Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Мукостен капсул
Худалдааны нэр
Англи
Ацетилцистеин
Үйлдвэрлэгч
Medica Korea Co.,Ltd
Гарал үүслийн улс
БНСУ
Тун хэмжээ
200мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар

                                                                                                                                                                                               (Савлалтанд хавсаргах заавар)

 

Ханиалга ба ханиадны эм

Мукостен капсул 200мг, Mucosten Cap.200mg

(Ацетилцистеин 200мг, Acetylcysteine 200mg)

[Найрлага]:

Капсул бүрд 200мг Ацетилцистеин агуулагдана.

[Хэрэглэх заалт]:

  • Ацетилцистеин бэлдмэлийг олонтоо тохиолддог өвчний үед салслаг цэрийг шингэлэн гадагшлалтыг хөнгөвчлөх зорилгоор хэрэглэнэ (эмфизем, бронхит, уйланхайт фиброз, уушгины үрэвсэл г.м.).
  • Түүнийг амьсгалын замын эмгэгшилийн үед цэртэй бүгширмэл ханиалгалтын үед цэр шингэлэх үйлдлийг нь ашиглах зарилгоор хэрэглэдэг.

[Тун ба хэрэглэх арга]:

Цочмог өвчний үед:

  • Насанд хүрэгсдэд: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
  • Хүүхдэд: 6~14 нсны хүүхдэд 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны өмнө хэрэглэнэ.

Архаг өвчний үед:

  • Насанд хүрэгсдэд: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны өмнө хэрэглэнэ.
  • Хүүхдэд: 6~14 насны хүүхдэд 100мг тунгаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ.

Уйланхайт фиброз:

  • Хүүхдэд: 6-с доошгүй насны хүүхдэд 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны өмнө хэрэглэнэ..

[Хориглох заалт]:

1)Уг эмийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэгшилтийн өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.

2) Ходоод-гэдэсний шархлаатай өвчтөнд хэрэглэхгүй.

3) 2-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

[Анхааруулга]:

Ацетилцистеин бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч буюу эмзүйчээс нарийвчилсан зөвлөгөө аваарай.

1) Жирэмсэн үед: Жирэмсэн үед энэхүү эмийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэж болох юм.

2) Хөхүүл эхэд: Энэхүү эм хөхний сүүнд нэвтэрдэг эсэх нь тодорхойгүй. Хөхүүл эхэд хэрэглэх шаардлага гарвал эмчээс зөвлөгөө аваарай.

[Хадгалах нөхцөл]:

30°С-с дээшгүй хэмд буюу тасалгааны хэмд хадгална.

ХҮҮХЭД ХҮРЭХГҮЙ ГАЗАРТ ХАДГАЛНА.

 

Үйлдвэрлэгч:

MEDICA KOREA CO., LTD.