Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Румалай гель
Худалдааны нэр
Англи
Уламжлалт эм
Үйлдвэрлэгч
Himalaya Wellness Company
Гарал үүслийн улс
БНЭУ
Тун хэмжээ
30г
Эмийн хэлбэр
гель
Олгох нөхцөл
Жоргүй

Хэрэглэх заавар
Румалай гель
Румалай гелийн найрлага:
Идэвхитэй бодис
1гр-д агуулагдах найрлага: Ханд. Mentha arvensis 60 мг, Gaultheria fragrantissima 55 мг, Pinus roxburghii 55 мг, Cinnamomum zeylanicum 30 мг, Boswellia serreta 7.5 мг, Zingiber officinale 7.5 мг, Cedrus deoara 7.5 мг, Vitex negundo 7.5 мг. Base q.s. ad 770 мг.
Эмийн хэлбэр: Гель
Эмийн эмчилгээний бүлэг: Үений үрэвслийн дарах, хэсэг газрын өвдөлт намдаах
Үйлдлийн онцлог
Румалай гель нь яс-үений үрэвсэл, хүзүү болон бүсэлхий нурууны спондилит, үеэр өвдөх, нуруугаар өвдөх, дал мөрөөр хөших, тулай болон бусад хэсэг газрын өвдөлтийг намдаах үйлдэлтэй олон ургамлын нийлмэл найрлагатай.
Хэрэглэх заалт:
• Хэрлэг өвчин болон Хэрлэг төст үений үрэвсэл 
• Хүзүү болон бүсэлхий нурууны спондилит
• Яс-Үений үрэвсэл
• Үеэр өвдөх
• Тулай 
• Мөрөөр чилж өвдөх
• Шөрмөс сунах
• Фиброз, бурсит, синовит, капсулит, теносиновит, миозит зэрэг гэмтлийн шалтгаант үрэвсэл
Хориглох заалт: Туйлын хориглох заалт үгүй.
Хэрэглэх арга: 
Румалай гелиэс бага хэмжээтэй тасалж аваад өөрчлөлттэй хэсэг газартаа зөөлөн иллэг хийж түрхэнэ. Өдөрт хоёр ба түүнээс дээш удаа түрхэж хэрэглэнэ. 
Хэрэглэх зам: Зөвхөн хэсэг газарт түрхэж хэрэглэнэ
Онцгой анхааруулга: Найрлага дахь аль нэг бодист мэдрэг, гэмтсэн ил шарх болон шалбархайтай хэсэгт хэрэглэж болохгүй. Зөвхөн гадуур түрхэж хэрэглэнэ. Нүд болон нүдний салстад хүргэхээс зайлсхий. Румалай гелийг насанд хүрэгчид болон 5-аас дээш насныханд хэрэглэнэ.
Гаж нөлөө: Бүх орцны эх үүсвэр нь ургамлын найрлагатай учраас Румалай гель нь үр дүнтэй бөгөөд гаж нөлөө, сөрөг урвал мэдээлэгдээгүй. 
Эмийн харилцан нөлөөлөл: Бусад эмтэй сөргөөр харилцан нөлөөлсөн тухай мэдээлэгдээгүй.
Сөрөг урвал: Мэдээлэгдээгүй. 
Хадгалах хугацаа: Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хадгална.
Хадгалах нөхцөл: Нарны гэрлийн шууд тусгалаас хамгаалагдсан, хуурай, тасалгааны хэмд хадгална. Хүүхэд хүрэхээргүй газар хадгална. Хөргөгчинд хадгалж болохгүй.
Савлалт: Савандаа 30гр-аар савлагдана.
Жоргүй олгоно.