
Хэрэглэх заавар
Метронидазол 500мг /Фламид/
Метронидазол хальсан бүрхүүлтэй шахмал, гель ба судсаар хэрэглэх дуслын шингэн
Flamyd ® Film coated Metronidazole Tablet, Gel & Solution for intravenous infusion
Эмийн хэлбэр, найрлага
о Фламид 500: хальсан бүрхүүлтэй шахмал бүр 500 мг метронидазол ВР-г агуулна.
о Фламид гель: 1 гр гель бүр 7.5 мг метронидазол ВР-г агуулна.
о Фламид уусмал: 100 мл уусмал бүр 500 мг метронидазол ВР-г агуулна.
Үйлдэл
о Метронидазол нь имидазолын бүлгийн бактерийн эсрэг эм бөгөөд үйлдлээрээ нэг эстэний эсрэг мөн бактерийн эсрэг эмийн бэлдмэлт хамаарагддаг.
о Метронидазолын агааргүйтэн бактерийн эсийн доторх үйлдлийн бай юу болох нь тодорхойгүй байгаа.
о Метронидазолын 5-нитро бүлэг нь бодисын солилцооны хувьд идэвхтэй агааргүйтнүүдийн нөлөөгөөр халагддаг ба судалгаагаар эмийн 5-нитро бүлгээ алдсан хэлбэр нь бактерийн ДНХ-тэй харилцан үйлчлэлд ордог болох нь тогтоогдсон байна. Гэсэн хэдий ч ДНХ-тэй харилцан үйлчлэл үзүүлэх нь метронидазолын агааргүйтний эсрэг бактерицид үйлдлийн ганцаараа чухал бүрдэл хэсэг болох эсэх нь тодорхойгүй юм.
Хэрэглэх заалт
Фламид шахмал:
1. Агааргүйтэн бактериар, тэр дундаа Bacteroides ба агааргүйтэн Streptococcus-p үүсгэгддэг мэс заслын дараах халдварын урьдчилан сэргийлэлт.
2. Эмгэг үүсгэгч анаэроб бактериийн ургалт илэрсэн септицеми, бактереми, перитонит, тархины эдийн буглаа, үхжилт хатгаа, остеомиелит, төрсний дараах сепсис, аарцгийн буглаа, аарцгийн целлюлит ба хагалгааны дараах шархны халдварын эмчилгээ.
3. Эмэгтэйчүүдийн (трихомонадаар үүсгэгдсэн үтрээний үрэвсэл) ба эрэгтэйчүүдийн шээс бэлгийн замын трихомониазын эмчилгээ.
4. Бактерийн гаралтай вагиноз (мөн өвөрмөц бус вагинит, анаэроб вагиноз, эсвэл Гарднерелла вагинит гэж нэрлэгддэг).
5. Амебиазын бүх хэлбэрүүд (гэдэсний ба гэдэснээс гадуурх мөн уйланхайн шинж тэмдэггүй зөөвөрлөгчид).
6. Жиардиаз (giardiasis).
7. Хурц шархлаат гингивит.
8. Агааргүйтнээр үүсгэгдсэн доод мөчдийн шархлаа ба цооролт.
9. Агааргүйтэн бичил биетнээр үүсгэгдсэн шүдний цочмог халдварууд цочмог перикоронит ба цочмог езоорын үрэвслүүд
10. H.pylori-ээр үүсгэгдсэн халдвар
11. Антибиотик хамааралт псевдомембраноз колит
Фламид гель:
Бактерийн гаралтай вагиноз (мөн өвөрмөц бус вагинит, анаэроб вагиноз, эсвэл Гарднерелла вагинит гэж нэрлэгддэг).
Фламид судсаар хэрэглэх дуслын шингэн:
1. Агааргүйтэн бактериар үүсгэгддэг мэс заслын дараах халдварын урьдчилан сэргийлэлт.
2. Эмгэг үүсгэгч анаэроб бактериийн ургалт илэрсэн септицеми, бактереми, перитонит, тархины эдийн буглаа, үхжилт уушгины үрэвсэл, остеомиелит, төрсний дараах сепсис, аарцгийн буглаа, аарцгийн целлюлит ба хагалгааны дараах шархны халдварын эмчилгээ.
Хэрэглэх арга, тун
Фламид шахмал:
о Фламид шахмалыг хоолны өмнө ба дараа хэрэглэж болно.
о Фламидыг нэг эстнээр үүсгэгдсэн ба бусад халдваруудын үед доорх тун ба дэглэмээр хэрэглэнэ.
Хэрэглэх заалт |
Эмчилгээний хугацаа |
Насанд хүрэгсэд ба 10-сдээш настай хүүхэд |
Хүүхэд | ||
7-10 настай |
3-7 настай |
1-3 настай | |||
Амебын дизентери |
5-10 |
750 мг өдөрт 3 удаа |
500 мг өдөрт 3 удаа |
250 мг өдөрт 4 удаа |
250 мг өдөрт 3 удаа |
Шинжтэмдэггүй амебиаз |
5-1.0 |
500-750 мг өдөрт 3 удаа |
250-500 мг өдөрт 3 удаа |
250 мг өдөрт 4 удаа |
250 мг өдөрт 3 удаа |
Элэгний ба гэдэсний бус амебиаз |
5-10 (эсвэл 2 хоног) |
500-750 мг өдөрт 3 удаа |
250-500 мг өдөрт 3 удаа |
250 мг өдөрт 4 удаа |
250 мг өдөрт 3 удаа |
Жиардиаз |
3 |
2 г өдөрт 1 удаа |
1 г өдөрт1 удаа |
750 мг өдөрт 1 удаа |
500 мг өдөрт 1 удаа |
Трихомониаз |
7 |
250 мг өдөрт 3 удаа |
100 мг өдөрт 3 удаа |
100 мг өдөрт 2 удаа |
50 мг өдөрт 3 удаа |
1 |
2 г нэг УДаа |
- |
- |
- | |
Винцентын үрэвсэл (амьсгалын замын ба амны хөндийн салст бүрхүүлийн үрэвсэл) |
3 |
250 мг өдөрт 3 удаа эсвэл 500 мг өдөрт 2 удаа |
100 мг өдөрт 3 удаа |
100 мг өдөрт 2 удаа |
50 мг өдөрт 3 удаа |
Периодонтын халдвар |
3 |
250 мг өдөрт 3 удаа |
100 мг өдөрт 3 удаа |
100 мг өдөрт 2 удаа |
50 мг өдөрт 3 удаа |
Хүнд хэлбэрийн шүдний халдвар |
3 |
500 мг өдөрт 3 удаа | |||
Агааргүйтнээр үүсгэгдсэн халдвар |
7 |
500 мг өдөрт 3 удаа |
7.5 мг/кг-аар биеийн жинд тооцон өдөрт 3 удаа | ||
Мэс заслын дараах агааргүйтнээр үүсгэгдсэн халдвар (ялангуяа хэвлийн ба эмэгтэйчүүдийн мэс засал) |
7 |
500 мг өдөрт 3 удаа мэс заслын өмнө ба дараа |
7.5 мг/кг-аар биеийн жинд тооцон өдөрт 3 удаа | ||
Бактерийн гаралтай вагинит |
7 |
500 мг өдөрт 2 удаа |
-• | ||
Доод мөчдийн шархлаа |
1 |
2 г-р нэг удаа |
- | ||
Цооролт |
7 |
500 мг өдөрт 3 УДаа |
- | ||
H.pylori-ээр үүсгэгдсэн халдвар |
7 |
500 мг өдөрт 2 удаа |
- | ||
Антибиотик хамааралт псевдомембраноз колит |
7 |
500 мг өдөрт 2 удаа |
- |
Фламид гель:
Фламид гелиэр дүүрэн нэг аппликатораар (ойролцоогоор 5гр нь 37.5мг метронидазолыг агуулна) өдөрт нэг буюу хоёр удаа 5 хоногийн турш хэрэглэхийг зөвлөнө.
Фламид судсаар хэрэглэх дуслын шингэн:
Фламидыг судсаар ойролцоогоор 5 мл/мин хурдтайгаар дусааж хэрэглэнэ. Боломжтой болсон даруйд ууж хэрэглэх эмээр орлуулах хэрэгтэй. Ихэнх өвчтнүүдэд 7 хоногийн эмчилгээ хангалттай байдат боловч шаардлагатай бол эмчлэгч эмч энэ хугацааг уртасгах боломжтой.
о Бактерийн гаралтай халдварын үед: Насанд хүрэгсэд: 500 мг (100 мл) 8 цагаар.
Хүүхэд 7.5 мг/кг (1.5 мл/кг) 8 цагаар.
о Мэс заслын өмнө ба мэс заслын үед: Насанд хүрэгсэд: 500 мг (100 мл) мэс
заслын өмнөхөн хэрэглээд цаашид 8 цагаар давтан хэрэглэнэ. Хүүхэд 7.5 мг/кг
(1.5 мл/кг) 8цагаар.
Хориглох заалт:
Метронидазол эсвэл бусад нитроимидазолын уламжлалуудад хэт мэдрэгшилийн ' өгүүлэмжтэй өвчтнүүдэд метронидазолыг хэрэглэхийг хориглоно.
Болгоомжлол:
Дараах өвчний үед метронидазолыг анхаарал болгоомжтой хэрэглэнэ.
Үүнд: цус багадалт ба цусны бусад өвчнүүд, элэгний өвчнүүд, мэдрэлийн тогтолцоог хамарсан өвчнүүд болон таталт гэх мэт.
Гаж нөлөө:
о Эмийг тарьсан венийн судас даган өвдөх, хөндүүрлэх, улайх, хавдах зэрэг сорөг нөлөө үүсч болно.
о Бусад гаж нөлөөнүүд нь байнга илэрдэг биш гэсэн халуурах эсвэл жихүүцэх, хоолой өвдөх, толгой өвдөх, гар хөлийн мэдээ алдах, хатгаж өвдөх эсвэл сулрах, өвдөх, таталт үүсэх, арьс загатнах, ер бусаар ядарч сульдах, үтрээ улайж загатнах эсвэл ялгадас гарах зэрэг сөрөг нөлөө илэрдэг болно.
Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглээ:
о Жирэмсэн ба хөхүүл эхийг хамруулсан судалгаа хийгдэж байгаагүй. Амьтадыг хамруулсан судалгаагаар метронидазол нь төрөлхийн гаж хөгжил үүсгэдэггүй нь тогтоогдсон боловч жирэмсний эхний 3 сард хэрэглэхийг зөвлөхгүй.
о Метронидазол нь хөхний сүүгээр ялгардаг учир хөхүүд эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөхгүй.
Эмийн харилцан нөлөөлел:
Метронидазол нь дараах бодисуудтай харилцан нөлөөл үүсгэдэг. Үүнд: архи ба согтууруулах ундаа, барбитуратууд, карбамазепин, циметидин, дисульфирам, фторурацил, лити, метадон, фенитоин болон варфарин гэх мэт.
Фламид дуслын шингэнг хэрэглэх заавар:
1. Савыг бага зэрэг шахан гоожсон эсэхийг шалгаарай. Хэврээ гоожсон эсвэл саван дээрх тэмдэг арилсан бол уг шингэнийг хэрэглэж болохгүй.
2. Хэрвээ уусмал булингартай эсвэл тунадастай бол хэрэглэж болохгүй.
3. Холболтуудыг хийхдээ савыг хөдөлгөөнгүй байхаар тогтоох хэрэгтэй.
4. Дуслын системийн урсгалын хурд тохируулагчийг хаана.
5. Савны ёроол дахь нүхний таглааг авна.
6. Дуслын системийн цоологчийг нүх рүү эргүүлэх хөдөлгөөнөөр оруулж нягт байрлуулна.
7. Савыг дуслын өлгүүрт өлгөнө.
8. Дусаагуурын шахаж Фламид уусмалыг хэрэглэхэд хангалттай хэмжээний шингэнийг оруулна.
9. Урсгалын хурд тохируулагчийг нээж агаарыг гаргана. Дараа нь хаана.
Судсаар дусаах хурдыг урсгалын хурд тохируулагчаар тохируулна.
Савлагаа:
о Фламид 250: хайрцаг бүр нь тус бүр 10 хальсан бүрхүүлтэй шахмалтай 10
блистерийг агуулна.
о Фламид 500: хайрцаг бүр нь тус бүр 10 хальсан бүрхүүлтэй шахмалтай 10
блистерийг агуулна.
о Фламид гель: Фламид гель (метронидазол 0,75 % үтгээний гель) нь 30г тюбе-д
савлагдах ба 5г-ын үтрээний аппикатор дагалдана.
о Фламид уусмал: Хайрцаг бүр нь 100 мл дуслын шингэнийг агуулсан сав агуулна.
Үйлдвэрлэгч:
Incepta Pharmaceuticals Ltd, Dhaka, Bangladesh, ©Registered Trademark.




































































































































































































































































































