
Хэрэглэх заавар
ОФЛОМЕЛИД
эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
Худалдааны нэр: Офломелид®
Эмийн хэлбэр: гадуур хэрэглэх тосон түрхлэг.
100 г дахь найрлага:
Үндсэн үйлчлэгч бодис: офлоксацин - 1 г, диоксометилтетрагидропиримидин (метилурацил) - 4 г, лидокаины гидрохлоридын моногидрат (лидокаины гидрохлорид) - 3 г;
Туслах бодис: метилпарагидроксибензоат (нипагин или метилпарабен), пропилпарагидроксибензоат (нипазол или пропилпарабен), пропиленгликоль, макрогол-1500 (бага молекулт полиэтиленгликоль - 1500, полиэтиленоксид - 1500), макрогол - 400 (бага молекулт полиэтиленгликоль - 400, полиэтиленоксид - 400).
Харагдах байдал: Цагаан буюу цагаавтар өнгийн тосон түрхлэг.
Эмийн эмчилгээний бүлэг: Арьсны өвчин, нянгийн халдварын үед хэрэглэх бэлдмэл. Гадуур хэрэглэхэд зориулагдсан нянгийн эсрэг бусад бэлдмэл, арьсны өвчин, нянгийн халдварын үед хэрэглэх бэлдмэл, гадуур хэрэглэхэд зориулагдсан бактерийн эсрэг бэлдммэл
АТХ код: [D06BX].
ЭМ СУДЛАЛЫН ОНЦЛОГ
Офломелид® - нянгийн эсрэг, үрэвслийн эсрэг, хэсгийн мэдээ алдуулах, нөхөн сэргээх үйлдэлтэй хавсарсан бэлдмэл юм. Үндсэн үйлчлэгч бодис нь офлоксацин, метилурацил, лидокаин юм.
Офлоксацин – фторхинолоны бүлгийн нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл юм. Нянгийн эс дэх ДНК-гиразыг хориглох замаар нян устгах үйлдэл үзүүлдэг. ДНК-гираза нь нянгийн ДНК-ийн репликаци, транскрипци, репараци, рекомбинацид шаардлагатай бөгөөд ДНК-г дарангуйлагдсанаар нянгийн ДНК орооцолдох, тогтворгүй болоход хүрэх ба үүний улмаас нянгийн эс үхдэг.
Офлоксацинд их мэдрэг бичил биетнүүд (МПК ≤ 0,5 мг/л):
Грам эерэг агаартан бичил биетэн: Staphylococcus aureus methi-S (метициллинд мэдрэг омог), Staphylococcus coagulase negative (коагулаз-сөрөг стафилококкууд: Staphylococcus epidermidis, Staphylococcus saprophyticus, Staphylococcus haemolyticus, Staphylococcus hominis гэх мэт.);
Грам сөрөг агаартан бичил биетэн: Aeromonas hydrophila, Bordetella spp., Brucella spp, Campylobacter jejuni, Citrobacter spp. (түүний дотор, Citrobacter freundii), Enterobacter spp. (түүний дотор, Enterobacter cloacae, Enterobacter aerogenes, Esсherichia coli, Haemophilus ducreyi, Haemophilus influenzae, Haemophilus parainfluenzae, Klebsiella spp. (түүний дотор, Klebsiella pneumonia), Moraxella (Brahamella) catarrhalis, Morganella morganii, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Plesiomonas spp, Proteus spp. (Proteus mirabilis, Proteus vulgaris (indole + ба indole -)), Providencia spp., Salmonella spp., Serratia (түүний дотор, Serratia marcescens), Shigella spp. (түүний дотор, Shigella sonnei), Vibrio spp. (түүний дотор, Vibrio cholerae, Vibrio parahaemolyticus), Yersinia spp. (түүний дотор, Yersinia enterocolitica);
Анаэроб буюу агааргүйтэн нян: Clostridium perfringens, Helicobacter pylori, Propionibacterium acnes;
Бусад: Chlamydia trachomatis, Legionella spp., Mycoplasma spp. (түүний дотор Mycoplasma hominis).
Офлоксацинд дунд зэрэг мэдрэг бичил биетнүүд: Acinetobacter spp. (түүний дотор, Acinetobacter calcoaceticus), Bacteroides fragilis, Bacteroides urealyticus, Chlamydia psittaci, Gardnerella vaginalis, Enterococcus faecalis, Mycobacterium tuberculosis, Mycobacterium leprae, грам эерэг агааргүйтэн коккууд (Peptococcus spp., Peptostreptococcus spp., Pseudomonas spp. (түүний дотор, Pseudomonas aeruginosa), Streptococcus spp. (түүний дотор, Streptococcus pyogenes, Streptococcus pneumoniae, Streptococcus viridians) – зөвхөн пенициллинд мэдрэг омгууд, Ureaplasma urealyticum.
Офлоксацинд тэсвэртэй бичил биетнүүд (МПК>1 мг/л): Acinetobacter baumannii, Enterococcus spp.-ийн ихэнх омог, Listeria monocytogenes, Nocardia spp, (түүний дотор, Nocardia asteroids), Staphylococcus aureus и Staphylococcus spp.-ний метициллинд тэсвэртэй омгууд (Staphylococci methi-R), Treponema pallidum.
Метилурацил – эдийн нөхөн сэргэлтийг дэмжигч юм. Анаболизмын идэвхитэй. Эдийн өсөлт, боловсрох явц, хучуур эдийн төлжилтийг хурдасгаснаар шархан дахь эсийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг. Лидокаин Na+-ийн сувгийг хориглох замаар хэсгийн мэдээ алдуулах үйлдэл үзүүлдэг. Na+-ийн сувгийн хориг нь мэдрэг нейроны төгсгөлд импульс хүлээн авах, мэдрэлийн ширхэгээр импульс дамжих явцад саад учруулдаг. Гадуур хэрэглэхэд судас тэлдэг ба хэсэг газрыг цочроох үйлдэл үзүүлдэггүй. Тосон түрхлэгийн усанд уусах ба гиперосмоляр үндсийг 400 ба 1500 молекул жинтэй (ПЭО-400, ПЭО-1500 эсвэл ПЭГ-400, ПЭГ-1500) полиэтиленоксид (полиэтиленгликоль)-ийн холимог бүрдүүлдэг. Энэ холимог нь эдийг усгүйжүүлэх (чийг залгих) ба 10%-ийн натрийн хлоридоос үйлчлэх хүчээрээ 20 дахин илүү осмосын үйлдэл үзүүлдэг.
ФАРМАКОКИНЕТИК
Офлоксацин, метилурацил ба лидокаин агуулсан бэлдмэлийг эрүүл арьсанд түрхэхэд найрлаган дахь бодисууд нь системийн цусны урсгал руу нэвтэрдэггүй. Арьсан дээр шарх (түлэгдэлт, зүссэн шарх гэх мэт) байх буюу арьсны хамгаалах үүрэг алдагдсан үед бэлдмэлийн үндсэн үйлчлэгч бодисын 3% нь цус руу орно. Биед хамгийн их концентрацидаа хэрэглэснээс 3-4 цагийн дараа хүрдэг. Офлоксацин хэрэглэснээс 6 цагийн дараа цусанд илрэхгүй. Метилурацил нь биологийн мембраныг гэмтээлгүйгээр эдийн гүнд хялбар нэвтэрч, дахин сэргэх явцыг идэвхижүүлдэг.
ХЭРЭГЛЭХ ЗААЛТ
Янз бүрийн байршил, шалтгаантай шархны 1-р үед буй (идээт үхжил) халдварт шарх, үүнд: өвдөлтийн хам шинж их байх (халдвар авсан II-IV зэргийн түлэгдэлт; цоорол; трофик шархлаа; мэс заслын дараах ба гэмтлийн дараах шарх, цоорхой; буглаа, идээт үрэвслийг хагалсны дараах шарх; бугласан хатиг, шоргоолжин хатиг, хөлсний булчирхайн идээт үрэвсэл, идээлсэн атером, липом зэргийн мэс заслын эмчилгээний дараа).
ХОРИГЛОХ ЗААЛТ
Бэлдмэлийн найрлагад ордог бодисуудад хэт мэдрэг байдал, жирэмсэн ба хөхүүл үе, 18 хүртэлх насны хүүхэд.
ХЭРЭГЛЭХ АРГА БА ТУН
Гадуур, өдөрт 1 удаа 1-2 долоо хоногийн туршид хэрэглэнэ. Шарх болон түлэгдлийг цэвэрлэсний дараа тосон түрхлэгийг шархны гадаргуу дээр нимгэн түрхэнэ (дараа нь ариун самбайн боолтоор бооно) эсвэл самбайн боолтын гадуур түрхэхэд гэмтсэн хэсэг рүү тосон түрхлэг шингэнэ.
Мэс заслын цэвэрлэгээ хийсний дараа тосон түрхлэг шингээсэн самбайн чихээсээр идээт шархны хөндийг бөглөнө. Тосон түрхлэгтэй самбайн турундыг цоорхой руу хийнэ.
Идээт шархны эмчилгээний үед тосон түрхлэгийг өдөрт 1 удаа, түлэгдэлтийн эмчилгээний үед ялгарч буй идээний хэмжээнээс хамаарч өдөр бүр эсвэл 7 хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Хоногийн хамгийн дээд тунг 100 г –с хэтрүүлж болохгүй. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь шарх идээт шингэнээс цэвэрлэгдэх явц болон үрэвсэл намдах хугацаанаас хамаарна.
ГАЖ НӨЛӨӨ
Харшлын хариу урвал.
БУСАД ЭМИЙН БЭЛДМЭЛТЭЙ ХАРИЛЦАН ҮЙЛЧЛЭЛ
Эмийн бэлдмэлүүдийн үр нөлөө болон аюулгүй байдлыг бууруулсан харилцан үйлчлэлийн тохиолдол илрээгүй.
САВЛАЛТЫН ХЭЛБЭР
Гадуур хэрэглэх тосон түрхлэг.
30 г, 50 г-р хөнгөн цагаан шахдаг саванд савлагдсан.
Стационарт зориулан 200 г, 400 г-аар лацтай хуванцар саванд савлагдсан ба 5 хэрэглэх зааврын хамт гаргана.
Шахдаг сав тус бүр хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлагдсан.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ
Гэрлээс хамгаалагдсан газар 15-25°С хэмд хадгална.
Хүүхэд хүрэхээргүй газар хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
Шахдаг сав: 4 жил.
Хуванцар сав: 4 жил. Хуванцар савыг онгойлгосноос хойш 3 сар хэрэглэнэ.
Хадгалах хугацаа хэтэрсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
ОЛГОХ НӨХЦӨЛ
Эмчийн жороор олгоно.
САНАЛ ГОМДЛЫГ ҮЙЛДВЭРЛЭГЧ ХҮЛЭЭН АВНА.
Эмийн бэлдмэл ба эмнэлгийн хэрэгслийн «Синтез» нээлттэй хувьцаат компани (ОАО «Синтез»)
640008, Орос, Курган хот, Үндсэн хуулийн гудамж, 7
Утас/факс: (3522) 48-16-89
e-mail: real@kurgansintez.ru
Интернет хаяг: http://www.kurgansintez.ru







































































