Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Желебетакложе
Худалдааны нэр
Англи
Бетаметазон + Клотримазол+ Гентамицин
Үйлдвэрлэгч
Aprogen Biologics Inc.
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
0.64мг+1мг+10мг-15г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Жортой олгох бэлдмэл

GELEBETACLOGE CREAM

Желебетакложе крем

Найрлага: Грамм бүрийн агууламж:

Бетаметазон дипропионат.................................0.64мг

Клотримазол..........................................................10мг

Гентамицин сульфат...............................................1мг

Фармакологийн үйлдэл:

Бетаметазон нь өндөр идэвхитэй глюкокортикоидийн  болон  минералокортикостероидийн хавсарсан үйлчилгээтэй нийлэг кортикостероид юм. Бетаметазон нь үрэвслийн эсрэг, хэрхийн эсрэг болон харшлын эсрэг үйлчилгээтэй бэлдмэл юм.

Клотримазол нь мөөгөнцрийн эсрэг өргөн  хүрээний үйлдэлтэй ба энэ янз бүрийн  арьсны халдвар,  мөөгөнцөр зэрэг өвчнийг эмчлэхэд хэрэглэгддэг. Зарим  бактерууд  /Streptococc, Staphylococc, Bacteroides Trichomonas/ -ын эсрэг идэвхитэй үйлчилнэ. Lactobacillus-д нөлөөлөлгүй.

Гентамицин сульфат нь аминогликозидын бүлгийн антибиотик бөгөөд  бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулж бактерийг үхүүлэх үйлдэл үзүүлдэг. Грамм сөрөг агаартан коккууд Staphylococcus spp, пенициллин ба метициллинд тэсвэртэй омгуудад нөлөөлнө. Gonococc, Streptococc, Pneumococc, Meningococc,Citrobacter Providencia, Enterococc-т  сул үйлдэл  үзүүлнэ. Облигат агааргүйтэн бактерууд  Bacteroides, Clostridia –д тэсвэртэй..

Фармакокинетик:

Энэ бэлдмэл нь  хэрэглэсний дараа сайн шимэгдэх ба арьсны үрэвсэлтэй хэсэгт боолтоор хэрэглэвэл шимэгдэлт илүү сайн байдаг. Шимэгдэлтийн дараа эмийн фармакокинетик нь ууж хэрэглэсэнтэй адилхан байх ба , уургийн нийлэгжилт нь тогтворгүй, эмийн бодис элгэнд хувирч, ихэнх нь бөөрөөр гадагшилдаг.

Хэрэглэх заалт:

Арьсны үрэвсэл: экзем, хөлсний булчирхайн суваг бөглөрөх, зангилаат дерматит, үс халзрах, псориаз, үс хагтах

Арьсны мөөгөнцрийн халдвар: улны мөөгөнцөр, олон өнгөт үлд, дугираг үлд

Арьсны бактерийн халдвар: өнгөц түлэгдэлт ба шархны үед хэрэглэнэ.

Тун ба хэрэглэх арга:

Өөрчлөлттэй хэсэгт хүрэлцэхүйц хэмжээгээр өдөрт 2 удаа түрхэнэ.

Хориглох заалт:

Арьсны сүрьеэ, энгийн герпес/varicella/, салхин цэцэг, могой яр, цагаан цэцэг, тэмбүүтэй өвчтөн

Энэ бэлдмэлд  хэт  мэдрэмтгий өвчтөн

Намарс төст гадна чихний үрэвсэл, хэнгэрэг цоорсон өвчтөн

Арьсны шархлаа

Аминогликозид /Стрептомицин, канамицин, гентамицин, неомицин/ болон бацитрацинд харшилтай өвчтөнд  тус тус хэрэглэхгүй.

Гаж нөлөө:

Арьсны талаас: Удаан хугацаагаар хэрэглэвэл стероид батга, арьсны хатингаршил, амны орчмын  дерматит,арьс эвэрших, ягаан эсэргэнэ, хэт үсжих, арьс нөсөөгүйжих  гаж нөлөө илэрч болзошгүй. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл тунг аажмаар багасгаж кортикостероид агуулаагүй өөр бэлдмэлээр солино.

Хэт  мэдрэмтгий байх: Хэрвээ арьсны цочрол болон тууралт илэрвэл хэрэглэхээ зогсооно.

Өнчин тархи ба бөөрний дээд булчирхайн талаас: Тун хэтрүүлэх, удаан хугацаагаар хэрэглэх, их талбайг хамруулан хэрэглэх, битүү боолтоор хэрэглэх нь  өнчин тархи ба бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны өөрчлөлт үүсгэж болно.

Нүдний талаас: Нүдний даралт  ихсэлт болон  глауком  илэрч болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ. Тун хэтрүүлэх, удаан хугацаагаар хэрэглэх битүү  боолтоор хэрэглэх  нь катаракт /болор цайх/болон глауком үүсэх  шалтгаан болно.

Дахисан халдвар: Ховор тохиолдолд мэдрэг бус нянгууд үүссэнээс  халдвар үүсч болзошгүй. Энэ үед бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.

Урт хугацаагаар хэрэглэхэд  бөөрийг хордуулах, сонсгол муудах гаж нөлөө илэрч болно.

Энэ эмийг зөвхөн эмчийн жороор хэрэглэнэ. Хэрэглэх явцад янз бүрийн сөрөг нөлөө илэрвэл эмчээс зөвөлгөө авна уу.

Хэрэв нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол эмчид хандана уу

Анхааруулга:

Тун хэтрүүлэх, их талбайг хамруулан хэрэглэх, удаан хугацаагаар хэрэглэх нь (онцгойлон  боолт хийх)  кортикостероидыг системээр хэрэглэх үед гарах гаж нөлөөтэй ижил нөлөө гарна. Мөн псориазтай өвчтөнд удаан хугацаагаар болон тунг хэтрүүлэн хэрэглэх үеэр болон эмчилгээний дараа псориазын эритродерми мөн идээрхэг хайрст үлд илэрч болзошгүй.

Нүүр хүзүү, бэлэг эрхтний орчимд хэрэглэхдээ болгоомжтой хэрэглэнэ, яагаад гэвэл арьс хатингарших мөн стероидын улайлт зэрэг  хэсэг газрын гаж нөлөө үүсч болзошгүй.

Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл тэр даруй илүү зөөлөн, хэсэг газрын эмчилгээний бүтээгдхүүнээр сольж хэрэглэнэ.

Загатнаа, улайлт,  хавагнах, хар батга гарах, цэврүүтэх,  нөсөөтөх, цэврүүтэх шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно.

Пропилен гликолд харшилтай өвчтөн эмч юмуу эм зүйчид хандана уу.

Нүдэнд хэрэглэж болохгүй.

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд :

Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болох талаар мэдээлэл байхгүй тул зөвхөн эмчийн заавар дор хэрэглэнэ.

Жолоо барих, техниктэй ажиллахад  нөлөөлөх:

Тодорхойгүй.

Эмийн харилцан нөлөөлөл:

Бусад  халдварын эсрэг болон кортикостероид бэлдмэлтэй хавсарч хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:

Уг эмийн тунг хэтрүүсэн тухай судалгааны материал байхгүй бөгөөд ховор тохиолдолд тун хэтрүүлсэн үед амь насанд ноцтой аюултай бус бие мах бодод нөлөөлж болзошгүй./Гаж нөлөө хэсгийг харна уу/

Эмийн хэлбэр:

Кремь

Чанарын шаардлага:

Үйлдвэрлэгчийн стандарт

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил

Савлалтын хэмжээ:

Хайрцгандаа 15гр тюбтэй.

Олгох нөхцөл:

Жороор олгоно.

Хадгалалт:

Агаар нэвтэрдэггүй гэрэл тусдаггүй хайрцагт өрөөний хэмд хадгална.

Үйлдвэрлэгч:

Schnell Bio Pharmaceuticals Inc, БНСУ.