
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн хэрэглэх заавар
АнГриМакс
Бүртгэлийн дугаар: F121217RO03185
Худалдааны нэр: АнГриМакс
Эмийн хэлбэр: Капсул
Найрлага:
- Нэг капсулын агууламж: парацетамол 180мг, ремантадин гидрохлорид- 25мг, SC-хэлбэрийн бүрхүүлтэй аскорбины хүчил- 150мг (аскорбины хүчилд шилжүүлснээр), лоратадин- 1,5мг, рутин-10мг, кальцийн карбонат- 11,2мг (кальци-д шилжүүлснээр 4.45мг).
- Туслах бодис: Кальцийн стеарат, төмсний цадуул, лактоз.
- Желатинан капсулын бүрхүүлийн найрлага: эмийн желатин, глицерин, нипагин, нипазол, цэвэршүүлсэн ус, титаны диоксид, натрийн лаурилсульфат, Будагч бодисууд:хинолины шар Е-104, бриллиантын хөх Е-133, жаргах наран шаргал Е-110.
Шинж чанар:
- Цилиндр хэлбэртэй, хагас бөмбөлөг төгсгөлтэй, ихбие нь шар, шар ногоон тагтай №0-номерийнхатуу желатинан капсул.
- Капсул дахь нунтаг нь: тод шар, ногоон буюу цайвар өнгөтэй. Хадгалалтын явцад бөөгнөрч болзошгүй.
Эмийн эмчилгээний бүлэг:Вирүсийн эсрэг бэлдмэл
АТСкод:[J05АХ]
Фармакологийн үйлдэл:
АнГриМакс бэлдмэлийн эмнэлзүйн үйлдэл нь түүний нийлмэл найрлага болох парацетамол, ремантадин, аскорбины хүчил, лоратадин, рутин болон кальцийн үйлдлээр нөхцөлддөг. Бэлдмэл нь вирүсийн эсрэг, интерферогенийг үүсгэх, халуун бууруулах, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, гистамины эсрэг ба судас хамгаалах үйлдэлтэй.
- Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг үл мэдэг үйлдэлтэй бөгөөд хоолойн өвдөлт, толгой өвдөх, булчин ба үе мөч өвдөх зэрэг өвдөлтийн хам шинжийг багасган, халууралтыг намдаана. ТМС-ийн ЦОГ1 ба ЦОГ2-ийг хориглоно. Захын эдэд простагландины нийлэгжилтийг саатуулах үйлдэлгүй тул ходоод-гэдэсний замын салст бүрхэвч болон ус-давсны солилцоонд нөлөөлөхгүй.
- Ремантадин нь адамантаны уламжлалын вирүсийн эсрэг бэлдмэл.Томуугийн А бүлгийн вирүс, Herpes simplex I ба II хэлбэр, хачигт энцефалитийн вирүсийн (Flaviviridae арбо-вирүсийн бүлгийн төв-европийн ба оросын хавар-зуны төрөл) эсрэг идэвхтэй нөлөөлдөг. Тэрээр хордлогын эсрэг ба дархлал дэмжих үйлдлүүдтэй. Репродукцийн өвөрмөц шатанд нөлөөлж (вирүс эсэд нэвтэрсний дараа РНХ-н транскрипци хүртэл), альфа ба гамма интерфероны үүсэлтийг өдөөн, байгалийн устгагч лимфоцит эс (NK эс), Т- ба В-лимфоцитийн идэвхийг сайжруулдаг. Мөн тэрээр сул суурь бөгөөд вирүс эсэд нэвтэрсний дараах вирүсийн хэсгүүдээр хүрээлэгдсэн вакуолын мембран бүхий эндосомын рН-г ихэсгэдэг. Эдгээр вакуолуудын хүчилжилтээс сэргийлж, вирүсийн бүрхүүл эндосомын мембрантай нийлэхийг хориглон, вирүсийн генетикийн материал эсийн цитоплазмд дамжихаас сэргийлдэг. Ремантадин мөн вирүсийн хэсгүүд эсээс гадагшлалыг саатуулан вирүсийн геномын транскрипцийг саатуулдаг байна.
- Аскорбины хүчил нь исэлдэн ангижрах процесст оролцдог, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эсийн эргэн төлжилтийг дэмжиж, судасны нэвчимтгий чанарыг багасгана. Антиагрегант ба илэрхий антиоксидант үйлдэлтэй. Эс хоорондын бодисын коллоид байдлыг ханган ба хялгасан судасны нэвчимхий чанарыг хэвийн хэмжээнд барьж байдаг (гиалуронидазаг дарангуйлдаг). Элгэн дэх амьсгалын ферментийг идэвхжүүлдэг тул түүний хоргүйжүүлэх ба уураг үүсгэх үйл ажиллагааг сайжруулан протромбины нийлэгжилтийг ихэсгэнэ. Дархлалын урвалыг зохицуулан (антитель, комплементийн С3-хавсарга ба интерфероны нийлэгжүүлэлтийг идэвхжүүлнэ), эс залгиурт туслан, бие мах бодын халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Гистамины чөлөөлөгдөлтийг хориглон, задралыг хурдасгаж простагландин болон үрэвсэл ба харшлын бусад медиатруудын үүсэлтийг дарангуйлдаг.
- Лоратадин нь гистамины Н1 рецепторт удаан хугацаагаар хориг үүсгэдэг харшлын эсрэг бэлдмэл. Хөөнгө эсээс гистамин болон С4 лейкотриен ялгаралтыг дарангуйлдаг. Харшилын эсрэг, загатнааны эсрэг, шүүдэс намдаах үйлдэлтэй. Хялгасан судасны нэвчимтгий чанарыг багасган эдийн цочмог хаван үүсэхээс сэргийлж, гилгэр булчингийн агчилтыг сулруулдаг.
- Кальцийн карбонат нь судасны нэвчимтгий чанар болон бат бөх чанарын ихсэлтийг багасгаж, бүлэгнэлтийг хэвийн барин, мэдрэлийн сэрэл дамжуулалт, араг ясны болон гилгэр булчингийн агчилт хийгээд зүрхний үйл ажиллагааны зохицуулалтанд оролцдог.
- Рутин нь судас хамгаалагч юм. Томуугийн цусархагшилаар нөхцөлдсөн судасны нэвчимтгий чанар болон бат бөх чанарын ихсэлтээс сэргийлэхийн зэрэгцээ цусны бичил-эргэлтийг сэргээнэ. Рутин нь аскорбины хүчилтэй хамт исэлдэн ангижрах процесст оролцох ба мөн антиоксидант үйлдэлтэй бөгөөд исэлдэлтийг багасган, эдэд аскорбины хүчил нөөцлөгдөхөд тустай. Энэхүү бүрдэлүүд нь хоёулаа судасны хана бэхжүүлэн хялгасан судасны нэвчимтгий чанар болон хэврэгшилтийг багасгадаг.
Хэрэглэх заалт:
Ханиад томуугийн шалтгааны эсрэг болон шинж тэмдгийн эмчилгээ, насанд хүрэгсэд ба 6-аас дээш насны хүүхдийн амьсгалын замын вирүсийн халдвараас шалтгаалсан халууралтын үед хэрэглэнэ.
Хэрэглэх арга ба тун:
- Хоолны дараа буцалсан усаар даруулан ууна.
- 6-12 насны хүүхдэд: 1 капсулаар өдөрт 2-3 удаа 3-5 хоног өвчний шинж тэмдэг арилтал,
- 12-оос дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд: 2 капсулаар өдөрт 2-3 удаа3-5 хоног өвчний шинж тэмдэг арилтал хэрэглэнэ.
- Эмчилгээний явцад биеийн байдал сайжрахгүй бол хэрэглэхээ зогсоон эмчид хандах хэрэгтэй.
Тусгай анхааруулга:
- 5-аас дээш өдөр хэрэглэж болохгүй. Хэрвээ 7-оос дээш өдөр хэрэглэвэл архаг өвчнүүд сэдрэх болон настай хүмүүст артерийн даралт ихсэх, цус харвалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ (Найрлагандаа ремантадинтай тул).
- Алкохолын гепатозтой өвчтөнд элэг гэмтээх эрсдэл нэмэгддэг. Лабораторийн шинжилгээнд өөрчлөлт үүсгэж болзошгүй тул цусан дах глюкоз ба шээсний хүчлийн хэмжээг тодорхойлж байх хэрэгтэй (парацетамол). Аскорбины хүчил нь кортикостероид гормоны нийлэгжилтийг дэмждэг тул бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа болон артерийн даралтыг хянаж байх хэрэгтэй. Аскорбины хүчил нь цусан дахь глюкоз, билирубин, <элэгний> трансаминаз болон ЛДГ идэвхийг өөрчилнө.
- Үсэрхийлэлтэй хавдрын үед хэрэглэж болохгүй.
- Алкохолийн зүйлтэй хамт хэрэглэвэл ходоод гэдэснээс цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ.
Бусад эмийн бодистой харилцан үйлчлэх:
- Бусад эм хэрэглэх шаардлага гарвал урьдчилан эмчээс зөвлөгөө аваарай.
- Парацетамол ремантадиний Сmax-г 11%, аскорбины хүчил түүнийг 10% багасгадаг.
- Циметидин ремантадиний клиренсийг 18% багасгана.
- Парацетамол урикозурийн бэлдмэлүүдийн үйлдлийг сулруулдаг. Элэгний микросомын исэлдэлтийг дэмжигчид (фенитоин, этанол, барбитуратууд, рифампицин, фенилбутазон, гурван цагирагт антидепрессантууд), этанол ба элэг хордуулах эмүүд идэвхтэй метаболитуудын гидроксильжилтийг ихэсгэдгийн улмаас үл мэдэг тун хэтрэхэд ч гэсэн хүнд хордлого үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
- Барбитуратуудыг удаан хугацаагаар хэрэглэвэл парацетамолын идэвх буурдаг.
- Этанол нойр булчирхайн цочмог үрэвсэл үүсгэхийг өдөөдөг. Микросомын исэлдэлтийг саатуулагчид (түүний дотор циметидин) элэг хордох эрсдэлийг багасгана.
- Парацетамол болон стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт бусад эмүүд “өвдөлт намдаагчдын” нефропати үүсгэдэг бөгөөд бөөрний хөхөнцөрийн үхжилт үүсгэж, бөөрний дутмагшилыг хүндрүүлж төгсгөлийн шат руу нь хүргэж болзошгүй.
- Дифлунисал парацетамолын сийвэнгийн концентрацийг 50% ихэсгэн элэг хордуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
- Миелотоксик эмийн бэлдмэлүүд гематотоксик бэлдмэлүүдийн хорт нөлөөг хүчжүүлдэг.
- Аскорбины хүчил бензилпенициллинүүд болон тетрациклинүүдийн цусан дахь концентрацийг ихэсгэдэг бөгөөд хоногт 1.0гр тунгаараа этинилэстрадиолын биохүрэхүйг ихэсгэдэг (түүний дотор жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэдэг бэлдмэлүүдийн найрлаганд буй). Гепарин болон шууд бус антикоагулянтуудын идэвхийг багасгана. Салицилатууд болон богино үйлдэлтэй сульфаниламидын бэлдмэлүүдийн кристаллури үүсгэх эрсдэлийг ихэсгэж, бөөрөөр хүчил ялгарахыг удаашруулан шүлтлэг урвал үүсгэгч эмүүдийн (түүний дотор алкалоидууд) ялгаралтыг ихэсгэнэ. Этанолын клиренсийг ихэсгэх бөгөөд этанол нь харин бие мах бод дахь аскорбины хүчлийн концентрацийг багасгадаг байна. Хамт хэрэглэвэл изопреналины хронотроп нөлөөг багасгана.
- Барбитуратууд болон примидон аскорбины хүчлийн шээсээр ялгаралтыг ихэсгэдэг. Фенотиазины уламжлалын нейролептикүүдийн эмчилгээний нөлөөг багасган амфетамин болон гурван цагирагт антидепрессантуудын бөөрний сувганцарын эргэн шимэгдэлтийг багасгадаг.
- СҮР3А4-г хориглогчид (түүний дотор кетаконазол, эритромицин), СҮР3А4 ба СҮР2Д6-г хориглогчид (түүний дотор циметидин) лоратадины цусан дахь концентрацийг ихэсгэдэг.
- Микросомын исэлдэлтийг өдөөгчид (фенитоин, этанол, барбитуратууд, рифампицин, фенилбутазон, гурван цагирагт антидепрессантууд) лоратадины үйлдлийг сулруулдаг.
Гаж нөлөө:
- ТМС-н талаас: толгой өвдөх, ядрах, цочромтгой болох, толгой эргэх, чичрэх, гиперкинези
- ХБЗ-н талаас: 7-оос дээш хоног хэрэглэх тохиолдолд ходоод дээд гэдэсний салст гэмтэх, диспепси үүснэ, ам хатах, бөөлжис хүрэх, суулгах, хоолны дуршил алдагдах, гэдэс дүүрэх,
- ЦТС-ныталаас: 7-оос дээш өдрөөр хэрэглэх тохиолдолд агранулоцитоз,лейкопени, тромбоцитопени, нейтропени, цус багадах,
- Харшлын урвал: ховор арьсны тууралт, загатнаа, чонон хөрвөс зэрэг гаж нөлөөд илэрч болзошгүй.
Тунгийн хэтрэлт:
- Шинж тэмдэг: Эхний 24 цагт цонхийх, дотор муухайрах, ходоод орчим өвдөх, чичрэх, нойрмоглох, зүрхний хэм олшрох, цусан дах билирубин ихсэх, бодисын солилцоо өөрчлөгдөх, архаг өвчин хурцдах шинж илэрч болзошгүй.
- Эмчилгээ: Рефлексээр бөөлжүүлэн, ходоод угааж, шингээх эм өгөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Хориглох заалт:
- Эмийн нэг болон бусад найрлагад хэт мэдрэг.
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
- 6-аас доош насны хүүхдэд тус тус хэрэглэхгүй.
Автомашин болон тоног төхөөрөмжтэй харьцах үед:
Автомашин тоног төхөөрөмжтэй харьцах үед харааны болон хурдан сэтгэх үйл явцад өөрчлөлт гарах тул болгоомжтой хандана (ремантадины найрлагаас хамаарч).
Савлалт:
Хатуу желатинан капсул, 10 капсул нэг блистерт, 2 блистер нэг хайрцагт савлагдана.
Хадгалах нөхцөл:
150С-250С хэмд хуурай гэрлээс хамгаалсан нөхцөлд хүүхдээс хол газарт хадгална.
Хадгалах хугацаа:
- 2 жил,
- Үйлдвэрлэсэн огноо хайрцаг дээр бичигдсэн.
Олгох нөхцөл:
Эмчийн жоргүйгээр олгогдоно.
Үйлдвэрлэгчийн нэр ба хаяг:
УПП “Минсинтеркапс”, Республика Беларусь,
220075, г.Минск, а/я 112, ул.Инженерная, д.26