
Хэрэглэх заавар
Эмийн бэлдмэлийн эмнэлгийн хэрэглээний заавар
Гамалат B6
Худалдааны нэршил
Гамалат B6
Олон улсын нэршил
Тэмдэглэгдээгүй
Эмийн хэлбэр
Бүрхүүлт шахмал
Найрлага
Бүрхүүлт шахмал бүрд:
Идэвхтэй нэгдэл:
Магнийн глутамат гидробромид 75.0 мг
γ-амино-тосны хүчил 75.0 мг
γ-амино-β-гидрокси-тосны хүчил 37.0 мг
пиридоксин гидрохлорид 37.0 мг
лидокаин гидрохлорид 0.1 г
Бусад: усгүй коллоид цахиур, поливинилпирролидон, натрийн гликолат цардуул, магнийн стеарат, тальк, эрдэнэ шишийн цардуул.
Бүрхүүлд:
Титаны давхар исэл E 171, магнийн карбонат, индиготин (Cl 73015) E132, эудрагит E, арабын бохь, пропилен гликол, карнауба лав, сахар
Дүрслэл
Хөх бүрхүүлт шахмал.
Эмэн эмчилгээний бүлэг
Сэтгэц сэргээх, ноотроп бэлдмэл
ATC код: N06B X.
Эм судлалын шинж чанар
Фармакокинетик
Гамалат B6 идэвхтэй дөрвөн нэгдэл агуулах ба гурав нь физиологийн бүтээгдэхүүн: γ-амино-тосны хүчил, γ-амино-β-гидрокси-тосны хүчил, пиридоксин гидрохлорид (GABA, GABOB, Витамин B6).
Экзоген болон эндогенийн нэгдлүүдийн тоон үнэлгээг хийхэд хүндрэлтэй учир сонгодог фармакокинетикийн судалгааг хийх боломжгүй юм.
Фармакодинамик
Гамалат B6 түүний идэвхтэй нэгдлүүдийн үйлдлийн дүнд: церебротоник аминхүчлүүд γ-амино-тосны хүчил, γ-амино-β-гидрокси-тосны хүчил (GABA, GABOB), бага зэргийн тайвшруулах нөлөө – магнийн глутамат гидробромид (MGH), коэнзим Витамин B6 үзүүлнэ. Эдгээр нь тархины эрчим хүч, мэдрэлийн зохицуулагчийг идэвхжүүлдэг. Амин хүчил ба Витамин В6 нь тархины үйл ажиллагааны солилцоонд оролцдог бөгөөд мэдрэлийн эсийн эрч хүчийг нэмэгдүүлдэг.
Хэрэглэх заалт
Астенийн үйл ажиллагаанд туслах зорилгоор:
- Сэтгэлийн тогтворгүй байдал.
- Төвлөрөл ба санах ойн хүндрэл.
- Сэтгэл хөдлөл ба мэдрэлийн өөрчлөлт.
- Дасан зохицох чадварын бууралт зэрэгт хэрэглэнэ.
Тун
Насанд хүрэгчдэд: өдөрт 2 бүрээст шахмалаар 2 эсвэл 3 удаа ууна.
Эмчилгээний үргэлжлэх хугацаа: 2 - 18 сар хүртэл байна.
Гаж нөлөө
- ходоодны эмгэг үүсгэж болно.
Хориглох заалт
- эмийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг бол
- 18-аас доош насны хүүхдүүд
- жирэмсэн, хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
Эмийн харилцан нөлөө
Тэмдэглэгдээгүй
Анхааруулга, сэрэмжлүүлэг
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Тээврийн хэрэгсэл болон бусад аюултай машин механизмтай ажиллахдаа анхааралтай байх хэрэгтэй.
Тун хэтрэлт
Бэлдмэлийн хоруу чанараас хамааран санамсаргүй ихээр уусан үед хордлогын шинж илэрдэггүй.
Шинж тэмдэг – гаж нөлөө ихсэж болно
Эмчилгээ – шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.
Савлалт
Поливинил хлорид хальсан, алуфоил блистерт 10 бүрээст шахмал савлана. 2 блистерийг хэрэглэх зааврын хамт цаасан хайрцагт савлана.
Хадгалах нөхцөл
30°C ихгүй хэмд хадгална.
Хүүхдээс хол хадгал!
Хадгалах хугацаа
5 жил
Хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэхийг хориглоно.
Эмийн сангийн олгох нөхцөл
Жороор олгоно.
Үйлдвэрлэгч
Ferrer International, S.А.,
Gran Via Carlos III, 94, 08028, Barcelona, Spain












































