Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Валидол
Худалдааны нэр
Англи
Левоментол
Үйлдвэрлэгч
Altaivitamini JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
60мг
Эмийн хэлбэр
хэлэн дор уусах шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

ОХУ-ын Эрүүл  Мэнд Нийгмийн  Хөгжилийн  Яам

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

Валидол

Бүртгэлийн дугаар: F010614CP00792

Худалдааны нэр: Валидол

Эмийн бүлэг: Ментил изовалерат дахь левоментолын уусмал

Эмийн хэлбэр: Шахмал /хэлэн дор тавьж хэрэглэх/

1 шахмалын найрлага:

  • Ментил изовалерат дахь левоментолын уусмал/валидол/-.60мг
  • Туслах бодист: шахмалын массыг -1.223 г болтол шаардагдах хэмжээгээр агуулагдана.
    • Сахархоз /сахар/:       1.15гр,
    • Кальцийн стеарат:     0.013гр

Гадна байдал:

Цагаан өнгийн шахмал. Цагаан шаргал болон саарал туяатай байж болно. Шахмал нь хавтгай цилиндр хэлбэрийн дундуураа зураастай, гааны өвөрмөц үнэртэй.

Эмийн эмчилгээний бүлэг:

Рефлексийн замаар зүрхний титэм судас өргөсгөх бэлдмэл

АТС код: С01ЕХ

Фармакологийн үйлдэл:

Фармакодинамик:

  • Төв мэдэрлийн системийг тайвшруулах, мэдрэх мэдрэлийн төгсгөлийг цочроосны улмаас рефлексийн замаар  зүрхний титэм судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ.
  • Энкефалин, эндорфиний ялгаралтыг дэмжих болон судасны ханын нэвчимгий чанарын болон өвдөлтийн мэдрэмжийн зохицуулгад идэвхитэй оролцдог бусад бүлэг пептид, гистамин болон кининүүдийн /амны хөндийн салст бүрхэвчийн рецепторыг цочроох замаар/ ялгаралтыг ихэсгэнэ. Бэлдмэлийг хэлэн дор тавьж хэрэглэхэд дунджаар 5 минутын дараа эмчилгээний үйлдэл илэрч, 3 минутад бэлдмэлийн 70% нь чөлөөлөгддөг.

Фармакокинетик:

  • Хэлэн дор таьж хэрэглэхэд амны хөндийн салстаар шимэгдэж, элгэнд хувирч, бөөрөөр  глюкуронид хэлбэрээр гадагшилна.

Хэрэглэх заалт:

  • Үйл ажиллагааны гаралтайгаар зүрхээр өвдөх, мэдрэлийн ядаргаа, мөн түүнчлэн агаар ба далайгаар явахад бөөлжилтийн эсрэг хэрэглэнэ.

Хориглох заалт:  Уг бэлдмэлийн найрлганад буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилтэй болон сахароз, изомальтазын дутмагшилтай фруктозт мэдрэг, глюкоз-галактозын шимэгдэлтийн дутмагшилт эмгэгтэй болон 18 хүртлэх насны хүүхдэд хэрэглэхгүй. (Хүүдэд хэрэглэхэд аюулгүй  бөгөөд үр дүнтэй эсэх нь тогтоогдоогүй.)

Хэрэглэх үеийн анхааруулга, болгоомжлол: Чихрийн шижинтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэх шаардлагатай (бэлдмэл сахар агуулдаг).

Хэрэглэх арга, тун:

Хоололтоос хамааралгүйгээр хэрэглэнэ. Валидолыг хэлэн дор тавьж хэрэглэдэг. Шахмалыг хэлэн дороо бүрэн уустал нь барьж байх хэрэгтэй. 1 шахамлаар өдөрт 2-3 удаа хэрэглэнэ. Валидолыг хоногт хэрэглэх хугацаа болон эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчилгээний үр дүнгээс хамаарана. Хэрэглэснээс хойш  5 минутын хугацаанд эмчилгээний хангалттай үр дүнгүй байгаа тохиолдолд эмчид хандан өөр эмчилгээ заалгана.

Гаж нөлөө: Хөнгөн хэлбэрээр дотор муухайрах, толгой эргэх, нулмис гарах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй.

Тун хэтрэлт: Удаан хугацаагаар хэрэглэсэн тохиолдолд дээр дурдсан гаж нөлөө илэрч болно. Бэлдэмэлийг хэрэглэхээ зогсооход эдгээр гаж нөлөө нь аяндаа арилдаг.

Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн эхэд тусгайлан хийгдсэн судалгаа байхгүй. Гэхдээ жирэмсэн эхэд бэлдмэл сөргөөр нөлөөлсөн тухай мэдээлэл байхгүй.

Бэлдмэл жолоо барих болон машин, техниктэй ажиллах чадварт нөлөөлөх нь: Бэлдмэлийг хэрэглэсний улмаас толгой эргэж болох тул болгоомжтой хандах шаардлагатай.

Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл: Мэдрэлийн системийг дарангуйлах нөлөөт эмүүдтэй хамт хэрэглэвэл тэдгээрийн төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөө ихэсч хэт унтах болон мэдрэл ноцтойгоор дарангуйлагдахад хүргэж болзошгүй. Валидолыг нитратуудтай хамт хэрэглэвэл тэдгээрийн хэрглээний улмаас үүсдэг толгой өвдөх гаж нөлөө багасдаг болно.

Тусгай анхааруулга: Валидолыг чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ 1 шахмалд 0,15 талхны нэгжийг агуулдаг болохыг тооцох хэрэгтэй.

Савлалт: 60 мг тунтайгаар хэлэн дор тавьж хэрэглэх шахмал хэлбэрээр савлагдна. Тасалгаат хайрцагт 6 буюу 10 шахмал агуулгадна. Тасалгаат хайрцганд эмийн хэрэглэх зааврын хамт савлагдана.

Хадгалах нөхцөл: 250С градусаас дээшгүй хэмд хуурай нөхцөлд хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

Хадгалах хугацаа: 2 жил. Савалгаан дээрх хүчинтэй  хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Эмийн сангаас олгох нөхцөл: Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч болон худалдааны эрхийг эзэмшигч  ЗАО “Алтайвитамины “

Хаяг :959325 ОХУ,Алтайн хязгаар ,Бииск хот,Заводын гудамж 69.