
Хэрэглэх заавар
НАТУРВИТ ЭМИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР
Эмийн худалдааны нэр: НАТУРВИТ 100МЛ
Эмийн олон улсын нэршил: Никотины хүчил, аскорбины хүчил, тиамины гидрохлорид, рибофлавин
Эмийн хэлбэр: Сироп
Эмийн найрлага, тун хэмжээ: Нэг флакон нь никотины хүчил- 200мг, аскорбины хүчил – 1000мг, тиамины гидрохлорид – 20мг, рибофлавин – 12мг, нохойн хошууны шүүс 100мл хүртэл агуулагдана.
Эмийн эмчилгээний бүлэг: Амин дэм
Эм судлалын үйлдэл: Бэлдмэлийн найрлага дах аскорбины хүчил нь бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бичил судсуудын нэвчимтгий чанар, цусны бүлэгнэлт, эд эсийн нөхөн төлжилтийн процессын тохируулга, стеройд гормоны нийлэгжилт, дезоксирибонуклеин болон рибонуклеин хүчлийн нийлэгжилт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодын иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг байна.
Никотины хүчил нь кодегидраз ферментийг бүрдүүлдэг тул исэлдэн ангижрах процесст оролцож өөх тост бодисуудын солилцоонд эерэг нөлөө үзүүлэх ба атеросклероз өвчтэй хүмүүсийн цусан дахь холестрины хэмжээг багасгах, судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ.
Тиамины гидрохлорид нь нүүрс усны солилцоонд оролцдог ферментүүдийн кофермент бөгөөд мэдрэлийн систем, ходоод гэдэсний зам, зүрх, дотоод шүүрлийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Түүнээс гадна вегетатив мэдрэлийн зангилаанд хориг үүсгэх ба араг ясны булчинг сулруулах (кураре төст) үйлдэл үзүүлнэ. Мөн мэдрэлийн синапсаар сэрэл дамжих процесст оролцдог.
Рибофлавин нь бие махбодод орсныхоо дараа элгэнд аденозинтрифосфорын хүчилтэй харилцан үйлчилцэж флавинмононуклеотид ба флавинаденин-нуклеотид болон хувирна. Эдгээр флавинтротеины кофермент нь исэлдэн ангижрах процесст болон уураг, өөх тос, нүүрс усны солилцоонд оролцоно. Мөн нүдний харааны ажиллагааг хэвийн байлгах үйлдэл үзүүлнэ.
Хэрэглэх заалт: Бэлдмэлийг витамины дутагдал, бодисын солилцооны хэвийн биш байдал, өсөлт хоцрох, халдварт өвчнүүд, архаг цочмог өвчнүүд, жирэмсэн хөхүүл эхчүүд тус тус хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Насанд хүрэгсэд 15мл-ээр өдөрт 3-4 удаа, хүүхдэд 5мл-ээр өдөрт 3-4 удаа тус тус хэрэглэнэ.
Гаж нөлөө: Тогтоогдоогүй.
Савлалт: Натурвит сироп эмийн бэлдмэлийг 100мл-ээр зориулалтын шилэн флаконд савлаж, 1 флаконыг хэвлэмэл хаяг бүхий хайрцагт тус тус хийж, хэрэглэх заавар болон зориулалтын хэмжээст соруулыг хавсаргана.
Хадгалах нөхцөл: 250С-аас дээшгүй температурт гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 1 жил
Олгох нөхцөл: Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгчийн хаяг: Сонсголонгийн гудамж- 32/2, Үйлдвэрийн баруун бүс-4,
20-р хороо, Баянгол дүүрэг, Улаанбаатар-16103-0006, Монгол улс
Утас: 77173117, 1800-1883, E-mail: pharma@monos.mn, Web: www.emonos.mn
Бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчийн санал хүсэлтийг авах утас: 94041883


















































































