Хэрэглэх заавар
Новосалик
Эмийн бэлдмэлийг хэрэглэх заавар
Бэлдмэлийн худалдааны нэршил: Новосалик
Үйлчлэгч бодис (ОУН): Бетамизин, салицилын хүчил.
Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх тосон түрхлэг
Найрлага:
1 грамм тосон түрхлэг тутамд:
Идэвхтэй бодисууд: бетамитазонд эквивалент бетамитазоны дипропионат- 0,5 мг, салицилын хүчил- 30 мг.
Туслах бодис: зөөлөн цагаан парафин, шингэн парафин, изопропилмиристат, зөгийн цагаан лав.
Дүрслэл: цагаан өнгөтэй нэр төрлийн түрхлэг
Эмийн эмчилгээний бүлэг: Арьсны өвчин судлал, Кортикостероидууд, арьсны бэлдмэлүүд.
Кортикостероидууд, бусад хослох. Кортикостероидууд, хүчтэй үйлдэлт, бусад хослол. Бусад бэлдмэлтэй хосолсон бетаметазон
Код ATC: DO7XC01
Фармакологийн шинж чанар
Түүний найрлагад буй бодисуудаар илрэх үрэвслийн эсрэг, хэсэг газрын хаван буулгах, харшлын эсрэг, судас нарийсгах, антипролифератив, дархлаа дарангуйлах, кератолитик, бактерийн эсрэг, мөөгөнцрийн эсрэг болон хэсэг газрын халуун бууруулах үйлдэлтэй нийлмэл бэлдмэл.
Үрэвслийн медиатор ялгаралт саатуулах, нейтрофилийн захын бөөгнөрлөөс сэргийлэх, үрэвслийн шингэн болон цитокины үүсэлтийг багасгах, макрофагын (залгиур эсийн) миграцийг бууруулснаар инфальтраци ба грануляцийн процессыг бууруулдаг.
Салицилын хүчил агуулдаг тул арьсыг зөөлрүүлж, эвэрлэг давхардлыг арилган арьсанд глюкокортикоидууд гүн нэвчихэд дэмжлэг үзүүлнэ.
Түрхлэг нь ус түлхэх үйлдэлтэй бөгөөд хамгаалалтын бүрхүүл үүсгэн гадны чийгшлийн нөлөөнөөс арьсыг урьдчилан сэргийлнэ, арьсны гүнд өөх нэвчүүлэн хануулах үйлдэлтэй тул хуурай ба эмзэг арьстай өвчтөний эмчилгээнд илүү тохиромжтой байдаг.
Хэрэглэх заалт
- Кортикостероид агуулсан хэсгийн үйлдэлтэй бэлдмэл мэдрэг арьсны үрэвсэлт эмгэгүүд
- Толгойн үстэй хэсгийн хайрст үлд, гар болон хөл тавхайн архаг товруут хайрст үлдээс бусад
- Эвэршсэн эпителийн гуужилтыг хөнгөвчлөх шаардагдах арьсны эмгэгийн үед.
- Кортикостероид гормонд мэдрэг арьс эрчтэй ургалттай хуурай дерматоз. (арьсны үрэвсэл)
Хэрэглэх арга ба тун
Новосалик бол зөвхөн арьс эсвэл толгойн үсэрхэг хэсэгт түрхэж хэрэглэхэд зориулагдсан. Новосалик түрхлэгийг өдөрт 1-2 удаа хэрэглэдэг. Ихэнх тохиолдолд бага хэмжээтэй түрхлэгийг арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 2 удаа түрхэнэ. Зарим өвчтөнүүдэд хүсэж буй үр дүнд бага давтамжтай хэрэглэхэд ч хүрч болно. Эмчилгээний үргэлжлэх хугацааг үрэвслийн процессын илрэл, загатнаа зогсох, арьс цэвэрших байдлаар нь тодорхойлон насанд хүрэгчдэд 14 хоногоос хэтрэхгүй бөгөөд үе үе дахин хянах шаардлагатай байдаг. Хүүхдэд хэрэглэхийг 5 хоногоор хязгаарлах ёстой.
Гаж нөлөө
Новосаликийг өвчтөн сайн даадаг бөгөөд гаж нөлөө ховор тохиолдоно. Эмийн бэлдмэлийн тасралтгүй удаан хугацаагаар хэрэглэхэд гадаргуугийн судас өргөсөх, сунах болон арьс хэсэг газарт атрофи болдог. Энэ нь ялангуяа нүүрэнд илэрнэ.
Хэсэг газрын үйлдэлтэй кортикостероид хэрэглэх дараах гаж нөлөөнүүд бүртгэгдсэн. Үүнд: загатнах, цочрох, хуурайших, фолликулит үүсэх, гипертрихоз, батгаших, тууралт, гипопигментаци, ам орчмын дерматит ба харшлын гаралтай хавьтлын дерматит.
Арьс дарсан боолт ашиглах үед дараах гаж нөлөө олонтаа тохиолдож байсан. Үүнд: арьс няцрах, хоёрдогч халдвар, арьсны атрофи, арьс сунах ба өргөст дулаан. Кортикостероид хэрэглэсний дараа хараа муудаж болно.(давтамж тодорхойгүй).
Үүнээс гадна салицилын хүчлийн бэлдмэл удаан хугацаанд хэрэглэх нь дерматит үүсгэж болно.
Эсрэг заалт
-Бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг
-Энгийн герпес салхин цэцэг эсвэл үхрийн үүсгэгчээс үүсгэгдсэн арьсны вирусийн ихэнх эмгэгүүд болон сүрьеэ.
-Амны хажуугаар арьсны үрэвсэл, ягаан, энгийн батга, хошного орчмын болон бэлэг эрхтний загатнаа
-Өлгийн гаралтай арьсны үрэвсэл
-Зохих халдварын эсрэг эмчилгээгүй мөөгөнцрийн эсвэл бактерийн эмгэгүүд.
Эмийн харилцан үйлчлэл
Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэлд ордог талаар нотолгоот эмнэлзүйн мэдээлэлгүй. Тодорхой тохиолдолд этанол, эсвэл хуурайшуулах хүчтэй үйлдэлтэй эмнэлгийн саван зэрэг агуулсан гоо сайхны болон арьсны эмчилгээний бэлдмэл хамт хэрэглэхэд арьс цочирч болно.
Онцгой заалт
Новосалик түрхлэгийг зөвхөн арьсанд болон толгойн үслэг хэсэгт түрхэж хэрэглэхэд зориулагдсан.
Нүд болон салст бүрхүүлд орохоос сэргийлнэ. Ягаан батга, амны хажуугийн дерматит, арьсны атрофи, батга үүсэж болзошгүй тул нүүрний арьсанд удаан хугацаагаар түрхэхийг зөвлөдөггүй. Хошного бэлэг эрхтний орчим хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Зайлшгүй шаардлагатай л бус тохиолдлоос өөр үед дарсан боолтны хамт бэлдмэлийг хэрэглэхгүй. Мөөгөнцрийн эсвэл бактерийн бичил биетнүүд арьсанд үржихэд нэмэлтээр бактерийн эсрэг эсвэл мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд хэрэглэх шаардлагатай.
Жирэмсэн болон хөхөөр хооллох үе:
Жирэмсэн эмэгтэйд урагт үзүүлэх эрсдэлээс таамаглаж буй эхэд үзүүлэх тус давамгайлах үед бэлдмэлийг хэрэглэхийг зөвшөөрдөг. Уг тохиолдолд бэлдмэлийг богино хугацаанд арьсны бага хэмжээний хэсэг газарт хэрэглэнэ.
Хөхөөр хооллох үед Новосалик бэлдмэлийг хөхүүлэхийн өмнө хөхөнд түрхэж болохгүй. Онцгой заалтын дагуу хэрэглэнэ.
Хүүхдийн эмчилгээнд хэрэглэх нь:
Эпидермисийн дутуу хөгжил ба арьсны талбай биеийн жингээс их байдгаас хамаарч хүүхдүүдэд идэвхтэй бодис пропоцианаль байдлаар илүү биед шимэгдэх тул болгоомжлолыг хатуу сахин аль болох богино хугацаанд Новосалик бэлдмэлийг (гадуур хэрэглэх түрхлэг) хүүхдэд хэрэглэнэ. Ялангуяа үечилсэн живх болон боолт дотор бэлдмэлийг хэрэглэхгүй. Гаж нөлөө үүсэх эрсдэл ихэсдэг.
Тээврийн хэрэгсэл болон механизм жолоодох чадварт үзүүлэх нөлөө:
Новосалик бэлдмэлийг тээврийн хэрэгсэл жолоодох болон механизмтай харьцах чадварт сөргөөр нөлөөлөх талаар мэдээлэл байхгүй.
Бэлдмэлийг хүүхэд хүрэхээргүй газар хадгалах ба хэрэглэх хугацаа дууссанаас хойш хэрэглэхгүй.
Тун хэтрэлт
Ялангуяа хүүхдэд бүрэн бүтэн байдал нь алдагдсан арьсанд бетаметазон ба салицилын хүчлийн хослолыг тасралтгүй хэрэглэх болон арьс дарсан боолтны дотуур хэрэглэхэд идэвхтэй бодис сайн шимэгдэн ерөнхий системийн үйлдэл илэрч болзошгүй. Дээрх тохиолдолд эмчилгээг зогсоож шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Эмийн хэлбэр
30 мг-ээр савласан тосон түрхлэг. Картон саванд 1 туб хэрэглэх зааврын хамт савлагдсан.
Хадгалах нөхцөл
Хуурай, 25С хэмээс доош хэмд гэрэл тусахгүй газар хадгална.
Хадгалах хугацаа
3 жил
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно.
Худалдааны нэршил ба бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч
VEGAPHARM LLP., Лондон, Их Британи
Үйлдвэрлэгч
РЕПЛЕК ФАРМ ЛТД, Скопье, Македони улс








































































