
Хэрэглэх заавар
МУПСИН, Mupsin
Эмийн худалдааны нэр: Мупсин
Эмийн олон улсын нэр:
- Химотрипсин+Трипсин (Chymotrypsin+Trypsin)
- Мумиё (Trogopterus xanthopes Milne)
- Бензокайн (Benzocaine)
Эмийн ерөнхий шинж:
Барагшуны өвөрмөц үнэртэй, цайвар бор өнгөтэй тосон түрхлэг.
Найрлага: 20.0 г тосон түрхлэгт
- Үйлчлэгч бодис:
Барагшун: 0,4 г
Панкипсин: 0,02 г
Бензокайн: 0,4 г
- Тосон суурь:
Ланолин 9,6 г
Вазелин 9,58 г
АТС код:
- А 12
- V03
- V08
Эмийн эмчилгээний бүлэг:
Эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах бодис уураг задлах фермент болон өвдөлт намдаах бэлдмэл агуулсан хэсэг газарт хэрэглэх эмийн бүлэг.
Эм судлалын үйлдэл:
- Барагшун нь эд эсийн нөхөн төлжилтийг сайжруулах
- Панкипсин нь мөхсөн эд, идээ бээрэнд агуулагдах уургийг задлан шингэлж шархыг цэвэршүүлэхийн зэрэгцээ үрэвслийн голомтын цус тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эд эсийн нөхөн төлжилтийг тэтгэн бактерийн эсрэг нөлөөт эмийн үйлдлийг дэмжинэ.
- Бензокайн нь хэсэг газрын өвдөлт намдаах үйлдэлтэй, загатнааг арилгана.
Хэрэглэх заалт: Түлэнхий, хөлдөлт, хатиг, мундас, гөгийдөх, шөрмөс сунах, мах тасрах зэрэг эмгэгийн үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга:
Эмгэгтэй хэсэгт нимгэн түрхэж хэрэглэнэ.
Гаж нөлөө:
Энэхүү эмийг хэрэглэсний улмаас гаж нөлөө илэрсэн тухай мэдээлэгдээгүй байна.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.
Савлалт:
20 г хэмжээтэй тосон түрхлэг хэлбэрээр тюбикт савлагдана.
Эмийн сангаас олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Хадгалах нөхцөл ба анхааруулга:
- +4-120С температурт нарны шууд тусгал, ус чийгнээс хамгаалсан нөхцөлд хадгална.
- Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Хүчинтэй хугацаа:
- Үйлдвэрлэгдсэнээс хойш 2 жил хүртэл хадгална.
- Савлалтанд заагдсан хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.







































































