
Хэрэглэх заавар
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА: ХЭРЭГЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭЛЭЛ
СИЛВЕРДИН 1% Крем
Арьсанд хэрэглэнэ
Идэвхтэй бодис: 1 г крем бүр 10 мг мөнгөний сульфадиазин агуулна.
Туслах бодис: Полисорбат 80, полисорбат 60, глицерин моностерат, цетилийн спирт, шингэн парафин, метилпарабен, пропилен гликол, йонгүүжүйлсэн ус
Танд хэрэгтэй чухал мэдээлэлтэй тул уг эмийг хэрэглэхээсээ өмнө ТУС ЗААВРЫГ анхааралтай уншина уу.
|
Энэхүү зааварт:
1. СИЛВЕРДИН эмийн тухай, хэрэглэх заалт
2. СИЛВЕРДИН-ыг хэрэглэхээс өмнө
3. СИЛВЕРДИН-ыг хэрхэн хэрэглэх тухай
4. илэрч болох гаж нөлөө
5. СИЛВЕРДИН-ыг хэрхэн хадгалах тухай
1. СИЛВЕРДИН ЭМИЙН ТУХАЙ, ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
- СИЛВЕРДИН нь идэвхт бодис -мөнгөний сульфадиазины агуулсан крем юм. СИЛВЕРДИН нь зөөлөн бүтэцтэй, цагаан, үнэргүй крем. Мөнгөний сульфадиазин нь шарх болон түлэгдэлтийн үрэвсэл (халдвар) үүсгэдэг бактерийг устгадаг үйлдэлтэй. .
- СИЛВЕРДИН нь 40 гр-аар хөнгөн цагаан тюбэд савлагдсан, 400 гр-аар таглаатай саванд савлагдсан; 1 гр СИЛВЕРДИН 10 мг мөнгөний сульфадиазин агуулдаг.
- СИЛВЕРДИН нь шарх, түлэгдэлтийн үрэвсэл (халдвар)-ээс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хэрэглэгддэг.
- Хөлний шарх, дарагдлын улмаас үүссэн шархны халдварыг богино хугацаанд эмчлэхэд хэрэглэдэг.
- Арьс шилжүүлэн суулгах донорын талбай болон их хэмжээний шалбарсан арьсанд халдвар орохоос сэргийлдэг.
- Хурууны захын үе гэмтэх, хумс унах, зөөлөн эдийн гэмтэл зэрэгт хурууны үзүүрийн гэмтлээс хамгаалдаг.
2. СИЛВЕРДИНИЙГ ХЭРЭГЛЭХЭЭС ӨМНӨ
СИЛВЕРДИН-ийг ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ заалт:
- Та мөнгөний сульфадиазинд хэт мэдрэг эсвэл СИЛВЕРДИН-д орсон бусад бодист хэт мэдрэг бол.
- Та жирэмсэн эсвэл төлөвлөж буй бол.
- Дутуу төрсөн нярай (дутуу төрөлт) болон 2 сартайгаас доош нярай.
- Шээсний талст үүсэх эрсдэл нэмэгдэх учир метенамин (шээсний замын халдварыг дарахад хэрэглэдэг эм) болон сульфонамидтай (шээсэнд уусдаггүй хүчиллэг тунадас) хамт хэрэглэж болохгүй.
Дараах тохиолдлуудад СИЛВЕРДИН-ийг болгоомжтой хэрэглэнэ:
- Та СИЛВЕРДИН-ийг удаан хугацаанд хэрэглэж байгаа бол,
- Та уушгины өвчин, бөөр элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай бол,
- Хэрэв түлэгдлийн эмчилгээнд хэрэглэх гэж байгаа үед түлэгдлийн талбай таны биеийн томоохон хэсгийг хамарсан байвал
- Та болон таны гэр бүл глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдалтай бол,
- Үхэжсэн эдийн гуужилт удаан үед.
Дээрх анхаарах зүйлсийн аль нэг нь танд байвал (урьд нь байсан бол)эмчдээ хэлж зөвлөлдөнө үү.
СИЛВЕРДИН-ийг хоол, ундтай хэрэглэх
Уг эм нь хоол хүнстэй харилцан үйлчлэл байхгүй.
Жирэмсэн
Энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эмзүйчээсээ зөвлөгөө аваарай.
Жирэмсэн бол зөвхөн зайлшгүй шаардлагатай үед хэрэглэнэ. Жирэмсэн үед хэрэглэж болохгүй.
Хэрэв та эмчилгээний явцад жирэмсэн гэдгээ мэдсэн бол эмч, эмзүйчтэйгээ яаралтай зөвлөлдөөрэй.
Хөхөөр хооллох
Энэ эмийг хэрэглэхээсээ өмнө эмч, эмзүйчээсээ зөвлөгөө аваарай.
СИЛВЕРДИН хөхний сүүгээр ялгарч болно. Эмчтэйгээ зөвлөлгүйгээр хөхөөр хооллож байхдаа СИЛВЕРДИН-ийг хэрэглэж болохгүй.
Жолоо барих, машин механизм ашиглах
Машин барих болон техник ашиглахад чадварт сөрөг нөлөө үзүүлэхгүй.
СИЛВЕРДИН-ий зарим найрлагын талаарх чухал мэдээлэл
- СИЛВЕРДИНд агуулагдах цетилийн спирт нь арьсны хэсэг газрын үрэвсэл (хожуу илэрч болно) үүсгэж болно (хавьтлын дерматит гэх мэт).
- СИЛВЕРДИН-д агуулагдах метилпарабен нь харшлын урвал үүсгэж болно.
- СИЛВЕРДИН-д агуулагдах пропилен гликол нь арьсны цочрол үүсгэж болно.
- СИЛВЕРДИН нь хэсэг газрын үйлчлэлтэй зарим эмийн нөлөөг бууруулж болно. Та хэсэг газрын үйлчлэлтэй эм хэрэглэж байгаа бол эмчдээ мэдэгдээрэй.
- СИЛВЕРДИН-ийг том талбайд хэрэглэж байхад ууж хэрэглэдэг зарим эмийн үйлчилгээг өөрчилж болно (эпилепсийн эмчилгээнд цусны сахар болон фенитоиныг зохицуулдаг эмүүд).
- СИЛВЕРДИН-ийг метенаминтай (шээсний замын халдварыг дарангуйлдаг эм) болон сульфонамидтай (шээсний хүчилд уусдаггүй тунадас) хамт хэрэглэж болохгүй, шээсний талст үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас.
- СИЛВЕРДИН нь папайны ферментийн (шархнаас бүх гадны бодисыг зайлуулах) задралын үйл ажиллагааг идэвхгүй болгож болзошгүй.
Зааварт ороогүй өөр төрлийн эмийн бэлдмэл (жоргүй олгосон) одоо хэрэглэж байгаа болон өмнө нь хэрэглэж байсан бол эмч эсвэл эм зүйчдээ заавал мэдэгдэнэ үү.
3. СИЛВЕРДИНЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ТУХАЙ
Зохистой хэрэглээний заавар, хэрэглэх тун ба давтамж:
Түлэгдэлтэд
СИЛВЕРДИН-ийг эрүүл ахуйн дүрэм журмын дагуу шарх, түлэгдсэн хэсгийг цэвэрлэсний дараа 3-5 мм зузаантай түрхэнэ. Өвчтөний хөдөлгөөний улмаас арилсан аль ч хэсэгт тосыг дахин түрхэнэ.
Түлэгдэлтэнд үрэвслийн шингэний (эксудатын) хэмжээ их байвал илүү олон удаа түрхэх хэрэгтэй.
Гарын түлэгдэлт
СИЛВЕРДИН кремийг түлэгдсэн хэсэгт түрхэж, гарыг бүхэлд нь тунгалаг гялгар уут эсвэл бээлийд хийж бугуйг нь таглана. Өвчтөн гар, хуруунуудаа хөдөлгөж байх хэрэгтэй. Гарыг боосон уутанд их хэмжээний үрэвслийн шингэн хуримтлагдвал солих хэрэгтэй.
Хөлний шарх/дарагдлын шарх
Шархлааны хөндийд хамгийн багадаа 3-5 мм зузаантай СИЛВЕРДИН тос хийнэ. СИЛВЕРДИН-ийг удаан хугацаанд хэрэглэвэл эрүүл арьсанд мацераци (зөөлрөл) үүсдэг тул шархлаагүй хэсэгт тархахаас сэргийлэх хэрэгтэй.
Хурууны үзүүрийн гэмтэл
СИЛВЕРДИН кремийг 3-5 мм-ын зузаантай түрхэхээс өмнө заавал гэмтлийн цусыг тогтооно. Уламжлалт аргаар боож болно. Боолтыг 2-3 хоног тутам солих хэрэгтэй.
Хэрэглэх арга, зам:
Зөвхөн гадуур хэрэглэнэ.
Нүд болон ойролцоох хэсэгт түрхэж болохгүй.
Хэрэглэхийн өмнө шархыг сайтар цэвэрлэх хэрэгтэй.
Ариун бээлий эсвэл хусуураар 3-5 мм-ийн зузаантай түрхэнэ. Шаардлагатай бол ариутгасан боолт хийж болно.
Өөр өөр насны бүлгүүдэд
Хүүхдэд хэрэглэх:
Дутуу нярай болон 2 сар хүртэлх нярай хүүхдэд хэрэглэж болохгүй.
Ахмад настанд хэрэглэх:
Тусгайлсан зөвлөмж байхгүй.
Онцгой нөхцөлд хэрэглэх
Бөөр, элэгний дутагдал:
Бөөр болон элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
Хэрэв танд СИЛВЕРДИН эмийн нөлөө хэт сул, эсвэл хэт хүчтэй санагдвал эмч, эмзүйчтэйгээ зөвлөөрэй.
Хэрэв СИЛВЕРДИН-ий тунг хэтрүүлсэн тохиолдолд:
СИЛВЕРДИН-ийг та хэрэглэх ёстой тунгаасаа хэтрүүлсэн хэрэглэсэн бол эмч, эмзүйчтэйгээ зөвлөөрэй.
СИЛВЕРДИН-ийг хэрэглэхээ мартсан бол
Эмээ хэрэглэхээ мартсан бол тунг нөхөж давхар тун хэрэглэхийг хориглоно.
Хэрэв СИЛВЕРДИН-ийг хэрэглэхээ больсон бол
СИЛВЕРДИН-ийг хэрэглэхээ зогсооход гарах нөлөө байхгүй.
4. ИЛЭРЧ БОЛОХ ГАЖ НӨЛӨӨ
Бусад эмийн адил СИЛВЕРДИН-д агуулагдаж буй бодист хэт мэдрэг өвчтөнд гаж нөлөө илэрч болно.
Хэрэв танд доорхи шинжүүдээс аль нэг нь илэрвэл СИЛВЕРДИН-ийг хэрэглэхээ зогсоож эмчид хандаарай эсвэл ойролцоох эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт НЭН ДАРУЙ хандаарай.:
- Хэт мэдрэгшлийн урвал
- Арьсны үхжил (арьсан дээр усаар дүүрсэн цэврүү үүсэх)
- Арьс болон нүдний эргэн тойронд цусархаг хавагнах, улайх
- Арьсны өнгө өөрчлөгдөх
- Хоолны дуршил буурах, хэт цангах, бөөлжих
Дээрх нь бүгд ноцтой гаж нөлөө бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж шаарддаг.
Гаж нөлөөг илрэх давтамжийг дараах байдлаар ангилдаг:
Маш элбэг : 10 өвчтөнд багадаа 1 тохиолдол илэрнэ
Элбэг : 100 өвчтөний 1-10 тохиолдолд илэрнэ
Цөөн : 1000 өвчтөний 1-10 тохиолдолд илэрнэ
Ховор : 10,000 өвчтөний 1-10 тохиолдолд илэрнэ
Маш ховор : 10,000 өвчтөнд 1 хүрэхгүй тохиолдолд
Тодорхойгүй : боломжит мэдээллээс тооцоолох боломжгүй.
Элбэг:
- Загатнах (маажуур), экзем (арьс улайж, цэврүүтэх)
- Крем хэрэглэсэн хэсэгт тууралт гарах
Ховор:
- Хэт мэдрэгшлийн урвал
- Халуу шатах
- Арьсны өнгө өөрчлөгдөх
- Олон хэлбэрийн улайлт эритем үүсэх (гар, нүүр болон хөл улайж ихэнхдээ өөрөө аажимдаа эдгэдэг)
- Арьсны үхжилт (арьсанд усархаг-цэврүү гарах)
- Хоолны дуршил буурах, хэт цангах, бөөлжих зэрэг шинж тэмдэг бүхий бөөрний үрэвсэл
Маш ховор
- Бөөрний дутагдал
Тодорхойгүй:
- Агранулоцитоз (цусны цагаан эсийн тоо багасах)
- Аплазийн цус багадалт (цусны эсүүдийн тоо ноцтой буурах)
- Глюкоз-6-фосфат дегидрогеназын дутагдлын шалтгаант цус багадалт
- Цус задралын цус багадалт
- Мөнгөний хордлого (аргироз)
- Тромбоцитопени (тромбоцит-цусны ялтсын тоо цөөрөх)
- Лейкопени (цусны цагаан эсийн тоо цөөрөх) (циметидинтэй хамт хэрэглэвэл лейкопени үүсэх эрсдэлтэй)
- Ус ба электролитын тэнцвэргүй байдал
- Халууралтын таталт
- Амны хөндийн салстад мөнгө хуримтлагдах
- Псевдомембранозын энтероколит (антибиотик удаан хэрэглэснээс үүдэлтэй цусан, усархаг суулгалт бүхий гэдэсний үрэвсэл)
- Хордлогот мегаколон (бүдүүн гэдэс томорч өсөх)
- Элэгний эсийн гэмтэл
- Элэгний үрэвсэл
- Шархлаа бүрэн эдгэхгүй байх
- Өнгө харлах ба арьсны өнгө өөрчлөгдөх
- Арьс улайх
- Мөөгөнцрийн халдвар
- Стивен-Жонсын хам шинж (арьс болон нүдний эргэн тойронд цусархаг цэврүү гарч, улайж хавдсан үрэвсэл байх)
- Эпидермийн хордлогот үхжил (арьсан дээр усархаг цэврүү үүсдэг ноцтой өвчин)
- Шээсэнд уусдаггүй тунадас үүсэх
- Бөөрний хордлого (бөөрөнд үзүүлэх хортой нөлөө)
Хэрэв таньд дээр дурьдагдсан гаж нөлөөнөөс өөр гаж нөлөө мэдрэгдвэл өөрийн эмч, эм зүйч эсвэл сувилагчид мэдэгдэнэ үү. Мөн та Туркийн эм судлалын төвийн www.titck.gov.tr сайтын ‘Эмийн гаж нөлөөг мэдээлэх хэсэг’-т даран гаж нөлөөг шууд мэдээлэлж болно. Мөн гаж нөлөөг мэдээллэх шугам +90 800 314 00 08 утсанд залгаж мэдээлнэ үү. Гаж нөлөөг мэдээлснээр та уг эмийн аюулгүй байдлын талаарх нэмэлт мэдээлэл өгөх болно.
5. СИЛВЕРДИНИЙГ ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?
СИЛВЕРДИН-ийг хүүхэд хүрэхгүй газарт өөрийн савлагааны хайрцганд нь хадгална уу.
Тасалгааны 25°C-с доош хэмд хадгална. Гэрлээс хамгаална.
Хугацаа дуусах хугацаанд нь тохируулж хэрэглээрэй.
Сав баглаа боодолд бичсэн хугацаа дууссан тохиолдолд СИЛВЕРДИН-ийг хэрэглэж болохгүй.
Хэрэв бүтээгдэхүүн болон/эсвэл сав баглаа боодол дээр өөрчлөлт үүссэн бол СИЛВЕРДИН-ийг хэрэглэж болохгүй.
Бэлдмэлийг бохир ус, ахуйн хог хаягдалтай хамт хаяж болохгүй бөгөөд байгаль орчиноо хамгаалахын тулд ашиглахаа больсон хог хаягдлыг хэрхэн хаях талаар эм зүйчээс зөвлөгөө авна уу.
Маркетингийн зөвшөөрөл эзэмшигч
DEVA Holding A.Ş.
Halkalı Merkez Mah. Basın Ekspres Cad. No: 1
34303 Küçükçekmece - ISTANBUL/TURKEY
Үйлдвэрдэдийн газар:
DEVA Holding A.Ş.
Çerkezköy Organize Sanayi Bölgesi
Karaağaç Mah. Atatürk Cad., No: 32
Kapaklı - TEKIRDAG/TURKEY
This package leaflet was approved on 16.11.2018







































































