Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Данеурон
Худалдааны нэр
Англи
Цианокобаламин + Пиридоксин + Тиамин
Үйлдвэрлэгч
PT. Hexpharm Jaya Laboratories
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
100мг+200мг+200мкг
Эмийн хэлбэр
бүрхүүлтэй шахмал
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Daneuron™
Vitamin B1, B6, B12
Данеурон™
Витамин B1, B6, B12

Найрлага: 
Бүрхүүлтэй шахмал бүрийн агууламж:
Витамин В1 .................................................... 100 мг
Витамин В6 .................................................... 200 мг
Витамин В12 .................................................. 200 мкг

Эм судлалын үйлдэл: 
• Витамин В1 нь нэгэн төрөл витамин болно. Бие махбодид тэрээр кетоглютарийн хүчил ба  пирувийн хүчлийн карбоксилжилтийн коэнзимын үүрэг гүйцэтгэгч тиаминий пирофосфат болон хувирдаг. 
• Витамин В6 нь төрөл бүрийн амин хүчил, нүүрс ус, ба өөх тосны бодисын солилцоонд чухал конэнзми үүрэг гүйцэтгэдэг. 
• Витамин В12 нь коэнзим В12 болон хувирч уураг болон нуклеопротейний нийлэгжилтэд оролцдог. 
• Мэдрэлийн ширхэгийн миелин бүрхүүл нь липопротейноос нийлэгждэг. Миелин бүрхүүлийн өөх тос агуулсан хэсэг үүсэхэд метил малонат нь сукцинат болон хувирах шаардлагатай байдаг бөгөөд энэхүү урвалд коэнзим В12 нэн шаардлагатай байдаг.  
• Мэдрэлийн витамин хэмээгдэх энэхүү 3 витамин нь (В1, В6, ба В12) мэдрэлийн эдийн үйл ажиллагааны өөрчлөлтийг хэвийн болгох үйлдэл үзүүлдэг.

Хэрэглэх заалт: 
• Данеурон нь ууцаар өвдөх, неврит, полиневрит, герпес вирусын халдварын дараах шалтгаант невралги зэрэг захын мэдрэлийн эмгэгшилийн улмаас үүссэн өвдөлтийг намдаах зорилгоор хэрэглэнэ. 
• Энэ нь мөн жирэмсний хордлогын бөөлжилт болон өвчний эдгэрэлтийг түргэсгэх эмчилгээний идэвхитэй болно. 

Тун ба хэрэглэх арга:
• Өдөрт нэг хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэнэ
• Шаардлагатай нөхцөлд тунг ихэсгэн өдөрт 3 хүртэл хальсан бүрхүүлтэй шахмалыг хэрэглэж болно. 

Савлалт: 
Хайрцагт хөнгөн цагаан хавтгайд савлагдсан 10 х 10 хальсан бүрхүүлт шахмал агуулагдана. 

Хадгалах нөхцөл :
30°С –с доош хэмд битүү саванд гэрлээс хамгаалж хадгална. 

Үйлдвэрлэгч :
HEXPHARM JAYA A Kalbe Company