Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Псило-Бальзам
Худалдааны нэр
Англи
Дифенгидрамины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Nizhpharm JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
1%-20г
Эмийн хэлбэр
гель
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмчилгээнд хэрэглэх заавар

 

ПСИЛО - БАЛЬЗАМ®

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэр: Псило - Бальзам

Олон улсын патентлагдаагүй нэр: Дифенгидрамин

Эмийн хэлбэр: гадуур хэрэглэхэд зориулсан гель.

Найрлага:

1 г гельд:

үйлчлэгч бодис: дифенгидрамин гидрохлорид - 10,0 г.

туслах бодис: цетилпиридиний хлорид - 1,0  мг, макрогол глицерилкаприлокапрат -150,0 мг, полиакрилийн хүчил -12,0 мг,  трометамол - 22,2 мг, ус – 1 г хүртэл тус тус агуулагдана.

Ерөнхий шинж:

Өнгөгүй тунгалаг нэгэн шинжийн гель.

Эмийн эмчилгээний бүлэг:

Харшлын эсрэг  – Н1-Гистамины рецепторын блокатор

Код АТХ: D04А А32

Фармакологийн үйлдэл

Фармакодинамик

Псило-Бальзамын®  харшлын эсрэг үйлдэл нь түүний найрлаганд агуулагдаж байгаа Н1-гистамины рецепторын блокатор болох дифенгидрамин гидрохлоридтой холбоотой. Тийм учраас  загатнаа хурдан буурдаг, өвдөлт болон улайлтыг бууруулж, хялгасан судасны хэт их нэвчимтгий чанар болон эдийн хаванг бууруулж, хэсэг газрын мэдээ алдуулах үйлдэлтэй. Псило-Бальзам®  нь сэрүүцүүлэх тааламжтай үйлдэл үзүүлдэг. Өвөрмөц гелен суурь нь арьсыг хамгаалж тосны ул мөр үлдээдэггүй.

Фармакокинетик

 

Хэсэг газар хэрэглэхэд бага зэрэг шимэгддэг, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан үед эдийн шимэгдэлт ихэснэ.

Хэрэглэх заалт

Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шавьжинд хазуулах; чонон хөрвөс; төрөл бүрийн шалтгаант арьсны загатнаа (цөс зогсонгишлоос үүдсэн загатнаа): загатнаат дерматоз, экзем, салхин цэцэг, харшлын шалтгаант арьсны эмгэг, ургамалаас үүдсэн хавьталын дерматит зэрэгт хэрэглэнэ.

Хориглох заалт

Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг; дифенгидрамин агуулсан ямар нэгэн эмийн  бэлдмэлийг хамт хэрэглэх; арьсны бүх гадаргууд; 2 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг цээрлэнэ.

Болгоомжтой хэрэглэх нь

Салст бүрхүүлд мөн түрхэх хэсгийн арьсан бүрхүүл гэмтсэн бол түрхэхээс болгоомжил.

Жирэмсэн болон хөхүүл үед

Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхдээ эх болон нярайд үүсч болох эрсдэлийг тооцно.

Хэрэглэх арга, тун

Гадуур хэрэглэнэ. Насанд хүрэгчид болон 2-оос дээш насны хүүхдэд Псило-Бальзамыг®  арьсны гэмтсэн хэсэгт хоногт (алганы хэмжээтэй гэмтлийн талбайд 3-5 см урт гель) 3 -4 удаа хөнгөн тараах байдлаар түрхээд зөөлөн илж шингээнэ .

Гаж нөлөө

Цөөн – арьсны харшлын урвал (экзем, хавьталын дерматит) цөөн илэрнэ. Бэлдмэлийг гадуур хэрэглэх үед системийн гаж нөлөө илэрдэггүй.

Тун хэтрэлт

Шинж тэмдгүүд: бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайж, бага зэрэг хавагнана.

Эмчилгээ: бэлдмэлийг түрхсэн хэсгийг усаар угаана.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл

Дифенгидраминыг гадуур хэрэглэх үеийн харилцан үйлчлэл буюу бусад эмийн бэлдмэлүүдтэй хавсруулан хэрэглэхэд зохимжгүй байгаа эсэх нь мэдээлэгдээгүй.

Тусгай анхааруулга

Псило-Бальзамыг®  түрхэсний дараа (1-2 цагийн хугацаанд) наранд удаан хугацаанд байхаас зайлсхийх ингэснээр фотодерматоз үүсэх эрсдлийг бууруулна. Псило-Бальзамын® эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийнэ.

Эмийн хэлбэр, савлалт

1%-ийн гадуур хэрэглэхэд зориулсан гель. 20 ба 50г-аар хөнгөн цагаан тубанд хэрэглэх зааврын хамт савлана.

Хадгалах нөхцөл:

25°С-аас ихгүй хэмд хадгална.

Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.

Хадгалах хугацаа

3 жил. Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг хэрэглэхгүй.

Эмийн сангаас олгох журам

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч

ШТАДА Арцнаймиттель АГ

Штадаштрассе 2-18

В 61118 Бад Вильбель, Германи

Утас: (+49) 6101-60 30

Факс: (+49) 6101-60 32 59

Интернет: http//www.stada.ru

эсвэл

ОАО “Нижфарм”, Орос улс

603950, Нижний Новгород хот,

ГСП - 459, Салганская гудамж, 7

Утас:(831) 278-80-88

Факс:(831) 430-72-28

http://www.nizhpharm.ru

Эмийн бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч хуулийн этгээдийн/ Санал гомдол хүлээн авах байгууллагын/ нэр, хаяг

ОАО «Нижфарм», Россия

603950, г. Нижний Новгород,

ГСП-459, ул. Салганская, д. 7

Утас:(831) 278-80-88

Факс:(831) 430-72-28

http://www.nizhpharm.ru