Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бромгексин
Худалдааны нэр
Англи
Бромгексины гидрохлорид
Үйлдвэрлэгч
Akrikhin JSC
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
8мг
Эмийн хэлбэр
шахмал
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар

 

БРОМГЕКСИН

 

Бүртгэлийн дугаар:

Худалдааны нэршил:  Бромгексин

Патентлагдаагүй олон улсын нэршил:  бромгексин

Эмийн хэлбэр: шахмал

 

Найрлага

8 мг шахмалд:

Идэвхтэй бодис: 100%-д бромгексин гидрохлорид – 8 мг;

Туслах бодис: лактоз моногидрат  – 155мг, бичил талст целлюлоз – 30мг, натрийн кроскармеллоз – 4 мг, кремын коллоид диоксид – 2 мг, кальцийн стеарат – 1 мг.

 

Дүрслэл

Цагаанаас цайвар шаргал эсвэл саарал сүүдэр бүхий өнгөтэй дугариг хавтгай шахмал.  Зөвшөөрөгдсөн «гантиган» байж болно.

 

Эмэн эмчилгээний бүлэг: цэр ховхлох, цэр шингэлэх бэлдмэл

АТС код:  R05СВ02

 

Эм судлалын шинж чанар

Фармакодинамик

Цэр шингэлэх (секретолитик) бэлдмэл, цэр ховхлох, ханиалга намдаах сул үйлдэл үзүүлнэ. Цэрний зуурамтгай чанар бууруулах (цэрний уураг, полисахаридыг туйлшралгүй болгох, бронхын салстын шүүрэл ялгаралтыг нэмэгдүүлэх); эпителийг идэвхжүүлэх, цэрний хэмжээ, ховхролтыг нэмэгдүүлнэ. Дотоод сурфактантын үүсэлтийг нэмэгдүүлэн амьсгалд цулцангийн эсийн тогтвортой байдлыг хангана. Эмчилгээ эхэлснээс 2-5 хоногт нөлөө илэрнэ.

 

Фармакокинетик

Бромгексин дотуур уухад 30 минутанд бараг бүрэн (99 %) шимэгдэнэ. Бромгексины ойролцоогоор 80 % элгээр дамжин эхний «эргэлт» үед хувиралд орно. Бромгексин сийвэнгийн уурагтай холбогдон цус тархи, ихэсийн хориг нэвтэрнэ. Элгэнд бромгексин диметилжих, исэлдсэний дүнд идэвхтэй метаболит – амброксол үүснэ. Эдэд удаан тархдагаас хагас задралын хугацаа 15 цаг байна. Бөөрөөр гадагшилна. Бөөрний архаг дутагдалын улмаас бромгексины метаболитын ялгаралт алдагдана. Бромгексины олон удаагийн хэрэглээний дүнд хуримтлал үүсч болно.

 

Хэрэглэх заалт

Амьсгалын замын эмгэг, цэрний зуурамтгай чанар ихсэн гадагшлахад хүндрэлтэй: трахеобронхит, олон шалтгаант бронхит (бронхоэктазын хүндрэл), гуурсан хоолойн багтраа, уушигны сүрьеэ, хатгалгаа, муковисцидоз үед хэрэглэнэ. Мэс заслын дараа цэр өтгөрөн хуримтлагдахаас сэргийлэх, оношлогоо эмчилгээний зорилгоор гуурсан хоолойд хийх ажилбар болон мэс заслын өмнө гуурсан хоолойн салааг цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.

 
Хориглох заалт

Хэт мэдрэгшил, жирэмсэн (I гурван сар), хөхүүл үе, ходоодны шархлаат эмгэг (сэдрэлийн үе), 6 хүртэлх насны хүүхэд, лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын  мальабсорбци үед хэрэглэхийг хориглоно.

 
Болгоомжлол
Ходоодноос цус алдсан өгүүлэмжтэй, элэг бөөрний дутагдал, шүүрэл хэт их хуримтлагдсан гуурсан хоолойн эмгэг үед болгоомжтой хэрэглэнэ.

 

Тун, хэрэглэх арга

Хоололтоос үл хамааран дотуур ууж хэрэглэнэ.

Насанд хүрэгчид, 14-с дээш насны хүүхдэд өдөрт  – 8-16 мг тунгаар  3-4 удаа ууна.

6-14 насны хүүхдэд өдөрт – 8 мг тунгаар 3 удаа ууна.  

Ээлж эмчилгээ  4 - 28 хоног байна.

 

Гаж нөлөө

Ховор тохиролдолд удаан хугацаанд хэрэглэснээр харшлын урвал, диспепси, дотор муухайрах, бөөлжих шинж үүсч болно; ходоод 12 хуруу гэдэсний шархлаат эмгэгийн сэдрэл, толгой эргэх, толгой өвдөх, «элэгний» трансаминазын идэвх ихсэнэ. Эдгээр шинж үүсвэл эмийн хэрэглээг зогсооно.

 

Тун хэтрэлт

Шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, суулгах.

Эмчилгээ: албадан бөөлжүүлэх, ходоод угаана (хэрэглэсний дараах 1-2 цагт).

 

Эмийн харилцан нөлөө

Бромгексиныг ханиалгын төв дарангуйлах (кодеин агуулсан) эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд цэрний шингэрэлт, ховхролтыг саатуулж болох тул хамт хэрэглэхгүй.

Бромгексин нянгийн эсрэг эмчилгээний 4-5 хоногт антибиотик (амоксициллин, эритромицин, цефалексин, окситетрациклин), сульфаниламид эмийн бэлдмэлийн бронхын шүүрэлд нэвтрэлтийг ихэсгэнэ.

Бромгексиныг шүлтлэг уусмалтай хамт хэрэглэхгүй.

 

Ерөнхий сэрэмжлүүлэг

Эмчилгээний үед бромгексины секретолитик үйлдлийг дэмжихийн тулд шингэнийг хангалттай хэмжээгээр хэрэглэнэ.

Хүүхдэд эмчилгээний үед гуурсан хоолойн цэр ховхролтыг дэмжихийн тулд дренаж эсвэл цээжинд цочроох иллэг хослуулан хийнэ.

Эмчилгээний үед тээврийн хэрэгсэл, анхаарал, сэтгэхүйн хурд шаардсан ажил болгоомжтой гүйцэтгэх нь зүйтэй.

 

Савлалт

 8 мг шахмал.

Үүрэн саванд 10 ширхэг шахмалаар савлана.  

8 мг тунтай шахмалаар нийт 2 үүрэн савлагаатай, хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.  

 

Хадгалах нөхцөл

Хуурай газар, 25 °С ихгүй хэмд хадгална.  

Хүүхэд хүрэхгүй газарт хадгална.

 

Хадгалах хугацаа

2 жил. Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.

 

Эмийн сангийн олгох нөхцөл

Жоргүй олгоно.

Үйлдвэрлэгч /Хэрэглэгчийн гомдол хїлээж авах байгууллага/

Акционерное общество «Химико-фармацевтический комбинат «АКРИХИН»
(АО «АКРИХИН»), Россия

142450, Московская область, Ногинский район, г. Старая Купавна, ул. Кирова, д. 29.

Телефон/факс: + 7 (495) 702-95-03.