Зураг байхгүй байна
Худалдааны нэр
Монгол
Левомицетин
Худалдааны нэр
Англи
Хлорамфеникол
Үйлдвэрлэгч
Армон эмийн үйлдвэр
Гарал үүслийн улс
Монгол
Тун хэмжээ
500мг
Эмийн хэлбэр
капсул
Олгох нөхцөл
Жороор

Хэрэглэх заавар

Хлорамфеникол 500мг капсултай эмийн хэрэглэх заавар


Худалдааны нэр:  Хлорамфеникол 500мг

Олон улсын нэр:  Хлорамфеникол

Эмийн хэлбэр:  Капсултай эм

Эмийн найрлага: Нэг капсулд хлорамфеникол, натрийн карбоксиметил цардуул агуулагдана.

 

Фармакологийн үйлдэл:

  • Хлорамфеникол нь өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик.
  • Бэлдмэл нь ихэнх грамм эерэг, сөрөг бактериуд, пенициллин, стрептомицин, сульфаниламинд тэсвэртэй бактериудад сайн нөлөөлнө.
  • Хлорамфениколд нянгууд удаан дасах ба ердийн тунгаар бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг хориглон үржил өсөлтийг зогсооно.

Хэрэглэх заалт:

  • Хлорамфениколд мэдрэг нянгуудаар үүсгэгдсэн халдвар
  • Балнад, иж балнад, цусан суулга, сальмонеллез
  • Цистит, пиелит, пиелонефрит
  • Нүдний өвчний үед /коньюктивит, блефарит/ эмчлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга:

Бэлдмэлийг хооллохоос 30 минутын өмнө ууна.

-Насанд хүрэгсдэд 500мг-аар өдөрт 3-4 капсул ууна.

-Хүүхдэд 4-өөс дээш настайд өдөрт 150мг-200мг, 8-12 настайд өдөрт 200мг-300мг-аар өдөрт 3-4 удаа тус тус хэрэглэнэ.

Хлорамфениколын ээлж эмчилгээ 7-10 хоног ба шаардлагатай, зохимжтой үед 2 долоо хоног хүртэл үргэлжилж болно.

Хориглох заалт:

  • Хлорамфениколд хэт мэдрэг хүмүүст,
  • Цөс төлжилт дарангуйлагдсан үед
  • Хайрст үлд, намарс, мөөгөнцөр зэрэг арьсны өвчнүүд
  • Жирэмсэн эхчүүд, нярай хүүхдэд хэрэглэхийг цээрлэнэ.

Гаж нөлөө:

  • Дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх,
  • Салст бүрхүүлүүд цочрох, арьс үрэвсэх, туурах
  • Хүнд тохиолдолд цус багадах, эритроцитын тоо цөөрөх
  • Хлорамфениколыг удаан хугацаагаар хэрэглэхэд гэдэсний ашигтай микрофлор устаж, мөөгөнцөртөх үзэгдэл илрэх зэрэг гаж нөлөө гарч болно.

Бусад эмтэй харилцан үйлчлэл:

  • Хлорамфениколыг цус төлжилтийг дарангуйлдаг бэлдмэлүүд /сульфаниламидууд, пирозолоны уламжлал, цитостатикууд/-тай хамт хэрэглэж болохгүй.
  • Бэлдмэлийн метаболизм өөрчлөгдөж болзошгүй тул дифенин, неодикумарин, бутамид, барбитуратуудтай хамт хэрэглэхийг хориглоно.

Хүчинтэй хугацаа:

Үйлдвэрлэгдсэнээс хойш 3 жил хүртэл хадгална.  Хадгалах хугацаа дууссан бэлдмэлийг хэрэглэж болохгүй.

Хадгалах нөхцөл ба анхааруулга:

Нарны шууд тусгалаас хамгаалсан хуурай нөхцөлд, 25°C-аас дээшгүй температурт, сайтар битүүмжилж, хүүхэд хүрэхгүй газар хадгална.

Олгох нөхцөл:

Жороор олгоно

Эмийн хэлбэр савлалт:

Хлорамфеникол 500мг-ын капсултай эмийг 10 ширхэгээр зориулалтын блистерт савлана. 10 блистер буюу 100 ширхэгээр хаяг бүхий хатуу цаасан хайрцагт хийж, хэрэглэх зааврын хамт битүүмжилсэн байна.

Үйлдвэрлэгчийн хаяг:  

“ Ариун монгол” ХХК-ны “АРМОН “эмийн үйлдвэр, Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг. 3-р хороо, Үйлдвэрийн гудамж-1 , ХД-8

e-mail;  ariunmongol_92@yahoo.com