Хэрэглэх заавар
ClanzaS зөөлөн капсул
Aceclofenac 100mg
Найрлага:
Зөөлөн капсул нэг бүрт 100мг Aceclofenac агуулагдана
Эмйин хэлбэр:
Салслаг шингэн дүүргэсэн улаан,зууван хэлбэртэй зөөлөн капсул
Хэрэглэх заалт:
· Шүд өвдөх,гадна шарханаас үүдсэн үрэвсэл,ууц нуруугаар өвдөх,суудлын мэдрэлийн өвдөлт,хярзан огтлолтын дараа,төрөлтийн дараа,үе мөчнөөс бус шархираа өвчнөөс үүдэлтэй өвдөлт
· Үе мөчний хэрх өвчний үрэвсэл,хөдөлгөөнгүй болох спондилит,остеартрит,Scapulohumeral periarthritis
Хэрэглэх арга,тун:
Насанд хүрэгсэд: Өдөрт 2 удаа 1 ширхэг капсул (12 цаг тутамд) эсвэл эмчийн заавраар
Анхааруулга:
1. Хэрэв өдөр бүр 3 болон түүнээс их аяга согтууруулах ундаа хэрэглэдэг өвчтөн aceclofenac эсвэл өөр өвчин намдаагч , халуун бууруулагч хэрэглэвэл тухайн өвчтөн эмчтэй зөвлөх хэрэгтэй. Энэ бэлдмэл нь тус өвчтөнд ходоод гэдэсний цус алдалт үүсгэж болзошгүй
2. Ходоод нарийн гэдэс:Ходоод нарийн гэдэсний хэвлийн үйл ажиллагаа алдагдсаныг заасан шинж тэмдэг бүхий өвчтөн ходоод нарийн гэдэсний шархлаа үүсч өвчний түүхтэй,шархлааны калит эсвэл Crohn-н өвчтэй,цус алдсан диатез эсвэл цусны асуудалтай өвчтөнүүдэд нарийн ажиглалт хийх шаардлагатай
3. Ходоод, нарийн гэдэсний цус алдалт, эсвэл шархлааны цооролт, цусаар бөөлжих болон maloena нь ерөнхийдөө ахимаг настнуудад ноцтой үр дагавар учруулдаг. Эдгээр нь эмчилгээний аль ч үед урьдчилан анхааруулах шинж тэмдэгтэй, тэмдэггүй өвчний түүхэнд нь байгаагүй ч тохиолдож болдог, aceclofenac-г хэрэглэж байгаа өвчтөнд ходоод, нарийн гэдэсний цус алдах эсвэл шархалах ховор тохиолдлуудад тус бэлдмэлийг хэрэглэхээ зогсоох хэрэгтэй
4. Элэг: Элэгний үйл ажиллагаа ноцтой муудсан өвчтөнд мөн эмнэл зүйн нарийн ажиглалт хийх шаардлагатай
5. Хэт мэдрэлийн реакц: Бусад NSAID-уудын хэт мэдрэмтгийн реакц зэрэг харшлын реакцууд тус бэлдмэлд эрт мэдэгдэлгүйгээр илэрч болдог
Сөрөг заалт:
1. Ходоодны шархлаа болон 12 нугалаа гэдэсний идэвхитэй шархлаа бүхий өвчтөн
2. Эдгээр бэлдмэлүүд эсвэл бусад cmalogues(diclofenac)-т хэт мэдрэг өвчтөн
3. Ibuprofen, аспирин, бусад non-steroidal үрэвслийн эсрэг бэлдмэл (COX-2 inhibitor агуулсан)-д өмнө нь хэт мэдрэлийн реакц (жишээ нь астма, ринит, angioedema, чонын хөрөвш яр г.м) үзүүлж байсан өвчтөн, ( ховор тохиолдолд бусад NSAID-уудын адилаар хэт мэдрэмтгийн реакц зэрэг харшлын реакцууд эдгээр өвчтөнд тохиолдож болно )
4. Астматай өвчтөн: NSAID-н адилаар prostaglandin-ийнтез-г хориглоход acetylsalicylic хүчил болон бусад бэлдмэлүүд (аспиринийг) астма, цочимог ринит, чонын хөрөвш ярыг үүсгэж болзошгүй
5. Титэм судасны bypass graft (CABG)-н өмнө болон дараа үүсгэн өвдөлтийн эмчилгээнд
Анхааруулга:
1. Ходоод, нарийн гэдэсний хэвийн үйл ажиллагаа алдагдсаныг заасан шинж тэмдэг бүхий эсвэл ходоодны шархлааны түүхтэй өвчтөн
2. Элэгний хүнд өвчтэй өвчтөн
3. Зүрх эсвэл бөөр муутай өвчтөн
4. Шээс ялгаруулах эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн
5. Мэс засал хийлгээд эдгэрч байгаа өвчтөн
6. Ахимаг настнууд
Сөрөг нөлөө:
Бүртгэгдээд байгаа сөрөг нөлөөний дийлэнх нь эдгэрдэг, бага шижтэй. Хамгийн түгээмэл тохиолддог сөрөг нөлөө нь хоол боловсруулах эрхтэний хямрал, гэдэс өвдөх, дотор муухайрах, суулгах зэрэг ходоод, нарийн гэдэсний хямралууд мөн тууралт, ruber, чонын хөрөвш яр, шээрэн өвчний шинж тэмдэг, толгой өвдөх, нойрмоглох, үе үе толгой эргэх
Ерөнхий анхааруулга:
1. Боломжит богино хугацаанд үр дүн бүхий бага тунгаар хэрэглэснээр хүсээгүй нөлөөг багасгаж болно
2. Бөөр: NSAID-г хэрэглэснээр бөөрний үйл ажиллагаа муудаж болзошгүй байдаг учраас хурц бус бөөр, зүрх судасны доголдолтой өвчтөнүүд мөн ахимаг настнуудыг ажиглалтан дор байлгана. Үр дүн бүхий хамгийн бага тунг хэрэглэж бөөрний үйл ажиллагааг тогтмол хянана
3. Шээс ялгаруулах эмчилгээ хийлгэсэн болон томоохон хагалгаа хйилгэсэн зүрх болон бөөрний үйл ажиллагаа доголдсон өвчтөнүүдийн бөөрний цусны урсгалыг тогтворжуулахдаа prostaglandins-н ач холбогдлыг бодолцох хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нөлөөлөл нь aceclofenac-г зогсоосноор ихэнхдээ эргээд хэвийн байдалдаа ордог
4. Элэг: Шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа хэвийн бус байгаа нь үргэлжилсээр байвал эсвэл муудмал, элэгний өвчний шинж тэмдэг илэрвэл мөн бусад хэлбэрээр илэрвэл (eosinophila, тууралт) aceclofenac-г зогсооно. Өвчний өмнөх шинж тэмдэггүйгээр элэгний үрэвсэл учирч болзошгүй
5. Элэгний porphyria-тай өвчтөнд aceclofenac-г хэрэглэснээр өвчнийг сэргээж болзошгүй
6. Цус: Aceclofenac нь ялтасын бөөгнөрлийг хориглож болзошгүй (дараа нь эргэж хэвийн байдалдаа орох боломжтойгоор)
7. Зүрх судас: NSAID-г хэрэглэсэнтэй холбоотойгоор хавагнах байдал бүртгэгдсэн байдаг учраас зүрхний дутагдал болон даралт ихэсдэг түүхтэй өвчтөнд NSAID-г болгоомжтой хэрэглэх хэрэгтэй
8. Урт хугацааны эмчилгээ: Урьдчилан сэргийлэх арга болон NSAID-г хэрэглэж байгаа бүх өвчтөнийг хянах хэрэгтэй жишээ нь: бөөр муудах, элэгний үйл ажиллагаа (элэгний энзим өгч болзошгүй мөн цусны үзүүлэлт)
9. NSAID-нь үр тогтолтыг доголдуулдаг учраас жирэмслэх гэж байгаа эмэгтэй хэрэглэж болохгүй. Хүүхэдтэй болоход нь хүндрэл тулгараад байгаа болон үргүйдлийн шинжилгээ хийлгэж байгаа эмэгтэйчүүд aceclofenac-г хэрэглэхээ түр хугацаагаар зогсоох талаар бодох хэрэгтэй
10. Мөгөөрсөн хоолойн астма-н түүхтэй өвчтөнүүд болон мөгөөрсөн хоолойн астматай өвчтөнүүдэд анхааралтай хээрглэх ёстой учир нь NSAID нь тухайн өвчтөнд gronchospasm үүсгэдэг нь тогтоогдсон
Эмийн харилцан үйлчлэл:
Литий: Aceclofenac нь олон NSAID-уудын адилаар литийн плазмын концентрацыг нэмэгдүүлж болзошгүй
· Зүрхний glycosides: Glycosides хэрэглэж байгаа өвчтөнүүдэд NSAID-ууд нь бөөрөнд үзүүлдэг нөлөөгөөрөө плазмын glycoside(digoxin-г оролцуулан)-н түвшинг нэмэгдүүлж, зүрхний дутагдалыг хүндрүүлж, glomerular-н шүүлтүүрийн түвшинг бууруулж болзошгүй
· Шээс ялгаруулах: Бусад NSAID-уудын адилаар Aceclofenac нь шээс ялгарах үйл явцыг боогдуулж болзошгүй. Bendrofluazide-тай хавсран хэрэглэх үед цусны даралтанд нөлөө үзүүлээгүй боловч шээс ялгаруулах бусад эмтэй харилцан үйлчлэлцэхийг үгүйсгэж болохгүй. Бага зэрэг калитай шээс ялгаруулах эмтэй дагалдуулж хэрэглэх үед шилдэсний калиг хянах хэрэгтэй. Шээс ялгаруулах эмнүүд нь NSAID-н neplotoxicity-н эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй.
· Цусны бүлэгнэлтийг зогсоох бодис: Бусад NSAID-уудын адилаар aceclofenac нь цусны бүлэгнэлтийг зогсоох бодисын үйл ажиллагааг эрчимжүүлж болзошгүй. Цусны бүлэгнэлтийг зогсоох бодис болон aceclofenac хавсарсан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнийг нарийн хянах шаардлагатай
· Чихрийн шижин өвчний эсрэг бэлдмэл: Diclofenac-г чихрийн шижин өвчний эсрэг уудаг бэлдмэлтэй хамт хэрэглэх нь тухайн эмний (чихрийн шижин өвчний) эмнэл зүйн үйлчилгээнд нөлөөлдөггүй болох нь эмнэл зүйн судалгаагаар тогтоогдсон байна. Гэвч цусанд сахрын хэмжээ буурах болон цусанд сахрын хэмжээ ихсэх нөлөө бүртгэгдэж байсан. Тиймээс aceclofenac-тай хэрэглэхдээ цусанд сахрын хэмжээ бууруулдаг бэлдмэлүүдийн тунг тохируулах тал дээр анхаарах хэрэгтэй.
· Methotrexate: NSAID-нь плазмын түвшинг нэмэгдүүлж улмаар хордлогын хэмжээг нэмэгдүүлж болзошгүй учраас NSAID болон methotrexate-г 24-н цагийн дотор хамт хэрэглэвэл анхааралтай байх ёстой.
· Mifepristone: NSAID нь mifepristone-н нөлөөг бууруулж болзошгүй учраас mifepristone хэрэглэснээс хойш 8-12 хоногийн дотор NSAID-г хэрэглэж болохгүй
· Бусад NSAID болон стеройд: Аспиринаар дагалдах эмчилгээ хийх үед бусад NSAID болон стеройдууд G I цус алдах зэрэг эрсдэл бүхий сөрөг реакц өгөх давтамжийг нэмэгдүүлж болзошгүй
· Cyclosporin: Бөөрний prostagladins-д үзүүлэх NSAID-н нөлөөнөөс болоод cyclosporin nephrotoxity-г нэмэгдүүлж болзошгүй
· Quinolone нянгын эсрэг бэлдмэл: Quindones болон NSAID хоорондын харилцан үйлчлэлээс болж таталт өгч болзошгүй. Энэ нь унаж, татах өвчний түүхтэй болон түүхгүй өвчтөнд илэрч болно. NSAID хэрэглэж байгаа өвчтөнд quinolone-г анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай
Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:
Жирэмсэн: NSAID-г хэрэглэсэнтэй холбоотойгоор төрөлхийн гажиг үүссэн тохиолдлууд хүн дээр бүртгэгдсэн байна. Гэхдээ энэ нь бага давтамжтай бөгөөд ямар нэгэн тодорхой мэдэгдэхүйц дарааллыг баримталдаггүй. Ургийн зүрх судасны системд үзүүлдэг NSAID-н мэдэгдээд байгаа нөлөөнөөс (ductus arteriosus хаах эрсдэл) харахад жирэмслэлтийн сүүлийн 3 сард хэрэглэх нь хориотой (эсрэг заалттай) төрөлт эхлэх нь хойшилж болзошгүй бөгөөд хойшилсон хугацаанд эх болон хүүхдийн аль алинд цус алдалт ихсэх магадлалтай. Өвчтөнд үзүүлэх үр нөлөө нь урагт учруулж болохуйц эрсдлээс илүү биш л бол жирэмслэлтийн эхний 6 сар болон төрөх үед NSAID-г хэрэглэж болохгүй. Системийн тодорхой байдал нь бага байсан хэдий ч харахад төрөлхийн гажигтай төрөлт байгаагүй бөгөөд aceclofenac-аар хийсэн эмчилгээний дүнд (10 мг/кг/өдөр) зарим үр хөврөлд хэдийн морфологийн өөрчлөлт гарсан болох нь амьтад дээр явуулсан туршилтаар тогтоогджээ.
Хөхүүл үе: Aceclofenac хөхний сүүгээр шүүрдэг гэх мэдээлэл байхгүй. Хөхүүл хархны сүүнд radio-labeued aceclofenac орж байгаа мэдэгдэхүйц шилжилт байхгүй. Одоог хүртэл хийгдээд байгаа цөөн тооны судалгаагаар NSAID нь хөхний сүүнд маш бага концентрацаар байгаа гэж тогтоогджээ. Боломжтой бол хөхүүл үедээ NSAID-г хэрэглэхгүй байвал зохино
Хүүхэд болон ахимаг насны хүмүүсийн хэрэглээ:
1. 6-аас доош насны хүүхдийн зохих тун, заалтыг тогтоогоогүй
2. Бусад NSAID-уудын адилаар, сөрөг реакц өгч ноцтой үр дагавар учруулж болох өндөр эрсдэлтэй ахимаг настнууд болон ерөнхийдөө бөөр, зүрх судас, элэгний үйл ажиллагаа доголдсоноос болж шаналж байгаа болон дагалдах эмчилгээ хийлгэж байгаа ахимаг настай өвчтөнүүдэд эмчилгээг анхаарал болгоомжтой хийх шаардлагатай NSAID эмчилгээний явцад G I цус алдалтаас сэргийлж ахимаг настнуудыг тогтмол хянах шаардлагатай
Тун хэтрүүлэх:
Aceclofenac-н тунг хэтрүүлсэнээс үүдсэн үр дагаварын талаарх хүнд мэдэгдсэн мэдээлэл байхгүй. Тун хэтэрсэн зүйл ажиглагдвал шинж тэмдэгийн дагуу эмчилгээний арга хэмжээ авах хэрэгтэй. Цусны даралт буурах, ходоод нарийн гэдэс цочрох, амьсгалын зам хямрах, татах зэрэг асуудал тулгарвал шинж тэмдгийн болон сэргээх эмчилгээ хийх шаардлагатай.
Хадгалалтын тусгай сэрэмжлүүлэг:
1. Хүүхдээс хол байлга
2. Андуурч хэрэглэх, эмийн чанар асуудал үүсэхээс сэргийлэх үүднээс өөр саванд хийж хадгалахгүй байх
Хадгалалт:
Битүү саванд хадгална.
30.C –с илүүгүй өрөөний t. –m хадгална
Савлагаа
Хайрцгандаа 100 капсул
Үйлдвэрлэгч: KOREA UNITED PHARM.INC























































































