Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Панангин
Худалдааны нэр
Англи
Калийн аспартат + Магнийн аспартат
Үйлдвэрлэгч
Gedeon Richter Plc
Гарал үүслийн улс
Унгар
Тун хэмжээ
400мг+452мг-10мл
Эмийн хэлбэр
тарилгын уусмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Эмнэлгийн мэргэжилтэнд зориулсан эмийн заавар

  1. ЭМИЙН НЭРШИЛ

ПАНАНГИН дуслаар хийх зориулалттай концентрат

PANANGIN

 

2.    ЧАНАРЫН БОЛОН ТООН НАЙРЛАГА

Үйлчлэгч бодис:  10мл-ийн шингэнд магнийн аспарагинат 400мг (499,80мг магнийн аспарагинат · 2О хэлбэрээр) болон калийн аспарагинат 452мг (475,73мг калийн аспарагинат · ½ Н2О хэлбэрээр) -ийг  агуулна. 

 

Туслах бодисын талаарх бүрэн мэдээллийг 6.1 хэсгээс харна уу.

 

3.    ЭМИЙН ХЭЛБЭР БА ДҮРСЛЭЛ

Дуслаар тарих зориулалттай концентрат.

Өнгөгүй эсвэл үл ялиг ногоон туяатай, ямар нэгэн механик хольцгүй, цэвэр уусмал.

 

4.    ЭМНЭЛ ЗҮЙН ОНЦЛОГ

 

4.1.       Хэрэглэх заалт

Зүрхний хэм алдалт, ялангуяа ховдлын хэм алдалт болон зүрхний архаг эмгэг зүрхний дутагдал, инфарктын дараах үед нэмэлт эмчилгээ байдлаар хэрэглэнэ.

Хуруувчин цэцгийн бэлдмэлтэй нэмэгдэл  эмчилгээнд  хавсарч хэрэглэнэ.

 

4.2.       Тун, хэрэглэх арга

Бэлдмэлийг зөвхөн судсаар тарьж хэрэглэнэ. 1-2 ампулыг 5%-ийн глюкозын уусмалд шингэлж судсаар, дуслаар аажим тарина. Шаардлагатай гэж үзвэл  уг тунг 4-6 цагийн дараа давтан тарьж болно.

Хавсарсан эмчилгээнд уг бэлдмэлийг хэрэглэнэ.

 

4.3.       Хориглох заалт

Бөөрний архаг болон цочмог дутагдал, Аддисоны өвчин, ховдол тосгуурын III зэргийн хориг, зүрхний гаралтай шокын байдал (артерийн даралт 90мм муб-аас доош байх).

 

4.4.       Бэлдмэлийг хэрэглэж байх үеийн анхааруулга ба болгоомжлол

Судсаар хурдан тарьснаас болж нүүр улайна.

Цусны калийн хэмжээг ихэсгэх магадлалтай эмгэг бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Ийм өвчтөнд  цусны электролитын түвшинг тогтмол хянах хэрэгтэй. 

 

4.5.       Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл

Панангиныг кали нөөцлөгч шээс хөөх эм болон ангиотензин хувиргагч ферментийн хориглогч бэлдмэлтэй хавсарч хэрэглэхэд гиперкалиеми үүсч болно.

 

4.6.       Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд гаж нөлөө үзүүлдэг болох нь батлагдаагүй.

 

4.7.       Тээврийн хэрэгсэл, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө

Панангин нь авто тээврийн хэрэгсэл болон машин техниктэй ажиллах  чадварт сөрөг нөлөө үзүүлдэггүй.

 

4.8.       Гаж нөлөө

Бодисын солилцоо болон хооллолт:

Дуслын шингэнийг хурдан тарьсан тохиолдолд гиперкалиеми болон гипермагниеми үүсч болно.

 

4.9.       Тун хэтрүүлэх

Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол бүртгэгдээгүй. Эмийн эмчилгээний тунг хэтрүүлсэн тохиолдолд гиперкалиеми болон гипермагниеми үүсэх эрсдэл ихэснэ.

цусны кали, магнийн хэмжээ ихэсч, энэ ионуудын хэмжээ цусанд ихэссэнээс үүсэх шинжүүд ажиглагдана.

Гиперкалиемийн шинж: ядрах, миастени, парестези, ухаан самуурах, зүрхний үйл ажиллагаа алдагдах (брадикарди, тосгуур-ховдлын хориг, хэм алдалт, зүрх зогсох).

Гипермагниемийн шинж: мэдрэл булчингийн сэрэмтгийн чанар буурах, бөөлжис хүрэх, бөөлжих, нойрмоглох, артерийн даралт буурна. Цусны магнийн ионы хэмжээ хэт ихэссэнээс: гүний шөрмөсний рефлексууд сулрах, амьсгалын паралич, оврого (кома).

Тун хэтрүүлсэн тохиолдолд эмийн хэрэглээг зогсоож шинж тэмдгийн эмчилгээ (100мг/мин тунгаар натрийн хлоридыг судсаар, дуслаар тарих, зайлшгүй шаардлагатай үед гемодиализ хийнэ.

 

5.    ФАРМАКОЛОГИЙН ОНЦЛОГ

 

5.1 Фармакодинамик     

                                               

Эмийн эмчилгээний бүлэг: эрдэсийн тэнцвэрт нөлөөлдөг бэлдмэл.

АТС-ийн код: В05ВВ01

 

Магни болон калийн ион нь эсийн доторх үндсэн катион бөгөөд  эдгээр нь ферментийн идэвхижилтэнд чухал үүрэгтэй бөгөөд эсийн дотоод бүтцэнд макромолекулыг холбох болон булчингийн ширхэгийн агшилтын молекулын механизмд оролцдог. Эсийн доторх болон гаднах кали, кальци, натри болон магнийн ионы харьцаанаас зүрхний булчингийн агших чадвар шууд хамаардаг. 

Аспарагинат нь кали болон магнийн дотоод зөөвөрлөгч бөгөөд эсийг илэрхий сэргээн улмаар ион нь бага хэмжээгээр диссоциацлагддаг учир нэгдмэл хэлбэрээр эсэд амархан нэвтэрдэг. Магнийн болон калийн аспарагинат нь зүрхний булчингийн бодисын солилцоог сайжруулдаг.

Бие махбодид магни болон калийн дутагдлаас болж цусны даралт ихсэх, зүрхний титэм судасны хатуурал, хэм алдалт болон зүрхний булчингийн эмгэг үүсгэх эрсдэлтэй.

 

5.2. Фармакокинетик

Мэдээлэл байхгүй

 

5.3. Эмнэлзүйн судалгаа

Уг бэлдмэлийн цочмог хордлогын судалгаанд магни-кали-D,L аспартатын хорон чанар маш бага байдагийг тэмдэглэсэн. 

 

6.    ЭМЗҮЙН ШИНЖ

 

6.1.       Туслах бодис

Тарилгын ус.

 

6.2.       Үл нийцэл

Мэдээлэл байхгүй

 

6.3.       Хүчинтэй хугацаа

3 жил

Савлгаанд заагдсан хугацаа дууссан тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй.

 

6.4.       Хадгалах нөхцөл

 +150 - +300С хэмд  хадгална.

Хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгална.

 

6.5.       Савлалт

10мл бэлдмэлийг өнгөгүй, шилэн, хагалах тэмдэглэгээтэй ампулд савлана.

5 ампулыг хуванцар саванд хийж картон хайрцагт бэлдмэлийг хэрэглэх зааврын хамт савлана.

 

6.6.       Олгох нөхцөл

Эмчийн жоргүй олгоно.

 

7.    Үйлдвэрлэгч

<<Гедеон Рихтер>> НХН

1103 Будапешт, Демреи гудамж 19-21

БНУнгар Улс