Хэрэглэх заавар
Суппортамин тарилгын шингэн (Supportamin injection)
[Найрлага] 100мл-т агуулагдана.
Идэвхтэй бодис:
Л-Изолейцин 590,00мг, Л-Лейцин 770,00мг, Л-Лизин ацетат 870,00мг, Л-Метионин 450,00мг, Л-Фенилаланин 480,00мг, Л-Треонин 340,00мг, Л-Триптофан 130,00мг, Л-Валин 560,00мг, Л-Аргинин 810,00мг, Л-Гистидин 240,00мг, Л-Аланин 600,00мг, Глицин 1190,00мг, Л-Пролин 950,00мг, Л-Серин 500,00мг, Л-Цистеин гидрохлорид 20,00мг.
Идэвхгүй бодис:
Натрийн бисульфит 100,00мг, Фосфорын хүчил 100,00мг, Мөсөн цууны хүчил 180,00мг, тарианы ус хэрэгцээний хэрээр.
[Дүрслэл]
Тарианы хуванцар саванд дүүргэсэн өнгөгүйгээс цайвар шар өнгөтэй, тунгалаг шингэн.
[Хэрэглэх заалт]
Дараах тохиолдолд амин хүчлийн нэмэлт болгон хэрэглэнэ: цусан дахь уургийн түвшин бага байх, хоол тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа.
[Хэрэглэх арга, тун]
Дээд тун нь хоногт биеийн кг жинд нийт амин хүчил нь 1-1,5г байхаар тооцож дуслаар тарина.
Тарих хурд: амин хүчлийн нийт хэмжээ 60 минутанд 10г байх нь тохиромжтой бөгөөд зарчмын хувьд минутанд 30-40 дуслаар дусаана.
Уургийн өдөр хэрэгцээ шаардлагатай түлэгдсэн өвчтөн, хүүхэд, настангуудад бэлдмэлийн тун болон тарих хурдыг тохируулна.
[Хэрэглэх үеийн болгоомжлол]
- Болгоомжлол
Уг бэлдмэлийг эмчийн зааврыг нарийн баримтлан хэрэглэнэ.
- Цээрлэлт
- Элэгний комтой эсвэл элэгний ком үүсэх эрсдэлтэй өвчтөн
- Бөөрний хүнд явцтай дутагдалтай өвчтөн, азотемитэй өвчтөн
- Азотын ашиглалтыг дарангуйлдаг бодисын солилцооны эмгэгтэй өвчтөн
- Зүрхний туйлдсан дутагдалтай өвчтөн
- Уушгины хавантай өвчтөн
- Шээсний ялгаралт багассан (олигоури) эсвэл шээсгүйдсэн (анури) өвчтөн
- Цусан дахь натри, хлорын хэмжээ ихэссэн, шүлтшил бүхий өвчтөн (хлорын ион ба натрийн ионы агуулсан үед)
- Зүрхний булчингийн шигдээстэй эсвэл зүрхний булчингийн шигдээсийн өгүүлэмжтэй хүмүүс
- Дараах өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Хүнд хэлбэрийн хүчилшилтэй өвчтөн
- Зүрхний зогсонгишилт дутагдалтай өвчтөн
- Натри хуримтлагдсаны улмаас үүссэн хавантай өвчтөн (натри ион агуулсан үед)
- Цусан дахь калийн хэмжээ ихэссэн, кали хуримтлагдсан өвчтөн (калийн ионы агууламж 5ммол/л ба түүнээс их үед)
- Элэгний эсвэл бөөрний дутагдалтай өвчтөн
- Бэлдмэл натрийн сульфит агуулдаг учир энэ нь зарим мэдрэг өвчтөнд.сульфитын шалтгаант амь насанд аюултай эсвэл арай хөнгөн явцтай анафилакси зэрэг харшлын урвал үүсгэж болно
Багтрааны хөдлөл үүсгэж болно. Нийт хүн амын дундах сульфитэд мэдрэг байдлын ерөнхий давтамж тодорхойгүй боловч ерөнхийдөө бага байдаг, багтраагүй өвчтөнтэй харьцуулахад багтраатай өвчтөний сульфитэд мэдрэг байдал нь өндөр байна.
- Гаж нөлөө
- Хэт мэдрэгшлийн урвал: Ховор тохиолдолд тууралт гарах зэрэг шинж илэрч болно. Энэ тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхээ зогсооно.
- Хоол боловсруулах систем: Хааяа дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тохиолдож болно.
- Цусны эргэлтийн систем: хааяа цээжээр зовиур илрэх, зүрх дэлсэх, судасны цохилт олшрох, цусны даралт ихсэх зэрэг шинж илэрч болно.
- Их хэмжээгээр түргэн хийвэл: Хэрэв их хэмжээгээр түргэн хийвэл хүчилшил тохиолдож болно.
- Бусад: дагжиж чичрэх, халуурах, толгой өвдөх, амьсгаадах, амьсгал зогсох, шок, гуурсан хоолой агчих, шээсний замын агчил илэрч болно.
- Дараах бодисын солилцооны хүндрэл илэрч болно.
Бодисын солилцооны хүчилшил, цусан дахь фосфатын хэмжээ багасах, шүлтшил, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, чихрийн шижин, осмотик концентраци ба усгүйжил, цусан дахь сахарын хэмжээ хариу урвалаар багасах, элэгний фермент ихсэх, витамины дутагдал ба илүүдэл, электролитийн тэнцвэр алдагдах, хүүхдийн цусан дахь аммоны хэмжээ ихсэх
- Элэгний дутагдалтай болон бөөрний дутагдалтай өвчтөнд азот мочевины хэмжээ ихсэх
- Элэгний дутагдалтай өвчтөнд цусан дахь амин хүчлийн тэнцвэр алдагдах, бодисын солилцооны шүлтшил, системийн азотеми, цусан дахь аммонийн хэмжээ ихсэх, гаж мэдрэхүй, ком тохиолдож болно.
- Дотоодын худалдаанд гарсны дараа цуглуулсан ноцтой гаж тохиолдлын үнэлгээ болон шинжилгээний дүнд дараах гаж тохиолдол илэрсэн. Гэхдээ энэ нь бэлдмэлийн найрлага болон гаж тохиолдлын хооронд шалтгаан ур дагаврын холбоо тогтоогдсон гэсэн үг биш.
- Дархлалын систем: анафилаксын шок
- Ерөнхий анхааруулга
- Бэлдмэлийг их хэмжээгээр хэрэглэх үед эсвэл электролитийн уусмалтай хамт хэрэглэх үед электролитийн тэнцвэрийг анхаарах хэрэгтэй.
- Их хэмжээгээр хэрэглэж байгаа үед бодисын солилцооны шүлтшил үүсэж болзошгүй тул ацетатын ион агуулсан уусмалыг болгоомжтой хэрэглэнэ.
- Бөөрний болон уушгины өвчин, зүрхний хүнд хэлбэрийн өвчний өгүүлэмжтэй өвчтөнд илүүдэл хэмжээний шингэн нөхөхөөс зайлсхийх зорилгоор болгоомжтой хэрэглэнэ.
- Чихрийн шижинтэй өвчтөнд хэрэглэхдээ цусан дахь глюкозын түвшинг тогтмол хэмжинэ.
- Харилцан үйлчлэл
Тетрациклинтэй хамт хэрэглэх үед амин хүчлийн дуслын уураг хэмнэж хямгадах үйлдэл нь суларч болно.
- Жирэмсэн эмэгтэйн хэрэглээ
Жирэмсэн эмэгтэйд хэрэглэх үеийн аюулгүй байдал нь тогтоогдоогүй тул амин хүчлийн дуслыг жирэмсэн эмэгтэйд зөвхөн эмчилгээний ашигтай үйлдэл нь эрсдлээс нь илүү шаардлагатай байгаа үед хэрэглэж болно.
- Хүүхдийн хэрэглээ
- Элэг нь бүрэн хөгжөөгүй байх боломжтой тул хэрэглэх концентраци нь 2,5% эсвэл түүнээс бага байх нь тохиромжтой.
- Нярай хүүхдэд мочевин нийлэгжүүлэх чадвар байдаггүй тул цусан дахь аммонийн хэмжээ ихсэж болно.
- Настангуудын хэрэглээ
Ерөнхийдөө настангуудын физиологийн үйл ажиллагаа буурдаг тул тунг багасгах болон тарих хурдыг удаашруулах зэргээр болгоомжлох хэрэгтэй.
- Хэрэглэх үеийн болгоомжлох арга хэмжээ
- Бэлдмэл электролит агуулдаг тул их хэмжээгээр хэрэглэх эсвэл электролитийн уусмалтай хамт хэрэглэж байгаа тохиолдолд электролитийн тэнцвэрийг анхаарах хэрэгтэй (электролит агуулсан үед).
- Судсанд аажим тарина. (хэрэв түргэн таривал дагжиж чичрэх ба бөөлжих шинж илэрч улмаар амин хүчлийг бөөрөөр илэрхий алдаж болно.)
- Хүйтний улиралд биеийн хэмд хэрэглэнэ.
- Уг бэлдмэлийг хэрэглэх үед үжил үүсэх эрсдэл байнга байдаг тул дуслын бүтээгдэхүүнийг бэлтгэх болон хийхдээ ариун нөхцөл, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах хэрэгтэй бөгөөд тариурыг ариутгахад онцгой анхаарал хандуулна.
- Үлдэгдэл шингэн эсвэл тунгалаг бус шингэнийг хэрэглэхгүй ба бусад уусмалыг хольсны дараа шууд хэрэглэх ба хөргөгчинд 24 цагийн турш хадгална.
- Хэрэв талстууд тунадас үүсгэвэл уусгахын тулд 50-60°С хүртэл халаана. Дараа нь хэрэглэхийн өмнө биеийн хэм хүртэл хөргөнө.
- Хадгалалт ба тээвэрлэлттэй холбоотой болгоомжлол
- Зөөлөн ууттай тохиолдолд агааржуулалтын зүү шаардлагагүй.
- Бүтээгдэхүүн нь флаконтой тохиолдолд агааржуулалтын хоолой байдаггүй. Иймээс шингэн урсахаас сэргийлэхийн тулд агааржуулалтын зүүг бэлдмэлийг дусаахаас яг өмнө нь хийнэ.
- Бэлдмэлийн өнгө өөрчлөгдөхөөс сэргийлэх зорилгоор түүнийг хэрэглэх хүртэл савлалтыг онгойлгож болохгүй.
- Хэрэв химийн хувьд өнгөтэй болсон, урсаж гоожсон, гадна талд нь усан дуслууд байвал бэлдмэлийг хэрэглэхгүй.
- Хэрэв резинэн таглааг хамгаалсан хальс ховхорсон байвал хэрэглэж болохгүй.
- Савлалтын хэмжээсийг стандарт болгон хэрэглэнэ.
Хадгалалт
Тасалгааны хэмд битүүмжилсэн саванд хадгална. Үйлдвэрлэснээс хойш 18 сар хүчинтэй.
Савлалт
250мл / уут