Хэрэглэх заавар
Эм хэрэглэх заавар
Ренгалин (Rengalin)
Худалдааны нэр:
Ренгалин
Эмийн хэлбэр:
Шимж хэрэглэхэд зориулсан шахмал
Найрлага (1 шахмалд):
Идэвхтэй бодис:
Цэвэршүүлсэн брадикинины эсрэг бие -0,006г*
Цэвэршүүлсэн гистамины эсрэг бие -0,006г*
Цэвэршүүлсэн морфины эсрэг бие -0,006г*
Туслах бодис: изомальт 0,506г, бичил талст целлюлоза 0,0275г, магнийн стеарат 0,0055г, усгүй нимбэгний хүчил 0,005225г, коллоид кремнийн хоёрч исэл 0,00275г, натрийн цикламат 0,00275г, натрийн сахарин 0,000275г.
* 10012, 10030, 10050 дахин тус тус сулруулсан ус спиртийн шингэрүүлэлт бүхий 3 идэвхтэй бодисыг холимог хэлбэрээр изомальтад хавсаргасан.
Ерөнхий шинж:
Хавтгай бортого хэлбэртэй, налуу ирмэгтэй, нэг хавтгай талдаа хэрчлээстэй, зах ирмэг нь бүтэн, цагаанаас бараг цагаан өнгөтэй шахмал. Хэрчлээс бүхий хавтгай талд нь MATERIA MEDICA нөгөө тавтгай талд нь RENGALIN гэсэн бичээс бичигдсэн байдаг.
Эмийн эмчилгээний бүлэг:
Ханиалгын эсрэг бусад бэлдмэл.
АТХ код: R05DB
Фармакологийн үйлдэл:
Туршилт судалгаагаар бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүд нь дотоод зохицуулагчийн тохирсон рецептортоо үйлчлэх лиганд-рецепторын харилцан үйлчлэлийн идэвхийг өөрчилдөг болох нь тогтоогдсон: морфины эсрэг бие - опиатны рецептортой, гистамины эсрэг бие - гистамины Н1-рецептортой, брадикинины эсрэг бие - брадикинины В1-рецептортой. Эдгээр бүрэлдэхүүн хэсгүүдийг хамт хэрэглэх үед ханиалгын эсрэг үйлдэл хүчиждэг.
Нийлмэл найрлагатай бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүд нь ханиалгын эсрэг үйлдлээс гадна үрэвслийн эсрэг хаван бууруулах, харшлын эсрэг, агчил тавиулах (гистамины болон брадикинины эсрэг бие), өвдөлт намдаах (морфины эсрэг бие) үйлдэл үзүүлнэ.
Ренгалин нийлмэл найрлагатай бэлдмэл нь гистамин хамааралт Н1-рецепторын идэвхжил болон брадикинин хамааралт В2-рецепторын идэвхжлийг өөрчилснөөр уртавтар тархины ханиалгын төвийн сэрэмтгий чанарыг сонгомлоор багасгах ба ханиалгын рефлексийн төвийн хэсгийг саатуулдаг.
Таламус дахь өвдөлт мэдрэх төвийг дарангуйлан өвдөлтийн сэрэл их тархины гадарт дамжихыг саатуулдаг.
Эдийн болон сийвэнгийн өвдөлт үүсгэгчийн (гистамин, брадикинин, простогландин ба бусад) чөлөөлөгдөлтийг багасгасны улмаас захаас ирэх өвдөлтийн сэрлийн урсгалыг дарангуйлна.
Мансууруулах бүлгийн өвдөлт намдаах эмээс ялгаатай нь амьсгалыг дарангуйлахгүй ба эмийн хамаарал үүсгэдэггүй, түүнчлэн мансууруулах болон нойрсуулах үйлдэлгүй байдаг.
Цоцмог явцтай фарингит, ларингит, бронхитийн илрэлийг хөнгөвчлөн гуурсан хоолойн агчлыг багасгана. Хөөнгө эсээс ялгарах гистамин ба брадикинины чөлөөлөгдөлт болон нийлэгжилд нөлөөлснөөр харшлын урвалын ерөнхий болон хэсэг газрын шинж тэмдгийг арилгана.
Фармакокинетик:
Орчин үеийн мэдрэг шинжилгээний аргаар (хий шингэний хроматограф, өндөр идэвхт шингэний хроматограф, хромато-масс-спектрометр) Ренгалин бэлдмэлийн найрлага дахь биологийн идэвхт бүрэлдэхүүн хэсгүүдийн агууламжийг биологийн шингэн, эд ,эрхтэнд үнэлэх боломжгүй байдаг. Учир нь фармакокинетикийн судалгаа техникийн хувьд боломжгүй байна.
Хэрэглэх заалт:
Ханиалга болон гуурсан хоолойн агчил дагалдсан амьсгалын замын цочмог болон архаг өвчний үед хэрэглэнэ.
Томуу, амьсгалын замын цочмог явцтай вирусын халдвар, цочмог фарингит, ларинготрахейт, цочмог явцтай бөглөрөлт ларингит, архаг бронхит ба амьсгалын дээд ба доод замын бусад халдварт-үрэвсэлт болон харшлын гаралтай өвчний үед илрэх цэртэй болон цэргүй ханиалгын үед хэрэглэнэ.
Хориглох заалт:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Ренгалин бэлдмэлийг 3 хүртэл насны хүүхдэд хэрэглэхийг зөвлөхгүй. Учир нь түүний эмчилгээний үр нөлөө болон аюулгүй байдлын талаарх судалгаа хангалтгүй байдаг.
Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн болон хөхүүл үед Ренгалин бэлдмэлийг хэрэглэх үеийн аюулгүй байдал нь судлагдаагүй. Бэлдмэлийг хэрэглэх шаардлага гарсан үед бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон урагт үзүүлэх эрсдлийг сайтар харьцуулж анхаарах хэрэгтэй.
Хэрэглэх арга, тун:
Ууж хэрэглэнэ. 1 удаа 1 шахмал хэрэглэнэ (амандаа бүрэн уустал байлгана).
Бэлдмэлийг 1-2 шахмалаар хоногт 3 удаа хоолноос хамаарахгүйгээр хэрэглэнэ. Өвчтөний биеийн байдлын хүндийн зэргээс хамаарч эхний 3 хоногт хэрэглэх давтамжийг хоногт 4-6 удаа хүртэл ихгэсгэж болно.
Гаж нөлөө:
Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хувь хүний онцлогоос шалтгаалж хэт мэдрэгшлийн урвал илэрч болно.
Тун хэтрэлт:
Тун хэтэрсэн тохиолдолд бэлдмэлийн найрлага дахь дүүргэгч бодисоор нөхцөлдсөн хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болно.
Бусад эмтэй харилцан үйлчлэл:
Эмийн үл нийцэл тохиолдсон талаар одоог хүртэл тэмдэглэгдээгүй.
Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:
Ренгалин бэлдмэл нь тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад машин механизмтай ажиллах чадварт нөлөөлдөггүй.
Эмийн хэлбэр, савлалт:
Шимж хэрэглэхэд зориулсан шахмал. Шахмалыг 10 ширхгээр хөнгөн цагаан фольги болон поливинилхлоридон хальснаас тогтсон тусгай үүр бүхий савлалтанд савлана.
1, 2 ба 5 тусгай үүр бүхий савлалтыг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалах нөхцөл:
25°С-аас доош хэмд гэрлээс хамгаалж хадгална.
Хүүхэд үзэж хүрэхээргүй газар хадгална.
Хүчинтэй хугацаа: 3 жил.
Савлалтан дээрх хүчинтэй хугацаа дууссанаас хойш бэлдмэлийг
хэрэглэхгүй.
Эмийн сангаас олгох журам: Жоргүй олгоно.
Бүртгэлийн гэрчилгээг эзэмшигч ба Оросын Холбооны Улсын нутаг
дэвсгэрт хүсэлт хүлээн авах байгууллага:
ООО <<НПФ <<МАТЕРИА МЕДИКА ХОЛДИНГ>>
Орос, 127473, Москва хот, 3 дахь Самотейчный пер., д 9.
Утас/факс:+7 (495) 684-43-33
Утас <<Шууд шугам>>
+7 (495) 681-09-30, +7 (495) 681-93-00,
E-mail: hotline@materica.ru








































































