
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
Рибоксин – Дарница
(Riboxin - Darnitsa)
Найрлага
Үйлчлэгч бодис: inosine
1мл уусмалд рибоксин (инозин) 20мг
Туслах бодис: натри гидроксид, тарилгын ус
Эмийн хэлбэр. Тарилгын уусмал.
Физик, химийн шинж чанар: өнгөгүй тунгалаг шингэн.
Эмэн эмчилгээний бүлэг: Зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх бэлдмэл.
АТС код С01Е В
Эм судлалын шинж чанар
Фармакодинамик
Рибоксин – гипоксийн эсрэг, хэм алдалтын эсрэг нөлөөт аналоги эмийн бэлдмэл. Энэ нь АТФ урьдал бодис тул АТФ байхгүй үед гипокси нөхцөлд бодисын солилцоо, глюкозын солилцоог шууд бусаар идэвхжүүлнэ. Эмийн бэлдмэл нь эдийн амьсгалын хэвийн үйл ажиллагааг хангах усан үзмийн хүчлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаашилбал ксантиндегидрогеназын идэвхийг нэмэгдүүлнэ. Рибоксин зүрхний булчингийн бодисийн солилцоонд эерэгээр нөлөөлөх, эсийн энергийн тэнцвэржилтийг хангах, нуклейтидын нийлэгжилтийг өдөөх, Кребсын циклийн ферментийн идэвхийг хүчжүүлнэ. Эмийн бэлдмэл нь зүрхний булчингийн контрактив идэвхийг хэвийн болгох, зүрхний булчингийн бүрэн сулрал болох диастолд кальцийн ионы үйлчлэл түүний эсэд нэвтрэлийг нэмэгдүүлэх эдийн (ялангуяа зүрхний булчин, тэжээлийн сувгийн салст бүрхүүл) нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.
Фармакокинетик
Венийн судсанд тарихад рибоксин эдэд хурдан тархана. Элгэн дэх хувирал нь бие махбод дах биохимийн урвалд дахин бүрэн боловсруулагдана. Идэвхгүй хэсэг нь шээсээр гадагшилна.
Эмнэл зүйн шинж чанар
Хэрэглэх заалт
- Зүрхний булчингийн ишеми (зүрхний шигдээсийн дараа, зүрхний бах), зүрхний хэм алдалт, зүрхний гликозидын хордлогын хавсарсан эмчилгээ
- Олон шалтгаант кардиомиопати, зүрхний булчингийн тэжээлийн дутагдал (хэт ачаалал, халдвар, дотоод шүүрлийн шалтгаант), микардитын эмчилгээ
- Элэгний өвчний эмчилгээнд
- Туяа эмчилгээний лейкопени
- Нүдний дотоод даралт хэвийн хаалттай өнцөгт лаукомын үед харах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Хориглох заалт
Үйлчлэгч болон бэлдмэлийн бусад найрлага дах нэгдэлд хэт мэдрэг, подагра, гиперурикеми үед хориглоно. Бөөрний үйл ажиллагааны дутагдлын үед хэрэглээ хязгаарлагдмал байна.
Бусад эм, бусад хэлбэрийн харилцан нөлөө
Гепарин – гепарины нөлөөг хүчжүүлж, үйлдлийг уртасгана
Зүрхний гликозид – хэм алдалтаас сэргийлэх, эерэг инотропи нөлөөг хүчжүүлнэ.
ß-адреноблокаторуудтай хамт хэрэглэхэд рибоксины нөлөөг бууруулахгүй. Нитроглицерин, ницедипин, фуросемид, спиронолактонтой хамт хэрэглэж болно. Алкалоидууд, хүчлүүд, спирт, хүнд металлын давс, танин, витамин В6 хамт хэрэглэхийг хориглоно.
Хэрэглээ
Загатнаа, гипереми үүсвэл эмийн хэрэглээг зогсооно.
Эмчилгээний үед цус, шээсэнд шээсний хүчлийг хянана. Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай үед эмийн хэрэглээг хязгаарлана. Бөөрний дутагдалтай өвчтөнд эмч хүлээгдэж буй үр дүн эрсдлээс давсан үед хэрэглэнэ
Жирэмсэн, хөхүүл үе
Аюулгүй үр дүнгийн судалгаа хийгдээгүй тул жирэмсэн, хөхүүл үед эмийн бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Эмийн бэлдмэл жолоо барих, механизмтай ажиллах чадварт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Тун, хэрэглэх арга
Эмийн бэлдмэлийг насанд хүрэгчидэд тарилгаар болон дуслаар (аажим) минутанд 40-60 дусал байхаар тохируулан дусаана.
Эмийн бэлдмэлийг венийн судсанд дуслаар хийх бол 5% глюкоз, 0,9% натрийн хлоридын (250 мл) уусмалд холин дусаана. Эмчилгээг өдөрт 1 удаа 200мг (2% 10мл уусмал) тунгаар эхлүүлэн цааш зохимж сайтай бол тунг 400мг (2% 20мл уусмал) хүртэл нэмэгдүүлэн өдөрт 2-3 удаа тарина. Курс эмчилгээг хувь хүний онцлогт тохируулах ба дунджаар 10-15 хоног байна.
Зүрхний хэм алдалтын үед тарилгаар хийхэд нэг удаагийн тун 200-400мг (2% 10-20мл уусмал)
Хүүхдэд
Эмийн бэлдмэлийн аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул хэрэглэхгүй.
Тун хэтрэлт
Гаж нөлөөний шинж тэмдэг хүчжиж болно.
Эмчилгээ: эмийн хэрэглээг зогсоон, шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Гаж нөлөө
Зүрх судасны систем: тахикарди, артерийн даралт буурах, толгой өвдөх, толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих, хөлрөх
Дархлалын систем: харшил анафилаксийн урвал, тууралт, загатнаа, арьс халуун оргих, чонон хөрвөс, анафилаксийн шок
Бодисын солилцоо: гиперурикеми, подагра сэдрэх (өндөр тунгаар удаан хугацаанд хэрэглэхэд)
Хэсэг газрын урвал: бие сулрах, хэрэглэсэн газарт өөрчлөлт үүсэх (халуун оргих, загатнах)
Хадгалах хугацаа
4 жил.
Савлагаанд заагдсан хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Хадгалалт
Өөрийн саванд 250С ихгүй хэмд хадгална. Хөлдөөж болохгүй. Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Үл нийцэл
Нэг тариурт бусад тарилгын эмийн бэлдмэлтэй хольж болохгүй. Зөвхөн заагдсан уусмалаар шингэлнэ (тун, хэрэглэх арга үзнэ үү).
Савлалт
Туншилд 5 мл, 5 туншилыг үүрэн саванд савлан 2 үүрэн савлагаатайг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савласан.
Туншилд 10 мл, 5 туншилыг үүрэн саванд савлан 2 үүрэн савлагаатайг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савласан.
Эмийн сангийн олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч: ЧАО «Фармацевтическая фирма «Дарница»
Үйлдвэрлэгчийн байрлал хаяг:
Украина, 02093, г. Киев, ул. Бориспольская, 13
Албан ёсны борлуулагч: Монгол Фарм ХХК
Утас: 70122142, 70162142