Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Эпокин
Худалдааны нэр
Англи
Эритропоетин
Үйлдвэрлэгч
HK inno.N Corporation
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
4000/0.4мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал + тариур
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭПОКИН

 

Эпокин нь CJ Health Care Corporation Korea үйлдвэрлэсэн α-хэлбэрийн хүний эритропоэтины рекомбинант юм.  

 

Энэ нь ясны чөмөгнөөс эритроид прогениторуудын ялгаралт тэдгээрийн хуваагдалыг нэмэгдүүлэх гликопротейн даавар юм.

ЕПОКИН нь биологи, иммунологийн хувьд дотоод эритропоэтинтэй төстэй нөлөө үзүүлэх ба тусгаарлагдсан байгалийн эритропоэтинийн амин хүчлийн дарааллыг агуулдаг.

 

НАЙРЛАГА

Идэвхтэй найрлага

Хүний эритропоэтины рекомбинант ---1,000 нэгж / 2,000 нэгж/ 3,000 нэгж / 4,000 нэгж / 10,000 нэгж

(эзэн бие: CHO эс, вектор: pSVEp2neo)

Бусад: Хүний сийвэнгийн албумин ----------------------------- 2.5 мг/мл

Натрийн хлорид -------------------------------------- 5.84 мг/мл            

Натрийн дигидроген фосфат дегидрат --- 1.164 мг/мл

   Динатрийн фосфат дегидрат ---------------- 2.225 мг/мл

   Тарилгын ус -----------------------------------х.х.

 

ЕРӨНХИЙ ШИНЖ

ЭПОКИН  шилэн савлагаанд (туншил, тариур) өнгөгүй тунгалаг усан уусмал дүүргэсэн.

 

ХЭРЭГЛЭХ ЗААЛТ

(Тарилга)

*Эпокин урьдчилан бэлтгэсэн тарилга болон Эпокин тарилгад хязгаарлагдмал

1.    Бөөрний архаг дутагдалын цус багадалтай өвчтөний эмчилгээнд

   1) шинж тэмдэгийн цус багадалт

   2) цус сэлбэлт шаардагдсан цус багадалт

2.    Хими эмчилгээт хорт хавдартай өвчтөний цус багадалтын эмчилгээнд

3.    Өөрийн цус хадгалах хөтөлбөрт хамрагдаж буй өвчтөнд: ЭПОКИН-г цусны улаан эсийн түвшинг дээшлүүлэхийн тулд биеэ даасан цус өгөх. Эпокин нь биеэ даасан цусны хандивын хөтөлбөрт хамрагдах боломжгүй том мэс засал хийлгэхээр төлөвлөсөн өвчтөнүүдэд гемоглобиныг бууруулахаас сэргийлэхэд хэрэглэнэ.

Хөтөлбөр

1)    Гемоглобины концентраци бага

2)    Том мэс заслын төлөвлөгөөт 4 нэгжээс дээш цус шаардлагатай эмэгтэй, 5 нэгжээс дээш цус шаардлагтай эрэгтэйд.

3)    Богино хугацаанд мэс заслын өмнө өөрийн цусаа өгөх тохиолдолд тус тус хэрэглэнэ.

 

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА

(Тарилга)

*Эпокин урьдчилан бэлтгэсэн тарилга, Епокин тарилгад хязгаарлагдсан.  

Цус багадалтын бусад шалтгаан ялангуяа витамины дутагдал, бодисын солилцоо, үрвэлсэл, цус алдалт зэргийг эпоэтин альфа эмчилгээний өмнө хасах хэрэгтэй.

1)    Бөөрний архаг эмгэгтэй өвчтөн

ЭПОКИН-г ердийн 50 нэгж/кг тунгаар венийн судсанд, эсвэл арьсан дор тарина. Бөөрний архаг дутагдалтай диализгүй, насанд хүрэгчидэд Епокиныг венийн судсанд болон арьсан дор тарих байдлаар хэрэглэж болно. Хариу үзүүлэлтээс хамааран тунг ихэсгэж, багасгаж болно. Хэрэв шаардлагатай бол 4 долоо хоног 25нэгж/кг тунгаар ихэсгэж болно. Хэрэв гемоглобин 50нэгж/кг тунд 2г/дл-с ихэссэн бол давтамжийг бууруулж долоо хоногт хоёр удаа хийж болно. Цус багадалт тодорхой бол гемоглобинд хүрэх концентраци 10 г/дл (гематокрит 30%). Цус багадалтыг арилгахын тулд ЭПОКИН-ны барих тун 25-50нэгж/кг тунгаар долоо хоногт хоёр удаа эсвэл гурван удаа хийнэ.  Гемоглобины зорилтот хүрээ нь 10 ~ 11 г/дл байна. Урьдчилан боловсруулсан гемоглобин <6г/дл өвчтөнд урьдчилан боловсруулалт гемоглобин >8г/дл бүхий өвчтөнүүдтэй харьцуулахад илүү их эмчилгээний тун шаардлагатай байдаг бөгөөд өвчтөний насыг харгалзан тунг тохируулж болно. Епокины тун 200нэгж/кг тун болон хоногт гурван удаагийн хэрэглээнээс хэтрүүлэхгүй. Эмчилгээний өмнө өвчтөний төмрийн агууламжийг үнэлэн шаардлагатай бол төмрийн бэлдмэл хэрэглэнэ. Хэрэв өвчтөн хөнгөн цагааны хордлоготой бол эмчилгээг түр хойшлуулж болно. Диализгүй, бөөрний архаг эмгэгтэй өвчтөний цус багадалтын зэргээс хамааран зургаан сарын хугацаанд гематокрит 36-38% байхаар тооцон долоо хоногт 70-150нэгж/кг тунгаар хйинэ. Арьсан дор долоо хоногт нэг эсвэл хоёр удаа болон гурван удаагийн хэрэглээг мэргэжилтний хяналтанд гүйцэтгэнэ.

2)    Хими эмчилгээт хорт хавдартай өвчтөн

ЭПОКИН-ы ердийн тун хоногт хоёр удаа арьсан дор нэгж/кг тунгаар тарина. Хэрэв 8 долоо хоногийн эмчилгээнд хариу үйлдэл үзүүлэхгүй бол ЭПОКИН 300нэгж/кг тунгаар долоо хоногт хоёр удаа хийнэ.  Хэрэв ЭПОКИН 300нэгж/кг тунд хангалттай хариу үзүүлэхгүй бол ЭПОКИН өндөр тунд хариу үйлдэл үзүүлэхгүй байх магадлалтай. Хэрэв гематокрит 36%-с их бол ЭПОКИН тунг 36% бууруулж болно. Эпокины тунг 25% бууруулан эмчилгээг цааш үргэлжлүүлэх бол гематокритын түвшинг харгалзан тунг титрлэнэ. Хэрэв ЭПОКИН-ы эхний тунд гематокритэд үр дүн хурдан үзүүлбэл (2 долоо хоногт 4%-с ихээр), тун бууруулна. Ерөнхийдөө бага суурьт ийлдсэн эритропоэтиний түвшинтэй өвчтөнүүд ЭПОКИН-д өндөр эритропоэтин түвшинтэй өвчтөнүүдээс илүү хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн байна. Эпокиныг эмчилгээнд хариу өгөхгүй байх магадлалтай ийлдэсний эритропоэтингийн түвшинг тодорхойлдоггүй ч 200 гаруй мкг / мл-ээс өндөр сийвэн дэхь ийлдэсний эритроцитийн түвшнийг эмчлэх шаардлагагүй. ЭПОКИН хэрэглээт өвчтөнд гематокрит тогтмол болтол долоо хоног бүр гемтаокритыг хянах нь чухал юм.

3)    Цусны эргэлтийн хөтөлбөрт хамрагдах өвчтөнүүдэд

Том мэс ажилбарын явцад өөрийн цусны эмчилгээ 3 долоо хоногт хоёр удаа хийхийг зөвлөнө.  

  Урьдчилсан судалгаанаас харахад ЭПОКИН венийн судсанд 150-300нэгж/кг тунгаар цусны улаан эсийн тоог нэмэгдүүлэхийн тулд 3 долоо хоногийн турш долоо хоногт хоёр удаа хэрэглэнэ. Эритропоэзыг дэмжих хамгийн их тун 600 нэгж/кг, венийн судсанд 3 долоо хоногийн турш долоо хоногт хоёр удаа хэрэглэнэ. Жишээ нь 1-3 долоо хоногт мэс засалд орох төлөвлөгөөтэй өвчтөнд гемоглобин ≤ 11 г/дл (Hb ≤ 6.8 ммол/л) бол -4 нэгж, гемоглобин ≥ 11 г/дл (Hb ≥ 6.8 ммол/л), ≥ 5 нэгж цусыг урьдчилан боловсруулах шаардлагатай.   

  Гемоглобины концентрацийг долоо хоног тутам хянана. Төмрийн нэмэлт бэлдмэл: мэс засалтай ЭПОКИН эмчилгээ бүрд өвчтөнд төмрийн бэлдмэл хангалттай хэмжээгээр (өдөр бүр 200мг төмөр) курсээр хэрэглэнэ. Төмрийн бэлдмэлийг хангалттай байлгахын тулд цус авахаас хэдхэн долоо хоногийн өмнө төмрийн бэлдмэлийг аль болох хурдан эхлүүлэх хэрэгтэй

 

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

(Тарилга)

1)    Анхааруулга

1)    Гемоглобины концентрацийг хамгийн бага түвшинд байлгах ЭПОКИН-ийн хамгийн бага тунг ашиглана.

2)    Гемоглобины 12г/дл-с их үед ЭПОКИН зүрх судасны ноцтой өөрчлөлт үүсэх эрсдлийг нэмэгдүүлн (Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд 11г / дл)

3)    Хими эмчилгээт толгой, хүзүүний хорт хавдар, хөхний үсэрхийлсэн хорт хавдар, хими эсвэл туяа идэвхт эмчилгээ хийдэггүй идэвхтэй хавдартай өвчтөнд ЭПОКИН хавдарын даамжралыг богиносгох, нас баралтын эрсдлийг нэмэгдүүлнэ.

4)    Аллоген цусны улаан эсийг сэлбэлт мэс заслын өмнө хийлгэсэн өвчтөнд гүний венийн тромбоз үүсэлт ихсэнэ.

2)    Хориглох заалт

1)    Цэвэр улаан эсийн аплази хийлгэсэн өвчтөнд эритропоэтины эмчилгээнд уг эмийг болон бусад эритропоэтинд нөлөөлөх эмүүдийг хэрэглэхгүй.  

2)    Бэлдмэлийн найрлага дах идэвхтэй бодис болон аль нэг нэгдэлд хэт мэдрэг

3)    Хяналтгүй гипертензи

4)    Сүүн тэжээлтний гаралтай болон хүний сийвэнгийн альбумин бүтээгдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.

3)    ЭПОКИН-г дараах өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.

1)    Даралт ихдэлттэй өвчтөн (ЭПОКИН эмчилгээнд цусны даралт ихсэх буюу гипертензийн энцефалопати илэрч болно.)

2)    Эмэнд хэт мэдрэг өвчтөнд

3)    Эмэнд харшлын урвал илэрсэн өвчтөн

4)    Зүрхний булчингийн шигдээс, уушигны шигдээс, тархины шигдээс, эдгээр эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөн (Энэ нь цусны зуурамтгай чанарыг нэмэгдүүлж, тромбоэмболизм үүсгэдэг. Мэс заслын дараа өөрийн цусны бэлдмэл хэрэглэхэд өтгөрөлийн нэмэгдүүлэх тул ажиглалтыг сайтар хийнэ).

5)    Ховдолын цус алдалт, дутуу нярайн ховдолын цус алдалттай өвчтөнд (тархины цус алдалт улам дордох болно).

6)    Зүрх судасны ишемитэй өвчтөнд

7)    Пароксизмын өгүүлэмжтэй өвчтөн

8)    Эпилепситэй өвчтөн

9)    Тромбоцитозтой өвчтөн

10) Элэгний архаг дутагдалтай өвчтөн

4)    Гаж нөлөө

1)    Шок: шок, хэт мэдрэгшлийн анафилакси (чонон хөрвөс, диспноэ, уруул, залгиур хоолой хавагнах) үүсч болох тул ажиглалт сайтар хийнэ. Хэрэв шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээг эхлүүлнэ.

2)    Зүрх судас:

     Гипертензи, судасны хананд тромбоз ялангуяа фистул, тахикарди илэрч болно.

     Даралт ихдэлттэй энцефалопати, тархины цус харвалт: даралт ихдэлттэй энцефалопатийн улмаас толгой өвдөх, ухаан балартах, цусны даралт гэнэт ихсэх шинжүүд бүртгэгдсэн ба эпоэтин эмчилгээнд тархинд цус харвалт үүсч болох тул эмийн хэрэглээг зогсоон цусны даралт бууруулах, гематокритыг ажиглан зохих эмчилгээг хийнэ.

     Тархины шигдээс, зүрхний булчингийн шигдээс, уушигны шигдээс: тархи, зүрх, уушигны шигдээс үүсч болох тул ажиглалт сайтар хийнэ. Хэрэв шинж тэмдэгүүд илэрвэл эмийн хэрэглээг зогсоон шаардлагатай эмчилгээг хийнэ.

3)    Ухаан алдах: эмнэл зүйн туршилтанд зарим өвчтөнд эритропоэтины эмчилгээнд ухаан алдах шинж үүссэн. Диализтай өвчтөнд 90 хоногийн эмчилгээний эхний үед (ойролцоогоор 2.5%) ухаан алдалт үүсэх нь элбэг байсан. 90 хоногийн эмчилгээний эхэнд цусны даралт, мэдрэлийн системд ажиглалтыг сайтар хийх шаардлагатай. Өвчтөнд хүнд машин механизм жолоодохоос зайлсхийх хэрэгтэй. Ухаан алдалт, гематокрит хоорондоо холбоотой эсэх нь эргэлзээтэй хэдий ч 2 долоо хоногийн хугацаанд гематокрит ойролцоогоор 4% ихэсвэл тунг бууруулах шаардлагатай.  

4)    Элэг: элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд АсАТ, АлАТ γ-GTP, LDH, ALP, билирубины түвшин ихсэлт бүртгэгдсэн тул сайтар ажиглана.  Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл эмийн хэрэглээг зогсоон зохих эмчилгээг хийнэ.

5)    Арьс: загатнах, арьсны тууралт, батга гарна.

6)    Ходоод гэдэс: дотор муухайрах, бөөлжих, анорекси, суулгалт үүсч болно.

7)    Цус:

1.    Заримдаа цусны цагаан эс, эозинофил, ялтас эсийн тоо ихсэж болно.

2.    Нярайд гранулоцитопени, гулгилт  үүсч болно.

3.    Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд эритропэтины эмчилгээний дараа цөөн сар, жилд цусны улаанэсийн аплази улмаас цэвэрүүлэх шаардлага гарсан.

8)    ТМС, мэдрэхүйн систем: Толгой эргэх, аманд гашуун амтагдах, толгой өвдөх, мигрен, ядрах, жихүүдэс хүрэх, халуурах, халуун оргих, ерөнхий мэдрэмж төрөх, үе мөчөөр өвдөх, булчин өвдөх, нойргүйдэх шинж үүсч болно.

9)    Бусад: торлогт цус хурах (торлогийн артери, венийн тромбоз үүсэх), хамар битүүрэх, хамраас цус гоожих, заримдаа сийвэн дэх калийн түвшин, мочевин, креатинин, шээсний хүчил ихсэх, хавагнах, таталдаа үүсэлт ажиглагдана.

10) Судалгаанаас харахад эпоэтин ерөнхий зохимж сайтай байв. өвчтөний өвчнөөс шалтгаалж илэрсэн гаж нөлөөг эпоэтины гаж нөлөөнд хамааруулахгүй.

 

                           Бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд  

Бөөрний архаг эмгэгтэй нийт 300 өвчтөн хамруулсан давхар нууцлалт, плацебо-хяналтат судалгаанд эпоэтины эмчилгээний цонх шатанд өвчтөний 5%-д илэрсэн шинжүүд:

 


 

 

Урвал

Даралт ихдэлт

Толгой өвдөх

Үе мөч өвдөх

Дотор муухайрах

Хаван

Ядрах

Суулгах

Бөөлжих

Цээж өвдөх

Арьсны урвал

(хийсэн газарт)

Астени

Толгой эргэх

Хүртэмж

 

Эпоэтин эмчилгээт өвчтөн (N=200)

24.0%

16.0%

11.0%

10.5%

9.0%

9.0%

8.5%

8.0%

7.0%

 

7.0%

 

7.0%

7.0%

6.8%

 

ПЛАЦЕБО эмчилгээт өвчтөн (N=135)

18.5%

11.9%

5.9%

8.9%

10.4%

14.1%

5.9%

5.2%

8.8%

11.9%

 

11.9%

12.6%

2.3%


Бөөрний архаг эмгэгтэй өвчтөнүүд хамруулсан давхар нууцлалт, плацебо-хяналтат судалгаанд судалгааны цонх шатанд илэрсэн гол гаж нөлөө:

 

 

 

 

 

 


 

Урвал

Ухаан алдах

CVA/TIA

MI

Нас баралт

 

Эпоэтин эмчилгээт өвчтөн (N=200)

1.1%

0.4%

0.4%

0%

 

ПЛАЦЕБО эмчилгээт өвчтөн (N=135)

1.1%

0.6%

1.1%

1.7%


 

Диализтай өвчтөнд (N=567) эпоэтины судалгаанд давтамжтай илэрсэн гаж нөлөө: даралт ихдэлт (0.75%), толгой өвдөх (0.40%), тахикарди (0.31%), дотор муухайрах / бөөлжих (0.26%), судсанд нэвтэрэх (0.25%), амьсгал өнгөц болох (0.14%), гиперкалиеми (0.11%), суулгалт (0.11%). Бусад бүртгэгдсэн урвалууд нэг жтлд өвчтөний 0.10% илэрсэн. Эпоэтин эмчилгээнээс хойш хэдхэн цагийн дотор гарсан хариу урвал нь диализтай өвчтөнд ховор, хөнгөн, түр зуурын шинжтэй томуу томуу төст, үе мөч өвдөх шинжүүд үүснэ. Бүх судалгаануудыг ажиглахад эпоэтин нь хэрэглэх аргаас үл хамааран ерөнхий зохимж сайтай.

  Хими эмчилгээт хорт хавдартай өвчтөн

Хорт хавдартай 131 өвчтөнг хамруулсан 3 сар үргэлжилсэн давхар нууцлалт, плацебо хяналтад судалгаанд эпоэтин эмчилгээт болон плацебо хяналтын бүлэгт ≥ 10% илэрсэн гаж нөлөөг дор харуулав:


 

 

 


Урвал

 

Пирекси

Суулгалт

Дотор муухайрах

Бөөлжих

Хаван

Астени

Ядрах

Амьсгал өнгөц болох

Парастези

Амьсгалын дээд замын халдвар

Толгой эргэх

Эпоэтин эмчилгээт өвчтөн (N=63)

29%

21%

17%

17%

17%

13%

13%

13%

11%

11%

5%

3%

ПЛАЦЕБО эмчилгээт өвчтөн (N=68)

19%

7%

32%

15%

1%

16%

15%

9%

 

6%

4%

12%

16%


Үений өвдөлт 


 

Эпоэтин ба плацебо эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн хооронд статистик мэдэгдэхүйц ялгаа ажиглагдсан боловч эпоэтины ерөнхий аюулгүй байдлын дэвшилттэй хавдрын өвчний явцтай нийцэж байсан. Давхар нууцлалт, нээлттэй хяналтад судалгаанд өвчтөнүүдэд (N=72) 32 долоо хоногийн турш 927 нэгж/кг тунгаар хэрэглэхэд эпоитины гаж нөлөөний шинж чанар нь даамжирсан хавдрын явцтай тохирч байсан. Эпоэтин болон плацебо эмчилгээт өвчтөнүүдийн нас баралт, гаж нөлөөний илрэл (ойролцоогоор 22%, 13%; p=0.25), эмнэл зүйн илрэлийн үр дүн, хальцуулж болох өгөдөл дээр үндэслэн гаргасан.

Амьтаны хавдарын загвар, хавдарын эсийн эмнэл зүйн биопсийн сорьцоос  хэмжилт хийхэд эпоэтины хэрэглээнд хавдарын эсийн өсөлтийг хязгаарлахгүй байгааг харуулж байна. Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй хүчин зүйл нь эпиоетин зарим хавдрын өсөлтийг, ялангуяа миелоидын хавдрын өсөлтийг багасгаж болох боломжийг үгүйсгэх боломжгүй юм.

11) (Эпокин урьдчилан бэлтгэсэн тарилгаас бусад) Солонгос улсад нийт 2064 өвчтөн хамруулсан эмнэл зүйн дараах тандалт судалгаанд  75 өвчтөнд (3.6%) гаж нөлөө илэрсэн гэж бүртгэгдсэн. Хамгийн элбэг илэрсэн гаж нөлөөнд цусны даралт ихэссэн (28 тохиолдол), диспноэ, тромбоз, толгой өвдөх, сийвэнгийн кали өсөх, загатнаа, дотор муухайрах, шинжүүд бүртгэгдсэн. Ноцтой гаж нөлөөний нэг тохиолдолд артери венийн шунд үүссэн. Хөнгөн хэлбэрийн эксфолиатип дерматит (шалтгаан үл мэдэгдэх), ханиах, гематури тэмдэглэгдсэн.

12) (Зөвхөн эпокин урьдчилан бэлтгэсэн тарилга) Солонгос улсад нийт 637 өючтөн хамруулан эмнэл зүйн дараах тандалт судалгаа хийсэн. 35 өвчтөнд  55(8.63%) өвөрмөц шинж тэмдэг илэрсэн. Эмнэл зүйн дараах урт хугацааны тандалт судалгаанд нийт 390 өвчтөн хамруулсан. Эдгээрийн 13 өвчтөнд 23(5.9%) өвөрмөц шинж тэмдэг илэрсэн. Ханиалгах, нойргүйдэх гэх шинж тэмдэг бүртгэгдээгүй.

5.    Ерөнхий сэрэмжлүүлэг

1)    ЭПОКИН эмчилгээ нь бөөрний эмгэгийн цус багадалт, амьдралын явц багатай хорт хавдартай өвчтөнд хязгаарлагдмал. Үүнээс гадна нефропатын анемитэй өвчтөнд гемоглобин 10 г / дл-с бага (гематокрит 30%), сийвэнгийн эритропоэтин  200 мнэгж/мл-с бага өвчтөнүүд багтана.  

2)    Хавдарын өсөлтөнд үзүүлэх нөлөө: эритропоэтин нь эриропоэз үүсэх үндсэн хүчин зүйл юм. Эритропоэтин нь хавдарын эсийн гадаргуу дээр байрлана.  Өсөлтийн бүх хүчин зүйлүүдийн адил эритропоэтин нь хорт хавдрын өсөлтийг дэмждэг. Бусад эритропоэтин эмийн улмаас толгой, хүзүүний хавдар, хөхний хорт хавдартай өвчтөнд гэнэтийн үхэл ажиглагдсан.

3)    Зүрхний эмгэгтэй (зүрхний ишеми, зүрхний дутагдал) 1,265 диализтай өвчтөнд (гематокритын барих утга 42±3% эсвэл 30±3%) эмнэл зүйн сорилд 42% гематокритын утгыг (634 өвчтөний 221 нь нас барж, нас баралт 35%) хадгалах туршилтын бүлэг гематокритыг хадгалах туршилтын бүлэгтэй харьцуулахад нас баралт 30% өндөр (631 өвчтөний 185 нь нас барсан, нас баралт 29%) байна. Үхлийн хэмжээг нэмэгдүүлэх шалтгаан нь тодорхойгүй ч миокардийн шигдээс (3.1%; 2.3%), судасны тромбоз (39%; 29%), бусад тромбоз (22%; 18%) 42% -ийн гематокрит утгын туршилтын бүлгийн хувьд илүү өндөр үзүүлэлттэй байна. Титэм судас залгах мэс засал хийлгэсэн өвчтөнүүд болон бөөрний архаг дутагдал илрээгүй өвчтөнүүдийг плацебо болон тест эмээр сорьж үзсэн. Үүнтэй харьцуулахад 126 өвчтөний 7 нь эритропоэтинийг удирдуулсан бүлэгт нас барсан байна. Плацебо тестийн бүлэгт өвчтөн нас бараагүй. Үхлийн 4 тохиолдол нь тромбозтой холбоотой байв. Тромбозын эрсдэлт өвчтөнд эмчилгээний үр нөлөө ба эмчилгээний эрсдэлийг харьцуулахын тулд эритропоэтиныг хэрэглэсэн.

4)    Эпокиныг бөөрний цус багадалт болон цус багадалтын бусад хэлбэрүүдэд (цус алдалт, панцитопени, хөнгөн цагааны хуримтлал, витамин В12, фолийн хүчлийн дутагдалын цус багадалт) хэрэглэхээс зайлсхийнэ. Фолийн хүчил, витамин В12 дутагдал ЭПОКИН-ы нөлөөг бууруулж болох тул болгоомжилно.

5)    Янз бүрийн эрсдэлт хүчин зүйл ялангуяа шокын урвал үүсгэхэд нөлөөлөх нарийвчилсан асуултыг асууна. ЭПОКИН эмчилгээг эхэлснээс хойш эхний тунгийн дараа тунг бүхэлд нь хэрэглэхээс өмнө хэвийн бус урвал үүсэхээс сэргийлж бага тунгаар судсанд тарих нь зүйтэй.

6)    ЭПОКИН-ны удирдлаган дор гемоглобин эсвэл гематокротын агууламжийг тогтмол хянах (эхний үед долоо хоногт нэг удаа; цааш долоо хоногт 2 удаа хийнэ), гематопоэз ихээр үүсэхээс сэргийлж сайтар хянана (гемоглобины концентраци 12г/дл-с их; гематокрит 36%-с их). Хэрэв гемопоэз ихээр үүссэн бол түүнийг бууруулах арга хэмжээг авна.

7)    ЭПОКИН-ийн эмчилгээ нь цусны даралтыг нэмэгдүүлж, цусны даралт ихсэх эмгэг үүсгэдэг тул цусны даралтын өөрчлөлт, гематокритын утга, гемоглобины агууламжийг хянахаас өмнө хангалттай ажиглалт хийдэг. Ялангуяа гематокритын хэмжээ, гемоглобины концентраци удаанаар өсөхийн тулд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Удирдлага зогссоны дараа гематократын утгыг нэмэгдүүлэх боломжтой учраас хангалттай ажиглалт хий. Үүний дагуу ЭПОКИН өгсөн өвчтөнүүдийн ялангуяа зүрх судасны өвчинд нэрвэгдсэн хүмүүст, эсвэл АГ-ийн эмзэг өвчтөнд анхааралтай цусны даралтыг хянана. Гематокритын хэмжээ хэт ихсэх нь гипертензийг улам нэмэгдүүлж болзошгүй тул эпиотин (2 долоо хоногоос дээш хугацаанд 4% -иар нэмэгдсэн) өвчний улмаас гематокритын хэмжээ хурдан өсч байгаа өвчтөнд тунгийн хэмжээг тооцоолно.

8)    Бөөрний архаг эмгэгтэй өвчтөнд эпоэтины хэрэглээнд эмнэл зүйн туршилтанд ажиглагдсан. Диализтай өвчтөнд эхний 90 хоногийн эмчилгээнд уналт үүсэлт их тохиолдсон (өвчтөний ойролцоогоор 2.5%).  Давхар нууцлалт, плацебо хяналтат туршилтанд эпоэтин эмчилгээт өвчтөний 3.2% (N=2/63), плацебо хяналтын бүлэгт  2.9% (N=2/68) уналт үүссэн. Цусны даралт болон гематокритыг суурь үзүүлэлт их хэмжээгээр нэмэгдүүлсэнтэй холбоотой эпоэтины эмчилгээт өвчтөнд уналт 1.6% (N=1/63) ажиглагдсан. Гэхдээ ТМС эмгэг үйл явцын улмаас эпоэтин эмчилгээт өвчтөнд уналт үүсэх эрсдэлтэй. Эмчилгээний явцад уналтын эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй тул цусны даралт, мэдрэлийн шинж тэмдэг илэрч байх ёстой.

9)    Бөөрний архаг дутагдалтай өючтөнд Эпокин нь гиперкалиеми үүсгэж болох тул Эпокины эмчилгээний үед цусан дах кали хэмжээг хянах шаардлагатай. Хэрэв гиперкалиеми үүсвэл кали түвшин эргэн хэвэндээ ортол эмийн хэрэглээг зогсооно.

10) Эпокны эмчилгээнд шунт залгах шаардлага гарч болох тул гемодиализын үед цусны урсгалын хурдыг анхааран шаардлагатай бол антикоагулянтуудын тунг ихэсгэнэ.

11) Эпокин төмрийн солилцоонд нөлөөлж болох тул эмчилгээний өмнө болон эмчилгээний үед төмрийн түвшинг сайтар хянах шаардлагатай. Төмрийн дутагдал үүсвэл төмрийн бэлдмэл хэрэглэнэ.

12) ЭПОКИН нь эритропоэтинийг хөнгөвчлөн өсөлтийн хүчин зүйл юм. Гэхдээ ялангуяа миелоид, лейкеми зэрэг хавдрын өсөлтөд нөлөөлөх хүчин зүйл болж чаддаггүй.  

13) Өвчтөнд хэд хэдэн сараас хэдэн жилийн турш эпиоэтин эмчилгээ хийлгэсний дараа PRCA-ийн талаар ховор бүртгэгдсэн. Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бэлдмэлийг арьсан дор, эсвэл судсанд тарилгаар хийнэ. PRCA ажиглагдсан өвчтөнд эритропоэтины эсрэг бие ажиглагдсан. Өвчтөнд Эпокины үр нөлөөг бууруулах шалтгааныг (фолийн хүчил, витамин В12, төмрийн дутагдал, хөнгөн цагааны хордлого, халдвар, үрэвсэл, цус алдах, гемолиз) илрүүлэх хэрэгтэй. Хэрэв шалтгаан тодорхойгүй бол ясны чөмөг шалгана. PRCA оношлогдсон бол ЭПОКИН даруй зогсоон эсрэг биеийн саармагжуулах шинжилгээ хийнэ. Зөрмөл урвал үүсгэж болох тул өвчтөнд өөр эпоэтинд шилжүүлэхгүй.  PRCA бусад шалтгаан арилгах зохих эмчилгээг хийнэ.

6.    Бсуад эмийн харидцан нөлөө  

1)    Энэ эм нь бусадэмийн хувиралд нөлөөлпөг гэх нотолгой байхгүй. Гэхдээ циклоспорин цусны улаан эстэй холбогдсоноор харилцан нөлөө үүсгэж болно. Циклоспориныг хамт хэрэглэх бол цусан дах циклоспорины агууламж болно улаан эстэй холбогдосн циклоспориныг сайтар хянана. Гематокрит нэмэгдэх тутам циклоспорины тунг тохируулна.  

2)    Гематиник эмтэй хослуулбал ЭПОКИН илүү үр дүнтэй байж болно.

3)    Хэрэв даралт бууруулах эмтэй хамт хэрэглэвэл Эпокин нь даралт бууруулах нөлөөг багасгаж болно.

7.    Жирэмсэн, хөхүүл үеийн хэрэглээ

1)    Хархан хийгдсэн туршилтанд хүнд хэрэглэх тунг 20 дахин нэмэгдүүлэн нэг долоо хоногийн турш хийхэд биеийн жин буурч, ясжилт буурч, нас баралт ихэссэн.

2)    3, 18 долоо хоногтэй хээлтэй туулайд биеийн жинд 500нэгж/кг өндөр тунгаар тарихад гаж нөлөө үүсээгүй.   

3)    Жирэмсэн үед эпоэтины үр дүн аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул жирэмсэн үед эмийг хэрэглэхийг хориглоно. Гэхдээ шаардлагатай бол эмчилгээний үр ашиг нь эрсдлээс давсан тохиолдолд үүнийг удирдана.

4)    Эпоэтин хөхний сүүгээр ялгарах нь тодорхойгүй туд хөхүүл үед ЭПОКИН-г хэрэглэхгүй.   

5)    Эпоэтиныг жирэмсэн, хөхүүл эхэд эмчилгээнд хэрэглэх туршлага байхгүй.

8.    Хүүхдийн хэрэглээ

   Хүүхдэд үр дүн аюулгүйн судалгаа хийгдээгүй.  

9.    Өндөр настаны хэрэглээ

Эпоэтин хэрэглэх бол тун, тунгийн давтамжийг цусны даралт, гемоглобины концентраци, гематокритыг өндөр настанд хэд хэдэн удаа хянасны дүнд тохируулах ба учир нь өндөр настанд цусны эргэлтийн физиологийн үйл ажиллагаа буурсан байдаг.

10. Тун хэтрэлт

ЕПОКИН-ы тунгийн үзүүлэх хариу үйлдэл өвчтөний нөхцөлөөс шалгаална. Тун хэтэрсэн тохиолдолд даралт ихдэлт, эритроцитоз үүсч болно. Хэрэв полицитеми (гемоглобины түвшин хэт ихсэх) үүсвэл флеботоми хийгдэнэ.

11. Хэрэглээнд тавигдах урьдчилан сэргийлэлт

1)    Бэлдмэлийн бусад уусмалуудад шингэрүүлэхгүй.

2)    Диализтай өвчтөнд ИПОКИН бэлдмэлийг диализын дараа хийх ба томуу томуу төст шинж тэмдэгтэй өвчтөнд тарилгыг 5 минутаас ихгүй хугацаанд тарина.

3)    Ипокиныг венийн судсанд дуслаар хийхгүй.

4)    Хэрэглэхийн өмнө эмийг өрөөний хэмд бүлээсгэнэ. Ихэвчлэн 15-30 минут байлгана.  

 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

  2~80С хэмд гэрлийн тусгалаас хамгаалан хадгална. Хөлдөөж болохгүй.

  Хүчинтэй хугацаа: 24 сар.  

 

САВЛАЛТ

  ИПОКИН тариур болон флаконд савласан.

ИПОКИН тарилга.

  1000 нэгж / 2000 нэгж / 3000 нэгж / 4000 нэгж / 10,000 нэгж: 6 тариур хайрцагт савласан.  

  ИПОКИН тарилга.

  2000 нэгж / 4000 нэгж / 10,000 нэгж: хайрцагт 10 флакон савласан.

 

  CJ HealthCare Corporation

Төв оффис

  330, Dongho-ro, Jung-gu, Seoul, Korea

 Хэсэг

  811, Deokpyeong-ro, Majang-myeon, Icheon-si, Gyeonggi-do, Korea

 

 

ES2MN-160414-T00