Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Токоферолын ацетат шахмал 50мг "Това"
Худалдааны нэр
Англи
Токоферолын ацетат
Үйлдвэрлэгч
Towa Pharmaceutical Co., Ltd.
Гарал үүслийн улс
Япон
Тун хэмжээ
50мг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
TOWA PHARMACEUTICAL CO., LTD.

Дахин хянасан огноо:  2017 оны 6-р сар (8-р хувилбар, худалдааны нэр өөрчлөгдсөн)
Дахин хянасан огноо:  2009 оны зургадугаар сар (7-р хувилбар)

Витамин Е бэлдмэл
ТОКОФЕРОЛ АЦЕТАТ шахмал 50мг “TOВА”
Vitamin E Preparation
TOCOPHEROL ACETATE TABLETS 50mg “TOWA”

Хадгалах нөхцөл: Тасалгааны хэмд хадгална (савлагааг нээсний дараа чийгнээс хамгаална). 
Хүчинтэй хугацаа: Савлалт болон шошгонд тэмдэглэгдсэн.

Япон Улсын барааны стандарт ангилал № 87315
Зөвшөөрлийн дугаар  22900AMX00120
Үндэсний Эрүүл мэндийн Даатгалын нөхөн төлөх жагсаалтанд орсон огноо 2017 оны 6 сар 
Япон Улсын зах зээлд худалдаалж эхэлсэн огноо 1969 оны 1 сар 
Үр дүнд дахин үнэлгээ хийгдсэн огноо 1995 оны 9 сар 

ЕРӨНХИЙ ШИНЖ
Шахмал дахь идэвхтэй бодис
Токоферол ацетат (JP)............................50мг 

Идэвхүй хольц Лактозын гидрат, эрдэн шишийн цардуул, бичил талст целлюлоз, магни хөнгөн цагааны метасиликат, кармеллоз натри, кармелоз кальци, магни стеарат, цагаан зөөлөн сахар, тогтворжуулсан кальцийн карбонат, тальк, нунтаг акаци, титаны давхар исэл, желатин, төмсний цардуул, полиоксетлен (105), полиоксипропилен (5), гликол, шар №5.
Гадаад байдал улбар шар өнгөтэй, сахаран бүрхүүлтэй шахмал. 

Тодорхойлох код Шахмал Tw303

Савлалт

Харагдах байдал Дээд гадаргуу Доод гадаргуу Хажуу гадаргуу

Диаметр (мм) 10.5
Зузаан    (мм) 6.0
Жин        (мг) 500

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ 
1. Витамин Е дутагдалаас урьдчилан сэргийлэхэд.
2. Захын цусны эргэлтийн эмгэгүүд (үе үе доголох, артеросклероз, венийн судасны тромбоз, тромбофлебит, чихрийн шижингийн ретинопати, чичрүүдэс хүрэх, заримдаа хүйтэн мэдрэмж төрөх).
3. Липидийн хэт исэлдэлт үүсэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. 
Дээрх 1-с бусад заалтанд хэрэв Токоферол ацетат шахмалын 1 сарын эмчилгээнд, үр дүн ажиглагдахгүй бол цаашид хэрэглэх шаардлагагүй. 

ТУН БА ХЭРЭГЛЭХ АРГА 
Насанд хүрэгчидэд токоферол ацетатыг өдөрт 50-100 мг тунгаар хоёр эсвэл гурван удаа ууна. Тунг өвчтөний нас, шинж тэмдэгээс хамааран тохируулж болно. 
БОЛГООМЖЛОЛ
1.   Гаж урвалууд 
Эм хэрэглэсний улмаас үүсэх гаж урвалын тохиолдлыг нарийвчлан тооцсон судалгаа байхгүй. 
Тохиолдол тогтоогдоогүй
Ходоод гэдэсний талаас Өтгөн хатах, ходоод хямрах, суулгах 
Хэт мэдрэгшил Тууралт 
  
2.   Хэрэглээтэй холбоотой болгоомжлол 
    Түгээлтэнд хамааралтай болгоомжлол: 
     Нягтруулан шахсан (РТР) савлагаат эмийг хэрхэн хэрэглэх талаар эмчлүүлэгчидэд зааварчилгаа өгнө (хэрэв РТР-г залгисан бол хурц өнцөг нь улаан хоолойн салстыг гэмтээснээр цочрол, хүнд хэлбэрийн медиастинит үүссэн гэж мэдээлэгдсэн). 

ФАРМАКОКИНЕТИК 
1.   Биотэнцэхүйн сорил
<Ном зүйн үзүүлэлтүүд>
Сүлжээ аргын судалгаанд дангаар Токоферол ацетат шахмал 50мг “TOWA” тунгаар 6 шахмал, эрэгтэйд (n=10) өлөн үед 6 шахмал (токоферол ацетат 300мг тэнцэхүйц) уулган сийвэн дэх токоферолын концентрацийг хэмжин үр дүнг харьцуулахын тулд стохастик шинжилгээг хийсэн. Шинжилгээний дүнгээс үзэхэд эмийн биотэнцэхүйд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдаагүй1.

ФИЗИК ХИМИЙН ОНЦЛОГ 
Бүтцийн томьёо: 

Худалдааны нэршил: Токоферол ацетат
Химийн нэршил:        2,5,7,8-тетраметил-2- (4,8,12-триметилтридецил)-хроман -6-ил-ацетат
Молекул бүтэц:          С31Н52О3
Молекул жин:             472,74
Физик шинж:          Токоферол ацетат тунгалаг, бага зэрэг шаравтар өнгөтэй, зуурамтгай, үнэргүй шингэн. Энэ нь, этанол (99.5), ацетон, хлороформ, диэтилын эфир, гексан, ургамалын тостой холимог юм. Энэ нь,  этанолд (99.5) сайн уусах ба, усанд уусдаггүй. Оптик идэвхгүй. Агаар, гэрэлд мэдрэг. 

ХАДГАЛАЛТЫН АНХААРУУЛГА
Тогтвортой байдлын сорил
Бэлдмэлийн эцсийн савлагаат бүтээгдэхүүний урт хугацаанд тогтвортой байдлын сорилд (өрөөний хэмд 3 жил) ердийн нөхцөлд Токоферол ацетат 50мг “TOWA” шахмал 3 жил тогтвортой байна2.  

САВЛАГАА 
ТОКОФЕРОЛ АЦЕТАТ ШАХМАЛ 50МГ “TOWA”
    Хайрцагт 100 шахмал, 1000 шахмал (PTP) бүхий цэврүүн савлагаат
    1000 шахмал бүхий полиэтилен битүүмжлэлтэй саванд савлагдсан байдлаар бэлтгэгдсэн байна.  

ИШЛЭЛҮҮД 
1)   Това Фармацевтикал Co., Ltd.:  Дотоод баримт 
       Биотэнцэхүйн сорил 
2)   Това Фармацевтикал Co., Ltd.:  Дотоод баримт 
      Тогтвортой байдлын сорил

ЛАВЛАГАА МАТЕРИАЛ БОЛОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ АВАХ ХАЯГ 
Ишлэлд тусгасан үзүүлэлтийг авахыг хүсвэл (дотоод баримтыг хамруулаад) дараахь хаяг руу хандана уу.
Drug Information Department DI Center 
    (24-hour phone service)
Towa Pharmaceutical Co., Ltd.
2-11, Shinbashi-cho, Kadoma, Osaka 571-8580, Japan
TEL 06-6900-9108
FAX 06-6908-5797
http://www.towayakuhin.co.jp/forstaff

                 Үйлдвэрлэгч ба түгээгч:
    TOWA PHARMACEUTICAL CO., LTD.
    2-11, Shinbashi-cho, Kadoma, Osaka  571-8580, Japan