Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Аспаркам-Здоровье
Худалдааны нэр
Англи
Магнийн аспартат + Калийн аспартат
Үйлдвэрлэгч
LLC "Pharmaceutical company Zdorovye"
Гарал үүслийн улс
Украйн
Тун хэмжээ
175мг+175мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ЭМЧЛҮҮЛЭГЧИД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ

AСПАРКАМ-ЗДОРОВЬЕ

Найрлага:

Идэвхтэй бодис: 1 шахмалд магни аспартат тетгидрат 175мг, калийн аспарагинат гемигидрат 175мг;

бусад: будааны цардуул, кальцын стеарат, тальк.


Эмийн хэлбэр. Шахмал.

Ерөнхий дүрслэл:  хавтгай гадаргуутай, ховилтой, цагаан дугариг шахмал.


Эмэн эмчилгээний бүлэг. Эрдэс. Магнийн бэлдмэл.

ATC код A12C C30.


Эм судлалын шинж чанар

Фармакодинамик: магни, калийн дутагдал арилгах хэм алдалтын эсрэг эм. Эм нь биед электролитийн тэнцвэрийг сэргээж, зүрхний булчин болон титэм судасны цусны эргэлтийг сайжруулах, цочмогийн шинжийг багасгах, ховдол тосгуурын сэрэл дамжилт бага зэрэг бууруулах, зүрхний гликозидод мэдрэмтгий байдлыг багасган тэдгээрийн хоруу чанарыг бууруулна.  

Фармакокинетик:  судлагдаагүй.

Эмнэл зүйн шинж чанар

Хэрэглэх заалт. Зүрхний архаг эмгэг (зүрхний булчингийн шигдээсийн дараах зүрхний дутагдал), зүрхний хэм алдалт ялангуяа ховдолын хэм алдалт зэрэгт  нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.

Хуруувчин цэцгийн бэлдмэлийн эмчилгээнд нэмэлтээр хэрэглэнэ.

Нэмэлтээр хоол хүнсээр ирэх магни, кали хэмжээг ихэсгэнэ.


Хориглох заалт. Эмийн найрлага дах нэгдэлд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно. Бөөрний цочмог болон архаг дутагдал, Аддисоны өвчин, AV-блок III, зүрхний шок (АД <90мм муб).

Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ.

myasthenia gravis бүхий өвчтөнд эмийг болгоомжтой хэрэглэнэ; гиперкалиемитэй холбоотой, ялангуяа цочмог шингэн алдалт, эдийг түгээмэл гэмтээх хүнд хэлбэрийн түлэгдэл. Энэ ангилал дах өвчтөний сийвэн дэх электролитын концентрацийг тогтмол шалгаж байхыг зөвлөнө.

Энэ эмийг ходоод дээрх гэдэсний шархлаа түүний сэдрэлтэй өвчтөнд хэрэглэхгүй.


Бусад эм, эмийн хэлбэрийн харилцан нөлөө  

Тетрациклиныг хамт уухад төмрийн давс, натри фторын ходоод гэдэсний замд шимэгдэлтийг саатуулна. Эмчилгээнд дээрх хослолыг тун хооронд 3 цагийн зайтай ууна. Кали баригч шээс хөөх эмүүд /эсвэл АТФ саатуулагч хамт хэрэглэхэд гиперкалиемийн эрсдэл ихсэнэ.


Онцгой анхааруулга, хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэх арга

Жирэмсэн, хөхүүл үе. Өнөөдрийг хүртэл энэхүү ангилалд эмийг хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Жолоо барих механизмтай ажиллах. Энэ эм жолоо барих, бусад мехаизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлээгүй.

Тун, хэрэглэх арга

Насанд хүрэгчидэд 1-2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Тунг өдөрт 3 удаа 3 шахмалаар нэмэгдүүлж болно. Ходоодны хүчил эмийн идэвхийг багасгах тул хоолны дараа ууна.

Эмч тунгийн үргэлжлэх хугацааг тогтооно.

Хүүхдэд. Хүүхдэд хэрэглэсэн туршлага байхгүй тул эмийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.


Тун хэтрэлт

Тун хэтэрсэн тохиолдол байхгүй. Тун хэтэрсэн тохиолдолд гиперкалиеми, гипермагниемийн шинж тэмдэг үүснэ.

Гиперкалиемийн шинж тэмдэг: бие сульдана, парастези, брадикарди, саа үүснэ.  Сийвэн дэх калийн хэмжээ өндөр байх нь зүрхний үйл ажиллагаа буурах, хэм алдалт, цаашилбал үхэлд хүргэнэ. 

Гипермагниеми шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, нойрмоглох, даралт буурах, ядрах, хэл яриа муудах, юм давхарлаж харагдана. Сийвэнд магийн хэмжээ хэт их байх нь рефлексүүд буурах, амьсгалын замын булчин саажих, зүрх зогсоно.

Тун хэтэрсэн тохиолдолд эмийн хэрэглээг зогсоон шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ (венийн судсанд кали хлорид 100мг/мин, шаардлагатай бол диализ).

Гаж нөлөө

Ходоод гэдэсний замд: өндөр тунгаар хэрэглэхэд гэдэсний гүрвэлзэл ихсэж болно.

Зарим тайлбарт дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх тохиолдол гардаг.

Хадгалах хугацаа. 3 жил.


Хадгалах нөхцөл.
Өөрийн битүүмжлэлтэй саванд 25°C ихгүй хэмд хадгална.

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.


Савлалт. Шахмал блистерт №10х5, №50, блистерт №50 савлана.


Эмийн сангийн олгох нөхцөл. Жоргүй олгоно.


Үйлдвэрлэгч. “Здоровье” Эмийн үйлдвэр


Хаяг

Украин, 61013, Харьков муж, Харьков хот, Шевченкогийн гудамж, 22 байр