусгалаас хол, үйлдвэрийн өөрийн сав баглаа боодолтой нь хүүхэд хүрэхээргүй ба харахааргүй газарт хадгална.
Олгох нөхцөл: Чацаргана-5 талх эмийг эмчийн зааврын дагуу эмчилгээний хугацаа, тунг тохируулан эмийн сангаас олгоно.
Савлалт: Чацаргана-5 эмийг 1 граммаар 15 ширхэг савласан.
Үйлдвэрлэгч: “Одь тан” уламжлалт эмийн үйлдвэр.
Эх сурвалж: Чойжамц маарамба “Маш гайхамшигт хуримын сан-Онцар гадон”