Хэрэглэх заавар
Галмагель Хөвмөл (Galmagel Suspension)
(1,5г Алмагат)
Найрлага 1 уутанд (15мл) агуулагдана.
Алмагат 1,5г
Дүрслэл
Цагаан өнгөтэй хөвмөл.
Хэрэглэх заалт
Ходоодны хүчиллэгийг саармагжуулахаас гадна дараах өвчнийг намдаана: ходоод-дээрх гэдэсний шархлаа, ходоодны үрэвсэл, хүчиллэг ихсэх, цээж хорсох, дотор муухайрах, бөөлжих, ходоод өвдөх, ходоод улаан хоолойн сөөргөө.
Хэрэглэх арга, тун
Насанд хүрэгсэд ба 12-с дээш насны хүүхэд: Алмагатыг 1-1,5г-р хоногт 3 удаа хооллосноос хойш 30 минутаас 1 цагийн дараа хэрэглэнэ.
Ходоод-дээрх гэдэсний хүнд хэлбэрийн шархлаа: 1 уут бэлдмэлийг хоногт 4 удаа, унтахын өмнө эсвэл хооллосноос хойш 1-2 цагийн дараа хэрэглэнэ. Шаардлагатай үед унтахаас өмнө дахин 1 тунг хэрэглэж болно.
Болгоомжлол
- Уг бэлдмэлийг дараах өвчтөнд хэрэглэж болохгүй.
- Уг бэлдмэлд эсвэл бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй хүмүүс
- Альцгеймерийн өвчтэй өвчтөн
- Шамбарамтай өвчтөн
- Шингэн хуримтлагдсан хавантай өвчтөн
- Эклампсийн урьдал үед байгаа өвчтөн
- Суулгалт илэрч буй өвчтөн
- Оношлогдоогүй хоол боловсруулах замын цус алдалттай өвчтөн
- Дараах бэлдмэлтэй уг бэлдмэлийг хамт хэрэглэж болохгүй.
Тетрациклины бүлгийн антибиотик (хамт хэрэглэж байгаа үед шимэгдэлтийг нь дарангуйлж болно.)
- Дараах хүмүүс уг бэлдмэлийг хэрэглэхээсээ өмнө эмч, шүдний эмч, эм зүйчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
- Өөр эм хэрэглэж байгаа өвчтөн: хамт хэрэглэж байгаа эмийн шимэгдэлт болон ялгаралт нь уг эмийн шингээх нөлөө эсвэл хоол боловсруулах зам дахь биеийн шингэний рН-ийн ихсэлтээр өөрчлөгдөж болно. Иймээс болгоомжтой хэрэглэнэ.
- Стероид бус үрэвслийн эсрэг эм, шархлааны эсрэг эм, хуруувчин цэцгийн бэлдмэл, хлорпромазин, лансопразол, преднизолон, пенициллин, хинолинууд, төмөр (Fe): шимэгдэлт нь багасаж болох тул 2-3 цагийн зайтай хэрэглэнэ.
- Салицилын хүчил: бөөрний ялгаралтыг ихэсгэнэ.
- Бөөрний дутагдал: Магни ба хөнгөн цагааны ион нь удаан хугацаагаар бөөрөнд хуримтлагдаж болно. Бөөрний хүнд хэлбэрийн дуьагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Биеийн байдал сул дорой хүмүүс,фосфор бага хоолны дэглэм барьж буй хүмүүс, хоол боловсруулах үйл ажиллагааны болон шимэгдэлтийн алдагдалтай хүмүүс: уг бэлдмэлийн хөнгөн цагааны давс нь фосфорын шимэгдэлтийг багасгадаг учир удаан хугацаагаар хэрэглэх нь цусан дахь фосфатын агууламжийг багасгах ба ясны эрдэсжилтийг өөрчилж болно.
- Өндөр настан
- Цустай бөөлжих, баас хар гарах зэрэг хоол боловсруулах замын цус алдалтын шинж илэрч буй хүмүүс
- Жирэмсэн ба жирэмсэн байж болзошгүй эмэгтэйчүүд, хөхүүл эмэгтэйчүүд
- Дараах тохиолдолд эмч, шүдний эмч, эм зүйчтэй зөвлөнө. Хэрэв боломжтой бол зөвлөлдөхдөө уг хавсралтыг авч яваарай.
- Хоол боловсруулах систем: уг эмйг хэрэглэх үед суулгалт эсвэл өтгөн хаталт тохиолдож болно.
- Хэрэв хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа сайжрал илрэхгүй бол
- Хэрэглээнд зориулсан анхааруулга
- Эмчийн бичсэн тун ба хэрэглэх аргыг сайн баримтлан хэрэглэнэ.
- Хүүхдэд хэрэглэж байгаа үед түүнийг эцэг эх эх, асран хамгаалагчийн хяналтан дор хэрэглэнэ.
- Хадгалалттай холбоотой болгоомжлол
- Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
- Эмийг үйлдвэрийн савлагаанаас нь гаргаж өөр саванд хадгалах нь эмийг буруу хэрэглэснээс осол гарах эсвэл бэлдмэлийн чанар муудах шалтгаан болж болно.
- Нарны гэрэл тусахгүй, бага чийгшилтэй, сэрүүн газар хадгална.
Хадгалалт ба хүчинтэй хугацаа
- Тасалгааны хэмд(1~30°С) битүүмжилсэн саванд хадгална.
- Хүчинтэй хугацаа: Үйлдвэрлэснээс хойш 36 сар.
Савлалт
15мл/уут х 20























































