
Хэрэглэх заавар
ЭМИЙН ЗААВАР
Эмийн бодисыг эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эмийн заавар
СИЛКЕР
Гадуур хэрэглэх тосон түрхлэг, 1%
Бэлдмэлийн худалдааны нэршил: Силкер.
Эмийн хэлбэр: гадуур түрхэж хэрэглэх тосон түрхлэг 1%.
Найрлага:
1г тосон түрхлэгийн найрлага:
Идэвхитэй үйлчлэгч бодис: төмрийн сульфадиазин Ф.АНУ 10 мг;
Тосон түрхлэгийн суурь: (цетомакрогол 1000, цетостеарилын спирт, өнгөгүй, зөөлөн парафин, бутилгидрокситолуен, динатрийн этилендиаминтетраацетат, динатрийн гидрофосфат, натрийн дигидрофосфат дигидрат, метилпарабен, пропилпарабен, цэвэршүүлсэн ус) q.s.
Дүрслэл: цагаан эсвэл бараг цагаан өнгийн нэг төрлийн тосон түрхлэг.
Эмийн эмчилгээний бүлэг: бактерийн эсрэг үйлдэлтэй, гадуур түрхэж хэрэглэх бэлдмэл, сульфаниламид.
ATX код: D06BA01
Фармакологийн үйлдэл
Бактерийн эсрэг үйлдэлтэй, гадуур түрхэж хэрэглэх бэлдмэл, сульфаниламид.
Түлэгдсэн гадаргуу дээр түрхэхэд мөнгөний сульфадиазин задарч, аажим, тасралтгүй мөнгөний ион болон сульфаниламидыг чөлөөлж бактерийн эсийн өсөлт, хуваагдлыг дарангуйлдаг.
Силкер нь арьсны гадаргуу дээрх түлэгдэл болон бүх төрлийн шархны халдвар үүсгэгч бараг бүх төрлийн бактерийн (ялангуяа Pseudomonas aeruginosa, Escherichia coli, Proteus spp., Staphylococcus spp., Streptococcus spp., Klebsiella spp., Enterobacter spp.) эсрэг өргөн хүрээний идэвхи үзүүлэхээс гадна мөөгөнцөрийн эсрэг (Candida albicans), герпес вирусын зарим омгийн эсрэг үйлдэл үзүүлдэг.
Мөнгөний сульфадиазин үхэжсэн эд болон үрэвслийн шүүдэст нэвтэрдэг.
Хэрэглэх заалт
- Түлэгдлийн халдварын эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт (ялангуяа өөрөөс арьс нөхөх эмчилгээ хийхийн өмнө)
- Тэжээлгүйдлийн шархлаа, шархны халдварын үеийн эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт
Хэрэглэх арга ба тун
Гадуур түрхэж хэрэглэнэ.
Силкерийг боолттой болон боолтгүйгээр хэрэглэж болно. Бэлдмэл нь зөвхөн арьсан дээр түрхэж хэрэглэх зориулалттай.
Түлэгдсэн арьсны гадаргууд мэс заслын цэвэрлэгээ хийсний дараа 2-4мм зузаантай түрхэж хэрэглэнэ. Бэлдмэлийг хоногт 1-2 удаа түрхэнэ.
Шархны гадаргуу бүрэн эдгэртэл эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай.
Түлэгдэлт болон тэжээлгүйдлийн шархны эмчилгээний үед тосон түрхлэгийг хэрэглэх арга нь адилхан байдаг.
Боолтыг өдөр бүр солих шаардлагатай.
Гаж нөлөө
Хэсэг газрын урвал: ховор – хорсох мэдрэмж, загатнаа.
Цус төлжүүлэх эрхтэн тогтолцооны талаас: зарим тохиолдолд, мөнгөний сульфадиазинаар эмчлэгдэж байсан өвчтөнүүдэд цусны цагаан эс түр зуур багасдаг (тэр дотроо нейтрофилийн тоо цөөрнө). Эмчилгээ эхэлснээс хойш 2-4 хоногийн дараа цусны цагаан эсийн түвшин хамгийн их хэмжээгээр буурдаг. Дараагийн 2-3 хоногийн туршид түүний түвшин буцаад хэвийн болдог бөгөөд энэ үед мөнгөний сульфадиазин эмчилгээг үргэлжлүүлэхэд цагаан эсийн тоо эргэн сэргэх процесст нөлөө үзүүлдэггүй байна.
Арьсны үхжил, олон хэлбэршилт эритем, арьсны нөсөөжилтийн алдагдал, завсрын эдийн нефрит үүсч байсан тохиолдлууд бүртгэгдсэн байна.
Мөнгөний сульфадиазины шимэгдэлтийн зэрэг нь түлэгдсэн гадаргуугийн талбай болон эдийн гэмтлийн зэргээс хамаардаг. Ховор тохиолдолд сульфаниламидын үед илэрдэг бусад төрлийн гаж нөлөө болох цус төлжилт алдагдах (үүнд агранулоцитоз, апластик хэлбэрийн цус багадалт, тромбоцитопени, лейкопени, цус задралын цус багадалт), арьсны болон харшлын урвал (Стивенс-Жонсоны хам шинж болон эксфолиатив дерматит), диспепсийн урвалууд, гепатит, гепатоцеллюляр үхжил, ТМТ-ны талаас илрэх урвалууд, хордлогот нефроз зэрэг шинж илэрч болно.
Хориглох заалт
- 2 хүртэл сартай хүүхэд,
- Дутуу төрсөн нярай хүүхэд,
- Төрлөгийн үе
- Эмийн бэлдмэлийн найрлага дахь нэгдлүүдэд хэт мэдрэгшилтэй байх,
- Сульфаниламидуудад хэт мэдрэгшилтэй байх.
Анхааруулга
Сульфаниламидуудад хэт мэдрэгшилтэй өвчтөнүүдэд солбицох мэдрэгшил үүсэх аюултай учраас уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ.
Нянгийн эсрэг хэсэг газар хэрэглэдэг бусад эмийн бэлдмэлийн нэгэн адил мөнгөний сульфадиазинаар эмчлэхэд супер халдвар үүсэх магадлалтай байдаг.
Төрөлхийн глюкоз-6-фосфодегидрогеназын дутагдалтай хүмүүст цус задрал үүсэх эрсдэлтэй байдаг тул маш болгоомжтой хэрэглэнэ.
Элэг ба бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнүүдэд уг эмийн бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй, учир нь биеэс ялгаралт удааширдаг учир эмийн бэлдмэл биед хуримтлагдаж болзошгүй байдаг. Бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох эсвэл үргэлжлүүлэн хэрэглэх ашиг тусыг харьцуулан үр дагаварыг тооцож үзсэний үндсэн дээр эмчилгээг үргэлжлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Эмчилгээг үргэлжлүүлсэн тохиолдолд цусны сийвэнгийн сульфадиазины концентрацийг хянаж байх хэрэгтэй.
Том талбай хамарсан түлэгдлийн шархан дээр Силкерийг түрхэхэд цусны сийвэнгийн сульфадиазины концентраци эмчилгээний тунгаар ууж хэрэглэсэн үеийнхэд хүрдэг. Энэ тохиолдолд цусны сийвэнгийн концентраци, бөөрний үйл ажиллагаа, мөн түүнчлэн сульфадиазины шээсэнд агуулагдах хэмжээ зэргийг хяаж байх хэрэгтэй.
Силкерийг урт хугацаагаар арьсны их талбайд хэрэглэхэд лейкопени, тромбоцитопени, эозинофили үүсэх магадлалтай учир цусны эмийн томъёог хянаж байх шаардлагатай.
Порфирийн үед энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй.
Тосон түрхлэгийг нүдэнд оруулж болохгүй.
Авто тээврийн хэрэгсэл жолоодох, машин механизм ажиллуулахад үзүүлэх нөлөө
Силкер авто тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизм ажиллуулах чадварт нөлөө үзүүлдэг нь тогтоогдоогүй.
Тун хэтрэлт
Шинж тэмдэг: биеийн их талбайг хамарсан гадаргууд удаан хугацааны турш түрхэж хэрэглэхэд сульфадиазины сийвэнгийн концентраци системийн хэрэглээний үеийн түвшинд дөхөх бөгөөд сульфаниламидын гаж нөлөө үүсэх эрсдэлийг улам нэмэгдүүлдэг.
Мөнгөний системийн шимэгдэлт нэмэгдсэнтэй холбоотой аргири (мөнгөн хуримтлагдах өвчин) үүсдэггүй.
Эмчилгээ: шинж тэмдгийн эмчилгээ хийнэ, цусны сийвэнгийн сульфаниламидын концентрацийг тодорхойлно, шингэн ихээр ууна (хоногийн шээсний хэмжээг 1200-1500мл, түүнээс ихээр барихыг зөвлөдөг).
Эмийн харилцан нөлөөлөл
Мөнгөний сульфадиазин шарх цэвэрлэх бэлдмэлүүдийг хавсран хэрэглэхэд ферментийн идэвхийг саатуулж болно.
Циметидинтэй хавсарч хэрэглэхэд лейкопени үүсэх эрсдэл нэмэгддэг.
Эмийн хэлбэр
Тосон түрхлэг. 50г тубэнд савласан бэлдмэлийг эм хэрэглэх зааврын хамтаар хатуу цаасан хайрцагт савласан байна.
Хадгалах нөхцөл
Хуурай,гэрлээс хамгаалсан, 25⁰С-ээс ихгүй хэмтэй газар хадгална.
Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгална.
Эмийн сангаас олгох нөхцөл
Жороор олгоно
Хадгалах хугацаа
3 жил.
Үйлдвэрлэгч
Оксфорд Лабораториз Пвт.Лтд.
Б 306, Кристал Плаза, Нью Линк Роуд,
Андхери (Вест), Мумбай 400 053, Энэтхэг улс.







































































