Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Винпотропил
Худалдааны нэр
Англи
Винпоцетин + Пирацетам
Үйлдвэрлэгч
ЗАО «Канонфарма продакшн»
Гарал үүслийн улс
ОХУ
Тун хэмжээ
5мг+400мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

ЭМИЙН БЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЛЭХ ЗААВАР

 

ВИНПОТРОПИЛ®

Худалдааны нэршил: Винпотропил®

Олон улсын буюу патентын бус нэр: винпоцетин+ пирацетам

Эмийн хэлбэр: Капсул


Найрлага
1 хатуу бүрээсд:

  • Үйлчлэгч бодис: винпоцетин 5 мг, пирацетам 400мг;

  • Туслах бодис: коллоид кремнийн хоёрч исэл 2.6 мг, лактозын моногидрат 107.4 мг, тальк 5 мг;

  • Хатуу желатин №0 капсулын найрлага:
  • Их бие: титаны хоёрч исэл 1.7421 мг, будагч бодис хинолин шар 0.5226 мг, будагч бодис “жаргах наран” шар 0.233 мг, желатин 55.782мг;

  • Таглаа: титаны хоёрч исэл 0.4552 мг, будагч бодис азорубин 0.1896 мг, желатин 37.2852 мг.

Ерөнхий шинж:

  • Хатуу желатин №0 капсул:
    • Шар өнгөтэй их бие, улаан таглаатай капсул.
    • Бүрээсийн агууламж:
      • Цагаан буюу бараг цагаан өнгийн нунтаг.
      • Зарим хэсэгтээ талст үүсгэж, бөөгнөрсөн байж болно.

Фармакологийн бүлэг:

Сэтгэц сэргээх ба ноотроп эмийн бэлдмэл. 

АТС код: N06BX

Фармакологийн үйлдэл

Фармакодинамик:

  • Винпотропил бол хавсарсан найрлагатай эмийн бэлдмэл. Сэтгэц сэргээх (винпоцетин) ба ноотроп (винпоцетин, пирацетам) шинж чанартай үйлдэлтэй.

  • Сэтгэц сэргээх  үйлдэлтэй эмийн хувьд:
    • Тархины эдийн глюкоз болон хүчилтөрөгч ашиглалтыг нэмэгдүүлэн тархины бодисын солилцоог сайжруулдаг.
    • Нейроний гипоксид тэсвэрлэх чадварыг сайжруулан, цус тархины хоригоор глюкозын тархинд зөөвөрлөгдөн очих хэмжээг нэмэгдүүлж, аэроб буюу илүү хэмнэлттэй замаар тархины эдэд глюкоз задрах процессыг идэвхжүүлэн, Са2+/-фосфодиэстераза хамааралт фермент (PDE)-ийг сонгомлоор хориглож тархинд аденозинмонофосфат (АМФ),  цагаригт гуанозинмонофосфат (цГМФ) болон аденозинтрифосфатын (АТФ) түвшинг ихэсгэнэ.
    • Тархины эдэд норадерналин ба серотониний солилцоог идэвхжүүлэн, норадрен-идэвхит тогтолцооны өгсөх салааг идэвхжүүлэхээс гадна антиоксидант үйлдэл үзүүлнэ.
    • Тромбоцитын наалдамхай чадварыг бууруулан, цусны зуурамтгай чанарыг багасгаж, эритроцитийн уян хатан чанарыг ихэсгэн мөн эритроцитийн аденозиныг ашиглах чадварыг хориглодог ба эритроцитын хүчилтөрөгч өгөх чадварыг сайжруулна.
    • Тархины цусан хангамжийг сайжруулан, ерөнхий цусны эргэлтийн өөрчлөлтөөс хамаарахгүйгээр тархины судасны эсэргүүцлийг багасгана.
    • “Үйлдэл завших” нөлөө үзүүлэхгүйгээр харин юуны түрүүнд тархины цус дутагдалтай хэсэгт цусан хангамжийг сайжруулна.
    • Ихэсийн хориг нэвтэрнэ.

  • Ноотроп үйлдэлтэй эмийн хувьд:
    • Тархины бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлж, тархины эдэд АТФ-ийн концентрацийг бага зэрэг ихэсгэн, рибонуклеиний хүчил болон фосфолипидийн бионийлэгжилтийг ихэсгэж, гликогены задралыг идэвхжүүлэн, глюкоз ашиглалатыг сайжруулна.
    • Их тархины бүтэцүүдийн өөр хоорондын холбоот үйл ажиллагааг сайжруулан, ой тогтоомжыг дээшлүүлж, сурах үйл явцыг хөнгөвчилдөг.
    • Тархин дахь сэрэл тархалтын хурдыг өөрчлөн, судас тэлэх нөлөөгүйгээр бичил цусан хангамжийг сайжруулж, мөн идэвхижсэн тромбоцитын наалдамхай чанарыг багасгана.
    • Хүчилтөрөгчийн дутмагшил, хордлого ба электро-шокоос үүдэлтэй тархины гэмтлийн үед эдийг хамгаалах нөлөө үзүүлнэ.
    • Тархины цахилгаан бичлэгийн α- ба β идэвхижлийг ихэсгэн, δ-идэвхижлийг бууруулж, үүдэвчийн нистагмын илрэлийн багасган, тархины тал бөмбөлөгүүдийн ба их тархины бус бүтэцүүдийн синапсийн дамжуулалтын өөр хоорондын холбоот үйл ажиллагааг сайжруулж, оюуны чадавхийг дээшлүүлэн, тархины цусан хангамжийг ихэсгэдэг бөгөөд харин  нойрсуулах, сэтгэц сэргээх үйлдэлгүй.
    • Үйлдэл нь аажмаар илэрдэг үзүүлдэг.
    • Өндөр болон ахимаг настануудын тархины судасны гаралтай сэтгэн бодох үйл ажиллагааны алдагдлын шинж тэмдэг илэрч эхэлсэн эхэн үед хүчтэй нөлөө үзүүлдэг.
    • Сэтгэц-настны эмгэг судлалын практикт өргөн хэрэглэгддэг.

Фармакокинетик

Винпоцетин

  • Шимэгдэлт:
    • Ууж хэрэглэсний дараа хоол боловсруулах замаас хурдан хугацаанд шимэгддэг.
    • Сийвэнгийн тунгийн агууламжийн дээд хэмжээндээ (max) хэрэглэснээс хойш 1 цагт хүрнэ.
    • Шимэгдэлт ерөнхийдөө ходоод гэдэсний замын дээд хэсэгт явагддаг.
    • Гэдэсний ханаар нэвтрэхдээ хувиралд ордоггүй.

  • Тархалт:
    • Цацраг идэвхт бодисоор тэмдэглэсэн винпоцетиныг харханд өгөх үед хамгийн их агууламж элэг болон ходоод гэдэсний замд илэрч байсан. Эд дэхь хамгийн өндөр агууламж хэрэглэснээс хойш 2-4 цагийн дараа үүсдэг нь бүртгэгдсэн. Цацраг идэвхт бодисоор тэмдэглэсэн винпоцетиний тархины эд дэхь нь хэмжээ цусан дахь хэмжээнээс илүүгүй байсан.
    • Хүний сийвэнгийн уургуудтай холбогдох чадвар 66%, ууж хэрэглэх үед биохүрэхүй 7%, тархалтын эзэлхүүн 246.7-88.5л байдаг нь эдтэй холбогдох чадвар өндөр байгааг илтгэнэ.
    • Нийт  клиренс (66.7л/цаг) нь элэгний цусны эргэлтийн хурдаас (50л/цаг) илүү учир элэгний бус хувиралд ордогийг гэрчилдэг.

  • Хувиралт:
    • Үндсэн метаболит бол анхны бодисын 25-30%-г бүрэлдүүлэх аповинкамат (АВА) юм. АВА-ын “концентраци-хугацааны” муруйн зураглалын доорх талбай винпоцетиныг ууж хэрэглэсэн үед судсаар тарьж хэрэглэхээс хоёр дахин их байна. Учир нь винпоцетин элгээр “анхдагч дамжилтын хорогдол”-д ихээр өртдөг ажээ.
    • Бусад метаболитуудад гидроксивинпоцетин, гидрокси-АВА, АВА-диоксиглицины хүчил ба түүний конъюгатууд (сульфатууд ба (буюу) глюкуронидууд) орно.

  • Ялгаралт:
    • Хувиралд ороогүй винпоцетины гадагшлалт маш бага (цөөн хэдэн хувь). 5мг ба 10мг тунгаар олон удаа хэрэглэх давтан үед кинетик нь шугаман шинж чанартай байдаг ба сийвэнгийн хэмжээ дээрх дарааллаар 1.2±0.27 ба 2.1±0.33нг/мл  тус тус байна.
    • Хүний биеээс хагас ялгаралтын хугацаа 4.8±1.29 цаг байдаг. Бөөр болон гэдсээр гадагшлалт 60:40 харьцаатай байна.
    • Харх болон нохойд цацраг идэвхт бодисоор тэмдэглэсэн винпоцетиныг өгөхөд цөсөнд цацрагийн идэвхжил их байсан боловч нарийн гэдэс-элэгний “дахин эргэлт” харьцангүй их байдаг нь тогтоогдсон.

Тусгай бүлгийн өвчтөнүүдийн (нас, хавсарсан өвчнүүд) фармакокинетик:

Өндөр настны  винпоцетины фармакокинетик залуу хүмүүсийнхээс ач холбогдол бүхий ялгаагүй байсан бөгөөд эмийн хуримтлал бүртгэгдээгүй.

Пирацетам

  • Шимэгдэлт:
    • Пирацетамыг ууж хэрэглэхэд хурдан бөгөөд бараг бүхэлдээ хоол боловсруулах замаас шимэгддэг. Биохүртэхүй ойролцоогоор 100%.
    • Нэг удаагаар 2гр тунгаар хэрэглэсний дараа  сийвэн дэхь хамгийн их концентраци (Cmax) нь хэрэглэснээс хойш 30 минутын  дараа үүсдэг ба энэ нь 40-60мкг/мл байдаг.
    • Хэрэглэснээс хойш2-8 цагийн дараа тархи нугасны шингэнд илэрнэ. 

  • Тархалт:
    • Тархалтын эзэлхүүн (Vd) ойролцоогоор 0.6 л/кг.
    • Сийвэнгийн уургуудтай холбогддоггүй.
    • Цус тархины, ихэсийн хоригийг ба гемодиализийн мембраныг нэвтэрдэг.
    • Амьтан дээр хийгдсэн туршилаар пирацетам нь их тархины гадар, түүний дотор дух, зулай, дагзны хэсэгт, мөн түүнчлэн бага тархи ба суурийн зангилаанд сонгомолоор хуримтлагддаг болох нь тогтоогдсон.

  • Хувиралт:
    • Пирацетам бие махбодид хувирахгүй.

  • Ялгаралт:
    • Хагас ялгаралтын хугацаа (T1/2) нь цуснаас 4-5 цаг, тархи нугасны шингэнээс 8.5 цаг байдаг. Бөөрний үйл ажиллагааны дутатмагшилын үед энэ үзүүлэлт уртсана.
    • Бөөрөөр өөрчлөгдөөгүй хэлбэрээр гадагшилдаг. Бөөрөөр бараг бүхэлдээ (>95%) 30 цагийн дотор гадагшилна.
    • Эрүүл сайн дурынхны пирацетамын нийт клиренс 86 мл/мин байдаг болно.

Хэрэглэх заалт:

  • Шинж тэмдгийн эмчилгээнд: сэтгэн бодох үйл ажиллагааны алдагдал, тархины ишемийн цус харвалтын үр дагавар, вертебробазиляр хэсгийн цусан хангамжийн дутагдал, судасны гаралтай тэнэгрэлт, тархины судасны атеросклероз, гэмтэл болон артерийн даралт ихсэлтээс үүссэн энцефалопати үед хэрэглэнэ.
  • Нүдний торлог болон судаслаг давхаргын судасны архаг эмгэгшил, перцептив төрлийн сонсгол буурах болон Меньерын эмгэг, чих шуугих үед хэрэглэнэ. 

Хориглох заалт:

  • Пирацетам, винпоцетин буюу пирролидоны уламжлал болон бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэгшилт, жирэмсэн, хөхүүл үе, зүрхний хүнд хэм алдагдал, зүрхний цусан хангамжийн дутагдал (хүнд зэргийн), цусархаг цус харвалтын  хурц үе, бөөрний болон элэгний үйл ажиллагааны дутмагшил, Хентингтоний өвчин, 18 хүртэлх насны хүүхэд (мэдээлэл дутмаг учир).
  • Лактозын үл тэвчилт, лактаза буюу глюкоз-галактозын шимэгдэлт дутагдалын хам шинж зэрэг ховор удамшлын өвчтэй хүмүүс уг эмийг хэрэглэж болохгүй.

Болгоомжлол:

Цус бүлэгнэлтийн өөрчлөлт, хүнд хэлбэрийн цус алдалт, хоргүй гипербилирубиеми (Жильберийн хам шинж гэх мэт), вирусийн гаралтай элэгний үрэвсэл, архины шалгаант элэгний эмгэгшил, глюкозо-6-фосфатдегидрогеназын дутагдал, эпилепси зэрэг өвчтэй хүмүүс  болон өндөр настанд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэх:

Винпоцетин

Жирэмсэн  ба хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.

Жирэмсэн үед:

  • Винпоцетин ихэсийн хоригийг нэвтэлдэг. Гэвч ихэс ба хүүхдийн сийвэн дахь хэмжээ эхийнхээс бага байдаг. Ургийн гаж хөгжил үүсгэх болон үр хөврөлд хортой нөлөө илрээгүй.
  • Амьтан дээр өндөр тунгаар хэрэглэсэн туршилтын үеэр ихэсийн цус алдалт ба үр зулбах тохиолдол (ихсийн цусны эргэлт сайжирсантай холбоотой хэмээн таамаглаж байгаа) гарч байсан.

Хөхүүл үед:

  • Винпоцетин нь хөхний сүүгээр ялгардаг. Цацраг идэвхт бодисоор тэмдэглэсэн винпоцетин хэрэглэсэн эмнэлзүйн өмнөх судалгаагаар төрсөн амьтны хөхний сүүн дэх агууламж нь цусан дахь агууламжаас 10 дахин их байсан нь бүртгэгдсэн. Хэрэглэсэн эмийн 0.25 % нь нэг цагийн дотор сүүнд ордог.
  • Хөхүүл үед уг эмийг хэрэглэхгүй буюу эсвэл винпоцетин эмчилгээний үед хүүхдээ хөхөөр хооллохоо зогсоох хэрэгтэй.

Пирацетам

  • Жирэмсэн үед:
    • Жирэмсэн үед пирацетамыг хэрэглэх тухай хангалттай мэдээлэл байхгүй. Амьтанд хийсэн туршилтаар хээлтэлтэнд, үр хөврөл/ургийн хөгжилд, төрөлтөнд ба төрсний дараах үед шууд болон шууд бусаар нөлөөлөх үйлчлэл илрээгүй.
    • Пирацетам ихэсийн хориг нэвтэрдэг. Пирацетамын нярайн сийвэн дэх хэмжээ эхийн сийвэн дэх хэмжээний 70-90%-д хүрэхээр байдаг. Пирацетамыг жирэмсэн үед онцгой тохиолдолд, тухайлвал зөвхөн жирэмсэн эхийн эмнэлзүйн байдал нь пирацетамаар эмчлэх шаардлагатай бөгөөд эхэд өгөх үр ашиг нь урагт үзүүлэх ноцтой эрсдэлээс илэрхий давуутай тохиолдолд л хэрэглэнэ.

  • Хөхүүл үед:
    • Пирацетам хөхний сүүгээр ялгардаг. Хөхүүл үед хэрэглэхийг хориглоно эсвэл хэрэглэх үедээ хүүхдээ хөхүүлэхээ зогсоох шаардлагатай.
    • Хөхүүлэхээ зогсоох, эсвэл эмчилгээнээс татгалзах тухай шийдвэр гаргахдаа эм хэрэглэснээр эхэд өгөх үр ашиг ба урагт хөхний сүүний өгөх үр ашигийг харьцуулан шийдэх шаардлагатай.

Хэрэглэх арга ба тун:

  • 18 ба түүнээс дээш насны өвчтөнүүд: 1-2 капсулаар өдөрт 2-3 удаа хоолны өмнө ууж хэрэглэнэ. Орой унтахаас 4 цагийн өмнө ууна.
  • Ээлж эмчилгээний хугацаа эмчилгээ 2-3 сар байна.
  • Тунгаа аажмаар бууруулах замаар эмийн хэрэглэхээг зогсоох хэрэгтэй.

Гаж нөлөө:

  • Гаж нөлөө ховор илрэнэ.
  • Гаж нөлөөний илрэлийн давтамжийг маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100-˂1/10), цөөвтөр (≥1/1000-˂1/100), ховор (≥1/10000-˂1/1000), маш ховор (˂1/10000), давтамж тодорхойгүй (эмнэлзүйн судалгааны үзүүлэлтэд үндэслэн давтамжийг үнэлэх боломжгүй) гэж ангилав.

Винпоцетин

  • Цус болон тунгалгийн эрхтэн тогтолцоо талаас гарах өөрчлөлт:
    • Ховор: лейкопени, тромбоцитопени.
    • Маш ховор: цус багадалт, улаан эсийн агглютинаци.

  • Дархлааны эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Маш ховор: хэт мэдрэгшилт.

  • Бодисын солилцоо болон хооллолтын талаас гарах өөрчлөлт:
    • Цөөвтөр: гиперхолестеринеми.
    • Ховор: хоолны дуршил буурах, хоолны дуршил үгүй болох, чихрийн шижин.

  • Сэтгэцийн талаас гарах өөрчлөлт:
    • Ховор: нойргүйдэл, нойрны алдагдал, цочромтгой болох, сэтгэл тогтворгүй болох.
    • Маш ховор: эйфори, сэтгэл гутрал.

  • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Заримдаа: толгой өвдөх.
    • Ховор: толгой эргэх, амтлах мэдрэхүй алдагдах, ухаан дөжрөн балартах, гемипарез, нойрмоглох, амнези.
    • Маш ховор: салганах, спазм.

  • Харааны эрхтэний талаас гарах өөрчлөлт:
    • Ховор: харааны мэдрэлийн диск хавагнах.
    • Маш ховор: нүдний салст бүрхэвчийн улайлт.

  • Сонсголын эрхтэн ба дотор чихний талаас гарах өөрчлөлт:
  • Заримдаа: толгой эргэх.
  • Ховор: сонсгол хэт мэдрэгшин соргогших(гиперакузи), сонсгол бууран чих хатуурах(гипоакузи), чих шуугих.

  • Зүрхний талаас гарах өөрчлөлт:
  • Ховор: зүрхний цусан хангамжийн дутагдал/зүрхний шигдээс, зүрхний бах, брадикарди, тахикарди, экстрасистол, зүрх дэлсэх мэдрэмж.
  • Маш ховор: зүрхний хэм алдагдах, тосгуурын жирвэгнээ.

  • Судас талаас гарах өөрчлөлт:
    • Цөөвтөр: артерийн гипотензи.
    • Ховор: артерийн даралт ихсэх, “цус дүүрэн халуу оргих” мэдрэмж, тромбофлебит.
    • Маш ховор: артерийн даралтын хэлбэлзэл.

  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
  • Цөөвтөр: гэдэс хямрах, ам хатах, дотор муухайрах.
  • Ховор: гэдэс өвдөх, өтгөн хатах, суулгах, диспепси, бөөлжих.
  • Маш ховор: дисфаги, стоматит.

  • Арьс болон арьсан доорх эдийн талаас гарах өөрчлөлт:
    • Ховор: улайлт, хэт хөлрөх, загатнах, чонон хөрвөс, тууралт.
    • Маш ховор: дерматит.

  • Ерөнхий болон хэсэг газрын нөлөө:
    • Ховор: астени, бие тавгүйрхэх.
    • Маш ховор: цээжээр эвгүйцэх, гипотерми.

  • Лабораторийн болон багажийн шинжилгээний талаас гарах өөрчлөлт:
    • Цөөвтөр:  артерийн даралт багасах.
    • Ховор: артерийн даралт  ихсэх, ийлдсэн дэх триглицеридийн хэмжээ ихсэх, зүрхний цахилгаан бичлэг дээр ST-сегмент доошлох, эозинофил багасах/ихсэх, элэгний үйл ажиллагааны сорилууд өөрчлөгдөх.
    • Маш ховор: цагаан эс ихсэх/багасах, улаан эсийн тоо цөөрөх, тромбины хугацаа богиносох, биеийн жин нэмэгдэх.

Пирацетам

  • Цус болон тунгалагийн эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: цус алдамхай болох.

  • Дархлааны эрхтэнтогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: анафилакси төст урвалууд, хэт мэдрэгшилт.

  • Сэтгэцийн талаас гарах өөрчлөлт:
    • Түгээмэл: уур уцаартай болох.
    • Цөөвтөр: сэтгэл гутрал.
    • Давтамж тодорхойгүй: бачимдах, түгшүүрлэх, ухаан санаа будангуйрах, агглютинаци.

  • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Түгээмэл: хэт идэвхтэй байдал.
    • Цөөвтөр: нойрмоглох.
    • Давтамж тодорхойгүй: атакси, тэнцвэрийн алдагдах, эпилепсийн сэдрэх, толгойн өвдөх, нойргүйдэх, салганах.

  • Сонсголын эрхтэн ба дотор чихний талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: вертиго.

  • Хоол боловсруулах тогтолцоо талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: хэвлийн өвдөлт (тэр дундаа дээд хэсгээр), суулгалт, дотор муухайрах, бөөлжих.

  • Арьс болон арьсан доорх эдийн талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: ангионевротик хаван, дерматит, загатнаа, чонон хөрвөс.

  • Нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны талаас гарах өөрчлөлт:
    • Давтамж тодорхойгүй: бэлгийн дуршил ихсэх.

  • Ерөнхий болон хэсэг газрын нөлөө:
    • Цөөвтөр: астени.

  • Лабораторийн болон багажийн шинжилгээний талаас гарах өөрчлөлт:
    • Түгээмэл: биеийн жин ихсэх.

Эмийн тун хэтрэлт

  • Шинж тэмдэг: гаж нөлөөнүүдийн илрэл хүчжин илэрнэ.
  • Эмчилгээ: ходоод угааж, идэвхжүүлсэн нүүрс уулган, шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ.

Бусад эмийн бэлдмэлүүдтэй харилцан нөлөөлөл

Винпоцетин:

  • Эмнэлзүйн судалгаагааны үр дүнгээр β-адреноблокатор (пиндолол), кломипрамид, глибенкламид, дигоксин, гидрохлоротиазид ба аценокумаролтой үүсэх харилцан нөлөөлөл илрээгүй.
  • Метилдопа нь винпоцетиний даралт бууруулах үйлчилгээг ихэсгэх магадлалтай учир эдгээрийг хамт хэрэглэх тохиолдолд артерийн даралтыг байнга хянаж байх шаардлагатай.
  • Эмнэлзүйн нотолгоо байхгүйг үл харгалзан төв мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг эм, антикоагулянтууд болон зүрхний хэм алдалтын эсрэг нөлөөт эмүүдтэй хамт хэрэглэх бол болгоомжтой хандах шаардлагатай.

Пирацетам:

  • Бамбай булчирхайн дааврууд:
    • Працетам ба бамбайн даавруудыг (трийодтиронин + тироксин) зэрэг хэрэглэх үед ухаан санаа төөрөлдөх, уур уцаартай болох, нойрны алдагдал үүсч байсан.

  • Аценокумарол:
    • Хэвлэгд нийтлэгдсэн эмнэлзүйн “нуувар” судалгааны мэдээллээр бол венийн дахилтат тромбозтой өвчтөнүүд пирацетамийг өдөрт 9.6 гр-р хэрэглэхэд 2.5-3.5-ай тэнцэх “олон улсын тэнцвэржүүлсэн харьцаанд” хүрэхэд шаардлагатай аценокумаролын тунд нөлөөлдөггүй.
    • Гэвч пирацетамыг хоногт 9.6гр тунгаар хавсарч хэрэглэхэд аценокумаролыг дангаар хэрэглэснээс илүүтэйгээр ялтас эсийн наалдамхай чанар, β-тромбоглобины ялгаралт, фибриногений ба Виллебрандийн факторын хэмжээ (VIII: С; VIII: vW: Ag; VIII: vW: RCo), мөн бүхэл цусны ба сийвэнгийн зуурамтгай чанар илэрхий багасдаг.

  • Фармакокинетикийн харилцан нөлөөлөл:
    • Пирацетамын 90% нь хувираагүй хэлбэрээр шээсээр ялгардаг учир бусад эмийн бодисын нөлөөгөөр пирацетамын фармакокинетик өөрчлөгдөх боломж багатай байдаг.
    • In vitroнөхцөлд 142, 426 ба 1422мг/мл тунгаараа пирацетам нь Р450 (CYP 1А2, 2В6, 2С8, 2С9, 2С19, 2D6, 2Е1 ба 4А9/11) цитохромын изоферментуудыгдарангуйлдаггүй.
    • 1422мг/мл тунгаараа CYP2A6 (21%) баЗА4/5 (11%) цитохромын изоферментуудыг бага зэрэг дарангуйлдаг нь ажиглагдсан. Тийм боловч дарангуйлах тогтмолын (Кi) үзүүлэлтүүд 1422мг/млхэмжээнээс хамаагүй их учир пирацетам ба бусад эмийн хооронд хувиралтын шатанд харилцан үйлчлэлийн үүсэх магадлал маш бага байдаг.

  • Таталтын эсрэг эмийн бэлдмэлүүд:
    • Таталтынэсрэг эмүүдийг (карбамазепин, фенитоин, фенобарбитал ба вальпроевын хүчил) байнга хэрэглэдэг эпилепситэй өвчтөнүүд 4 долоо хоногийн турш өдөрт 20гр тунгаар пирацетамыг уухад тэдгээрийн концентрацийн хамгийн дээд ба доод хэмжээөөрчлөгдөхгүй байжээ.

  • Согтууруулах ундаа:
    • Согтууруулах ундаатай хавсран хэрэглэх үед пирацетамын сийвэн дэх хэмжээ өөрчлөгдөөгүй ба 1.6гр пирацетамыг хэрэглэхэл этилийн спиртийн сийвэн дэх хэмжээ өөрчлөгдөөгүй.

Тусгай анхааруулга:

  • QT-интервал уртсах хам шинжтэй ба QT-интервалын уртсалт үүсгэх үйлдэлтэй эм хэрэглэж байгаа өвчтөнийг ЗЦБ-ээр байнга хянах шаардлагатай. Лактозыг үл тэвчих эмгэгтэй бол капсул бүрд 110мг лактозын моногидрат агуулагддаг гэдгийг анхаарах шаардлагатай.
  • Пирацетам нь антиагрегант нөлөөтэй болох тул цусархаг цус харвалтай өвчтөнд хэрэглэдэггүй бөгөөд цусархагшилын бусад хүнд хэлбэрийн өөрчлөлттэй, цус алдах эрсдэлтэй (жишээ нь: ходоодны шарх), цус бүлэгнэлтийн өөрчлөлттэй, мэс засал, түүн дотроо шүдний ажилбар хийлгэсэн болон антикоагулянт ба антиагрегант, тэр дундаа ацетилсалицилийн хүчлийг бага тунгаар хэрэглэж буй өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Автомашин жолоодох болон машин техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

  • Тээврийн хэрэгсэл жолоодох болон техниктэй ажиллах чадварт хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийгдээгүй.
  • Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас гаж нөлөө илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллах явцдаа болгоомжтой хандах шаардлагатай.

Савлалт:

  • Капсул.
  • Поливинилхлорид хальс ба хэвлэмэл лакаар бүрсэн мөнгөлөг цаасан фольга бүхий тасалгаат хайрцагт 15 капсулаар савлагдана.
  • Цаасан хайрцаганд тус бүр нь 15 капсул бүхий 4 ширхэг тасалгаат хайрцагтайгаар хэрэглэх заавар хавсаргагдан савлагдана.

Хадгалах нөхцөл:

  • 25°С-н хэмд үйлдвэрлэгчийн савлагаанд нь хадгална.
  • Хүүхдийн гар хүрэхээргүй газарт хадгална. 

Хүчинтэй хугацаа:

  • 4 жил.
  • Савалгаанд заасан хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.

Олгох нөхцөл:

Жороор олгоно.

Үйлдвэрлэгч:

«Канонфарма продакшн» ХХК, ОХУ

141100, Москвагийн муж, Щелково хот, Заречная гудамж, 105.

Утас: (495) 797-99-54, факс: (495) 797-96-63.

www.canonpharma.ru

Бүртгэлийн гэрчилгээ эзэмшигч:

ЗАО «Канонфарма продакшн», Россия.

141100, Московская область, г. Щелково, ул. Заречная, д. 105.

Тел.: (495) 797-99-54, факс: (495) 797-96-63.

www.canonpharma.ru