
Хэрэглэх заавар
Цайрын оксидын тосон түрхэц 10%
Худалдааны нэр:
Цайрын оксидын тосон түрхэц
Олон улсын нэршил:
Zincioxydum
Эм судлалын бүлэг:
Халдваргүйжүүлэх, арьс хамгаалах бэлдмэл.
ATC код: D02AB
Эмийн хэлбэр:
Тосон түрхэц
Найрлага:
Үндсэн бодис-Цайрын оксид
Туслах бодис- вазелин, ланолин
Гадна байдал:
Цайвар шаргал өнгөтэй, өөрийн өвөрмөц үнэртэй
Тун хэмжээ:
10%-20 г
Эм судлалын үйлдэл:
Цайрын оксид нь микробын эсрэг нөлөөлөх сулавтар үйлдэлтэйгээс гадна түүнийг хэсэг газарт хэрэглэхэд аргаах, хатаах, шингээх, үрэвсэлийн эсрэг нөлөө үзүүлнэ. Вазелин болон бусад сууриуд нь арьсыг зөөллөх, эмийн бодисын шимэгдэлтийг сайжруулж эмчилгээний үйлдлийг нэмэгдүүлнэ.
Хэрэглэх заалт:
Арьсны үрэвсэл, дерматит, арьсны хагарлыг зөөллөх, шүүсэрхэг тууралтыг хатаах, живхнээс үүссэн нуралт, харшил, зэрэг арьсны өвчнүүдийн үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
Хурц идээт үрэвслийн үед, эмийн бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс болон жирэмсэний үед хэрэглэхгүй.
Гаж нөлөө:
Бэлдмэлийг хэрэглэх явцад харшлын урвал илэрч болзошгүй.
Хэрэглэх арга, тун:
Өдөрт 2-3 удаа хэсэг газарт нимгэн түрхэнэ.
Анхааруулга:
Тосон түрхцийг нүдэнд орохоос сэргийлнэ.
Савлалт:
20 г-аар хэвлэмэл хаяг бүхий зориулалтын тюбикэнд савлана.
Хадгалалт:
Хуурай, сэрүүн нөхцөлд, гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа:
2 жил
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш тосон түрхцийг хэрэглэхгүй.
Олгох нөхцөл:
Жоргүй олгоно.
Үйлдвэрлэгч:
“Тавин-Ус Фарм” эмийн үйлдвэр
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 9-р хороо, 82-р байр
Утас: 327416, 70140102, 88075357
и-мэйл: info@tavin-us.mn







































































