Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Бетосон-ЕН крем
Худалдааны нэр
Англи
Бетаметазон + Неомицин
Үйлдвэрлэгч
T.O. Chemicals (1979) Ltd
Гарал үүслийн улс
Тайланд
Тун хэмжээ
0.1г+0.5г/100г - 15г
Эмийн хэлбэр
крем
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

 

БЕТОЗОН-N

(Тосон түрхлэг)

 

Найрлага:

Бетаметазон валерат -0,1 г

Неомицин сульфат-0,5г агуулсан нийлмэл найрлагатай, 15гр тосон түрхлэг.   

Фармакологийн үйлдэл:

Бетаметазон нь глюкокортикоид бөгөөд үрэвсэл харшил загатнааны эсрэг үйлдэлтэй.

Неомицин сульфат нь цацраг мөөгөнцрөөс гаргаж авсан аминогликозидын 1-р бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик бөгөөд грамм эерэг, грамм сөрөг, ялангуяа бусад бүлгийн антибиотикт тэсвэртэй болсон нянгуудад идэвхитэй үйлчилж, үхүүлэх үйлдэл үзүүлнэ.

Хэрэглэх заалт:

Арьсны идээт үрэвсэл бактери, хоёрдогч халдвараар хүндэрсэн арьсны үрэвслүүд, халдвар орсон намарс, түүхий, фолликулит (арьсны үсний хүүдийн идээт үрэвсэл), экзем, хайрст үлд, (псориаз), нейродерматит, хорхой шавжинд хазуулахад үүсэх урвалын үед хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун:

Арьсны гэмтэлтэй хэсэгт өдөрт 2-3 удаа нимгэн түрхэж, эмнэлзүйн сайжрал олсны дараа өдөрт 1-2 удаа түрхэнэ.

Цээрлэлт:

Бэлдмэлийн найрлаганд байгаа бодисуудад мэдрэг, бохир батга, амны ойролцоох дерматит, арьсны анхдагч вирусын халдвар (энгийн герпес, салхин цэцэг), хошного орчмын ба бэлэг эрхтний загатнаа, эмийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Бэлдмэлийг нүүрний гэмтэлтэй хэсэгт болон хүүхдэд 5 хоногоос илүү хугацаагаар хэрэглэхгүй.

Жирэмсэн болон хөхүүл үед:

Жирэмсэн үед хэрэглэхэд аюултай эсэх нь тодорхой бус учир эмчийн заалтаар хэрэглэнэ. Их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэж болохгүй.

Гаж нөлөө:

Бэлдмэлийг түрхсэн хэсэгт улайх, загатнах, хорсох, хуурайших, арьсны өнгө өөрчлөгдөх зэрэг гаж нөлөө илэрч болно.

Савлалт:

Тосон түрхлэгийг 15 граммаар тюбикт савлана.

Хадгалалт:

30C-с доош хуурай, сэрүүн орчинд хадгална.

Тайландын “ТО Химикал” эмийн үйлдвэр.