Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Лантидекс
Худалдааны нэр
Англи
Декскетопрофен трометамол
Үйлдвэрлэгч
PT. Otto pharmaceuticals Industries
Гарал үүслийн улс
Индонез
Тун хэмжээ
25мг/мл-2ml
Эмийн хэлбэр
Ампул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар
Лантидекс® Lantidex®
Декскетопрофен трометамол
Тариа 25 мг/мл

Найрлага: 
2мл ампулд 50мг Декскетопрофентэй тэнцэхүйц Декскетопрофен трометамол агуулагддаг.
Эм судлалын үйлдэл:
Декскетопрофен трометамол буюу S – (+) – 2 – (3-бензоилфенил) пропионы хүчил нь дааврын бус үрэвслийн эсрэг эмийн бүлэгт хамаарагддаг.  Дааврийн бус үрэвслийн эсрэг эмүүд циклооксигиназд хориг үүсгэх замаар простагландины нийлэгжилтийг дарангуйлж үйлдэлээ үзүүлдэг. Ялангуяа арахидоны хүчлийг цагирагт эндопироксид –д хувирахаас сэргийлж PGG2, PGH2 –д хориг үүсгэнээр простогландин PGE1, PGE2, PGF2α, PGD2 болон простациклин PGI, тромбоксаны (TxA2 ба TxB2) ялгаралтыг бууруулдаг.  Түүнчлэн простогландины нийлэгжилтийг дарангуйлсанаар бусад үрэвслийн медиаторууд болох хинин-д нөлөөлсөнөөр үрэвлсийн үйл явцад шууд бус нөлөө үзүүлдэг. 
Декскетопрофен нь хүн болон амьтанд хийгдсэн судалгаагаар  ЦОГ-1 болон ЦОГ-2 –т дарангуйлах нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан. Декскетопрофен трометамол нь хүчтэй өвчин намдаах үйлдэлтэй бөгөөд 30 минутын дотор үйлдэлээ үзүүлж эхлэн 45 минутанд дээд цэгтээ хүрдэг.  Декскетопрофеныг 50 мг-аар хэрэглэхэд өвчин намдаах үйлдэл 8 цаг үргэлжилдэг.
Хэрэглэх заалт:
Хурц хэлбэрийн өвдөлтийн үеийн эмчилгээ болон амаар уух боломжгүй, мэс заслын дараах өвдөлт намдаах зорилгоор хэрэглэнэ. 
Цээрлэлт: 
• Декскетопрофенд болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодист хэт мэдрэг хүмүүс
• Үйлчлэгч бодистой төстэй  бэлдмэл (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл буюу салицилат (ацетилсалицилын хүчил)) хэрэглэсний дараа бронхын багтраа, чонон хөрвөс, бронхын агчил,  хамрын салст бүрхүүлийн үрэвсэл буюу харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс;  
• Зүрхний хүнд явцтай дутагдал
• Гол судас ба титэм судас холбох хагалгаа хийх үеийн мэс заслын дараах өвдөлтийн эмчилгээ
• Хоол боловсруулах замын архаг хямралын өгүүлэмжтэй өвчтөн
• Идэгдмэл шархлааны сэдрэлийн үе, түүнчлэн ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цооролтын өгүүлэмжтэй хүмүүс
• Цус алдахад өртөмхий байдал
• Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (креатин клиренс <50мл/мин)
• Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн өөрчлөлт (Чайлд Пью оноогоор 10-15)
• Жирэмсний сүүлийн 3 сар    
• 15 хүртэл насны хүүхэд
Хэрэглэх тун ба арга:
Тун: 50 мг-аар 8-12 цаг тутамд тарина. Шаардлагатай тохиолдолд тунг 6 цаг тутамд тарьж болно. Хоногийн дээд тун 150 мг-аас хэтэрч болохгүй. Эмчилгээг удаан хэрэглэж болохгүй, зөвхөн өвдөлтийн хурц үеийг намжаах зорилгоор тарина. Мэс заслын дараах хурц өвдөлтийг намдаах зорилгоор опиат өвчин намдаах бүлгийн эмтэй хавсарч хэрэглэж болно. 
Хэрэглэх арга:
Булчин болон судсанд тарьж хэрэглэнэ. 
Булчинд: Аажим удаан тарина.
Судсанд: 30-100 мл физиологийн уусмал, глюкоз эсвэл Рингер лактатын уусмалд найруулан тарина. 
Найруулсан уусмалыг 10-30 минут удаан дусааж хэрэглэнэ. Уусмалыг нарны гэрэлээс хамгаалж хадгална. 
Гаж нөлөө: 
• Нийтлэг тохиолддог (1-10%): дотор муухайрах, бөөлжих, тарьсан хэсэгт өвдөх
• Нийтлэг бус (0,1-1%): цус багадах, толгой өвдөх, толгой эргэх, нойргүйтэх, хараа бүрэлзэх, даралт буурах, халуу дүйх, хэвлийгээр өвдөх, суулгах, цустай бөөлжих, ам хатах, арьс үрэвсэх, чонон хөрвөс, арьс заганах, их хөлрөх, тарьсан хэсэгт өвдөх, халуурах, ядарч сульдах.
• Ховор (0,01-0,1%): сахар ихсэж, багасах, триглицерид ихсэх, хэсэг газар мэдээ алдах, чих шуугих, зүрх дэлсэх, хөл, гаранд хаван үүсэх, ходоод шархлах, хоол боловсруулах замаас цус шүүрэх, хоолны дуршил муудах, элэгний үйл ажиллагааны алдагдал, шарлах, чонон хөрвөс, батга гарах, үеэр хөших, булчин таталдах, их шээх, бөөрний хам шинж илрэх, шээсээр уураг алдах. 
• Маш ховор (<0.01%): Нейтропениа, тромбоцитопениа, бронхоспазм, амьсгал богиносох, нойр булчирхай гэмтэх, элэгний үйл ажиллагаа буурах, арьс харшлын эмгэг өөрчлөлт илрэх, судасны хаван үүсэх, гэрэлд хэт мэдрэг болох, анафилакс, нүүр хавагнах.
• Агранулоцитоз, тромбоцитын тоо цөөрөх, ясны чөмөгний үйл ажиллагааны дутагдал
Анхааруулга ба болгоомжлол: 
• Хүүхдэд хэрэглэх аюулгүйн судалгаа байхгүй
• Астма болон эмийн харшилтай өвчтөнд анхаарал, болгоомжтой хандах
• Өвчтөн хоол боловсруулах замын эмгэгтэй эсвэл цус алдалт байгаа эсэхийг шалгаж, илэрсэн тохиолдолд эмчилгээг нэн яаралтай зогсооно.
• Простогландины нийлэгжилтэнд хориг үүсгэсэнтэй холбоотойгоор ялтас эсийн аггрегаци буурч, цус алдалтын хугацааг уртасдаг. 
• Сийвэнд азот, креатинин ихсэж болзошгүй.
• Элэгний ферментүүд ихсэж болзошгүй. Хэрэв Алат, Асат огцом ихэссэн тохиолдолд эмчилгээг зогсооно. 
• Өндөр настанд стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэлийн гаж нөлөө илүү үүсдэг бөгөөд ялангуяа үхэлд хүргэж болзошгүй ходоод гэдэсний замын цус алдалт, цооролт тохиолдоно 
Эмийн харилцан үйлчлэл: 
• Стероид бус үрэвслийн эсрэг бусад эм (циклооксигеназ-2-ыг сонгомлоор хориглогчийг оруулаад) ба салицилатыг өндөр тунгаар хэрэглэхэд ходоод гэдэсний замд шарх үүсэх, цус алдах эрсдэлийг ихэсгэнэ.
• Цусны бүлэгнэлтийг саатуулах бэлдмэл (гепарин, варфарин) ба тромбоцитын бөөгнөрөмтгий чанарыг хориглогч (тиклопидин, клопидогрел): цус алдах эрсдэл ихсэнэ (онцгой анхааруулга ба болгоомжлол хэсгийг үз). Хамт хэрэглэх шаардлагатай үед эмнэлгийн нарийн хяналт шаардагдана.
• Литий: цусан дахь литийн түвшин ихсэх эрсдэлтэй ба хааяа бөөрөөр ялгарах литийн хэмжээ багассаны улмаас хортой хэмжээнд хүрч болно. Шаардлагатай үед цусан дахь литийн хэмжээг сайтар хянах ба стероид бус үрэвслийн эсрэг эмийн эмчилгээний үед болон эмчилгээний дараа литийн тунг тохируулна.
• Метотрексатыг 7 хоногт 15мг-с их тунгаар хэрэглэх. Ялангуяа түүнийг өндөр тунгаар (>15мг/7 хоног) хэрэглэж байгаа үед цусны сийвэнгийн уургаас метотрексатыг шахаж гаргах болон түүний бөөрний клиренс багассанаас метотрексатын цус хордуулах эрсдэл ихсэнэ.
• Шээс хөөх эм: шээс хөөх эм хэрэглэж байгаа өвчтөн, ялангуяа усгүйжилд орсон өвчтөнд простагланидины нийлэгжил дарангуйлагдсаны улмаас бөөрний цусны урсгал багассантай холбоотойгоор  бөөрний дутагдлын эрсдэл ихэсдэг. Иймээс өвчтөнд ийм бэлдмэлийг хамт хэрэглэж эхлэхээс өмнө шингэнийг хангалттай нөхөх шаардлагатай ба  эмчилгээний эхэнд бөөрний үйл ажиллагааг хянана. (онцгой анхааруулга ба болгоомжлол хэсгийг үз)
• Ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл ба ангиотензин II-ын рецепторыг хориглогч: Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд (жишээ нь усгүйжилд орсон болон өндөр настай өвчтөн) ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл, ангиотензин II-ын рецепторыг хориглогч эм ба  циклооксигеназыг саатуулагч бэлдмэлийг хамт хэрэглэвэл бөөрний үйл ажиллагаа улам муудах ба бөөрний цочмог дутагдалд хүргэж болно.
• Кортикостероид: ходоод гэдэсний цус алдалт болон шархлаа үүсэх эрсдэл ихсэнэ. 
• Пентоксифиллин: цус алдалт үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Эмнэлзүйн хяналт болон цус алдалт хугацааг илүү олонтаа хянах шаардлагатай.
• Цусны даралт бууруулах эм (бета-адреноблокатор, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч, шээс хөөх эм): кетопрофен цусны даралт бууруулах эмийн үйлдлийг сулруулна. (судас өргөсгөх простагландины нийлэгжилтийг дарангуйлна)
• Пробенецид: пробенецидтэй хамт хэрэглэснээр кетопрофены сийвэнгийн клиренс их хэмжээгээр багасаж болно.
• Циклоспорин, такролимус: ялангуяа өндөр настай өвчтөнд бөөр хордуулах нэмэлт нөлөө үүсэх эрсдэлтэй.
• Бүлэн хайлуулах бэлдмэл: цус алдах эрсдэл ихсэнэ.
• Серотонины мэдрэлийн төгсгөлд эргэн орохыг сонгомлоор саатуулагч бэлдмэл: хоол боловсруулах замаас цус алдах эрсдэл нэмэгдэнэ. 
Хадгалалт:
30°С-аас ихгүй хэмд нарнаас хамгаалж хадгална.
Савлалт: Хайцаганд, 5 ампул @ 2 мл Reg.No. DKL1619618443A1
Судас болон булчинд тарина.
Зөвхөн эмчийн жороор олгоно.
Үйлдвэрлэгч : PT.Otto Pharmaceutical Industries - PT. Pertiwi Agung –Индонези